Dec 28, 2009

TRANSITIVE VERB = ШУУД ӨРТӨГДӨХҮҮНТ ҮЙЛЪҮГ, INTRANSITIVE VERB = ШУУД ӨРТӨГДӨХҮҮНГҮЙ ҮЙЛЪҮГ

Энэхүү өртөгдөхүүнтэй, өртөгдөхүүнгүй үйлъүг гэдэг бол их чухал. Толибичигт бол Transitive verb гэдгийг нь [T] гэж эхний үсгээр нь тэмдэглэсэн байх вий. Нөгөө Intransitive verb гэдгий нь эхний нь үсгээр [I] гэж тэмдэглэсэн харагддаг. In- угтавар бол үгүйсгэсэн утгатай юм билээ. ӨРТӨГДӨХҮҮН гэж юуг хэлж байгаа юм бол доо гэж заримууд гайхалзаж магадгүй. Өөрөө ямар нэгэн үйлдэл үйлдлээ гэж бодоход тэр үйлдэлд нь нэг юм, амьтан өртөж байгаа. I EAT MEAT. = БИ МАХ ИДДЭГ. гэхэд тэр идэх үйлдэлд МАХ өртөж байгаа учраас тэр махыг ӨРТӨГДӨХҮҮН буюу идэх үйлдэлд өртөж байгаа юм гэх ажээ. Хэнийг/, Юуг? гэсэн асуултанд хариуцал болж байх аваас түүнийг Шууд өртөгдөхүүн гэдэг байх нь. Би Юуг идддэг вэ гэдэгт хариу болох нь МАХыг болж улмаар мах гэдэг нь идэх үйлд шууд л өртөж алга болох жишээтэй. Толь сайн ашиглаж сурах хэрэгтэй. Гэхдээ бүх юмаа толибичигт найдаад, юуг ч тэндээс хараад хэлж болно гэвэл бас болохгүй. Толь бичгийн чадал мөхөстөх юм зөндөө таараалдана шүү. Доод талын толь 50 000-аас дээш үгтэй байх хэрэгтэй. MOTHER FATHERS CHILDREN. гэдгийг бага гарын толиор байтугай дунд гарын толиор ч орчуулж барахгүй байх. Үг олон утгатай байдаг болохоор, бага гарын тольд цөөн утга нь орсон байх ажээ. Уг үгийн бүрэн дэлгэр утга нь гарахгүй гэсэн хэрэг. Юм заавал сайн муу талтай. Хэмжээ нь бага, авч явахад авсаархан боловч, үгийн утга дутуу учир юм орчуулах энэ тэрд таталдаад жольдоод байдаг муу хэлтгий тал нь тэр. Том толибичиг болохоор үгийн утгыг овоо бүрэндүү дэлгэр өгөх авч, чирч явах гэж махаа иднэ. Сүүлийн үед электрон цахили толи гарч байгаа боловч, эвдрэх, тэжээл нь суух, хаяж гээх, суйлуулж алдах энэ тэр гээд муу сул тал нь хаа эс мундах вэ.

SPEAK = ЯРЬ- гэдгийг зах зухаас нь авч үзэе:

Speak [spi:k] (дуудлага нь) (үүнийг толибичгийн хэлбэр буюу үйлъүгийн үндсэн зургаан хэлбэрийн I хэлбэр гэдэг); v (үйлъүг гэсэн томьёо); spoke [spəʊk] = ярьсан (өнгөрсөн цагийн хэлбэр буюу үйлъүгийн хоёрдугаар хэлбэр гэдэг); spoken [ˈspəʊkən] = яриГДсан, яриулсан (өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал буюу үйлъүгийн III хэлбэр); speaking [ˈspi:kiŋ] = ярьЖ (байгаа) (одоо цаг бүхий үйлт хавсрал буюу үйлъүгийн үндсэн зургаан хэлбэрийн IV хэлбэр); Энэ үйлъүг бол стандартын бус үйлъүг байна. Толибичгийн болон сурах бичгийн ар талд бэв бэлхэнээр жагсаачихсан байгаа, тэндээс шууд авна. Одоо хэрэглэх байдлаас нь ганц нэг жишээ авна.

1. [I] (энэ нь юуг зааж байна вэ гэвэл, Intransitive буюу шууд өртөгдөхүүнгүй үйлъүг гэснийг нь заан өгч байна.) to say things by using your voice = дуу хоолойнхоо тусламжтайгаар юм хэлэх: Most children begin to speak between the ages of one and two. = Ихэнх хүүхдүүд нэг юм уу хоёр насны хооронд ярьж эхэлдэг.

2. [T] (энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Transitive гэсэн нь энэхүү шууд өртөгдөхүүн шаардах үйлъүгийн араас нь Хэнийг?, Юуг? гэсэн асуултанд хариу болох үг буюу шууд толибичгээс тэр нэръүгий нь аваад гар хүрэхгүйгээр тавина гэсэн хэрэг): to be able to talk in a particular language = тухайн хэлээр хөөрөлдөж чадах: I speak English. = Би Инг хэлээр ярьдаг. Яг махчилбал, Би Инг хэлИЙГ ярьдаг гэж цаад британчууд чинь хэлдэг байх нь л дээ. Монголоор бол бид Би Инг хэлээр ярьдаг гээд нэг “ээр, -аар” дагавар орж ирээд байна. Монгол хүний сэдхихүй нэг өөр, Британи хүний сэдхихүй нь бас өөр. Орчлон хэдий ганц ч гэсэн сэдхихүй нь өөр өөр учраас ийм олон хэл байна л даа. Энэ тэр санааг харь хэлтэн яаж илэрхийлж байга вэ гэдгийг нь сурахыг л гадаад хэл төсөөлөх гээд байх шиг байна аа даа. Хэлэх ярихтай холбоотой speak = ярь-; tell = хэлж өг-; talk = хөөрөлдө-; say = хэл- гэх мэтийн үгэс байдаг бололтой юм аа даа. Энэ бүгдийг хооронд нь хутгаж хөгөө хөлдөө чирэв дээ.

Нет языка – нет нации.

Үг хэл нь үгүй бол үндэстэн ястан эс оршином.

