Feb 19, 2012

,

3. Never learn isolated units of speech, but rather learn words and grammatical elements in context. Хэзээ ч битгий хар муйхраар саалангид ангид үгсийг чээжил, харин хэлнийзүйн зүйлс болон үгсийг цугъүгэстэй (контекст) нь сурах нь илүү сайн.

4. Write phrases in the margins of your text and use them as prefabricated elements in your conversations. Уншиж буй үгъүсэг (текст) –ийнхээ хөвөө захаар нь үг өгүүлбэрийг бичиж тэдгээрийг хожмоо “бэлэн үлгэр загвар” болгож яриа хөөрөндөө ашиглаарай.

5. Even a tired brain finds rest and relaxation in quick, impromptu translations of billboard advertisements flashing by, of numbers over doorways, of snippets of overheard conversations, etc., just for its own amusement. Сурталчилгааны гүйдэг гэрэлтэй самбар, зар наалтуурын бичээс, хальт сонсоод өнгөрсөн ярианы хэлтэрхэй хэсэг болон аль л тааралдсан харагдсан үзсэн сонссон боломжийн бүхнийг санаандаа орчуулах гэж хичээ, энэ нь амралт бөгөөд тэр ч бүү хэл ядарсан тархинд ч амсхийлт болдог.

Лувсанжав багш гудамжаар явж байхдаа харагдсан бүгдээ чээжиндээ орчуулж явдаг байсан гэдэг. “Би гудамжаар явж байна. Хавар болжээ. Мод ногоо дэлгэрч байна. Тэнгэр цэлмэг, бөртийх ч үүлгүй байна.” гэх мэтчилэнгээр төрөх монгол санааг Инг хэлээр яаж илэрхийлдэг вэ гэдгийг хөрвүүлж явдаг байсан ажээ.

6. Memorize only that which has been corrected by a teacher. Do not keep reading texts you have written that have not been proofread and corrected so as to keep mistakes from taking root in your mind. If you study on your own, each segment to be memorized should be kept to a size that precludes the possibility of errors. Зөвхөн багшийн зөвтгөж зассан тийм юмыг л тогтоон чээжилэгтүн. Өөрийнхөө бичсэн алдаа мадагтай дасгалыг олонтаа битгий уншиж байгаарай, олонтаа уншаад ирэхээр алдаа зөрүүтэйгээ өөрийн эрхгүй ой тойнд чинь хэвшин тогтдог юм. Хэрэв зээ ганцараараа үзэж байгаа бол зөвхөн зөв гэснийгээ л чээжлүүштэй.

Улсын их хэрүүлийн энэ нэг хэдэн эрүү өвдөг нь нийлсэн хөгшин төгзгүүд зайгаа тавьж өгөх болсон. 30-аад жил монголыг бузарлаж өмхийрлөө.

110 000 хөх түвдийг энэдхэгээс гандангийн хамба Монголд оруулж ирэх гэрээ хийж явна гэнэ ээ. Энэ юу болж байна аа. Дуртай нь сая хужаа, дуртай нь зуу зуун мянган түвд оруулж ирэхээр энэ улс орон юу болж байна аа. Хүн тэжээвэл толгой цустана гээд эцэг өвгөд хэлсэн байгаа. Түрүүчийн цагаачид яаж галзуурч байна. Хар даа.

Бензин шатахууны үнэ нэмлээ энэ тэр гэж гоншигонох хэрэг юу байна аа. Колонкууды нь дэлбэ дэлбэ аваад өг л дөө. Үнэ нэмэх ард түмэнд ингэж тусаж байна гэдгий нь үзүүлчих хүүхэд алга уу.

Jan 27, 2012

,

-mastering your native language is the shortest way to master another language – эх хэлэндээ эзэн байх гэдэг нь өөр хэл эзэмших хамгийн дөт зам ажээ.

Маджар улсын Като Ломб гэдэг олон хэл төсөөлдөг эмэгтэй “How I learn languages” гэдэг ном бичиж, тэр нь дэлхийд олон хэлнээ орчуулагдан нилээд түгсэн ажээ. Монгол хэлнээ одоохондоо гараагүй байх. Тийм юм манайд гарахгүй л дээ. Баяжих хөлжих ном л их гарч байх шив дээ. Ном уншаад баяждаг бол ч мөн ч сайхан байна аа. Америкт хүний юм шулж баяжсан нэг хулгайчийн тухай ном, азийн эргүү монголд ямар хамаа байна аа. Цөмөөрөө бурхан болох гэж шарын шашинд ороод цугаараа бохор (пизда) болсон гэдэг шиг, яршиг л байна даа. Баяжаад ч хаачих юм билээ. Хаяад л үхнэ шүү дээ. Тэр хүний хэл сурах сургаал зарлиг заавар байдаг юм байна. Хэрэг болох болов уу. Англи хэл үзсээр байтал амьдрал чинь дуусна биз дээ. Та нар англиар ярилаа ч яалаа, байлаа ч яалаа. Энэ ер нь та нарын юу юм бэ. Энэ эмэгтэйн үлдээсэн 10 сургаал бошог, зарлиг заавар байдаг:

1. Spend time tinkering with the language every day – if there is no more time available, then at least to the extent of a 10-minute monologue. Morning hours are especially valuable in this respect: the early bird catches the word (worm)! Хэлийг өдөр бүр үзэх цаг зав гаргаж бай – хэрвээ цаг зав гарч өгөхгүй бол ядахдаа нэг 10 минүт хүртэл өөртэйгээ хүүрнэлдэх. Үүний тухайтад ялангуяа өглөөгүүр тун зүгээр: “Эрт босвол нэгийг үздэг!” гэдэг дээ.

