Apr 11, 2009

Энэ насны минь зорилго EngЛИШЬ хэл үзэх юм уу? - 2

Яагаад Орбинсон Крүүсөү буюу хуучин Робинзон Крүзо гэдэг байсныг авав гэвэл, өнөөгийн энэ дэлхийн хямрал нь мань эрийн эзгүй аралд ганцаар хаягдсан тэр амьдралтай их төстэй бөгөөд тэр байдалд яаж амь дүйж эсэн мэнд гарсан нь их сургамжтай учир авсан хэрэг шүү. Одоо баруунд Робинсоны зарчим гээч юм газар авах бололтой. Энэ хүний арга нь эхлээд хадмал орчуулгатай өгөөд, араас нь залгаад эх бичгээр нь өгдөг. Нэгэнт хадмал орчуулгатай учир толь моль руу харж цаг сүүдрээ барахгүй, нэгэнт утгы нь мэдээд авсан болохоор эх бичгийг нь уншаад утгы нь ойлгоно. Тэгээд энэ хирдээ зузаавтар ном учир нэг үг их олон давтагдаж гарна. Ри багшийн хэлдэг, “эхлээд уншиж сурдаг юм шүү, дараа нь санаа бодлоо гаргаж бичиж сурдаг юм шүү, тэгээд тэр бичсэнээ дуугаргахаар ЯРИА гэдэг өөрөө ам руу гүйгээд ороод ирнэ" гэдэг энэ буюу. Хөдлөхгүй хэвтэж байгаа өгүүлбэр бичгийг уншаад ойлгохгүй бол, үхсэн хатсан хойноо чихний хажуугаар шумуул шиг шунгинаад өнгөрч байгаа яриаг яахин барьж авч ойлгох билээ. Сүүлийн үеийн хуурамбаагаар “реклаамаар” англи хэлийг англи дуу дуулаад сурдаг гэнэ үү. Тэгвэл монгол хэл сурах гээд гадаадын хүн өдөр шөнөгүй гэртээ “Уяхан замбутив”-ийг шууранхайлж суух болж байна уу. Өөрийн ухаан байхгүй юм хойно, эх ухаанаасаа хоёр яс салсан амьтад хойно, өнөөхи хэдэн төгрөгөө бариад дагаад л гүйнэ дээ хөөрхий. Ийш тийшээ алцаганаж гүйсээр EngЛИШЬ хэл ч байхгүй, энэ насаа барах ажил гарах бий. Жил үзээд л сурахгүй бол таны күүрс муу күүрс ажээ. Сайн күүрс олох хэрэгтэй. Сайн багш сураглах хэрэгтэй болно.

ROBINSON CRUSOE

РОБИНСОН КРҮҮСӨҮ

ОРБИНЗОН КРҮҮЗО

I WISH TO BE A SAILOR (Би ихэд хүсдэг болохыг/байхыг далайчин)

MY name is Robinson Crusoe (миний нэр бол Робинсон Крүүзөү = намайг Робинсон Крүүзөү гэдэг). I was born in the old city of York (би төрсөн: <<байсан төрөгдсөн>>-д тэр/яагаав/нөгөө хуучны хот Йорк), where there is a broad river (хаана байдаг нэгэн өргөн гол мөрөн; there is/are – байдаг, оршдог, оршин байдаг), with ships coming and going (-тай хөлөг онгоцууд ирж байдаг ба/бас явж байдаг).

I WISH TO BE A SAILOR

MY name is Robinson Crusoe. I was born in the old city of York, where there is a broad river, with ships coming and going.

Ингээд л энэ номыг уншиад авбал цаашаа их амар болдог юм гэсэн. Ортой ч золиг байх аа даа.