Улс үндэстнийг устгах хамгийн шилдэг харгис арга бол эх хэлнээс салгах бөгөөд, үүний тулд олон зуун жилийн их ухааны нь тээж хойт үед нь улаалан хүргэдэг бичиг үсгий нь солих буюу устгадаг байна. Дараа нь тэр нутаг дэвсгэр, шашин шүтдлэг, нам замаар нь хувааж эхлэнэ. Үүнийг харин монгол улсын “сахалтай хүүхдүүд” нэг хийж байна. Өөрий нь өөрөөр нь устгана аа гэж нэг ажил байна аа даа. Зурагтаар нэг хар даа, бас нэг сонос доо. Ёстой “АЙМААР” ярьж байна. АЙМААР сайхан гэнэ ээ, АЙМААР хөөрхөн гэнэ, АЙМААР гоё гэнэ дээ. Монгол улс шувтрагын шатандаа орсон бөгөөд хөрөнгөтний бодлогыг харин ч нэг үлгэр жишээ биелүүлж байгааг Хиллари хатан сая айлдаа биз дээ. “Монголоос үлгэр ав!” гэж би хаа явсан газраа ярьж явдаг ухааны юм хэлж байна лээ. Улс орноо устгахын үлгэрийн далай энэ буюу. Хошного арчих хэдэн тэрбум бонд гэсэн цулгуй цаастай үлдэх вий. Төрийн дээр суусан юмнууд дотор ганц өөдтэй хүүхэд алга. Эхлээд ҮГ энэ орчлонд бий болжээ. Дараа нь тэр үгээр илэрхийлсэн юмс бий болсон гэдэг. Энэ АЙМААР, ӨШӨӨ нэдэг үгийг их ярих болсон нь заавал биелэлээ олж удахгүй ёстой нэг АЙМААР ӨШӨӨ авалт болно доо, хөөриийс дөө. Халтар зурагтынхаа нүүрээр нэг харь үг эрээчээд, сүрхий улс болж байгаа юм уу, телевизийн нууц ноёд нь хүмүүс болоод ч тэр үү. Тэр Барак Обама-гийн номыг орчуулсаныг нэг хар даа. the AUDACITY of HOPE гэдгийг юу гэнэ ээ, “Мөхөшгүй найдварын гал” гэнэ үү. Инг хэл дэндүү сайн мэддэг ч эх монгол хэлнээсээ хоёр яс хагацсан хүмүүс орчуулагчаан болжээ. Монгол хэл тал нь хаалттай битүү байна. HOPE гэдэг нь уул шугамандаа ГОРЬ, ЭГЭЭРЭЛ ГОРЬДЛОГО, ГОРЬДОЛТ гэсэн ЭГЭЭРЧ ГОРЬДОЖ харах хүлээх талдаа үг юм шиг байна лээ. НАЙДВАР гэдэг үг энд суудлаа олсонгүй. Утгачилж зохион орчуулсан ухаантай юм болов уу даа. Орчуулгын онол үзсэн улс юм болов уу даа. Эсвэл, арын хаалгаар шаасан уу бүү мэд. “Нялх тугал бараас айдаггүй” гэдгийн үлгэр болсон байх аа даа. AUDACITY гэдэг нь зүрх орох, зориг гаргах, шазруун зан талдаа байдаг байх. Ингээд одоо монголжуу болгоод үзвэл арай нэг өөр юм гарах байх. “Сайн сайн гэхлээр сахлаа будав” гэдэг шиг, Инг хэлэнд сайн сайн гэхээр ингэж хамаагүй орчуулж болхгүй байх аа даа. Нөгөө Ри багштан “Марк Твений минь махыг идэж дээ” гэдэгтэй адил юм болж “Барак обама-г баллаж орхисон байна.” Мөн ч түүхий байна даа. Пушкины хэлсэн: “Тэнэг толгой хөлөө зовооно буюу Дурная голова ногам мученье” гэдэг шиг л юм болж байна аа. Орчуулга хийж сурах санаатай юм бол эхлээд ЭХ ХЭЛээ сур. Дараа нь харь хэлээ үз. Ээжийнхээ хэлийг сураагүй хүн харь эхийн хэлийг сурдаг л байх даа. Сайн орчуулагчидын орчуулсан номыг тулган уншиж, үгий нь уйгагүй түүж байж мундаг орчуулагч болно уу гэхэс биш, баавар бооворын орчуулмар аядсан толиор юугаа хийх вэ дээ. Ламгүй газар бумбынхан галзуурна гэдэг шиг л юм болж байна. АААНгли хэлээ үзээд амар сайхандаа жаргах болтугай. HAPPY NEW YEAR!

Dec 20, 2009

Active voice = Үйлдэх хэв Passive voice = Үйлдүүлэх хэв

“Үсгийн дүрэм байсан цагт монгол хэлсудлал, бүх шатны сургуулийн сургалтанд түмэн будлиан байх нь буман зөв.”

Б. Ринчен

Үүнийг дууриагаад сармагчин царайлбал, “Нэгийг нэгээр үржүүлж чаддаггүй тоо бодлогын багштай, нэрээ зөв бичиж чаддаггүй монгол хэлний багштай байсан цагт Монголын боловсрол нь өөд нөр харахгүй байх нь мянган зөв.”

Active voice буюу зоддог хэв нь уг үйлдлийн эзэн этгээд нь зодох үйлдлийг өөрөө хийдэг байна. Passive voice буюу зодуулдаг хэв нь бол үйлдлийн эзэн зодохГҮЙ, харин эсрэгээрээ зодуулНА. Эзэн нь зоддог, боол нь зодуулдаг нь орчлонгийн нэгэнт тогтсон хатуу ёс бөгөөд тэр нь аливаа хэлний үйлъүгэнд туссан байдаг болохоор энэ хоёр хэв бий болсон байна. Тэр ёсны ул мөр гэх юм уу даа. Зодсон нь бахаа хангаж, зодуулсан нь зовж шаналдаг байна. Амьдралд тохиолдсон нэгэн явдлыг дурдваас: “ Passive voice” гэж юу юм бэ гэж жаал охин нь ааваасаа асуусан юм байх. Voice гэдэг нь нэг бол дуу хоолой, нөгөө бол (үйлъүгийн) хэв гэсэн наад захын хоёр утгатай байдаг байна. Аав нь: Suppose that you kill me: = Чи намайг алдаг гэж бодоё л доо: you who do the killing are in the active voice, and I, who am killed, am in the passive voice. = Аллага хийдэг чи бол үйлдэх дуунд байна, харин алуулдаг би бол үйлдүүлэх дуунд байна. гэхэд охин нь: Хэрвээ та алуулсан юм бол харин яагаад дуугараад яриад байна аа? гэхэд аав нь: “Өө тийм, гэхдээ намайг арай ч үхчихээгүй байгаа гэж чи бодож болно шүү дээ. Маргааш нь хичээлдээ ирэхэд нь багш нь түүнийг Passive voice гэдгийг юу гэж ойлгосноо тайлбарлаж өгнө үү гэсэн юм байх. Passive voice гэдэг бол: It`s the kind of voice you speak with when you ain`t quite dead!= “Амьсгаагаа арай хураачихаа үгүй байхдаа таны дуугарсан дуурхуу юм.”