2. If your enthusiasm for studing flags too quickly, don`t force the issue but don`t stop altogether either. Move to some other form of studing, e.g., instead of reading, listen to radio; instead of assignment writing, poke about in the dictionary, etc. Хэрвээ таны юм сурах оргилсон зориг хэтэрхий хурдан мохоод ирвэл түүнийг битгий хүчилж албадаарай, гэхдээ хичээлээ бүр хаяж болохгүй. Хэлээ үзэх өөр хэлбэрт шилж, жишээ нь ном дэвтрээ хойш нь тавиад оронд нь радио сонсох ч юм уу, дасгал даалгавар хийхийн оронд толибичиг эргүүлэх гэх мэтчилэн.

Уул шугамандаа эхлээд эх хэлэндээ сайжраад нэг хоёр өгүүлбэр бичдэг болбол, харь хэл сураад бичиж болох байлгүй. Усны урсгал шиг тасралтгүй, өдөр алгасалгүй үзэж бай, шантарч мохож болохгүй шүү гэсэн аястай юм шиг ээ. Нас хэд билээ, хэл хэд билээ, жаахан хамжааргатай баймаар аа. Англи хэлнээс өөр амьдрал гэж нэг юм бий. Энэ нэг харь гүрний том бодлого хэрэгжиж байгаа хэрэг. Удахгүй биз ээ.

Jan 8, 2012

,

The class sat silently for a while to digest the information that Andy had just put on the board. (Дөнгөж сая самбар дээр Эндү-гийн бичиж гаргасан тэрхүү мэдээний учир нажиры нь олох гэж гэж манай ангийнхан нэг хэсэгтээ л чимээгүй сууцгаалаа.)

In other words, if you don`t increase your abilities to learn as you get older, then your IQ could come down. I said. (“Өөр үгээр хэлэх юм бол, хэрвээ чи юм хүм сурах чадал чадвараа дээшлүүлж байхгүй юм бол нас ахиад ирэхээрээ чиний IQ буурч болох юм.” гэж би хэлэх нь тэр.)

That`s how I would interpret it,said Andy. (“Чухамхүү, би ингэж л ухааруулах гээд байгаа юм сан” гээд л Эндү хэлж байна аа.) I might be a genius today, but if I don`t increase what I know, my IQ comes down with each year. (“Би яахав өнөөдөртөө эрдэм чадалтай суут байж болох юм, гэхдээ хэрвээ би мэдэж байгаа юмаа зузаатган хавтаслаж байхгүй юм бол жил ирэх тусам миний IQ хорогдож буурах болно.”) At least that is what the equattion represents. (Наад зах нь энэ томьёоноос харахад тийм байгаа юм.)

So you could be a genius today but be a dummy tomorrow, I said with a laugh. (“Тэгэхлээр, чи яахав өнөөдөр эрдэм чадалтай мундаг байж болох юм, харин маргааш усан тэнэг болохыг хэн мэдлээ,” гээд л би жуумалзанхан хэлж орхилоо.)

Very funny, said Andy. (“Ёстой инээд хүргэмээр юм,” гээд л Эндү хэлж байна аа.) But accurate. (Гэхдээ, үнэн золиг шүү.) Yet I know I don`t have to worry about you beating me. (Хэдий тийм ч гэсэн, чиний намайг гүйцчих вий яанаа гэдэгт би ч нэг их санаа зовохгүйгээ мэдэж байна л даа” ) I`ll get even after school, I shouted back. (“Хичээлийн дараагаар би яаж гүйцэхээ үзүүлнэ ээ чамд ,” гээд л би золбоотойхон шиг хариу хашгирав аа.) I`ll meet you on the baseball diamond and then we`ll see who has the higher IQ. (Чамтай би сагсанбөмбөгийн талбай дээр нэг уулзана аа, тэгээд хэн нь илүү дээгүүр IQ-тэйгээ үзэлцэмз.) With that I laughed, and so did other students in the class. (Ингэж хэлээд би инээтэл манай ангийнхан ч цөмөөрөө инээд алдацгаалаа.) Andy the Ant was one of my best friends. (Шоргоолж Эндү бол миний хамгийн дотно найзуудын нэг нь билээ.) We all knew he was smart, and we knew he would never be a great athlete. (Бид цөмөөрөө түүний ухаан сэхээтэйг мэднэ л дээ, гэхдээ түүнийг хэзээ ч сайн мундаг тамирчин болохгүйг бас мэдэцгээх юм аа.) Yet even though he could not hit or catch the ball, he was still very much a part of our team. (хэдий тийм ч гэсэн, хэдийгээр тэр бээр бөмбөг цохиж, барьж авч чаддаагүй ч гэсэн бид багтаа дандаа авсаар л байгаа.) After all, that is what friends are for. (Эцсийн эцэст, тэгэхгүй л юм бол найз нөхөд гэж явсаны хэрэг юухан билээ?)