Энэ насны минь зорилго EngЛИШЬ хэл үзэх юм уу? - 1

Ер нэг жил үзээд сурахгүй бол, тухайн хэлийг үзэх асуудал насан туршийн хэрэг болоод зогсохгүй, энэ насны дараагийн насанд бас үргэлжлэх бололтой юм билээ. Дунд сургуульд арваад жил, дээд сургуульд тав зургаан жил үзээд бардаггүй ээ. Нэг талаас нь энэ нь танаас өөрөөс чинь хамаарах боловч, нөгөө талаас зааж байгаа багш, сурах шаардлага, боловсролын тогтолцоо, эх хэлний мэдлэг зэрэг олон зүйлээс шалтгаална. Таныг гадаадад хэлэнд сургах боломж байхгүй. Яагаад гэвэл та өөрөө хичээдэггүй. Күүрст суугаад л дараа нь хаячихна. Сургууль төгсөөд бас орхичихно. Нийтээр нь хоморголон сургах гэдэг нэг гажиг бий. “Нисэхгүй, нисэхгүй” гээд байхад нь суулгаж хөөргөөд алчихлаа гэдэг шиг, үзэхгүй үзэхгүй гээд байхад нь ерөнхийлөгч нь, ерөнхий сайд нь, боловсролын сайд нь заавал үз гэсээр байгаад, насаараа “шинэ үсэгт" тайлагдах гэж тамаа цайсан, одоо латин үсэгт тайлагдах ажил гарах бололтой. Үсэгтээ байгаа юм биш, тухайн үсгээр эцэг өвгөдийн ухаан хир их байна гэдэгт л учир байна. Хятад Япон хоёр хэцүү бичигтэй мөртөө манайхаас хамаагүй илүү хөгжиж байгаа биз дээ. Тэд яагаад бидэн шиг бичгээ солино энэ тэр гэж салбаганахгүй байна. Бичгээ их олон соливол бидний өрөөсөн дугуй болно шүү дээ. Та орой гэртээ хариад Христусын зурагт үзэх, хэрүүлийн хэдэн халтар сонин унших, нам нэртэй НАМ хуйвалдсан хэдэн хулгайчийн хэрүүлээс өөр юу үзэж юу сонсож эрдэм мэдлэгээ дээшлүүдэг бол. Яаж ийм мангар хүмүүстэй нийгэм хөгжих вэ. Энэ бол зориуд цаанаас нь дэлхийн нууц засгийн газраас гардан хийж байгаа хэрэг. Түүний нь манай хэд нөгөө ногоонд нь нугасгүй учир ард түмэн хэмээн донгосч хэрэгжүүлж байгаа. Сонгууль гээд нэг заваан юм дөхөөд ирэхээр тэдэнд АРД түмнээс өөр хэрэгтэй юм байхгүй. Сонгууль дуусаад маргааш нь алтаа хувааж идэх хуулиа гаргаад хэрэлдээд суучихна. Монгол улсад төр байхгүй. Дандаа гадны гар хөл бологсод буюу холуй нар дуусгаж байна. Бид EngЛИШЬ хэл үзэх гээд суугаад байдаг, улс орон дуусч байдаг. Хөөрхийс дөө. Англи хэлээр үхсэнээ хийх нь вэ. Монголын англи хэлээр орчлон дутахгүй. Англиар ярьдаг өөрснийгөө яая гэж байна. Хэзээ ч сурах юм, хэдийд ч хэрэглэх юм бүү мэд. Тамд очиж байцаагдахдаа хэрэглэх юм бол ч бас яахав. Үйл чинь татаад үхэл чинь хүлээгээд байгаа бол үзэхээс дээ. Юу сайхан бэ, дур сайхааан.

Сүүлийн үед Илья Франкийн арга гэж гараад байгаа. Тэр бол ямар арга вэ гэхлээр, томхон ном барьж аваад унших арга. Жижиг ном хэрэггүй. Яагаад гэвэл, жижиг номд үгийн давтагдац бага байдаг. Үгийн давтагдац хичнээн их байнам, тогтооц төдий чинээ сайн байдаг байна. Ер насанд хүрсэн хүн нэг үгтэй 12-оос дээш тааралдаж байж сая нэг юм тогтоодог байна. Энэ арга бол их амар. Гэхдээ, авианзүй, үйлъүг, өгүүлбэрзүйг жаахан халтарладаг байхгүй бол үр дүн багатай болов уу. Их муйхар мангар эр юу ч мэдэхгүй байж шууд уншиж эхэлдэг байх. Эзэн Богд хаан минь EngЛИШЬ хэл мэддэггүй мөртлөө л, дэлхийн талыг атгаж байв шүү. EngЛИШЬ хэлэндээ биш, эрдэм ухааныг агуулсан ЭХ хэл, ээжийн минь хэл, тэр их хэрсүү ухааныг хойт үе бидэнд өвлүүлэн хүргэсэн МОНГОЛ БИЧИГт минь байгаа болохоос биш, латин үсэг EngЛИШЬ хэлэндээ байгаа юм биш. Их бичгээсээ алслагдан холдож, эх хэлнээсээ ангижиран салсаны гай нь өнөөдөр бид эх орноо алдаж, эрх чөлөөгүй болж, турж үхэх дээрээ тулж ирлээ.

Apr 9, 2009

Эхлээд ЭХ ХЭЛээ үзэх үү, EngЛИШЬ хэл үзэх үү?

Хоёр зуугаад жилийн тэртээд монголын бичгийн их хүн Инжаннаши гуай айлдахдаа:

“УХААН буй бөгөөс аливаа хэрэгт АРГА-ыг олж чадах тул ЭРДЭМ сур!!! гэжээ.

Үүнийг саяхан өнгөрсөн зуунд Принстоны Их сургуулийн ерөнхийлөгч бөлгөө Джон Дж. Хиббон гэдэг хүн:

EDUCATION is the ABILITY TO MEET life's situations.хэмээн хэлжээ.

Үүнийг нь Орос хэлээр:

ОБРАЗОВАНИЕ – это УМЕНИЕ правильно ДЕЙСТВОВАТЬ в любых житейских ситуациях.”