ХЭН – ХИЙДЭГ – ЮУГ гэдэг бүтцээр байгуулсан хүүрнэх өгүүлбэр:

I WATCH TV = БИ ЗУРАГТ ШАГАЙДАГ (ШИРТДЭГ)

I гэдэг нь үйлдлийн эзэн (зурагт харах шагайх үзэгдлийг хийдэг)

WATCH буюу ҮЗЭХ, ШИРТЭХ, ШАГАЙХ гэдэг нь хийдэг үйлдэл нь байна.

TV гэдэг нь миний ХАРАХ, ШИРТЭХ, ШАГАЙХ үйлдэлд өртөн шаналж байгаа ӨРТӨГДӨХҮҮН гэдэг болж байна. Ийм үлдлийг ҮЙЛДЭХ ХЭВийн үйлдэл гэдэг бололтой дог оо.

TV IS WATCH by ME = ЗУРАГТ НАДаар ҮЗЭГДДЭГ.

Эхний өгүүлбэр нь үйлдлийн эзэн талаас нь авч үзэж байгаа бол удаахи өгүүлбэр нь бол өртөгдөхүүн буюу TV талаас нь авч үзэж байна. Нэг санааг хоёр янзаар гаргаж байна гэсэн үг юм уу даа. Үүсдэг дүрэм нь бол BE + V1-D/eD буюу BE + V3 байна. Манай хэлний бол –ГД- гэдэг хүлцэнгүйн дагаварын утгыг гаргана. ХАРА- гэвэл үйлдлийн эзэн этгээд ХАРАХ үйлдлийг хийх нь байна. ХАРАГДА- гэвэл нөгөө талаас нь байна. Цэнхэрлэн хараГДАх уул гэвэл уулын талаас нь ярьж байна. БОДО-, БОДОГДО-, САНА-, САНАГДА- гэх мэтээр монгол хэлнээ хэрэглэдэг. Түүнээс биш одооныхон шиг ДУУЛАГДАХ энэ тэр гэж ярихгүй. ЗОДОГДОХ гэж ярихгүй, ЗОДУУЛАХ гэж ярина.

1. I am seldom vodked. = Намайг хааяа нэг арихидуулдаг.

2. I am being hardly vodked at the moment. = Намайг яг одоо салам арихидуулж байна.

3. I have been vodked. = Би арихидуулчихаад байна. Намайг согтоочихоод байна.

Нөгөө “Шинэ үсгийн багш” киноны Чойжоо гуай шиг, “За нэг иймэрхүү л анзааны юм байх болов уу даа.” гэдэг шиг нэг иймэрхүү л юм байдаг бололтой юм билээ. Монгол хэлнээ энэ Passive voice-ийг ховор хэрэглэдэг байсан нь манай өтгөс дээдэс хүнд дээрэлхүүлж боол болж нүдний булай болж яваагүйтэй холбоотой байх. Одоо бол бид боолын боол босгоны шороо болжээ. Боолын боолыг, босгоны шороог ИРГЭН гэдэг байсан байна. Сөнөлөө л дөө.

<he would proclaim, to see my own family destroyed, rather than to see our cause defeated and OUR LANGUAGE stamped out>>.

“Өөрийнхөө эх хэлийг доромжлуулан муучлуулахыг үзсэнээс, өөрийнхөө төрөл төрөгсөдийн сөнөхийг үзсэн минь дээрв”

“Мне легче видеть гибель всего моего рода, чем унижение и стыд моего родного языка.”

хэмээн, “Эртний чех домог тууж”-д ноён Собеслав гэдэг хүн өгүүлсэн байна. Бид хайртай юм болгоноо, ЭХ орон, ЭХ хэл хэмээн аажэтэйгээ холбон өгүүлдэгийн учир энэ буюу. Аааангли хэл бидний юм юм бэ???!!! Больж үз. Монглишь-ээр дэлхий нэг их дутахгүй биз ээ. Саяхан зурагтаар Отгон гэсэн байх аа, нэг мундаг эр ярих нь: Орос Монгол хоёр хөгжлөөс алд дэлэм хоцорсон гэнэ. Намайг Энэдхэгт байхад, намайг АНУ-д байхад энэ тэр гээд л нөгөө Итгэлт баян шиг юм яриад л, ГЕН МЕН ч гэнэ үү нэг учир нь олдохгүй юм хөөрөөд л, өөрөө ч түүнийхээ учрыг олсон янз алга. Монгол хүн ГЕН мэддэггүй байсан хэрэг үү??? Больж үз Та. Нэг муу муруй ааанглитай бололтой юм билээ.

Dec 14, 2009

Төгсөөд залган үргэлжлэх явцтай үйлдлийн одоо цаг


“Аливаа зүйлд цөм уг үндэс буй.

Угийг нь эс хичээгээд үзүүрт нь үлэмж боловч юун тус.”

В.Инжаннаши

Энэхүү өмнөхи үгийг ажваас, Инг хэл сурахад ч нэг уг үндэс байх нь л дээ. Эхлээд түүний нь мэдэхийг хичээх хэрэгтэй юм байна. Тэр тусмаа хэлэнд бол бүр ч чухал. Инг хэлийг байшин гэр юм гэж бодоход суурь улы нь сайн тавьж өгөхгүй бол болохгүй нь л дээ. Үүнийг дүрсэнд буулгавал:

Монгол хүний нэг булчимгүй саваагүй зан нь бол юмны дээд охийг барьж байж балардагт байгаа юм. Авианзүйгээ мэдэхгүй байж (үгээ дуугаргаж чадахгүй байж), үйлъүгээ танихгүй байж, өгүүлбэрзүйгээ төсөөлөхгүй байж байж шууд л ярих юм буюу “үзүүрт” нь,“оройд” нь гарах гээд байдаг байна. Энэ нь манай ардын нэг мэргэн үг “Муу нохойн санаа түрүүчийн оононд.” гэдгийг ихэд санагдуулна. Үгээ дуугаргаж чадахгүй байж, үйлъүгийнхээ цаг нарыг мэдэхгүй байж, өгүүлбэрийн бүтцээ төсөөлөхгүй байж байж ЯРИХ гээд тэр хамгийн түрүүн, дээр нь байгаа оройд нь байгаа юм руу зүтгээд байдаг, мөн ч сүрхий амьтад юм аа. Хамгийн сүүлчийн туранхай атингар, нөхдөө гүйцэхгүй ядарсан муу өвчин хуучтай ооны нь гүйцэхгүй хэвтэж байж, хамгийн түрүүний тэр тарган бандагар, өөхөн бөмбөөлэй ооныг барьж идэх гээд байдаг. Мөн ч хачин юм даа, хөөрхийс. Эхлээд уншиж сурна. Уншихад хоёр учир байна: 1. Үгээ дуугаргаж чаддаг байх, 2. Уншсан юмаа ойлгодог байх. Дараагийн шат буюу бүслүүр бол британи хүн ч юм уу хэн ч бай, Инг хэлээр ярьдаг хүн манай энэ санааг ингэж гаргадаг гэдгий нь мэдэх тул тэр санаагаа гаргаад бичдэг болно. Тэр бичсэнээ дуугаргахлаар яриа болдог байна. Түүнээс биш Арго-гийн худлаа ярих, Даваахүүгийн сайхан ярихыг сонсоод бол хэл сурахгүй л дээ. Цагаа барж, насаа элээхийн нэмэр.