Аль ч үеийн түүхчид гэж нэг хөгийн хамелеон царайлсан юмнууд цаг үетэйгээ нийцүүлэн худлаа ярьж, хуурамчаар долгинож явдаг юмнууд байдаг ажээ. Манжийн дарлалд хэдэн жил байсан гэнэ ээ, мөн бурж байна аа. Зарим нь амаа урсан байх аа. Манжийн нөмөр нөөлгөнд төдий жил явсан гэвэл үнэнд ойртох байх. Оросын буянд 70-аад жил толгой мэнд яваа биз дээ. Одоо болохоор юу гэнэ ээ, Оросын дарлалаас чөлөөлөгдсөн ухааны юм донгосон цэцэрхэж байна аа. Халх монголыг Манжийн хашаанд хэн аваачиж өгөөд, БОШГОТ цол хүртлээ, түүнийг ярихгүй байна аа. Галдан шүү дээ. Манжийн дарлалд тэгвэл Галдан оруулжээ. Өндөр Гэгээний буянаар өнөөдөр бид эх нутагтаа эргэж ирсэн. 90-ээд оноос хэн биднийг хятадын дарлалд оруулсан бэ гэвэл бас л ойрдууд, одоо энэ дарлалаас хэн чөөлөөлөх юм бол. Монголын төрөөр хэдэн ойрад, хэдэн хужаа, хэдэн буриад тоглож байна аа. Өшөө авч байгаа ухаантай юм биз дээ. Сохор Богд монголыг аварсан юм байх аа. Барон гуай ирж хужааг цааш нь харуулаагүй бол гамины гарт тэр богд чинь тамлуулан үхэх байсаан. Харийн нэг муу тэнэмэл Марко Поло-д хөшөө босгож байхаар Барон Бодоо хоёрт алтан хөшөө босгох ёстой биз ээ. Ядуууралтай тэмцэнэ гэнэ үү, ядуурал гэж ямар амьтан байдаг байна аа, ядуурлыг бий болгосон тэр амьтад бол одоо төрийн толгойд сууж буй энэ муу хэдэн хулгайч шүү дээ. Халхын хүүхдүүдийг элгээр нь хэвтүүлнэ гэж байгаад хэвтүүлээ биз дээ. Одоо юм ээлжтэй. Ядуууралтай тэмцэнэ гэж байгаа бол түүнийг бий болгосон энэ хулгайчууд өөрсөдтэйгээ тэмцэх болно биз дээ. Үүнийг “хошгоруулах” гээд байна аа. МАНАН гэнэ үү, энэ нэг ГООМОО нам сөнөөсэй билээ, үүнийг сөнөөгөөсэй билээ. Халхын хүүхдүүд сэртүгэй. 60 жилийн өмнө ТӨР-ЭВТийн дарлалд орж, 22 жил ОЙР-ЭВТийн дарангуйлалд ороод сүйрч байна аа.

Dec 28, 2011

,

I myself was a student then and I badly needed such a course in the first place. (Тэхэд би өөрөө оюутан байсан болохоор надад юун түрүүнд тийм күүрс хэрэгтэй байсан.) From my own experience, I know that it is possible to learn English without a tutor, on condition that you have the best self-teaching course and there are some native speakers of English either in your office or where you live. (Би өөрийнхөө хувийн туршлагаас хуваалцахад, хамгийн сайн өөрөө-сурах бичигтэй байгаад ажил албанд чинь эсвээс амьдран суугаа газарт чинь унаган Инг хэлтэй хүмүүс байгаа нөгцөлд Инг хэлийг багшгүйгээр сурч болох юммбайна гэдгийг би мэдэж байгаа юм.) They will never teach you English, because, having no command of Russian, they are unable to explain to you thousand of the intricate differences between their language and yours, differences that are very drastic in every main aspect of the two languages. (Тэд хэзээ ч та нарт Инг хэл заан сургаж чадахгүй, учир юун хэмээвээс, тэд Орос хэл эзэмшээгүй болохоороо хоёр хэлний хоорондахи түм буман адармаатай ялгаа зөрөөг хийгээд хэлнийзүй, үгсийн сан болон хэл ярианы найруулга мэтийн хэлний үндсээрээ ялгаатай гол гол талуудыг тайлбарлаж дөнгөхгүй.) All they can do is speak English. (Тэдний хийж чаддаг юм нь бол уртаашаа л Инг хэлээр ярих л байгаа юм.) And that`s what you need for your speech practice like the air you breathe. (Чухамдаа энэ нь л та бидэнд ярианы дадал олж авахад ус агаар шиг хэрэгтэй зүйл ажээ.) And once you reach intermediate-level English, have a vocabulary of several thousand words, and an understanding of the grammatical rules, then interaction with native speakers of English can be extremely useful. (Тэгээд нэгэн цагт та нар Инг хэлний мэдлэгээр дунд-түвшин хавьцаад очих хирд үгийн нөөц баялаг тань мянга мянган үгэнд хүрч, хэлнийзүйн үндсэн талуудыг ойлгодог болоод ирэхэд унаган хэлтэй хүнтэй харилцах нь тун ч ашигтай байх болно.) And that`s precisely what was happening for me at the job I had: I was learning the vocabulary and grammar by myself and writing my own course alongside, and as for speech habits, I was getting plenty of practice while working as an interpreter. (Чухамхүү яг л ийм явдал миний эрхилж байсан ажил төрөлд тохиолдсон хэрэг:Би хэлнийзүй болон үгийн санг бие даан үзэж бөгөөд зэрэгцээгээр нь өөрийнхөө сурах бичгийг бичиж байлаа. Хэл ярианы дадлагын хувьд бол хэлмэрчээр ажиллаж байхдаа овоо болж авсан даа.) This explains why the main emphasis in the course I now teach is on your own learning and speech practice. (Энэ нь чухамдаа юуг хэлээд байна вэ гэвэл, одооны зааж байгаа күүрстээ би юу юунаас урьдаар та нарыг биеэ даан сурч, ярианы дадлаганд гол анхаарлаа хандуул хэмээн онцлоод байгаагийн учир энэ бөлгөө.)

