Nov 29, 2009

Үйл үг ээ гэж үйлтэй үг юм уу даа...

Орчлонгийн бүхий л юмыг цааш нааш нь хөдөлгөөнд оруулж, явуулж гүйлгэж, уурлуулж уцаарлуулж, зодолдуулж нүдэлдүүлж, уйлуулж дуулуулж явах гэж төрсөн бололтой юм даг аа даа. Маш хүчтэй үг шүү дээ. Нис! гээд л тушаахад атомын тэр их хүчтэй бөмбөг ачсан онгоц хөөрч, за одоо ХАЯ!!! гээд л тушаал буулгахад тэр бөмбөг унаж үй олон амьтаны амийг авч оддог байна. Буудаад!!! Галлаад!!! гэхэд л тэр их буунууд хөдөлж амь ороод л өч төчнөөн хот тосгодыг ниргэдэг байна. Үг хүчтэй учраас ХАРААЛ, ЕРӨӨЛ гэж байна. Үгэнд зай холддоггүй. Хаанаас ч хэнийг ч харааж болно, бас ерөөж болно. Хүний дуу агаар хийг хэлбэлзүүлмэгц тэр нь нөгөө хүний чихинд очиж үйлчлэнэ. “Төмөр дөрөө сэтэртэл хараана.” гэдэг үүнтэй холбоотой. Үгээр хүнийг алж болно гэдгийн нууц энэ буюу. Ганц үг хэлэхэд л та дүрсхийгээд шазайна даа. Гар!!! гэхэд л нөгөө хүн чинь гар хүрч түлхээгүй байхад л гараад явдаг. Ямар их хүчтэй байдаг байна аа.

Үйлъүгийн тавдугаар хэлбэр буюу V5 нь үйлъүгийн одоо цагийн хэлбэр байдаг. Инг хэлний үйлъүгийн одоо цагийн хэлбэр нь хийж буй үйлдлээсээ шалтгаалаад хэд хэдэн янз бий. Энэ хэлбэр нь бол төгсөөгүй явцтай үйлдийн одоо цагийн хэлбэр гэдэг нь юм шүү. Бидний ярьж хэлэлцдэгээр бол чингэДЭГ, ингэДЭГ гэдгийн “-ДАГ/-ДЭГ” дагаврын санааг үзүүлдэг ухаантай юм шиг байна. “Би мах идДЭГ.” гэвэл, энэхүү ИДЭХ үйлдлийг би байнга хийж байдаг байна. Өчигдөр нэг жаахан мах идсэн, өнөөдөр нэг жаахан юм байгаа, түүнийгээ орой чанаж иднэ. Бэл бэнчин минь хүрч, маргааш мөнгө нь байгаад мах нь байж байвал нэг хоёр яс авч чанаж иднэ дээ. Нөгөөдөр яахыг тэнгэр төр хоёр мэднэ дээ. Энэ ёроороо байх юм бол ч энэ мах идэх үйлдэл дуусч мэдэх байх. За, яахав тэр болтол идэж л байя даа. Миний мах идэх ҮЙЛДЭЛ-д дуусах янз алга байна. Үхэж байж л хэдэн мал минь ганц хоёр хоног өвс зулгаах бололтой. “Би мах идДЭГ.” гэдгийг британи хүн “I eat meat. гэдэг бололтой. “Тэр эр загас иДЭГ.” гэвэл британи хүн “He eatS fish. гэдэг бололтой. He гэхлээр үйлъүгэнд -S дагавар залгасан байна. Инг хэлний нөгөө 10 дүрмийн чинь нэг нь энэ байна. Мартсан бол эргэж нэг хармуу. ТөгсДӨГгүй явцтай үйлдлийн одоо цаг үүсдэг дүрэм нь доор байна:

I -------- V

We -------- V

You -------- V

They -------- V



He -------- V+S/eS

She -------- V+S/eS

It -------- V+S/eS

Эндээс харахад, I we you they дөрвийн ард орох үйлъүгийг бол шууд толиос аваад л дагавар магавар энэ тэр залгахгүйгээр тавина гэсэн үг. Харин he she it гурвын араас орох үйлъүэнд бол дагавар -S эсвэл -eS хоёрын аль таарахы нь дүрэм ёсоор залгана. Энэ дагаварыг алдаагүй залгаж, зөв дуугаргах хөөрхөн жижигхэн хүснэг нэг байдаг.

Үйлъүгийн зургаадугаар хэлбэр V6 буюу үйлъүгийн to-тэй хэлбэр гэж байдаг. Энэ TO нь бол уул шугамандаа бол үйлъүг гэдгийн заалт тэмдэг боловч утгыг арай өөр болгодог. Хэрэв үйлъүг нь толибичгийн хэлбэрээрээ дангаараа байх аваас V1 хэлбэр буюу захирах тушаах хэлбэр болдгийг бид мэднэ. Eat! = Ид! Зоогло! Гудар! Цусал! Чих! гэх мэтчилэн тушаан захиргааддаг байна. Хэрэв зээ, толибичгээс авсан үйлъүгийн хэлбэрийн нь өмнө энэхүү to угтварыг тавих аваас үйлъүгийн маань утга нь TO V1 = TO eat = идэхээр, идэхийн тулд, идэх гэх мэтийн олон утгыг гаргадаг байна. Үйлъүгийн үндсэн зургаан хэлбэрээс ингэж нэг хоёр яс салах гэж. Аль ч үйлъүгийг толибичгээс аваад л энэ үндсэн зургаан хэлбэрийг үүсгэж чаддаг болох хэрэгтэй. Ямар ч үйлъүг таныг юм унших, юм бичих энэ тэрд энэ зургаагаас өөр хэлбэрээр тааралдахгүй. Маш чухал шүү.

Хэл нь ямар байнам

тэр хүний сэдхихүй бас тийм байдаг ажээ.