Present perfect continuous буюу төгсөөд залган үргэлжлэх явцтай үйлдлийн одоо цаг гэдгийг сүүлийн үед их хэрэглэдэг болж байгаа гэж өгүүлсэн байх юм билээ. Төгссөөд дууссан мөртлөө мэдэрэл муутай юм шиг дахиад амь ороод залган үргэлжлээд байх даа ч яадаг байна аа гэж бодох хүмүүс байх л даа. Нээрээ л тийм дээ. Харь хүний хэл учраас тэнд хушуу дүрмээргүй байна. “Хүний мах хүнд наалдахгүй” гэж нэг мэргэн үг бий. Америк ардЧИЛАЛ манайд таарахгүй л гэсэн үг. Хөлд нь ард түмэн үрэгдэж байна. Ингэж тамалж байхаар атомын бөмбөгөө хаячихгүй. Япон улсад “малыш” гэдэг атомын бөмбөг хаясны дурсамж болгож, нэг сүмийн араг ясыг хадгалсан байдаг гэсэн. ...ЧИ-Л-АЛын дурсамж болгож ХУ намын байрны шатсан нурмыг тэрүүншиг хадгалах ёстой байсан юм. Хойт үед сургамж болгох ёстой байсан юм. Нутгаар нь хуваана, намаар нь хуваана, шашнаар нь хуваана. Энэ жижиг оронд юу үлдэх юм бэ. Үзэл суртлын зэвсгийг нь Солонгосууд барьж, эдийн засгийн бодлогы нь хужаа атгаж, Япон усанд живэхдээ энд суурьших хумсаа нууж байгаа нь хэн ч харсан ойлгомжтой байгаа. 1942 оноос монголын сургуульд кирилл бичиг үзүүлж хүүхдүүдээр тоглож эхэлсэн бол одоо тэр хүүхдүүд нь улс орноор тоглож байна. “Ар Монголын САХАЛтай хүүхдүүд улс гэр болж тоглож байна.” гэж урд хашрууд ярьдаг гэж байгаа. “САХАЛтай хүүхдүүд” гэдэг нь хөгшин, сахалтай мөртлөө хүүхэд шиг тэнэг гэж байна л даа. Нээрээ л үнэн дээ. Үнэн юм жаахан гашуун нясуун байдаг.

Үйлъүгийн энэ цагийн хэлбэрийн утгыг орчлонгийн цаг хугацааны тэнхлэгт суулгаж үзүүлбэл:

Энэ цагийн хэлбэрийг үүсгэх томьёо нь : HAVE + BEEN + V1-ING

I HAVE BEEN vodkING for two hours. = Би арихи гударСААР хоёр цаг болЖ БАЙНА. Би яг одоо найзтайгаа утсаар ярьж байна. Яг энэ ярьж байх агшинд бол би арихи уугаад хоёр цаг болоод төгссөн байна, ярьж дуусаад л цааш нь хэд хичнээн хоног уухыг мөнгө бие хоёр мэдтүгэй болжээ. Энэ хоёр цаг буюу тэр ууж эхлээд хир хугацаа өнгөрч байгааг нь л тодотгох гэж энэ цагийн хэлбэрийг хэрэглэдэг бололтой. Заавал энэ хугацаа заасан үг байна. Эсвэл өмнөхи хойтохи үг өгүүлбэрээс мэдэгдэж байх ёстой.

Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг, ер нь үргэлжлэх явцтай үйлдэлд –ING авч энэ цагийн хэлбэрт ордоггүй нилээд хэдэн үг бий шүү. Түүнийг мэдэхгүй бол хамаагүй лалгануулж байж нүдний булай болох вий. Хүний таван сэрхүйг (5 senses) заасан үйлъүгэс үргэлжлэх явцтай энэ хэлбэрт ордоггүй. See = үзэ-; hear = сонос; taste = амтала-; smell = үнэрлэ-; touch = хүр- энэ тав болай. Хүн гээч амьтан эхийн хэвлийд мэдрэл орох цагаасаа хойш хэрэгтэй хэрэггүй юмыг өдөр шөнөгүй соносч, улмаар төрөөд, замдаа л дүлийрчихгүй бол үхэн үхтлээ өдөр шөнөгүй, өглөө үдэшгүй хоногийн хориндөрвөн цагт соноссоор байдаг байна. Шөнө унтаж байхад чинь хаалга торрр гээд дуугархад л сэрж байдаг. Бид унтаж л байдаг, чих амрах сөхөөгүй л ажиллаж байдаг байна. Ингэж цаг наргүй үргэлж ажиллаж байхад нь дээрээс нь нэмээд давхар үргэлжлүүлж болдоггүй байна. I hear = Би соносч байна. Би соносдог. Listen to = чингна-, ярианы хэлэнд чагна- гэдэг бол hear шиг үргэлж соносохгүй, нэг чагнаад л больж болно. Харин үүнд үргэлжлэх хэлбэрийг хэрэглэж болно. I am listening to … = Би ...ийг чагнаж байна. болох жишээтэй.

I see = Би үздэг. Би үзэж байна. гэсэн хоёр утгыг үзүүлж байна. Аль нь бол гэдгийг та ялгана. Чухам яг одоо үргэлжилж байгааг нь тод болгохын тулд CAN гэдгийг хэрэглэдэг бололтой юм билээ. I CAN SEE. = Би үзэЖ БАЙНА. болох жишээтэй юм байна. Look = хара- гэдгийг see-гээс ялгах хэрэгтэй. Look бол нэг харчихаад өөр тийшээ харж болох юм. Харахаа ч больж болно. Үүнийг харин үргэлжлэх явцтай үйлдлийн хэлбэрт оруулж болно. I am looking … = Би ..-ийг харж байна. Хүний таван сэрхүйг магтан дуулсан “Үлэмжийн чанар” гэдэг алдартай сайхан дуу бий. Ноён хутагтыг та уншиж үзсэн үү!!! Дэндүү урт болчихлоо, мэргэдүүд өршөөнө биз ээ.

Dec 11, 2009

Төгссөн явцтай үйлдлийн үйлъүгийн одоо цагийн хэлбэр

“-Ямар юм муухай вэ? гэхэд,

-What things are bad?

-Үл мэдэгч муухай гэв.

-It is bad not to be thoughtful.

“-Юу сайхан бэ? гэхэд,

-What things are beautiful?

-Саруул ухаан сайхан гэв

-Wisdom is beautiful.