Thank you very much for reading my story – I hope you enjoy learning English as much as I enjoy teaching it. Bye-bye and take care! = Миний өгүүллэгийг уншсанд тун ч их гялайлаа. Инг хэл заахад амсдаг цэнгэлийг минь та бүгд Инг хэл сурахдаа амсах бизээ хэмээн найдан горилном. Дараа баяртай уулзамз, та бүгдэд амжилт ололтыг хүсмү би!

Энэхүү Орос залуугийн бичсэнээс та бүгдэд хэрэг болох юм байж магад хэмээн цаг заваа барлаа.

Frustrated, the teacher raised her voice and said, You don`t understand because you don`t want to understand. If you don`t understand it, then you need to do your own research. But you`re the one who said it was important, I shot back. If you think it`s important, at least you can tell us what it means and why it`s important. (Цөхрөнгөө барсан багш маань дуугаа өндөрсгөн байж хэлсэн нь: “Чиний ойлгохгүй байгаа нь чи ойлгохыг хүсэхгүйд байгаа юм. Хэрвээ чи ойлгож ухаарахгүй байгаа бол өөрийнхөө судалгаа шинжилгээг хийх хэрэгтэй болно доо.” “Харин та өөрөө л үүнийг чухал юм хэмээгээ биз дээ, гээд л би хариу цохилт өглөө шүү.”) “Хэрвээ та үүнийг ёухал юм хэмээн бодож байгаа юм бол ядахдаа доор хаяхад, яагаад энэ нь чухал юм бэ, юу гэсэн үг вэ гэдгийг бидэнд хэлээд өгдөг байгаа даа.”

At that point Andy the Ant stood up and said, I`ll explain it to the class. He climbed out from behind his wooden desk and walked to the chalkboard at the front of the room.He then wrote on the board: (Яг энэ үед Шоргоолж Энди босоод хэлсэн нь: “Би ангийнхандаа тайлбарлаж өгөмз.” Тэр бээр модон ширээнийхээ араас босоод өмнөхи хананд буй шохойгоор бичдэг самбар луу очоод улмаар самбар дээр бичсэн нь:)

18 (mental age) x 100

------------------------------ = 180 IQ

10 (chronological age)

18 (сэтгэхүйн нас) x 100

------------------------------ = 180 IQ

10 (биеийн нас)

So people say I am a genius because I am ten years of age but have test scories of a person who is eighteen years old. (“Яагаад хүмүүс намайг суут гэдэг вэ гэвэл биеийн нас минь аравхан мөртлөө тестийн оноо маань арваннаймтай хүнийх шиг байгаа юм.”)

I`ll be looking forward to seeng you all in the coming 2012

Dec 14, 2011

,

So, what could a textbook possibly teach you if it was created by a Russian professor who did not speak actually English? (Тэгэхлээр, хэрвээ үнэн хэрэгтээ Инг хэлээр ярьдаггүй Оросын профессорын зохиосон сурах бичиг та нарт юу сургаж чадах асан?) I could not answer that question easily at the time. (Тэгэхэд би энэ асуултанд амархан хариулж чадахгүй байсан.) But, being frustrated as a student, I started to write my own course of English, the one that I would use for teaching my future students how to speak fluent and authentic English. (Гэвч, итгэл алдарсан оюутан байхдаа би хэтдээ оюутнуудадаа хэрхин түгдэрч торолгүйгээр ус цас шиг ярих унаган Инг хэл заахад хэрэглэх өөрийн сурах бичгээ бичиж эхэлсэн.) I was aware that it would be possible, providing the two prerequisite conditions: first, I myself had to speak flawlessly, just like the typical speaker does – and to know the grammar even far better – and second, I had to focus on each area of the language that my students would be learning, whether it was the vocabulary, the grammar, the spelling, or the pronunciation. (Хоёр гол угтуул нөхцөлийг хангасан байж гэмээнэ ийм боломж гарах юм байна гэдгийг би ухаарч мэдэж авсан л даа: Эхнийх нь болохоор, би өөрөө унаган Инг хэлээр яригч дундач хүнээс дутхааргүйгээр дуржигануулж өгөхөөс гадна хэлнийзүйг тэднээс арай илүү сайн мэдэж байх ёстой юм байна гэдэг нэг нөхцөл. Удаахи нь болохоор, оюутнууды минь хэтдээ үзэх тэр хэлний бүх л тал болох үгийн баялаг, хэлнийзүй, зөвбичихүй эсвээс үгийн дуун аялбарт анхаарлаа төвлөрүүлэх ёстой юм байна гэдэг нөгөө нөгцөл.) The course had to be fascinating; to have a certain energy and momentum to it, and, first and foremost, there had to be a highy effective textbook that would offer the students all of the main tools for successful learning on their own time, lest they fully depend on the teacher. (Күүрс маань сонирхол татаж баясал төрүүлэм байх ёстой байсан, түүнд тодорхой эрч хүч, түлхэц хөгжиц байх хэрэгтэй бөгөөд эн тэргүүнд энэ бол багшаас огт хамааралгүйгээр оюутнуудад өөрсдөө бие даан амжилттайгаар үзэн сурахад нь бүхий л боломж бололцоо арга хэрэгсэлийг тэдэнд олгохуйц нэн их өгөөжтэй сурах бичиг байх ёстой байсан.) The teacher`s primary responsibility in the classroom is to provide the students with continual speech practice. (Ангид багшийн хүлээх гол үүрэг хариуцлага бол аль болох ихээр ярианы дадлагад оюутнуудыг сургах явдал байлаа.) It is the student who has to learn the vocabulary and grammar on his own time, by rote, from the lists and examples printed in the book and recorded on CDs, which ultimately saves him both time and money, because he or she does not have to spend so many hours of classroom time just having these words and examples read to him by the teacher. (Номд хэвлэсэн байгаа текст, жишээнүүд хийгээд CD-д бичигдсэн дуддлага энэ тэрийг оюутан өөрөө бие даан таван хуруу шигээ мэдэж байх ёстой бөгөөд энэ нь эцсийн эцэст явж явж тэдний мөнгө цагийг хэмнэх бөлгөө. Яагаад гэвэл, тэдгээр үгэс хийгээд жишээнүүдийг ангид багшаар уншуулж хамаг цагаа барж байх хэрэг юун.)