Нэг үгээр хэлбэл, одооны зарим хүний хийгээд байгаа бизнес = луйвар IQ гээд байгаа нь бол нэг хэдэн муруй саруй, хагас дутуу дүрс ийш тийш нь харуулж тавьчихаад, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг орон гаран, учир нажир муутайхан нэг хэдэн авцалдаа муутай бодлого шүү юм хаанаас ч олж авсан юм бүү мэд, тэр нь тэгээд бас болоогүй ээ, гажмал яйжмал маруухан тааруухан орчуулгатай тэр юмаа хэвлэж, ажилд орох энэ тэр амьтаны мах идэж, хорон санаатай бодлогоороо унагааж нэг хоёр яс салаад, IQ нь муу юм байна гэж энэ муу үг рүү хамаг мууг нь усан тэнэг дарга нар шилжүүлж, уул нь авах гэсэн юм гэх мэтээр “манжилж”, алгаа тосох аядана. Хариуцлага гэхгүй амар байдаг бололтой. Ингэж хумсаа нуухад хэрэглэдэг зүйл огт биш. Чинггис хаан ч дээ IQ муутай байсан юм билээ, аааангли хэл мэдэхгүй байсан юм чинь арга ч үгүй биз ухааны юм яриад, тэрхүү “ муур багшийн” IQ нь 200 давсан ухааны юм зурагтаар яриад латераааль ч гэнэ үү патиииирааль ч гэнэ үү нэг юм донгодоод сууж байхы нь харж байв аа хөөрхий. Тэр ажилд ороход авдаг IQ-гий нь өөрсдөөс нь эргүүлээд авбал нооооль л байхгүй юу. Тэгэж сармагчин шиг хүний юмаар хүжигнэж, хүүхдийн толгой эргүүлж, мөнгө сааж байх хэрэг юу байнам билээ. IQ сайтай барууныханы эдийн засаг нв хямралд орчихсон баларч, нөгөө бидний авсан кааапииитааалииизм нь сүйрч байн шүү дээ. IQ-г Ри багш “сэдхихүй боловсроогүйн чинар” гэсэн байдаг. Хэлээ мэдэхгүй юм чинь юуны чинь сэдхихүй, сэдхихүй нь байхгүй юм чинь энэ хойт хоёрын чинь АЙ КЬЮ байх вэ дээ. Англи хэл сурахгүйгээр мэдээлэл хаанаас авах юм бэ гээд л зарим нь ядарсан намайг загнаж байх юм. Тэгээд тэр хэлээ сураад мэдээлэлээ аваа ч дээ. Ээжийнхээ хэлийг төсөөлөөгүй хүн ENGлишь хэл төсөөлөхөд ч мөн ч хол доо. Инг хэл сурч мэдээлэл авах гэсээр байтал хорвоогийн төгсгөл болох биз дээ. Мэдээлэл ч гэж ярьдаггүй байх аа. “Танхил өссөн миний амраг тавхан үгэндээ танигдаад бхйна аа, хөө” гэдэг л энэ байх даа. МЭДЭ + ГЭ = МЭДЭГЭ буюу ярианы хэлэнд –Г-г нь хэлэх гээд хэл нармай руу татах гэтэл арын эгшиг –Э яах ийхийн зуургүй орж ирээд –Г нь сугарч соностохгүй болсноор МЭДЭ`Э хэмээн аман хэлэнд дуудлага нь соностох ажээ. Мэдүүлдэг юм гэсэн утгатай юм гэнэ лээ. Тэгээд тэр мэдүүлэх юм аа хүн хард хүргэхээр үйлъүг болгохдоо МЭДЭЭ + ЛЭ болоод тушаах хэлбэр үүсгээд, улмаар тэр үйлдлээ –Л залгаж МЭДЭЭЛЭЛ болгосон бололтой юм уу даа. МЭДЭЭ-г авч хэрэглэдэг болохоос биш МЭДЭЭЛЭЛ гэдгийг боловсруулж болохгүй байх аа даа. ИНФОРМАЦИЯ = МЭДЭЭ болж, ИНФОРМИРОВАНИЕ = МЭДЭЭЛЭЛ болох жишээний юм уу даа. Энэ тухай <<Форд>> пүүсийн ерөнхийлөгч бөлгөө, хожмоо <<Крайслер>> пүүсийн ерөнхийлөгч байсан Ли Якокка гэдэг хүн “Ключ к успеху вовсе не в ИНФОРМАЦИИ. Он в людях.” гэсэн байх юм. “Амжилт олотын гол гогцоо нь МЭДЭЭндээ биш, хүнд байдаг юм аа.” гэж айлджээ. Тэнэг хүнд мянган мэдээ байгаад ч хэрэг юун. Ерөнхийлөгч АГСАН ( ярианы хэлэнд –Г нь сугараад АСАН болдгийг) гэж их ярих бичих юм даа хөөрхий. Үхсэн хатсан амьтаныг л АСАН, АГСАН гэдэг ажээ. Амьд байгааг нь БӨЛГӨӨ, БАЙСАН гэдэг юм байна. Экс- гэдгээрээ явбал хүмүүс өнөө муу тийрэн чинь үхээгүй байна ойлгох байх даа. Хэрэв АГСАН, АСАН гэж хэлж бичвэл, нөгөө хулгайч чинь ашгүй үхжээ гэж бодох юм. Буруу яриад зөв ойлгодог хосгүй хүмүүс юм чинь яахав, тэгээд болно биз. Би нэг муу мэдээ дуулчихаад түүнийгээ нэг хүнд дамжуулах, ховлох хэрэг болно оо доо. Тэгвэл би ХОВ+ЛА+ХУ буюу МЭДЭ`Э + ЛЭ + ХҮ хэрэгцээ гарч байгаа болохоор ХОВЛА + Л буюу МЭДЭ`ЭЛЭ +Л гэх үйлдлийг хийх болно биз дээ. Тиймд өөрөө МЭДЭ`ЭЛЭЛ, ХОВЛАЛ олж авна ухааны юм ярьж байгаа бол их л сонин санагдаж байна. МЭДЭ`ЭЛЭЛ гэж буруу яриад МЭДЭ`Э гэж зөв ойлгож байгаа бол монгол хүн мөн байна. Бидний оюун ухаан нэг иймэрхүү л төвшинд байна даа. Хэзээ ааааангли хэл сураад, хэзээ МЭДЭЭЛЭЛ аваад, хэзээ хөгжөөд мандахыг гагцхүү мөнх хөх тэнгри минь мэдэх биз ээ. Түй, чёрт!!!

Nov 25, 2009

Үйлъүг ээ гэж

Үйлъүгийн гурвадугаар хэлбэр буюу V3 = V + D/eD хэмээн үүсдэг өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал гэдэг нь стандартын буюу дүрэмт үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэртэй яг адил дүр төрхтэй. Гаднаас нь хараад өнгөрсөн цагийн хэлбэр нь юм уу, эсвэл өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал юм уу гэдгийг ялгах арга байхгүй. Гагцхүү хаана орсон байна вэ гэдгээр нь хөөж ялгана. Стандартын бус буюу дүрэмт бус үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэр, өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал нь замбараа жанцангүй үүсдэг учраас нөгөө толибичгийн араас шууд л хав халуун бүв бүлээнээр нь аваад хэрэглэчихнэ дээ. Өнгөрсөн цагийн хэлбэр нь манай хэлний –САН/-СЭН дагаварын утгатай байдаг бол энэхүү гурвадугаар хэлбэр нь бол махчилбал, -ГДСАН/-ГДСЭН хэмээх утгыг гаргана. Энэ орчуулгыг монгол хэлэнд энэ чигээр нь хэрэглэхгүй. “ИдСЭН эрүү хувхайрдаг, идҮҮЛСЭН бут ургадаг гэдгийн тэрхүү –УУЛСАН/-ҮҮЛСЭН гэдгийн санааг үзүүлж байгаа юм шүү. “ИдэГДСЭН бут” гэж эрүүл монгол хүн ярихгүй, харь хэл дутуу үзээд гажчихсан, эсвэл хэл ярианы хөгжил нь дутуу өсөөд зогсчихсон хүмүүс л ингэж ярина шүү дээ. Энэ радио-телевизийнхэн монгол хэлийг нэг доош нь хийж байна аа. Өөрийгөө овоо хэлтэй амтай гэж үздэг нэг нэвтрүүлэгч: "Улсын гавьяат жүжигчин Батсүхээр дуулаГДСАН олны танил болсон” ямар ч дуу гэлээ нэг юм зарлаад авч өгнө дөө. Батсүхийн дуулсан л гэнэ биз дээ. Заавал тэр дуун талаас нь барууныхан шиг –ГДСАН/-ГДСЭН-ээр яах нь вэ? Аааангли хэл үзээд тийм сэтхихүйтэй болсон юм байгаа биз. Муу ёрын юм. Үүнийг “боолын сэтгэхүй” гэдэг байна. “Зодож” явсан нь дээр үү, “зодоГДСОН” монголоор бол “зодУУЛЖ” явсан нь дээр байна уу???!!! Монголчууд эзэн сууж явахдаа “зодож” явсанаас биш боол болж “зодоГДОЖ”, “зодУУЛЖ” явсан нь үгүй юм байх аа даа. Одоо ч “БООЛ” болж, зодУУЛЖ, нүдҮҮЛЖ, доромжлУУЛЖ явдаг болоо шив дээ. Британчууд олон олон зуун жил гадны булаан эзлэгчидийн алганы амтыг үзэж боол болж явсан болохоор хэлэнд нь тэр байдал нь туссан юм шиг ээ. Тэр “боол”-ын хэллэг нь бүр хэвшчихсэн юм шиг байна. Манайх тэрүүнийг дууриаж юу хийхэв дээ. Тал хээрийн сармагчин гэж нэг ийм юм байдаг байна. Kiss + D/eD = kissed = үнсэГДСЭН = үнсҮҮЛСЭН (монголоор бол). Энэ бол стандартын үйлъүг. Eat = ид, толи бичгээс харвал V3 нь eatEN = идэГДСЭН = идҮҮЛСЭН (монголоор бол).