Ноён хутагт

Аливаа үйлъүгийн үндсэн зургаан хэлбэрийг шууд бичиж чаддаг байх хэрэгтэй. V1 =vodka = арихида- (толибичгийн хэлбэр); V2 = vodkED = арихидсан (үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэр); V3 = vodkED = арихидуулсан, арихидаГДсан (өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал); V4 = vodkING = арихидаЖ (байгаа) (одоо цаг бүхий үйлт хавсрал); V5 = I ( we, you, they) vodka = Би (бид, та нар, Та, чи, тэд) арихидДАГ; he (, she, it) vodks = тэр эрэгтэй (тэр эм, тэр юм) арихидДАГ (үйлъүгийн төгсөөгүй явцтай үйлдлийн одоо цагийн хэлбэр); V6 = to vodka = арихидахын тулд, арихидахаар, арихидах ... (үйлъүгийн TO-тэй хэлбэр буюу үйлдлийн нэр ч гэдэг).

V3 –ийг юу юу гэнэ ээ гэж эргэлзэн тээнэгээлзэх явдал гарч магадгүй. Инг хэлээр бол үүнийг PAST PARTICIPLE гэдэг бололтой юм билээ. Монгол жишээ авч үзэе: “Гийчин ИРСЭН.“ гэвэл ИРСЭН гэдэг нь одооныхоор бол үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэр буюу V2 юм байна. “ИРСЭН гийчин буцдаг” гэвэл энд буй ИРСЭН гэдэг нь энэ past participle юм байна. Тэгэхдээ, -САН/-СЭНдагаавар нь болохоор өнгөрсөн цаг гэдгий нь үзүүлж байгаа юм. Инг хэлэнд болохоор тэр өнгөрсөн цагий нь –D/eD дагавараар гарган харуулж байна. За яахав цагийн хувьд тийм байдаг байж гэж бодоё. Үйлт гэж юугаа донгодно вэ гэвэл, ИР- гэдэгт үйлъүгийн байдал шинж шингээстэй байна. ХАВСРАЛ гэж юугаа гонгиноод байна вэ гэвэл, нэръүгийн өмнө хойно хавсран орж тэр нэръүгийнхээ утгы нь тодруулж өгдөг юм байна. “Stolen money = алдагдсан мөнгө”, “хулгайлагдсан мөнгө” буюу монголоор бол “алдсан мөнгө” гэдэгт нэръүг money гэдгийн өмнө нь хавсран орж утгы нь тодруулж байна. ЦАГ нь өнгөрсөн байна, хулгай хийх үйл нь байгаа учраас ҮЙЛТ гэсэн нь тэр юм байна, ХАВСРАЛ гэдэг нь нэг юманд хавсран ордог юм байна гэдгий үзүүлж байгаа хэрэг ажээ. Нийлээд өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал хэмээсэн нь тэр юмсанжээ. Бүү уурламуу.

V4 буюу одоо цаг бүхий үйлт хавсрал = present participle гэдгийн цаг нь л одоо болохоос бусад нь саяынхтай утгын агаар нэгэн буй. The dancing girls are our students. = Тэр бүиглэЖ БАЙГАА охид бол манай ангийнх.

Төгссөн явцтай үйлдэл гэхээр уг үйлдлийг хийгээд дуусаад төгссөн байх бололтой юм уу даа. Нэгэнт төгсөөд дуусчихсан юм бол энэ хойт хоёрын чинь одоо цагийн хэлбэр байдаг билээ гэж заримууд эргэлзэж мэлзэж болох юм. Тэр ч яахав, байдаг л эргэлзээ, тааралддаг л мэтгэлцээн. Үүсдэг хэлбэр нь HAVE + V3. I have already vodkED. = Би аль хэдийнээ гударЧИХаад байж байна. = Өвгөн чинь аль эрт ууЧИХлаа.” = Би салам арихидЧИХлаа. Уух нь аль эрт дуусаад одоо улаан галзуу юм л байж байна л даа. Хорь гучин минүтийн өмнө уугаад дуссан гэж бодоё. Уух үйлдэл төгссөн байна. Одоо цагт тэгээд юу байна аа гэвэл, тэр уусны үр дүнд өдгөө шал согтуу умаахан юм хэвтэж байна аа даа. Тэгэхээр төгссөн явцтай үйлдэлд одоо нэг үр дүн шүү юм байх нь л дээ. Өнгөрсөн одоо хоёрыг холбож өгдөг болохоор энэ хэлбэрийг ҮР ДҮНГИЙН цаг ч гэдэг. Үйлдэл хэдийнээ төгссөн ч үр дүн нь одоо барайгаад байж байна. “Өвгөн чинь уржигдар нэг джиип авЧИХлаа.” гэвэл тэр джиипийг худалдан авах үйлдэл уржигдар төгссөн байна, харин тэр худалдаж авсаны ҮР ДҮНД нь манай гадаа яг одоо нэг ув улаан джиип зогсож байна. Инг хэлний тэр HAVE нь манай муу хэлний –ЧИХ- дагаварын утгатай төстэй байна. Инг хэлний өгүүлбэрт HAVE-тэй үйлъүг л ороод ирвэл, аа тийм, энэ чинь төгссөн явцтай үйлдэл ороод ирлээ гэж ойлгонгуутаа л манай хэлний –ЧИХ- орно шүү гэж бодож болох юм. Үйлъүг гараас гараагүй байхад юм уншиж юугаа хийхэв дээ.