Боловролын яамны энэ нэг эргүүтсэн амьтаныг яая даа байз. Сургуулийн хүүхдүүд хичээл хийхийн оронд одоо шатар тавиад сууж байх юм гэнэ. Шатар бол ухаан суулгадаг ч эд биш. Ухаан задлах ухааны юм ярьж байна аа. Ленин бол эднүүдээс арай дээр ухаантай хүн байсан байх. Шатар тавиад байнга хожигддог хүн байсан гэж байгаа. Тэгэхээр ухаан тэлэхгүй. Улсын Их Хурлын гишүүд л тоглож байвал харин тэдэнд их таарна. Яаж ялаас мултрах вэ гэдгээ эндээс сурдаг байгаа юм. Их л муу санаатай хүн шатар сайн тоглодог золиг шүү дээ. Яагаад гэвэл, ноёнтон өөрөө л амьд үлдэж л байвал тэр бод хөрөнгө, бэрс нохой, хүүхэд шуухад бүгд сөнөж байсан ч хамаагүй. Ганцаараа ноён нь амьд гарах хэрэгтэй. Манай ноёдод ялаас мултрахад нь мөн ч их хэрэг болно доо. Тэр бол ухаан суулгаж байгаа хэрэг биш, муу санаа, хар амиа бодох арга зааж өгч байгаа хэрэг. Энэ эргүү-д Кембриджийн лам нар нь зааж өгөө биз. Энэ ёроороо бол удахгүй покер бил үү, их хурлын гишүүд гэж нэг юмнууд тоглодог юмыг сургуульд заах нь л дээ. IQ гээд л баахан юм болоо биз дээ. Ухаантай болгох гэж байгаа юм бол эх хэлэнд нь сурга л даа. Өөрөөр хэлбэл, Монгол Бичигийг нь заагаад өг л дөө. Ламбаа нь Архангайн Эрүүл мэндийн газрын сайд, энэ нэг юм Булганы боловсролын газрын сайд юм шиг байна. Хамаг хөрөнгө аймаг руугаа зөөгөөд, сонгуульд бэлдэж хичнээн ч юм барьж байна, бүү мэд.

“Okay,” I said with a grin, realizing that she did not know the definition either. (Энэ авгай тэр тодорхойлолтыг бас мэддэггүй юм байна гэдгийг мэдэж авангаа би дотроо хөх инээд хүрэнгээ “Заа, заа” гэж хэлж билээ.) If she had known, she would have proudly told the entire class. (Хэрэв зээ тэр бээр мэдэж байсан сан бол анги дүүрэн бардамнахан онгироотож хэлж өгөх байсан сан.) We knew that when she did not know something, she would never admit it but instead tell us to look it up. (Тэр авгай ямар нэгэн юм мэдэхгүй болохоороо л биднийг тайлбарт толибичиг рүү илгээдэг бөгөөд мэдэхгүйгээ хүлээнэ гэж нэг байдаггүйг нь бид аль хэдийнээ мэдэх бөлгөө.)

After finally locating “intelligence quotient” in the dictionary, I read the definition out loud. (Арайхийж нэг юм “Сэтгэхүй боловсроогүйн чанар” гэдгийг толиос олж аваад, өндөр дуугаар уг тодорхойлолтыг би уншлаа.) Quoting directly, I read, ”Noun (1916): A number used to express the apparent relative intelligence of a person determined by dividing his mental age as reported on a standardized test by his chronological age and multiplying by 100.” (Тэнд бичсэн зүйлийг уншвал: “Нэръүг (1916): хүний илэрхий харьцангуй сэтгэхүйн боловсролыг илэрхийлэхийн тулд стандарт тестээр тогтоосон хүний оюун сэтгэхүйн насыг тэр хүний насалсан насанд нь хуваагаад гарсныг нь 100-аар үржүүлэн тодорхойлсон тоо.”) When I finished reading the definition, I looked up and said, (Уг тодорхойлолтыг уншиж дуусаад номоос нүдээ шилжрээн)

”I still don`t understand what IQ means.” (IQ гэж юу гэсэн үг юм бэ гэдгийг би тэртэй тэргүй ойлгохгүй юм байна. ) гэж хэллээ.