Үйлъүгийн дөрвөдүгээр хэлбэр буюу V4 буюу V + ING хэлбэр нь толибичгээс авсан үйлъүгэнд -ING гэдэг дагаварыг залгахад үүсдэг байна. Санаа нь бол (чингэЖ) БАЙГАА” гэдгийг үзүүлдэг байна. Sit + ING = sitting = (сууЖ) БАЙГАА болох жишээтэй. Энд бол стандартын, стандаотын бус энэ тэр гэж ялгаварлан гадуурхах юм ерөөсөө байхгүй. Үйлъүг болгон энэ дүрмийн өмнө “тэгш эрхтэй” болохоос Их хурлынхан шиг хэн ч халдашгүй эрх мэрх гэж дэмийрэх юм байхгүй. Нөгөө ардчилал маань хаачсан бэ??? Хулгайчид нь халдашгүй эрхтэй, хөөрхий ард нь хамгаалалтгүй үлдэж болохгүй шүү дээ.


“... перестанешь своим родным языком ГНУШАТЬСЯ”

... эх хэлээн голон жигшэхээ байна байхаа чи”

Хөөрхийс дөө, мөн ч хэцүү байна аа. Гадаад улс орон хорихон жилд мандан бадарч байхад манайх хорихон жилийн дотор сүйрлээ. Ардчилсан намын дарга “ААРЦ, ЧАЦАРГАНААР” угжаад л, хөөрхий амьтан биднийгээ аврах гэж мөн ч их үзэж байна даа. Увсыг давстай уултай нь, чацарганатай юутай хүүтэй нь япон анддаа бэлэглэсэн. Дээрээс нь газар ус муутай юм гээд, “Далан давхар”-аа өгсөн гэж байгаа. Энэ мөн задарсан хэрэг ээ. Эрлийз хурлийз эсэргүү цагаач дөрөвт эх орон байдаггүй гэдэг үүнийг хэлж байгаа юм. Ээ, мангасууд аа!!! Улс орныг авч яв гээд бид эднүүдийг сонгоод байдаг, тэгсэн чинь эднүүд урагш хойш, гадгаши дотогши гарын бэлэг болгоод эх орныг минь дуусгалаа. Одоо эднүүдийг ах дүү рүү нь илгээх цаг болсон. Тэр их хурлын дарга гэж нэг юмыг хар даа. Бичээд өгсөн юм уншиж чадахгүй байнааг нь. Нэгдүгээр ангийн хүүхдээс долоон доор байна.

“Монгол хэлтэн, Түвэдийн судраар онол ухааныг ухмуй хэмээгч, өдрийн одон, шөнийн солонго мэт цөөн.” гэж Инжаннаши гуай айлджээ. Үүгээр бол “Монгол хэлтэн, Англи Америкийн судраар онол ухааныг ухмуй хэмээгч, өдрийн одон шөнийн солонго мэт цөөхөн.” ажээ.

Ум ма ни бад мэ хум!!!

Nov 23, 2009

ҮЙЛЪҮГИЙН ҮНДСЭН ЗУРГААН ХЭЛБЭР

Үйлъүгийн үндсэн зургаан хэлбэрийг бас өөрөөр нэрлэж болно. V1-ийг толибичгийн хэлбэр буюу Vтоль; V2-ийг Vd/ed хэлбэр; V3-ийг Vd/ed хэлбэр; V4-ийг Ving хэлбэр; V5-ийг V0,s/es хэлбэр; V6to V хэлбэр хэмээн нэрлэж болох боловч, үйл үгийн өнгөрсөн цаг энэ тэрийг үүсгэхэд стандартын буюу ердийн үйлъүг, стандартын бус буюу дүрэмгүй үйлъүг хэмээн ангилах учир тайлбар нэмэх энэ тэр шаардлага гарна. Тийм болохоор эхнийхээр нь байсан нь дээр юм шиг байдаг. Нью-Ёрк энэ тэр хотод бол бараг ганц одоо цагийн буюу V5 хэлбэр нь байхад л болдог гэсэн. Хааяа нэг өнгөрсөн цаг хэрэглээчин болдог гэнэ лээ. Бусад хэлбэр нь хэрэг байхгүй юм байх аа. Манай хадам аав гэж нэг танхай өвгөн байж билээ. Хархорин руу 6 настай хүүхэд эцэг эх рүү нь явуулах гэж зам тоссон юм байх. Ашгүй орос цэргийн ангийн машин таарч гар өргөн зогсоогоод, “Хампаан, паапаа маамаа Хархоин поехал.” гээд кабинд нь суулгасан гэж байгаа. Нью-Ёрк-д орж гардаг гадаадын цагаачид нэг иймэрхүү л ярьдаг юм шиг байна. Хэл нэвтрэлцэж л байгаа биз дээ. Америкт бол муж улс болгоныхоо цагаачидаас болоод хэл хэл нь онд ондоо байдаг бололтой юм аа даа. Өөрөөр хэлбэл, нутаг нутгийн хэл ам нь өөр өөр байдаг юм шиг байна. Тэнд нь очиж дотор нь орж байж сурна уу гэхээс эндээс сурах аргагүй золиг бололтой дог оо доо. Инг хэл ч тэгээд улс хоорондын хэл болж байгаа болохоор 40-өөд аялга татлагатай байдаг юм гэсэн. Одоо дээрээс нь нэмээд Монглишь гэдэг шинэ аялга татлага нэмэгдэж байгаа байх.

V1 буюу толибичгийн хэлбэрийг бол захиран тушаахад хэрэглэдэг юм байна. Нэг үгээр хэлбэл, уг үйлъүгийг толибичгээс аваад л чангахан шиг дуугаргахад л зандран тушаадаг юм байна. Ask гэдгийг толиос аваад дуу өндөрсгөмөгц захмргаадах ухааны юм болдог байна: Go! = Урагшаа!, Яв!, Хөдөлж үз! болдог ухааны юм шиг ээ.

V2 буюу үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэрийг үүсгэхэд нэг учир бий. Үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэрийг үүсгэхийн тулд Инг хэлний үйлъүгийг дотор хоёр ангилдаг байна. 1. Ердийн буюу стандартын үйлъүг, энэ нь өнгөрсөн цагийн хэлбэр үүсгэдэг дүрэмтэй учраас бас дүрэмт үйлъүг гэх нь бий. Тэр дүрэм нь аль вэ гэвэл, V+d/ed энэ байна. Нэг үгээр хэлбэл, толибичгээс авсан үйлъүгэндээ дагавар +D/eD үүнийг залгадаг дүрэмтэй юм байна. Wash = угаа- гэдгийг толиос аваад л нөгөө дагавараа залгахад л үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэрийн утга гардаг байна. I wash+eD = I washed = Би угааСАН болдог байна.