Дээрэнгүй улс орнууд хүч түрэн аливаа улс орныг газар нутгийн нь хувьд хоёр гурав салган элдэв хоч нэр өгч өөр хооронд нь муудалцуулдаг байлаа. Өмнөд Солонгос Хойт Солонгос хоёр; Өвөр Монгол Ар монгол хоёр гэх мэтчилэн. Одоо арга нь улам нарийсч, “нам” гэдэг хогийн юмаар улс орныг хэдэн хэсэг тасчин хаяж хэрэлдүүлж сүйтгүүлдэг болсон. Одоо “ногоон хувьсгалын” 20 жилийн ой болж байна. Америк тэжээсэн гөлгөнүүдээ магтаад л жигтэйхэн. Хиллари авгай нөхрөө Польш бүсгүйд алдан аядаад нүдний улай болж байсан. Одоо гайгүй болсон юм байх даа, Монгол руу өнгөлзөөд жигтэйхэн. Үлгэр жишээ каааапииитааалииизмыг манайх азид босгож байгаа юм байх аа. Өмнө нь бас үлгэр жишээ соооциииааализм байгуулж байгаад сүйрээ биз дээ. Оросыг урдаас нь хиншүү ханхлуулах гэж байгаа нь тэр. Японд хаясан атомын бөмбөгийг манай нутагт хаяж, Сталины хамар доор хиншүү ханхлуулна гэж байсан гэж байгаа. Тэнгэр харж тэр үед Японтой байлдаж байсан болохоор манайд арай унаагүй юм байх. Бидэнд сайн даа хайртайдаа орон сууц барьж өгч байна гэж бодож байна уу, “хошгируулж” байгаа юм. Татварын хэдэн мөнгийг хуваан идэж буй нэг хэлбэр. Одоо ёстой “change хийх цаг нь ирсэн. Доллар авгайгаас ДОХ авсан хэдэн эргүү юмнууд Монголын төрөөр нэг тоглож байна аа. “Ногоон” гэдэг нь доллар гэдэг янхан авгайг хэлж байна. Түүнд урьхдуулсан монголын их хувьсгалчид харин ч нэг цадсан. Баахан ордон барих бололтой. Дараа нь тэр орднуудаа шатаана. Хайран мөнгө, түмэн олны минь хөрөнгө шүү дээ. Энэ муусайн ордны оронд эмнэлгэ, сургууль, орон сууц барих хэрэгтэй байна. Батъүүл улсын баатар болоод л. Мөн хачин байна аа, энэ муу хэдэн цагаачид. Эх орноо хамгаалж, дайснаа алсан хүн л баатар болдог биз дээ. Монголчуудыг цааш нь харуулсан гэж баатар болж дээ. Бид дайсан нь юм байх. Америкийн баатар болох байлгүй дээ. Ээкшэвили удахгүй НҮБ-ийн ерөнхийлөгч болох байх аа даа.

“Алтан мөнгөн, эрдэнэ сувд, гэр хүрээ, тариа газар бүрнээр цөм хүний болох цаг буй. Гагц энэ бичиг судар, оюун билигийг хүн булаан авч үл чидамуй. Бас ч энг үтэл ардын ундрал амьдралд ашиг болох зүйл үгүй-ийн тул олон хүн идэж ууж, бааж шээж үл барагдуулмуй.” хэмээн Инжаннаши өвөө айлджээ.

Аль Инг хэлий нь үзэх нь зөв юм бол гээд л зарим нь шалгаадаг юм билээ. Нөгөө, ямар мод тарих вэ гэж Ри багштанаас асуухад нь: ”Ямаанд идүүлэхэд ямар нь ч яахав дээ!!! гэсэн шиг, пийцаа зөөж, хүүхэд асрах, нохой хөтлөхөд аль нь ч яахав дээ. Дэлхийд 50-60 Инг хэл байдаг юм гэсэн. Британийн Инг хэлийг эхэлж үзчихвэл, бусад нь түүнээсээ салбарласан юм шиг юм уу даа. Австралийн Инг хэл бол хоригдлуудын их өвөрмөц хэл байдаг юм гэсэн. Хоригдлын арал байсан болоод тэр биз дээ. Одоо дээрээс нь нэмээд МОНГЛИШЬ гэж нэг хэл нэмэгдэж байгаа бололтой. Гөөте гуай: “Харь хэл үзээгүй хүн эх хэлэндээ муу байдаг.” гэж айлдсан байдаг гэж байгаа. Харь хэл үзэж л бай. Сурна ч гэж байхгүй. Хэл бол оюун ухааны далай юм шүү дээ. Тэр далайн хөвөөгөөр жаахан явж байгаад л мажийндаа хөөрхийс. Хэл үзсээр байтал нас дуусна даа. Францын нэг их мэргэн хүн 500-гаад жилийн тэртээ, 2012 онд АНУ нь 44-дэхи ерөнхийлөгчийнхөө үед орчлонгоос данс дугуйлна гэжайлдсан юм гэсэн. Худлаа л байх болтугай.

Хөөрхий муу үйлтэй Обама маань АНУ-д төрөөгүй цагаач юм гэсэн. Америкууд их дургүй байгаа гэнэ ээ. Нөгөө, “Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй.” гэдэг шиг юм л болж байгаа юм байх аа.

Хэдхэн өгүүлбэрийн загвар үлгэр мэдэж аваад, 300-аад үгтэй бол дужигануулаад байдаг юм биш үү.

If I had vodka, I would drink it. = Хэрвээ би архихтайсан бол уухгүй юу. = Хэрвээ би арихитайсан бол уух асанж.

If I had more time, I would learn another language. = Хэрвээ би завтайсан бол өөр нэг хэл үзэх асан.

If I had enough money, I would retire tomorrow. = Хэрвээ би хүрэлцээтэй мөнгө сангатайсан бол маргааш тэтгэвэртээ суухсан.

He doesn`t drink beer, much less vodka. = Цаадахи чинь хар ус уух нь байтугай, шар ус ч уудаггүй.

No explanation was offered, still less an apology. = Юуны чинь уучлалт муучлалт гуйхтай манатай, ямар ч тайлбар майлбар өгөөгүй.

Тэгээд л энэ загвартаа хэрэгтэй үгээ оруулаад л наагаад байж болдог юм шиг ээ.

Dec 4, 2009

Үйлъүгийн цагийн хэлбэрээс ...

“Если ты выстрелишь в прошлое из пистолета, будущее выстрелит в тебя из пушки.”

Абуталиб сказал

“Өнгөрсөн үеэн чи, гар буугаар буудвал, Ирээдүй чамайг их буугаар буудна.”

Абуталиб хэлжээ

Өмнөхи үгийн санаа нь бол, манай “Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ.”, “Хүн тэжээвэл толгой цустана” гэсэн зүйр цэцэн үгийн санаатай ойролцоо юм болов уу. Өнгөрсний хүчинд өнөө дайтай явж байгаагаа мэдэхгүй, эцэг өвгөдийн өрц рүү өшиглөж буй хулгайчдыг харахаас шээс гоожих дөхнөм. Саяхан л коммунистуудын шээс, социализмын бааснууд байсан шүү дээ. Төрөл арилжсан мэт загнах нь олиггүй новшнуудын = shit-үүдийн араншин биз ээ. Одоо Монголыг мөхөөх аян дайныхаа 20 жилийн баярыг хийх гэнэ. Ард түмэн турж үхэх гэж байхад эднүүд ялалтын баяраа хийх гэж байдаг. Цалин тэтгэврийг болохоор засаг мэдээд бариад байдаг, тамтгаа барсан наймаачидын үнийн өсөлтийг барьж чаддаггүй нь мөн сонин байна аа. Үнийн өсөлтийг “хар зах, завхрал хямрал” ханиад томуу зохицуулдаг, луйварчид чейнджүүд мэддэг гэнэ. Эх орны баялагийг хүнд бэлэглэхэд Их хурал нь мэддэг гэнэ. Энэ мөн хошин байна аа.