Dec 5, 2011

,

I soon became conscious that my coolege teachers did not really speak English, and neither did the higher-level professors. (Манай дээд сургуулийн багш нар Инг хэлээр үнэхээр ярьдаггүйг, мөн түүнчилэн өндөр зиндааны профессор гуншинтанууд ч адилдаа адил, годилдоо годилыг тун удалгүй би анзаарч мэдэж билээ. ) All they could do was learn from textbooks and then teach us, the students, with these textbooks they held right in front of themselves. (Тэднүүдийн уртаашаа хийж чаддаг ганц юм нь юу байсан бэ гэвэл, сурах бичгээ урьдаар үзэж үзчихээд ирж дараа нь өмнөө өнөө сурах бичгээ тавьж байгаад биднийг сургаж гарна даа.) But if you were to take away these books, they would be utterly speechless. (Харин тэдгээр сурах бичгий нь хураагаад авчих юм бол тэд “гого = хэлгүй” амьтан шиг (“загас шиг”) чив чимээгүй болох асан даа.) The fact was that I had kept learning this wrong version of English all through college. (Тийм болохоор Инг хэлийг би дээд сургуульд Инг хэлний буруу хувилбараар үзэж байсан хэрэг.) At the time, I found a part-time interpreting job at the former Soviet Peace Committee (the SPC for short). (Тэр үед би Зөвлөлтийн Энх Тайваны Хороонд (хураавал, ЗЭХ) орон тооны бус хэлмэрчийн ажилд орж билээ.) It was there that I finally had a chance to constantly compare the two ways of speaking: the correct one at the SPC and the improper one in the college. (Явж явж эцэстээ,надад ЗЭХ-нд байхдаа яаж зөв ярьдгийг, сургуульдаа очоод яаж буруу ярьдгийг байнга харьцуулах боломж надад олдсон хэрэг.) It felt embarrassing to be often misunderstood in either place as I alternately practiced the wrong and the right ways of diction. (Энэ хоёр газрын аль алинд нь чамайг хүмүүс байнга буруу ойлгоод байвал ямар сайн байх билээ дээ. Би зөв бруу ярихын аль аль дадлыг өгөө аваатай хэрэглэж байсан.) My teachers were confused with the language I picked at the committee. (Хорооноос сургуульдаа ирээд Инг хэлээр ярихад багш нар минь ичингүйрэн сандардаг байж билээ.) But that`s where I was really getting the correct sense of what constitutes formal and informal English – as well as the idioms and grammar that is used by native speakers. (Харин би хороонд очихдоо л тэнд чухамхүү албаны зөв болон хар ярианы хэлийг соносож, унаган хэлтэй хүмүүс яаж хэлнийзүйг болон өвөрмөц хэллэгийг хэрэглэдэгийг мэдэж авдаг байлаа. ) And at my job, the native speakers with whom I would speak were baffled at the expressions that I was taught in the college by Russian teachers through their professors` tutorial materials. (Манай дээд сургуулийн профессоруудын зохиосон сурах бичгээр орос багш нараар заалгасан зүйлээ хэрэглээд намайг ярихад унаган Инг хэлтэй тэднүүд харин ч нэг алмайран гайхдаг сан.)

“Багшигүйгээр Англи хэл сурцгаая” гэнэ үү нэг цэнхэр номыг нэг авгай мөн ч “рекламдаж” байна аа. Юуны чинь “багш”-гүйгээр сурахтай манатай, “багш” заагаад байхад сурдаггүй амьтад мөн хөөрхийеэ. Хайран мөнгө. Монголчууд ч загас болжээ. Дуртай новш нь “англи хэл” гэсэн дэгээ шидэхэд л очоод үмхээд авах юм. Энэ бол “УХААН” барагдаж, учраа олохоо байсны гэрч ажээ. Наад зах нь хоёр гурван жил өдөр шөнөгүй сууж байж нэг жаахан дөхөө сууна уу гэхээс дэгээ үмхээд мөн ч сурч харагдана даа.

Далай ламыг дагаж нэг хэсэг нь хуйлраад л, Даваанямыг дагаж нөгөө хэсэг нь хамаг юмаа шатаагаад л мөн хөөрхий байна аа. Хунтайж гэнэ үү. Өөртөө нэг гуншин өгчихөөд л өч төчнөөн юм шатааж хиншүү тавиад л, хэдэн эргүү юманд мөнгө өгч, хөлсний телевизиэр худлаа яриулаад л нэг баллаж байна аа. Далай ламтан нь сүрхий юм бол Түвэдээ аврах нь яагаав, Давааням нь лут юм бол Монголыг аврах нь яагаав. Цөвийн цагийн цөөврүүд ээ гэж.

The teacher sputtened a little and replied, IQ means intelligence quotient. She then gave me one of these glaring looks that said silently. Now do you know what IQ means? = Багш маань нилээд шазрууханаар “IQ гэдэг чинь сэтгэхүй боловсроогүйн чанар гэсэн үг.” гээд л хариу тургилдаг юм байна. Үүнийхээ дараагаар тэр бээр заналтайхан харцаар ширвэс татаад “Чи муу IQ гэж юу гэсэн үгийг мэдэв авав уу? гэсэн янзтайгаар чимээгүйхэн хялалзалтаараа шан хүртээх нь тэр.