Нөгөө үлдсэн стандартын бус буюу өнгөрсөн цагийн хэлбэр үүсгэдэг дүрэм журамгүй, замбараа начиргүй үйлъүгсийн өнгөрсөн цагийн хэлбэрийг бэлэн зэлэн, халуухан бүлээхнээр нь сурах бичиг энэ тэрийн ар талд хүснэг татаж байгаад жагсаачихсан байдаг. Тэндээс нь шууд авна даа. Хэлбэрий нь чээжлэнэ. Өөр арга байхгүй. Write = бичи- гэдэг үйлъүг нь стандартын бус үйлъүг учраас толи, сурах бичгийн өрөөс харна даа. Тэнд V2=wrote = бичсэн гээд байж байгаа. Энэ хэлбэрий нь чээжлэнэ. Тусгүй нэг зүйл бол, бидний өдөр тутам гарын доор байнга хэрэг болдог ихэнх үйлъүг нь стандартын бус байдаг. Одоо яахав дээ, чээжлэнэ дээ. Аль нь ч стандартын үйлъүг юм, аль нь ч стандартын бус юм бол, яаж ялгадаг байна аа гэж бодож болох юм. Тэр амархан. Ер нь бол нэг зуугаад үг жагсаасан байх бий. Сургалтын толи энэ тэрд уг үгийн ард нь хэлбэрий нь ч бичсэн байх бий. Тиймгүй бол авсан үйлъүгээ толибичгийн ард байна уу, үгүй юү гэдгий нь харна. Хэрэв тэнд байхгүй бол стандартын үйлъүг гэсэн хэрэг. Байвал стандартын бус юм байна гээд хэлбэрий нь хэрэгтэй гэж үзвэл чээжлэх хэрэгтэй.

Волки в овечьей шкуре

Хонины арьс нөмөрсөн боохой

76 боохой гурван азарган чонотойгоо нийлээд монгол хүн-хонийг идэж байна. Хүн-хонинууд идэж уух юмаар гачигдаж зовон зүдэрч байна. Ардчилсан засаг маань аяга аарц өгч тэнхрүүлэв бололтой. Хурга ишгүүд нь хар нялхаасаа өлмөн зөлмөн зүдэж, үхэж хатаж байна. Ардчилал коммунизм хорёрын аль аль нь байдаггүй. Байх ч үгүй. Энэ бол хуурамбаа байна. Хошгоруулан хашгируулан молигодож байгаа капиталист арга. Хүн-хонинууд ...ЧИ-Л-АЛын зуданд зутарч гүйцлээ. Их хурлынхны таргалсан, энгийн ардын турсан хоёр ямар их ялгаатай байна вэ!!! Өдөрт нь тэд ард олны төлөө санаа тавьсан дүр үзүүлэн хэрэлдэж буй жүжиг тоглоод, үдэш болохоор муруйтай тоглоом, архи дарсанд халамцан хөлчүүрхэж, харийнхны гар хөл болж улс орныг нэг мөсөн цааш нь харуулах арга мэхээ хөөрөлдөн пар пар хөхрөлдөнө. Урд хөршдөө нүүрсээ зүгээр өгдөг мөртлөө, ядарсан олондоо хэдэн зуун мянгаар зардаг байна. Энэ хэний засаг вэ? Энэ бол хужаагийн засаг монголыг эзэлсэн байна. Энэ хойт хоёрын чинь кааапииитализм, кааапиитализм чинь мөхлийн замд орсон шүү дээ. Одоо тэд дайн хийж хямралаас гарах санаа сэднэ.

Эх орон минь дуусч Эрээний монгол болсноо өнөө хүртэл сэрж мэдээгүй хөөрхий хонь-хүн өрөвдөлтэйеэ.

Тэрэгчнээр төр бариулбал төр эвддэг гэнэ,

Түшмэлээр тэрэг хөтлүүлбэл тэрэг эвддэг гэнэ.

Хулгайчаар төр бариулбал улс мөхдөг гэнэ,

Худалчийг толгойд гаргавал төр сөнөдөг гэнэ ээ.

Nov 20, 2009

ХЭЛНИЙ ДАЙН

“Өнгөт ертөнцид сайхан газар олон буй,

Өлгий нутгаас минь сайхан газар үгүй.

Эрдэм сурахад хэл бүхэн сайхан буй,

Эх хэлий минь гүйцэх сайхан хэл байхгүй.”

Б. Ринчен

Ээжийн минь сайхан хэл. Эх хэлээ хайрладаггүй хүн, эх орноо хайрладаггүй хүн бол хүн биш. Эхийн хэвлийд байхаасаа аялгуу сайхан эгшгийг нь сонсож ээжийнхээ хэлний тансагийг мэдэрсэн тэр л агшин бол хүний хамгийн сайхан үе байдаг биз ээ. Хүүхэд эхээсээ гараад уйлахдаа эхийнхээ хэлний аялуугаар уйлдаг гэж байна. Тэгэхээр эх хэлээ, ээжийнхээ хэлийг эхийнхээ хэвлийд олдохоосоо эхлэн сурдаг байна. Японд атомын бөмбөг хаясан бол Монголд минь англи хэлний бөмбөг хаясан байна. Инг хэл ч юу байхав, ер аливаа гадаад хэлийг сурсан юм шиг сурах хэрэгтэй. Түүнээс биш нэгий нь нөгөөдүүлийн дээр тавьж, илүүд үзэх бол хэрэггүй. Аль ч хэлээр сайхан эрдмүүд бичээстэй байгаа. Саяхан зурагтаар нэг намын дарга бил үү юу ч билээ дээ, нэг хужаа толгойтой эр ярих нь: кирилл бичиг авахаар орос болчихдог гэнэ, монгол бичиг авахаар хятад болчихдог гэнэ, тэгэхээр латин бичиг аваад америк болох юм байх. Нам гэж ер юу юм бэ? Нам хуйвалдаж эх орон дуусгаж буй хулгайчдын хуйвалдаан шүү дээ. Арсланхот (Сингапур) улсыг хар л даа, хорь гучхан жилд мандсан байхад манайх хорь хүрэхгүй жил дотор сөнөж байна. Дөчин мянгатын хэдэн хулгайчуудаас нэг ганц болж байна аа. Гудамжны хармааны хулгайчид төрийн толгойд гарч улс орныг дуусгаж байна. Хулгайч бол хулгайч л байдаг. Монголчууд турж үхэж байна шүү дээ. Энэ хэлмэгдүүлэлтийг одоо хариуцах улс нь хүлээх цаг болсон.

ҮЙЛЪҮГ

Аливаа хэлэнд хамгийн чухал юм нь үйлъүг байдаг. Энэ үйлъүг гэдгийг бусад үгэс нь тойроод л уяатай ботго шиг эргэлдэж байдаг. Инг хэл сурахад хамгийн түрүүн авианзүй гээчийг гараас гаргах хэрэгтэй юм шиг ээ. Яагаад гэвэл, таныг хир цэвэрхэн ярьж байна гэдгээр тань Инг хэл гадарладаг эсэхийг тань мэддэг. Таны ярьсныг нөгөө хүн ойлгох, та нөгөө хүний ярьсныг ойлгоход энэ авианзүй гэдэг тус болох ёстой. Манай ерөнхийлөгчийн ярьсныг Оросын ерөнхийлөгч ойлгохгүй дахин дахин хазайгаад чихээ тавиад чагнаад байсан нь үүний нэг гэрч биз ээ. Авианзүйг гараас гаргасан байхад үг тогтоох нь хүртэл амархан байдаг гэсэн.

Инг хэлний үйлъүг нь цагийн хоринзургаан хэлбэртэй гэж байгаа. Зарим нь хоринзургаан цагтай энэ тэр гэж цэцэрхэх юм билээ. Орчлон маань өнгөрсөн одоо ирээдүй гэсэн гуравхан цагтай байхад хаанаас ч хоринзургаан цаг гаргадаг байна. Цагийн хоринзургаан хэлбэр гэж ярих ёстой. Хоринзургаа гээд нийлүүлж угсарч бичих, хорин зургаа гээд салангид ангид бичих хоёр шал ондоо утгатай гэж байгаа. Сүүлчийнх нь хорин ширхэг зургаа буюу зуунхорин цагийн хэлбэртэй болж таарна. Бид ч яахав дээ, буруу ярьж зөв ойлгодог улс юм чинь, энэ бол юу ч биш.