Үргэлжлэх явцтай үйлдлийн одоо цаг гэж нэг юм байна. Уг хийж буй үйлдэл нь үргэлжилж сунжирч байгаа ухаантай юм байна. Тэр үргэлжлэн сунжирч байгаа байдал нь орчлонгийн цаг хугацааны өнгөрсөн, одоо, ирээдүй гурваны урсгалын аяыг даган хөвж явахдаа, далбаганан хайвалзаж явахдаа энэ санааг үзүүлдэг байна. Ярихаас өмнө уг үйлдэл эрт орой нэгэн цагт эхлээд, ярьж байх үед үргэлжлэн сунжраад, цаашаа хир үргэлжлэхийг хэн мэдлээ. Үүнийг үзүүлэн харуулдаг арга нь гэвэл, Be + V1-ING буюу Be гэдэг нь хэн үйлдэж буй этгээд болох хэддүгээр бие гэдгээ дагаад хувираад явчихна. Манай хэлний чингэЖ байсан/чингэЖ байгаа/чингэЖ байх болно гэсэн санааг цаг хугацааны альхан зурваст үйлдсэнээс шалтгаалан гаргана.


I am vodkING. =
Би арихи ууЖ байна.

Яг одоо ганц лонх юм тавьчихаад уугаад сууж байна гэсэн санаа. Уух үйлдэл үргэлжилж байна.

I was vodkING. = Би арихи ууЖ байсан.

Өнгөрсөн нэгэн цагт би арихи уугаад байж байсан байна.

I will/shall be vodkING. = Би ууЖ байх болно.

Ирээдүйн нэгэн хэвцээнд би арихи уугаад байж байх ухааны юм болж байна.

He is constantly vodkING. = Тэр эр дөрвөн цагийн эргэлтэнд арихидаЖ байдаг. = Тэр үргэлж л арихи гударЧ байдаг. Тэр байнга л арихи хөнтөрЧ байдаг. Энд бол яг одоо уугаагүй эрүүл байж болно. Ер нь үргэлж гударч байдаг гэсэн санааг онцгойлж гаргаж байна. She is learnING to drive. = Тэр эм машин барьЖ сурЧ байгаа. Яг ярьж буй энэ агшинд машин бариагүй байж болно шүү дээ. Ер нь л машин барьж сурах үйлдэл үргэлжилж байгаа юм байна. I am readING an interesting book. = Би нэг сонин ном уншиЖ байгаа. Яг одоо уншаагүй, юм уугаад сууж байж болно. You are always losING your key. = Чи түлхүүрээн дандаа хаяЖ байх юм аа.

Монгол хэлээр энэ бүгдийн санааг орчуулан гаргаж болоод байна гэдэг маань бид чинь хүн л болсон хойно доо, хүн шиг л аашлана биз дээ. Даан ч одоо сармагчин болж, бусдын дохио зангаагаар явж байгаа болохоос биш, ёстой нөгөө “төртэй бол төртэй, хилтэй бол хилтэй, хэлтэй бол хэлтэй, малтай бол малтай, нутагтай бол нутагтай, хаантай бол хаантай” улс шиг улс явлаа. Сүүлийн үед гадаад угшилтай юмнууд төрийн толгойд алцайж байх шигээ. Эсвэл нэг түвэд хүн сууж байдаг, нөгөө бол нэг тэнэмэлийн шээс овойж байдаг болж дээ. Заяа нь хаясан новшнууд. Энэ муусайн дамбийжаанууд дандаа (always) Ховдоор дамжиж орж ирдэг уламжлал тогтлоо л доо.

“И если завтра мой язык исчезнет,

То я готов сегодня умереть.”

“Өглөө манагар эх хэл минь мөхөх аваас

Өнөөдөр үхэхэд би бэлхэн байнам.”

“Малым народам нужны большие кинжалы.”

Так сказал Шамиль в 1841 году.

“Буурай ард түмэнд том чинжаал хэрэгтэй.”

1841 онд Шамиль ингэж айлджээ.

“Малым народам нужны большие друзья.”

Так сказал Абуталиб в 1941 году.

“Буурай ард түмэнд том нөхөд хэрэгтэй.”

1941 онд Абуталиб ингэж өгүүлжээ.

“Улс монголын залуучууд ЭРДЭМтэй байх ёстой.”

XX зуунд Б.Ринчен багш ингэж айлджээ.

“Сур, сур, машид сур!!!

XX зуунд В.И.Ленин ингэж өгүүлжээ.

“Бага буурай ард түмэнд ИХ УХААН хэрэгтэй.”

XXI зуунд нэг хүн ингэж хэлжээ.

Dec 2, 2009

Үйлъүгийн цагийн хэлбэрээс ...

“-Хэдийд хоол ундаа идэж ууж байвал биенд сайн байдаг юм бол?

-Идэх юмтай нь өлссөн үедээ, идэх юмгүй нь олдсон үед нь хүртэж байвал таарна.”

Сократ

Сократ гуай гэж нэг сайн эр иймэрхүү юм хэлсэн байдаг. Түүн шиг: “ - Аарцаа хэдийд нь уувал ханиаданд сайн байдаг юм бол? –Аарцтай нь халуурсан үедээ, аарцгүй нь засгаас өгөх үед нь гударч байвал таарна.” гэдэг үлгэр манайд гарчээ.

“ ... Монголын <<Хөх судар>>-ыг Бурхан гэгээний учраар үүсгэн эхлэв. Бурханд сүсэгт бид бээр Бурханыхаа учрыг мэдэх нь зүй бус уу!!! Бурхан угтаан Энэдхэгийн бурхан бөлгөө. Өдгөө харин манай Монголын Бурхан болсны тулд, Бурхан гэгээнээр эхэлбэл зохимуй. Тийнхүү монгол зангаар Бурханаар эхлэв, мэргэд бээр битгий уурлагтун.” хэмээн Инжаннаши гуай номоо эхэлсэн байдаг.