The problem was, I still had no idea what IQ meant, so I raised my hand again. The taecher did her best to ignore me, but finally she turned and said in a long-drawn-out tone, Yes. What is your question this time? = Асуудал нь юундаа байсан юм бэ гэвэл би урьдын адилаар IQ гэж юу юм бэ гэдгийг ер ойлгоогүй учраас ахиад л гараа өргөлөө. Багш эмэгтэй маань хир чинээгээрээ л намайг ер тоомсорлох ёозгүй байснаа сая нэг юм над руу нэг эргэн хандаж үгээ зөөж зуунгадахуунаар: “За. Чи одоо бас юугаа асуух гээ вэ? гэдэг байна.

Well, you said IQ stood for intelligence quotient, but what does that mean? = “Та сая IQ гэдэг бол сэтгэхүй хөгжөөгүйн чанар гэж хэллээ л дээ, гэвч тэр чинь юу гэсэн үг вэ?

Again she sputtered a little with impatience. I told you that if you did not know the definition of something, you should look it up. Now get the dictionary and look it up for yourself. = Тэр бээр дахиад л хорсолтой нь аргагүйгээр “Би та нарт, хэрвээ ямар нэгэн юмны тодорхойлолтыг мэдэхгүй байгаа бол тайлбарт толиос харж байх хэрэгтэй гэж хэлдэг байсан даа. Одоохон толибичиг аваад түүнийгээ өөрөө хайж ол” хэмээн тургилдаг гэж байгаа.

Их хурлын энэ нэг хэдэн хулгайчийг яая даа байз. Нэг тэрбум төгрөг илээр халаасалдаг байснаа одоо ирэх онд гурав дахин нэмээд гурван тэр бум болгожээ. Бидний цалин тэтгэвэрийг гурав дахин биш өөрсдийнхийгээ гурав дахин нэмэх гэсний нь бид эргүүтээд өөрснийхийг гээд мульгидуулжээ. Үүнийг хятад-ойрадын молиго мулига гэдэг байна.

Scutnabb-Kangas (2000) considers that English is a killer of other languages. = Скатнабб-Кэнгас гэдэг хүн Инг хэл бол бусад хэлний яргачин мөн гэж үзэж байна.

Nov 22, 2011

,

And from that moment, I serously took to learning English. (Тэгээд би энэ л цаг мөчөөс эхлэн Инг хэлийг чухалчилан үзэж гарлаа.) My first simple motivation was to learn a few phrases so I could show off in front of my friends back home, whom I was to join in mere six months. (Миний эхний өдөөлгө нь бол тун энгийн бөгөөд би ердөө л хэдхэн үг өгүүлбэр тогтоогоод улмаар зургаан сарын дараа гэр орондоо харьж очоод найз нөхдүүдийнхээ өмнө гайхуулах явдал байлаа.) Those six months proved to be very fruitful for me. (Эдгээр зургаан сар нь миний хувьд маш үр өгөөжтэй байж билээ.) I practically digested that entire textbook that I had picked up in the music room. (Хөгжмийн өрөөнөөс олж авсан нөгөө сурах бичгээ золтой л идчихээгүй.) I was soon done with my military duty for the time, and as I came back home, I thought I could speak English fairly well. (Тэгээд удсан ч үгүй цэргийн алба дуусч, гэр орондоо харихдаа би Инг хэлээр дажгүй овоо ярьж дөнгөнө хэмээн үзэж байж билээ.) I made up my mind to enter a teacher`s college that same year. (Тэр жилдээ би багшийн сургуульд орно гэж шийдэж билээ.) I applied and I was accepted. (Хичээнгүйлэн чармайснаар сургуульдаа ороод авлаа.) Scarcely had I entered the college than I made friends with Frank, an American guy of 28. (Сургуульдаа оронгуутаа л 28 настай Фрэнк гэдэг америк залуутай танилцдаг юм байна.) I`d long wanted to come across some native speaker so I would be able to perfect my speaking skills. (Ярианыхаа Инг хэлийг сайжруулах юм сан хэмээн унаган Инг хэлээр ярьдаг хүнтэй танилцах юм сан гэж их л удаан хүсч байж билээ.) The moment we started speaking English with each other, he raised his eyebrows and seemed to have kept them there for the duration of our entire conversation. (Бид хоёр бие биетэйгээ Инг хэлээр ярьж гарангуут л мань нөхрийн хөмсөг нь атираад явчихдаг байна, миний анзаарснаар бол яриа дуусан дуустал түүний хөмсөг атираатай чигээр байсан шиг санагдаж байна.) It turned out that he was having a very difficult time understanding me – my speech was fluent all right, but it was absolutely wrong. (Тэр ерөөсөө намайг ойлгоогүй бололтой. Би ч уул нь түгдэрч торолгүйгээр ус цас шиг л урсгаж гарсан л даа, гэхдээ ерөөсөө буруу ярьж байсан юм билээ.) It was not authentic from a native speaker`s point of view. (Унаган хэлтэй хүнд бол миний яриа нэг л тийм хөгийн юм байсан бололтой.) Could I understand Frank? Well no, not really. (Би Фрэнкийг ойлгож байсан уу гэвэл бас гялаан байхгүй.) It was my idea to talk on and on unceasingly, and brag about how good I was at English, but it was then and there that I realied the harmful effects of the textbooks that I had been using: (Зогсоо зайгүй дужигануулаад л Инг хэлэнд өөрийгөө хир мундаг вэ гэдгээ нэг үзүүлэе гэж бодсон хэрэг.) They were all written by Russian authors and they taught the students the wrong diction and a related lack of proper context, and were practically useless. (Тэдгээр сурахыг орос зохиогчид зохиож, оюунтанууд тэр сурах бичгээр санаагаа буруу илэрхийлээд сурчихсанаас гадна холбоо уялдаагүй авцалдаа муутай авах юмгүй юмнууд байсан юм санж.)