Инг хэлээр үйлъүгийг VERB гэдэг. Толибичигт өгсөн үйлъүгийн хэлбэрийг толибичгийн хэлбэр буюу V гэж тэмдэглэе. Eat = идэ- гэдэг нь толибичгийн хэлбэр буюу V = eat гэсэн санаа юм. Инг хэлний үйлъүг үндсэн зургаахан хэлбэртэй байдаг V1 = үйлъүгийн толибичгийн хэлбэр; V2 = үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэр; V3 = өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал; V4 = одоо цаг бүхий үйлт хавсрал; V5 = үйлъүгийн одоо цагийн хэлбэр; V6 = үйлъүгийн to-тэй хэлбэр. Аливаа үйлъүг ийм зургаанхан үндсэн хэлбэртэй байх бөгөөд энэ зургаагаас өөр хэлбэр тааралдахгүй. Ямар ч үйлъүгийг толь бичгээс аваад л энэ үндсэн зургаан хэлбэрийг үүсгэж чаддаг байх хэрэгтэй. Дараа нь үйлъүгийн цагийн хоринзургаан хэлбэрийг гараас гаргасан байхад юм уншина гэж үзнэ шүү. Цагийн энэ хоринзургаан хэлбэрийг гартаа оруулаагүй цагт ном мом барьсны хэрэггүй биз ээ. Хамаг цагаа барахын нэмэр.

Оюутнуудын дунд амнаас ам дамжин явдаг тархмал түгмэл явдаг нэг явган яриаг Драгункины номоос буулгаж үзүүлбэл:

The more we study, the more we know.

Бид юмыг их л сурах тусам, бид юмыг улам л их мэдмүй.

The more we know, the more we forget.

Бид юмыг их л мэдэх тусам, бид юмыг улам л их мартмуй.

The more we forget, the less we know.

Бид юмыг их л мартах тусам, бид юмыг улам л бага мэдмүй.

The less we know, the less we forget.

Бид юмыг бага л мэдэх тусам, бид юмыг улам л бага мартмуй.

The less we forget, the more we know.

Бид юмыг бага л мартах тусам, бид юмыг улам л их мэдмүй.

Why study? – Тэгвэл юм сурч үхсэнээ хийнэм.


Дагестаны Ардын яруу найрагч Абуталиб Гафуров гэж нэг их гарын сайн эр байсан байна. Москвагийн гудамжаар тэнэж яваад нэг англи хүнтэй таарч гэнэ. Абуталибын хэлснийг тэр гаднын хүн ойлгосонгүй гэнэ. Өөөрийнхөө гадарладаг хоёр гурван хэлээр шалгаасан юм байх. Абуталиб мөчөөгөө өгсөнгүй, орос энэ тэр хоёр гурван хэлээр хариу барьсан юм байх. Ганц хоёр Инг үг халтарладг нэг дагестан нөхөр Абуталибыг англи хэл мэдэхгүй боловсролгүй хоцрогдсон гэдэг нь хэмээн загнасан юм байх. Тэгэхээр нь Абуталиб, тэр англи эрийн боловсрол гэж юу байгаа юм бэ, миний ярих гэж оролдсон хоёр гурван хэлээс нэгий нь ч мэдэхгүй юм байсан шүү дээ гэж даагаа нэхсэн юм байх. “Надад бол хүн ардын хэл нь тэнгэрийн одод шиг санагддаг. Бүх од нийлж тэнгэрийн талыг эзэлсэн нэгэн том од болоосой гэж би боддоггүй. Түүнийг орлоод наран байна. Одод бас тус тусдаа гийж байг. Хүн бүр өөрийн одтой байг. Би өөрийнхөө одонд хайртай. Миний од бол Авар эх хэл минь юм.” Гэсэн гэдэг. Түүн шиг миний од бол ээжийн минь хэл, Монгол эх хэл минь билээ.

Nov 11, 2009

Инг хэл нь хэлнийзүйн 10-хан дүрэмтэй

Оросын Холбооны улсын Санкт-Петербург хотын Олонъулсын Банкны Дээд Сургуулийн Инг хэлний багш Александр Драгункин Инг хэл сурах “Новый Русский Метод буюу Орос Шинэ Арга” гээчийг зохиож, тэр нь ихэд тархан дэлгэрч байгаа. Хэлшинжлэлийн том эрдэмтэн, улстөрч, сэтгэгч хүн билээ. Манайд тэр арга орж ирсэн, номуудаас нь орчуулсан байгаа. Энэ хүн Инг хэлний хэлнийзүйн энэхүү 10-хан “дүрмийг” цэгцлэн нэг хүснэг болгон гаргасан юм. Та бүгдийн мэддэг л юм байгаа. Гэхдээ ингэж нэг мөр болгоогүй зүйл юм. Мэргэжлийн хүн гэдэг ийм л байдаг. Мэргэжлийн бус хийгээд мунхаг хүний хажууд юу ч байгаад хэрэггүй байдаг. Оодонгийн үхэрт дайруулчих гээд л гэрийнхээ сүүдэр дагуулаад л гудас тавьчихаад хичнээн мянган жил хэвтлээ дээ, “Яагаад сүүдэр үүсдэг юм болоо “ гэж нэг ч удаа бодоогүй шиг, өөрөөр хэлбэл, гэрэл шулуун тардаг “хууль” дээр гудас тавьж хэвтэж байсан мөртлөө түүнийг анх нээгээгүй л байжээ. 10-хан удаа л Инг хэлний үгэнд гар хүрч дагавар залган Инг хэлний үгийг яльгүй урт болгож байгаа хэрэг. Түүнээс биш манай “шинэ үсгийн” багш нар шиг хамаагүй хасч хусахгүй. Энэ арваас бусад тохиолдолд үгэнд гар хүрч хөнднөө гэж нэг байхгүй. Шууд толь бичгээс аваад л тавиад байна гэсэн үг.

1. Гуравдугаар бие дагасан буюу he, she, it, who бараадсан үйлъүгийн одоо цагийн хэлбэрийг үүсгэхдээ толибичгээс авсан үйлъүгийн хэлбэрт дагавар “–S/eS-ийг залгаж уг үгийг яльгүй жаахан уртавтар болгодог. She drinkS tasty coffee. = Тэр эмэгтэй амтат кофе гэдэг ундыг гударДАГ. Who learnS English? = Хэн Инг хэл үзДЭГ вэ?

2. Нэг, хоёр, гурав гээд хуруу дараад тоолж болдог буюу тоо ширхэгтэй юмны ганцаажтоот нэрийг олонтоот нэръүг болгоход дагавар S -ийг залгадаг байна. Монгол хэлний нэръүгэнд олонтоо гэж байдаггүй юм гэсэн. Манай “шинэхэн үсгийн” багш нар хичнээн ч тоотой гэж заадаг юм бэ дээ, бүү мэд. Тэдэнд ер нь арга байхгүй. Тэднийг “гаргуундаа гарсан багш нар” гэвэл таармуй. Boy = жаал хүү, boyS = жаалУУД, жаал хүүхдҮҮД.

3. Хэний харьяатай юм хүм болох буюу тэр юм хүмний эзэмшигчий нь үзүүлэхэд орхицтой -`S гэдэг дагавар залгадаг байна. Өөрөөр хэлбэл уг юмны эзэн этгээд нь хэн бэ гэдгий нь заан үзүүлэх юм байна л даа. She often visitS her mother`S house. = Тэр эм эхийнХЭЭ байран орноор голдуу очдог (бараалхдаг).

Эдгээрийг гурван -S-ийн дүрэм гэдэг байна.