Үүнийг дууриагаад, сармагчин царайлчихаад би ч бас энэхүү сэдвийг Монгол хүний сурсан зангаар нь VODKA-гаар эхлэв. VODKA угтаан хойт зүгийн догшин рашаан бөлгөө. Өдгөө харин монголын “НАЙРКА” болж, өмнөөс орж ирж бидний юм болсон учир үүгээр эхлэв. Үзэгчид бүү уцаарламуу. Дуртай юмаар нь амлуулж эхлэбэл сурах нь хурдан байдаг гэсэн. Ах нарын нэг ийм гоё сэдэв олж аваад хорхой хүрч хүрч, сая нэг юм тэрлэв. Ри багш Гоголь гуайн “Тарас Бульба”-г орчуулах гэж гучаад жил бодож байж нэг юм орчуулах зиндаанд хүрч барьж авсан юм гэсэн. Тэгэхээр тэр Гоголь гэдэг хүн мөн лут эр байсан байна. Одооны манай сайн эрчүүд бол гурав хоногт л орчуулна. Одооны хүүхдүүд их чадалтай болжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үгийг манай нэг хүний хүүхэд дөрөвхөн цагийн дотор орчуулсан гээд бод доо. Гаднаас нь харахад мундаг юм шиг мөртлөө, дотроос нь орчуулгы нь үзвэл “аймаар” юм байгаа. “Аймаар сайхан, аймаар гоё” гэж дээр дооргүй ярьдаг болж дээ. Юу ярьж байгаагаа ч мэдэхээ байсан. Солонгос кино шиг. Солонгос олонъангит киног бол уул шугамандаа өдрөө хүлээсэн, эсвэл ажил хийх чадваргүй, тэтэгэвэртээ суусан, ой той нь доройтчихсон энэ тэр нэг хачин юмнуудад цаг нөгцөөж, орчлонг бартал нь саатуулах гэж хийдэг юм гэсэн. Үзсэнээ мартчихдаг болохоор нь өмнөхи ангийн нь төгсгөлд ирэх ангийн хэсгээс үзүүлээд, дараагийн ангийг эхлэхдээ өмнөхи ангийн төгсгөлийг сануулж гаргадаг гэж байгаа. Солонгосын хичнээн телевиз манайхыг оюун санаагаар нь тоглох гэж ажиллаж байгааг та нар өөрсдөө мэднэ. Одоо нэг таван жил болоход бүх юм дуусна. Залуучуудын байгуулга, хүүхдийн байгуулгыг эхлээд устгаж байгаад, дараа нь энэ ажлаа эхэлсэн. Энэ бүгдийг хэрэгжүүлэхэд оролцсон хулгайчуудыг устгах хэрэгтэй. Оройтлоо шүү!!! Олигтой хүүхэд төрдөггүй юм байх даа. ААААнгли хэлээ үзээд алцаганахан, латин үсгээ унаад лалганаж явах болтугай.


Төгсөөгүй явцтай үйлдлийн

үйлъүгийн одоо цагийн хэлбэр

Инг хэлний нэг онцлогт бол нэг үг нэръүг ч болчихдог, үйлъүг ч болчихдог нэг сонин гойд чинар байна. Жишээ нь: Book гээд дангаараа байж байх аваас захиала- гэсэн үйлъүг болдог бол A book гэвэл нэръүг ном болдог байна. Энэ ч бас Инг хэлний сүрхийнх биш, эх хэлэнд минь ч ийм явдал бас бий. Хүн л юм чинь хойно, хүний л хийдгийг хийнэ шүү дээ. Гар гээд хүнд хэлэх аваас үйлъүг болчихдог, гар цухуйв гэвэл нэръүг болчихдог байна. Ялгаа юу байна. Тэгэхээр VODKA гээд дангаараа байвал арихида- гэсэн үйлъүг болдог бол A vodka гэвэл арихи гэсэн нэръүг болчихдог байна. Заримууд vodka гэдэг чинь тоолж болдоггүй юмны нэр шүү дээ, тийм болохоор өмнө нь A чимэг байхгүй гэж авч магадгүй. Энэ үг угтаа тоолж болдоггүй Uncountable юмны нэр ч болчихдог, Countable буюу тоолж болдог юмны ч нэр болчихдог байна. Манай шинэ үсгийн хичээлийн заримдаг ес шиг, заримдаа тоолж болдог, заримдаа тоолж болдоггүй заримдаг эрэмдэг үг юм уу даа. Жишээнээс хар даа. A bottle of VODKA гэвэл лонхоор хэмжсэн бөгөөд төдөн лонх энэ тэр гээд тоолж болно, монгол хүн ч лонхоор гудрахаас биш аягаар цуслана ч гэж байхгүй л дээ. Five bottles of VODKA буюу таван лонх энэ тэр л гэж ярина шүү дээ. A glass of VODKA гэсэн хундага арихи энэ тэр бол тэдний үгийн сангаас 90-ээд оноос эхлэн хасагдсан. Ямар сайн даа л, хужаа нар, яасан далдарч үхдэггүй долоон голтой новшууд вэ гэж харааж байхав дээ. Одоо хар тамхинд нэг шумбуулж эхлэв бололтой. Дээгүүрээ ууж идэх уурхай баялаг яриад л, доогуураа ДОХ ханиад нөмрөөд энэ нэг л биш ээ. I`ll have A vodka and time гэж хэлдэг байна. = Арихи зав хоёрыг ч гаргаж болно шүү.

Төгсөөгүй явцтай үйлдлийн үйлъүгийн одоо цагийн хэлбэр бол present simple – энгийн одоо цаг, эсвэл one-time – нэг удаагийн одоо цаг ч гэж бас болдог бололтой юм.

Цагийн энэ хэлбэрийг байнга л, тогтмол, дахин давтан, ерөөсөө л үйлдэж байдаг үйлдлийг үзүүлэхэд л ашигладагт үүний ач холбогдол орж байгаа юм байна. Ри багштан энэ ач холбогдол өгдөг авдаг, ордог гардаг тухай өгүүлсэн нь байдаг. “Давс нь хоолонд амт оруулдаг гэж ярьдаг болохоос биш давс нь хоолонд амт өгдаг гэж эрүүл монгол хүн ярьдаггүй.” гэсэн утгатай юм бий. I vodka every day. = Би өдөр болгон арихидДАГ. I always vodka = Би үргэлж л арихидДАГ. I often vodka. = Би голдуухан гударДаг. Уухдаа бол нэг удаа л сайн хусч өгөөд л завсарлана. Түүнээс биш халуун усны цорго биш, тасралтгүй уугаад гоожуулаад гудраад байхгүй. The Mongols always vodka. = Монголчууд өдөр шөнөгүй, өглөө үдэшгүй арихидДАГ. He seldom vodks. = Тэр эр арихийг хааяа нэг уудаг. Арихи гээд буруу бичсэн байна гэх хүн гарах бий. Монголд өнөөдөр зөв юм байхаа байсан шүү дээ. Аман дотор чинь амьд монгол хэл тасарчихаагүй байж байгаа. Нэг дуудаад үзээрэй. Архииииииий гэж байна уу, арихиииий гэж байна уу???!!! Ёстой бичиг яриа хоёр чинь алд дэлэм зөрөөд, буруу бичиж зөв ойлгодог гэдэг чинь энэ буюу. Инг хэл бол дэргэд нь юу ч биш. Бичиг яриа хоёр нь зөрдөг хамгийн хэцүү хэл бол кирилл бичгээр бичсэн монгол үг болж байна. Ямар сайн даа л, ноёд нь нэрээ кириллээр зөв бичиж чадахгүй өдий хүрэх вэ. Тэгээд түүндээ таарсан нэг лут нут дүрэм зохиосон нь: “Буруу бичээд зөв ойлгоно, буруу яриад зөв ухаарна.”