Эдгээр хадмалдуу орчуулга нь утга санааг нь гаргах төдий гэдгийг болгооно биз ээ.

What IQ means? = IQ гэж юу гэсэн үг вэ?

When you say someone has a high IQ, what does that mean? (Ямар нэгэн хүнийг өндөр IQ –тэй хүн хэмээн та нар ярихдаа юу гэсэн үг вэ гэж ойлгодг вэ?) What does your IQ measure? (Та нарын IQ-г юугаар хэмждэг вэ?) Does having a high IQ guarantee that you will be successful? (Өндөр IQ-тэй байна аа гэдэг нь та нарын амжилтанд хүрэх баталгаа болох уу? ) Does having a high IQ mean you will be rich? (Өндөр IQ-тэй байна аа гэдэг нь та нар баян болно гэсэн үг үү?)

When I was in the fourth grade, my teacher announced to the class, Students, we are honored to have a genius in our midst. (Намайг дөрөвдүгээр ангид байхад манай багш ангийнханд “Сурагчид аа, бидний дунд үнэнхүү суут чадалтан байгаа нь нэр төрийн эрхим хэрэг болж байна аа. ”) He is a very gifted child, and he has a very high IQ. (Тэр бол тун ч тунгалаг ухаантай хүүхэд. Тэр маш их өндөр IQ-тэй.) She then went on to announce that one of my best friends, Andrew, was one of the highest students she had ever had the privilege to teach. (Үүнийхээ дараа тэр бээр цааш үргэлжлүүлэн миний хамгийн сайн андуудын нэг болох Андрү-г урьд өмнө нь сургаж байсан шавь нарын хамгийн мундаг сурагчидын нэг нь юм хэмээн авдаг юм байна.) Up until that time, Andy the Ant, as we all called Andrew, was just one of the kids in the class. (Өнөөг болтол бидний “Шоргоолж Анди” хэмээн хочилдог Андрү маань ангид бол байдаг л нэг ердийн бандь байсан.) We called him Andy the Ant because he was tiny and had thick glasses that made him look like a bug. (Яагаад бид түүнийг “Шоргоолж Андрү” хэмээсэн юм бэ гэвэл, тэр бээр таахай намхан, дээрээс нь болоогүй ээ зузаан нүдний шил нь түүнийг цох хорхойрхуу болгодог болохоор л тэр. ) Now we had to call him Andy the brainy Ant. ( (Одоо болохоор бид түүнийг “Гавал шоргоолжин Андрү” хэмээхээс өөр аргагүй боллоо л доо.)

Not understanding what IQ meant, I raised my hand and saked the teacher, What does IQ mean? (IQ гэдэг нь юу гэсэн үг юм бол гэдгийг ойлгоогүй болохоороо би гараа өргөж “IQ” гэж юуг хэлээд байна аа? хэмээн багшаас асуулаа.)

Энэ нэг төр шүү юм ёстой нэг жонхуу гээч юм болж байна аа. Ингэж харсаар байгаад сөнөцгөөх үү? Ганцхан хүүхэд л байхад улс орныг аваад явдаг юм шүү дээ. Чинггис хааныг хар. Арслан-Хот улсыг хар. Монголын залуус англи хэл үзэж, архи уусаар байгаад дүнхүүрч гүйцжээ. Ардчилсан намын Алтанхуяг гэнэ үү нэг нөхөр хиристийн мянган залуугаар нэг доор намынхаа цусыг сэлбэн доонордож байна аа. Удахгүй та нар христийн гарт орж цовдлуулах болно. Чацаргана Алтанхуяг гээд нэг багш ухаантай юм байсан байх аа. Удахгүй АН нам биш ХАН нам болох байх аа даа. Хиристийн Ардилсан Нам болно. Танайд хоноё гээд л явдаг нэг гуйлгачин хужаа саяхан Ховдын Булган суманд оччихсон Австралиас ирсэн нэг хирист авгайнд хонож байна аа. Тэр нь би хиристийн охин гэж чарлаад л, наадах нь зургий нь аваад л ганц нар нь гарч байна аа. Тэнд мань эр нэг цадах шиг боллоо. Булган сумын хасгууд цөм хирист болчихсон юм байх даа. Тэр авгайг хөөгөөд явуулахгүй юу хийж суудаг байна аа. Тэр нутагтаа амьдарч чадахгүй, ямар сайн даа энд ирж гэдэс гарч байх вэ дээ. Монгол ч мөн ч их буянтай газар юм аа.

Айсан хүн адуу хөөнө гэж, Нинжийг нэг юм цааш нь харуулах шиг боллоо. Одоо дараа нь Энхбаярыг нухах байх. Ингээд л нэг нэгээр нь зөөнө дөө хөөрхий.