Кирилл бичиг авч баларснаас болоод манай хэлээр бичихэд хэдэн зуун “ДҮРЭМ”-тэй болсон. “ДҮРЭМ” гээд том үсгээр бичээд байгаа нь тэр “ДҮРЭМ-ийг харииуцлагагүй, юм мэддэггүй багш сэтэртэнүүд зохиодог учраас хүүхдийн “мах идэх”-ээс гадна үүхдийг хүртэл тамалдаг байна. Одоо гараад байгаа энэхүү зах зээлийн үеийн “бизнес ханиад”-ын үед зурагтаар хичээл зааж байгаа тэргүүний багш нарын заримыг хараад хэлэх үг олдсонгүй. Манай багш нар ийм болчих гэж дээ гэж шүүрс алдалаа. Гуравдугаар ангийн Монгол хэлний хичээлийг хараад ой гутлаа. Үйлъүг нь –ГААРАЙ, -ГЭЭРЭЙ дагавартай болохоороо АНХААРУУЛАХ ӨГҮҮЛБЭР болдог юм байх. Тэгэж ярьж буй багшийнхаар бол Монгол хэл өгүүлбэрийн хэдэн түмэн хэлбэр төрөлтэй болж таарлаа. Бурхан минь аварч өршөө дөө, биднийгээ нэг юм!!! “Хоолоо идЭЭРЭЙ” гэхлээр анхааруулан сануулж байгаа юм байх аа. Худлаа юм зохиохдоо буюу худлаа ярихдаа ямар сайн байна аа. “АРДын багш” гэж байгаа. АРД гэдэг үгий нь Саакшавили нар аль хэдийнээ Монгол хэлний үгийн сангаас хасаад хаячихсан, одоо Монгол Их Гүрний үлдэгдлийг нь дэлхийн данснаас хасуулах гэж үзэцгээж байгаа. Монгол цустай ганц ч хүүхэд энэ харь цустанууд дотор алга гэж үү??? Та нарын найз тэр холын ААА-нууд ямар хамаа байна. Орос хятад хоёр үхрийн баас шиг гишгээд л өнгөрнө шүү дээ. Одоо гишгэлж эхэллээ. “Муу байж бөө” гэлээ гэдэг шиг,чадахгүй байж юун ч албан тушаалд дуртай гайхлууд вэ???

-ГААСАЙ, -ГЭЭСЭЙ, -ГООСОЙ, -ГӨӨСЭЙ дагавар авсан үйлъүгтэй өгүүлбэрийг нөгөө тэргүүний багш юу гэж нэрлэх бол. “ХАРААХ ӨГҮҮЛБЭР” гэх юм болов уу??? “Идэмхий гишүүд үхЭЭСЭЙ” гэхлээр харааж байна уу, хүсч байна уу???

-ГУУЗАЙ, -ГҮҮЗЭЙ гэсэн дагавартай үйлъүг бүхий өгүүлбэрийг эднүүс юу гэж нэрлэх бол!!! Сүрхий юм чинь, АНХААРУУЛАН БОЛГООМЖЛУУЛАХ ӨГҮҮЛБЭР гэж наах байх шүү. Ээ, лам багш минь.

Боловсролын яам энэ юмнууд аа янзал, монгол нэртэй харь хүмүүстээ монгол хэл зааж байж, дараа нь эх хэлий минь хүүхдэд минь заалгаж хайрла. Монгол хэлний багш нар минь та нар одоо нэг юм бодох болсон. Эхлээд та нар нэрээ нэг зөв биччих. Тэгээд хүүхдүүдэд минь юм заа. Нэгийг нэгээр үржүүлээд сурчих. Тэгээд тоо заа. Мэдэхгүй юмаа битгий заа. Дөрвөн үеээр нь монголын залуусын тархийг угаалаа. Өвөр монголын залуусын тархийг хужаа хэдэн үеэр нь угаасан. Яг тэр болж байна. Юун алсаас зайнаас заахад сурах нь байтугай хажууд нь зогсчихоод чичлээд байхад сурдаггүй шүү дээ. Харин алаан хядааниай дайн, шалиг хуяли кино үзүүлбэл алгасахгүй үзээд чээжлээд байж магадгүй. “Ами амиа бодоорой” гэдэг шиг, ард олноо зөнд нь хаячихаад, Эрээнээсээ, Хөххотоосоо хабар буюу маска авчирч зарах юм яриад сууж байгаа төр засагт шургалсан идэмхий уумхай эргүү тэнэг юинуудыг харахаар үнэнхүү шээс хүрч байна. Укрианд Ющенко гуай гарч ААА вирус улбар шар туяатай “НОГООН” долларын хувьсгал хийж байхад, Гүржид Саакашвили “НОГООН” хувьсгал хийгээд л, Монголд ЭЭкэшвили чи-л-алсан хувьсгал хийж, Оросын эсрэг харийнхний гар хөл болцгоож, Монголын ард түмний, украины ард олны, гүржийн түмэн олны мах цусыг харин ч нэг сорж байна. Ард олон өндийх өдөр ирж байгаа. ААА-нууд чинь ханиадтайгаа нэг дуусах цаг ойртож байгаа.

4. Аливаа үйлъүгэнд дагавар –ING-ийг залгаж 4 төрлийн утгатай үгэс үүсгэнэм. А: одоо цаг бүхий (present participle) үйлт хавсрал нэр үүсгэдэг. He is teachING English. = Тэр эрэгтэй Инг хэл зааЖ байна. Б: Үйлт нэр үссгэдэг. TeachING is not easy. = Юм зааХ гэдэг бол амаргүй. В: Нэръүг үүсгэдэг. The teacING of Buddha. = Бурханы сургаал (уул нь сургал юм шүү). Г: Монгол хэлний үйлъүгийн –аад, -ээд,-оод, -өөд гэсэн урьдчилан үйлдсэн үйлдэл заасан дагаварын утгыг гаргадаг: TeachING English, he sat with her. = Тэр эр Ингли хэл заагААД, тэр эмтэй хамт суусан.

5. Стандартын (дүрэмт үйлъүг ч гэдэг) буюу ердийн үйлъүгэнд дагавар -D/eD залган үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэрийг үүсгэдэг. They washeD their car last week. = Өнгөрсөн долоохоногт тэд машинаан угаацгаасан. Мөн өнгөрсөн цаг бүхий (past participle) үйлт хавсрал нэр гэгчийг үүсгэдэг. I saw her well2dresseD child. = Би тэр эмэгтэйн дориун хувцаслаСАН хүүхдийг харсан. (тэр эмэгтэйн хүүхэд овоо хувцастай явахыг би харсан.)

6. Нэръүгийн хавсрал нэр (adjective) болон нэръүгнээ дараахи дагавар -LYзалган үйлъүгийн хавсрал (adverb)-г үүсгэдэг. My boss comes to his office very earLY every day. = Манай эзэн өглөө бүр ажил руугаа маш ЭРТ ирдэг. The magazine is published weekLY. Уг сэтгүүлийг долоохоног БҮР хэвлэдэг. (махчилбал, Уг сэтгүүл нь долоохоног БҮР хэвлэгдДЭГ.)

7. Нэръүгэнд дагавар “-Y-г залган нэръүгийн хавсрал (утгын тодруулга) үүсгэдэг. I like windy days. = Би салхи савиртай өдөрт дуртай. (Монгол хэлэнд олонтоо гэж байдаггүй учраас заавал салхи савиртай өдрҮҮД гэх хэрэггүй. Заримууд энэхүү –УУД, -ҮҮД дагаврыг олонтооны дагавар гэж манай шинэ үсгийн шилдэг багш нар заасан шүү дээ гэж магадгүй.) “Шинэхэн үсгийн” багш бол “шинэхэн үсгийн” л багш шүү дээ. Энэ талаар маргах гэж бодвол эхлээд Монгол хэлээ нэг жаахан үзнэ байгаа. Маргахын тулд тэр маргах юмаа жаахан мэдэх хэрэгтэй байх аа.

Жингэр хуцаж л байна,

Жинг явж л байна.

Собака лает

а караван идёт.

Эх орноо та нар зарж байна гэж мэргэжлийн мэргэдүүд тэнэгүүдэд хэлсэн чинь урдаас нь ингэж хариулж байсан гэж гэнэ. Өөрөөр хэлбэл, болдог юм болдгоороо болж байна, битгий хуц гэсэн санаатай юм байна. Ганц маска-гийн асуудал шийдэж чадахгүй байж, энэ хойт хоёрын чинь засгийн газар. Хувхай хар луйварчид. Ламбаа гэж нэг эргүү юм, Баяннннзүрхийнннн эмнэлгийг хувьчилсан учир улс авч болохгүй байна гэнэ ээ. Хашир эр өөрөө авчихсан байхгүй юу, эсвэл их хурлын нэг хулгайч авчихсан, нөгөө бол Христ багншийнхандаа өгчихсөн, нөгөөдөхи нь Монголын эзэнгүй хүүхдүүдийн эд эрхтэн аваад зардаг газар болоо биз. Улаанцаймдаа гарчихсан хулгайч нар шүү дээ. Засгийн газар ч гэж дээ, социализмын үеийн төлөвлөгөөний комисс л юм шүү дээ. Энэ “бизнес ханиад”-аараа нэг баахан мөнгө олж авах гээд л нойр хоолгүй, хөөрхий ард түмнээ өрөвдөөд бүр хачин байгаа гэсэн. Мөн гуннннганннав аа. Баахан хор авчирч тараан дуусгах юм биз дээ. Хос хосоор нь дуусгавал хурдан далдрах байх гэж жирэмсэн эхчүүдээс нь эхэлж байгаа бололтой. Өөрсдөө тэр хар тугалгатай тариагаа аль өнгөрсөн хавар хийлгэсэн гэсэн. Хар тугалганы хор гүйдэггүй юм байх даа. Эд ер нь ард түмний дайсан биш үү??? Унтаа монголчууд минь сэрж үз. Дууслаа шүү дээ.

Бид хужааг, солонгосчуудыг, япончуудыг, канадуудыг баяжуулж дууслаа, одоо ард түмнээ жаахан баяжуулах юм биш үү, новшнууд аааааа!!!!!!!!!

Эрээнийг хар даа, дараа нь нийслэлээ хар даа. Ичээч малууд минь. Хажууд нь хар ханиадтай зэрэгцээд энэ нэг хөхөлбөр түвэд юу ч билээ. Энэ хойт хоёрын чинь богд могд. Энэ нь л дутаж дээ. “Гандан хийд” компанийн захирал Номундалайн хийж буй ажил. Ард түмний санаа сэтгэлийг ингэж давхар давхар үймүүлж байгаад, анхаарлы нь сарниулж байгаад бодлогоо хийж авдаг байна. Ямар муухай бузар хүүрнүүд вэ. Номундалай чинь номгүй хүн шүү дээ. Лам нам хоёроор улс орон сайжирдаг бол Монгол шиг олон ламтай, буман намтай орон дэлхийд байхгүй. Улам л унаад, одоо улс орон, тусгаар тогтнолоо алдлаа. Энэ муусайн шашнуудын тухай, францын нэрт зохиолч Хюго Виктор гуай “Зовлонтон” гэсэн түүхэн их романыхаа долдугаар дэвтэрт:”Түүхийн үүднээс, оюун ухааны үүднээс, үнэний үүднээс үзвэл, санваартны ёсыг яллан буруушаана. Хийдүүд, ямарваа нэгэн үндэстэнд нэндэн олширвол, харилцаа гүйлгээ боосон зангилаа, саад учруулсан газрууд болж, хөдөлмөрийн төв байвал зохих газар залхуу хойргын төв болж, дараа болдог байна. Нийгэмлэгийн хамт олонд гэлэнгүүдийн хам олон нь царс модонд халдаж ургаад шимий нь тас сордог сувдаг ороонго мэт, хүний биенд ургасан үү мэт юм ... . Шавьлан суугч гэлэнгүүдийн цаг нь өнгөрчээ. Орчин үеийн иргэншлийн анхны боловсроход нь хийдүүд тустай байсан аваас, цаашаа өсөхөд нь төвөг тойв татаж, хөгжилд нь хор хөнөөлтэй юм. Байгууллагын хувиар ч гэсэн, хийдүүд, аравдугаар зууны үеэс зүгээр байж, арвантавдугаар зууны үед эргэлзэлтэй болж, арван есдүгээр зууны үед жигшүүртэй юм болж ирлээ. Олон зуун жилийн турш нэг нь Европын гэрэл гэгээ болж, нөгөө нь цог жавхлан болж байсан гайхамшигт хоёр үндэстэн улс Итали Испани хоёрыг лам нарын тахал, ясанд нь хүртэл тас мөлжин идэж орхиод, бидний одоо байгаа энэ үед энэ хоёр алдарт ард түмэн нь гагцхүү 1789 оны айхтар ширүүн бөгөөд эрүүл болгогч ариун цэврийн ажиллагааны ачаар эдгэрэн сэхэж байх шив дээ.” гэж бичсэний нь бодож, “гэлэнгийн ёс нь, урьд Испанид байсан, одоо Түвэдэд байгаа хэлбэрээр бол, иргэншилд нэг ёсны аюулт сүрьеэ өвчин юм аа” гэж арван есдүгээр зууны францын сүрхий зохиолчийн бичсэн үг нь сэтгэлд орж явдаг байснаа санахад одоо сонихон мэт тул, дурдмаар санагдчихлаа. хэмээн Ри багштан “Монгол бичгийн хэлний зүйн” найман ботийнхоо эхний боть болох “УДИРТГАЛ”-д нь эши татсаны нь дурдмаар санагдчихлаа. Эдний компани нь нөгөө “Зовлон болоход лам таргалдаг, Зуд болоход нохой таргалдаг” гэдэг шиг нэг жаал бялхайж дээ. Энэ богд ч нэг полдойх юм байгаа биз дээ. Өөрсдийгөө халдашгүй болгохын тулд ард олныг “НҮГЭЛ” гэж айлагадаг байна. Өөрсдөө бол айх юм байхгүй, нүглээ нэг үйлдэнэ шүү дээ. Их хурлын гэсэн энэ хэдэн эргүү юмнууд өөрсдийгөө “халдашгүй” дархан эрхтэй, хулгай хийж идэх бүрэн эрхтэй гэж тунхаглачихаад ард олныг болохоор алаад аваад явж байсан ч эднүүдэд хамаагүй. Эх орн минь эргүүлээд зөөгөөд дуусч байсан ч тэдэнд падлийгүй. Америкийг дууриагаад ерөнхийлөгчийн дүр үзүүлэгч нь “хүлэмжийн хий”-гээр лекц уншаад явж байдаг. Таарсан таар шуудайнууд. Нэг бол Түвэд хүн толгой дээр нь сууж байвал таардаг, нөгөө бол харь гаралтай хүн орой дээр өмхий ханхлуулж явбал бардаг, яасан заяа нь хаясан новшнууд вэ.

8. Нэг, хоёр, гурав гэсэн тоолдог тооны нэрэнд дагавар -TH-ийг залгаж дэс тооны нэрийг үүсгэдэг байна. Гэхдээ the first = нэгдүгээр, the second = хоёрдугаар, the third = гуравдугаар гэсэн тайлагдал бий. Тайлагдал гэхээр заримууд гайхаж магад. “Шинэ үсэг”-т тайлагдах гэж нэг зовлон байсан бол одоо удахгүй латин үсэгт тайлагдах гэж нэг ажил гарах бололтой. Оросоор бол за исключением, Инг хэлээр бол with the exception of гэдэг бололтой юм аа даа. Өөрөөр хэлбэл, энэ -TH-гийн нэг үгээр хэлбэл, энэ дүрмээс гадуур, үүнд хамаагүй гэсэн утгатай бололтой юм шиг байна. Дээр үед, зальтай сэргэлэн нь “шинэ үсэг”-ийн дугуйланд суулгүйгээр “арын хаалга”-аар “тайлагдсан” гэсэн үнэмлэх авдаг байсан гэсэн. Дэлхийн янзбүрийн үсэг авсаар байтал энэ улс орон сөнөх бололтой дог оо доо. Хүмүүс нь элдэв “ҮСЭГ”, янз янзын “ХЭЛ” үзсээр байтал амьдрал нь дуусах бололтой. Six + TH = sixth = зургаадугаар болно. She lives on the sixTH floor. = Тэр эмэгтэй зургаадугаар давхарт суудаг. = Тэр эмэгтэй зургааДУГААР давхарт байдаг. Манай монгол хүний сэтгэхүйгээр бол тавДУГААР давхарт байдаг бололтой. Давхар тоолох нь жаахан зөрөөтэй. Бат живет в Улаанбаатаре. = Бат Улаанбаатарт амьпардаг гээд л Орос хэлний монгол багш авгай зурагтаар нэг авч өгч байна. Боловсрол сувгаар байсан байх. Саяхан даа. Амьдрах суух/байх хоёроо ялгахгүй багш харь хэл заана гэдэг бас уйтгартай байна аа. Урдаа барьдаг багш нар гээд байгаа нь энэ шүү дээ, тэгвэл ардаа барьдагууд нь мөн ч хөөрхөн юмнууд байна аа даа. Би ч бас сургуульд байхдаа нэг ардаа барьдаг багшаар Орос хэл заалгаж байж билээ. Одоо бодоход, харуусмаар байжээ дээ. Бас муу, дунд энэ тэр тавина. Одоо бодоход тэр багш өөртөө дүн тавьж байсан бололтой юм билээ. Муу дүн тавьдаг багш нарын ажлыг өөрчлөх хэрэгтэй. Юм сурган заауж чадахгүй байна. Хүүхдүүдийн юм сурах хамаг бага насы нь энэ нэг муухай “ШИНЭ ҮСЭГ” заасаар байгаад бардаг. Нөхдүүд минь одоо больж үз.

9. Нэръүгийн болон үйлъүгийн хавсрал гэдэгт дагавар -ER-ийг залгаж ХОЁР юмыг жишиж энэ нь тэрнээсээ арай, илүү юм гэсэн санааг үзүүлэхэд хэрэглэдэг байна. Үйлъүгийн хавсрал гэдгийг Инг хэлээр Adverb = AD(хавсрах) + verb(үйлъүгэнд) буюу үйлъүгэнд хавсран орж тухайн үйлъүгийн утгы нь тодруулдаг үг гэсэн ухаантай юм шиг байна. Оросоор бол наречие гэдэг юм шиг ээ. Монголоор юу гэнэ ээ, дайвар үг гэсэн байх аа. Үйлъүгэнд л дайгдаж явдаг юм байх даа. Нэръүгийн хавсралыг AD + jective гэдэг байна. Оросоор бол прилагательное гэдэг байх. Монголын сайн эрчүүд үүнийг тэмдэг нэр гэдэг байна. He has a smallER house than me. = Тэр эр манайхаас АРАЙ жижиг орон байртай. ХОЁР айлын орон байрыг харьцуулан жишсэн байгаа юм шиг байна. He arrived earliER than she did/than her. = Тэр эрэгтэй тэр эмээс АРАЙ эрт хүрч ирсэн.

10. Нэръүгийн болон үйлъүгийн хавсралд дагавар -EST-ийг залгаж ОЛОН юмыг хооронд нь харьцуулан жишиж үзээд үүнээс цаашгүй буюу манай муу хэлний ХАМГИЙН гэдэг утгыг үзүүлэхэд хэрэглэдэг байна. He has THE cleverEST dog. = Тэр эрэгтэй ХАМГИЙН ухаантай нохойтой. THE гэсэн ТЭРчилэх чимэг байгаа нь ХАМГИЙН ухаантай нохой нь цорын ганц байгааг нь л заан давхар үзүүлж байгаа хэрэг. She understands me BEST of all. = Тэр эмэгтэй намайг ХАМГИЙН сайн ойлгодог.

Ийм л 10-хан тохиолдолд Инг хэлний үгэнд эдгээрийг хэрэгтэй бол залгаж үгээ нэг жаахан урт болгож байгаа болохоос биш, манай “Шинэ үсэг” буюу ДҮД (Дамдинсүрэнгийн Үсгийн Дүрэм буюу Дамдинсүрэнгийн доголон хар морь) гэдэг шиг үг хэл эвддэггүй. Хэлнээс нь хэлний зүйн тогтолцоог нь гаргаж ирдэг болохоос биш, хэлэндээ хиймэл, зохиомол хоосон ДҮРЭМ зохиож амьтаны мах иддэг улс орон дэлхийн хаана ч байхгүй. Цөмөөрөө нэрээ зөв бичиж чадахгүй байж БОЛОВСРОЛтой энэ тэр гэж дэмий донгосоод байгаа. Ямар ч боловсролгүй, дэлхийн хог дээр хаягдсан, хөгжлөөс гээгдсэн харанхуй нэг орон болсон байна. Урд хойт хоёр хөршөө нэг хар даа. Та нарын бичиг солиод хөгжсөн чинь хаа байна. Ерөнхий сайд нь ч бичээд өгсөн юмы нь уншиж чадахгүй паг паг, хаг хаг гээд байж байгааг нь нэг хар даа. Ийм төр баригчидтай манайхыг хэн тоох вэ дээ, дээгүүр нь нисдэг тэргэтэй өнгөрөх нь байтугай, доогуур нь хамаг юмы ухаад аваад явахад мэдэх юм байхгүй. Та нарыг дэлхийд хэн хүлээн зөвшөөрөх юм бэ.

Ер нь харь хэл төсөөлнө гэдэг нь нэг хэлээр гаргадаг санааг нөгөө хэлээр яаж илэрхийж байна гэдгий нь л сурахыг хэлээд байх шиг байгаа юм. Монголоор Би маханд дуртай гэдгийг Британи хүн яаж илэрхийлдгийг үзвэл, I like meat гэдэг бололтой. Би = I, дуртай = like, мах = meat гэдгийг толиос шууд аваад л, аль ч үгэнд нь ер гар хүрэхгүйгээр тавихад л Инг хэлээр тэр монгол хэлээр гаргах санааг илэрхийлж байна. Мах гэдгийн оронд юу ч тавьж болно шүү дээ. Fish = загасны мах, ice-cream = мөхөлдөс, tea = цай гэх мэтчилэн.

Японд нэг хэлнээс нөгөө хэлэнд хөрвүүлдэг нүдний шил хийгээд, ирэх оны сүүлч шувтрагаар худалдаанд гаргах гэж байгаа гэсэн. Тэгэхлээр, харь хэлний багш нарыг ажлаа хайж байгаарай гэсэн байна лээ. Инг хэлний энэ муухай олон күүрсийнхэн балрах байх даа.

Манжийн хаан Монголыг эзлэх аргаа тааруулан сэдэх гэж нэг хэдэн тагнуул явуулж, ер ямаршуухан юмнууд байна үзээд ир гэсэн юм байх. Үзэж үзэж, хаандаа: “Хүн болгон л өөр өөр өнгийн торгон хувцастай юмнууд байна.” гэсэн юм байх. Хаантан: Их сайн байна.” гэж байна гэнэ. Юун сайн байгаа юм бэ гэж нөгөөдүүл нь асууж гэнэ. “Өөр өөр өнгийн торгон дээлтэй байна гэдэг чинь өөр өөр бодолтой байна гэсэн үг. Өөр өөр бодолтой байна гэдэг чинь хоорондоо эв түнжингүй байна гэсэн үг. Эв түнжингүй юмнуудыг хооронд мөргөлдүүлээд гарт оруулах амархан.” гэж айлдаад, түүнээ хэрэгжүүлсэн түүх ийм буюу.

“Хөдөө тал минь хужаагаар дүүрэн”,

“Хөвчийн ой минь хожуулаар дүүрэн”,

Хөрсөн дороо хороор баян”,

Хүний хэрэгцээнээс цөм хасагдсан.”