Үүнийг БОЛОВСРОЛ гээд байгаа юм шүү дээ. Одоо Монгол улс БОЛОВСРОЛТОЙ улс биш, НАМтай улс болсон болохоор яамны сайд нь тухайн ялсан гээд байгаа намын гишүүн хүн болж, БОЛОВСРОЛын яаманд хувиарласан хэдэн төгрөгийг хувааж идэх авилгач болдог байна. Бас болоогүй ХАРЬ хэлийг ЭХ хэлнийхээ дээр залж, англи америк ээжийн хэлээр ярь, сур хэмээн харь гүрний түрэмгий харгис бодлогы нь хэдэн “ногоон” юм халааслан лантуудан тулгаж байгааг харахад нүдэн балай, сонсоход чихин дүлий хүн л биш юм бол ив ил, улайн цайм ерөнхийлөгчөөсөө эхлээд сайдаасаа авхуулаад биднийг боомилон дарамталж байгаа бөгөөд, нэгэнт бид КИРИЛЛ бичигт орж өөрийн өвгөд дээдсийн хэрсүү их ухаанаас салаад 70-80 жил болж УХААНаа нэг мөсөн гээсэн болохоор, өнөөдөр нэгэнт УХААНгүй болсон юм хойно, энэ хойт хоёрын чинь АРГАтай байх билээ, АРГА-аа олохгүй юм чинь ингэж эргүйтэж, ЭХ нутгаа хятадаар ухуулж, улс орноо сүйтгэж, сүүлдээ эрх чөлөөгөө алдах нь өнөө маргаашгүй болсноо мэдэхгүй, 2015 онд латин үсэгт орно, англи хэлээр төрийн хэрэг хөтлөнө гэж дүнхүүрч байцгаах билээ. Сүүлийн 20 жилд “НОГООН ХУВЬСГАЛЧИД” (долларын гэсэн үг ажээ, улбар шар энэ тэр элдэв өнгийн хувьсгал байхгүй бөгөөд цөм л хэдэн тэр бумаар нь хэвлэсэн ногоон өнгийн цаасан өөши үмхсэн эрлийз хурлийз эсэргүү цагаач дөрөв) улс эх орны минь ямар болгосныг та өнөөдөр хар даа.

ЭХ ХЭЛ буюу ЭЭЖИЙНХЭЭ ХЭЛийг сураагүй байж, харь ээжийн хэлээр ч яах юм билээ. ЭХ ХЭЛэндээ сайн хүн харь хэл хурдан сурдаг ажээ. Бид ХЭЛгүй улс болсон. Харь хэл сурах ч үгүй. Одоо удахгүй би монгол хүн биш, хужаа хүн гэж мэдэх болжээ. Америк орон одоо удахгүй ЗХУ шиг задрах үед бидний энэ хийж байгаа зүйл хэв хэрэггүй болно. Харин Орос хэл үзсэн нь аминд өлзийтэй болов уу.

Таныг EngЛИШЬ хэлээр хир цэвэрхэн ярихаас тань ажил төрөл, амжилт ололт тань шалтгаалах тул юун түрүүнд АВИАНЗҮЙг маш сайн үзэх хэрэгтэй. Ринчен доктор “Манайхантай гаднын хүн уулзаад удалгүй хаяад явчихдаг юм билээ.” гэж нэг удаа ярьсан гэдэг. Тэр нь одоо бодоход, монгол авиагаар англи хэлээр ярихаар нөгөө хүн, үгээ зөв хэлж дуугаргаж чадахгүй амьтантай юугаа ярих вэ гээд, алтан цаг хугацаагаа бодоод шалавхан арилаад өгдөг нь тэр биз ээ. Англи хэлээр ярьдаг хүмүүс УХААНтай байдаг бол америк англи юунд өнөөдөр эдийн засаг, мөнгө санхүүгийн хямралд оров гэж дээ. Англи хэлтэй хүн УХААНтай байдаг юм бол, манай төрийн толгойд байгаа энэ хэдэн эр эм нь мэдэгдэхгүй юмнуудын оронд баахан англи америк эмгэн өвгөнүүд авчраад тавьчихгүй юү. Яагаад эр эм нь, эрлийз хурлийз нь мэдэгдэхгүй гээд байгаа юм бэ гэвэл, хэрүүл хийж байгааг нь харвал ЭМС юм шиг, эх орноо зарж байгааг нь харвал эрлийз хурлийз юм шиг ээ. Тэр нэг хурал шиг юмы нь нэг хар даа. Сонин уншаад л, бохи зажлаад (ардчилсан америкийг дууриаж байгаа юм гэнэ ээ) л, түүнийгээ нөгөө ширээндээ нааж байгаа даа, гар утсаар яриад л хийх юмаа олж ядсан хэдэн луйварчин сууж байна. Одоо ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засгийн Газрын Ордноо шатааж сая нэг амар сайхандаа жаргах болноо.

Apr 7, 2009

Та EngЛИШЬ хэл сурмаар байна уу?

“Орос бичгийн хэл (одооныхоор бол English буюу Инг хэл, бидний хэлж дадсанаар бол Англи хэл) юу юуны урьд мэрийн сурууштай байна. Тэгвэл их учир бий. Орос хэл (Инг хэл) сурахдаа, заавал ярианы хэл гэхгүй. Манай эрдэмтэн лам нар, Түвэд хар хэл мэдэхгүй мөртлөө, Түвэдийн ямар ч их номтой хүний биширмээр ном зохиол Түвэд номын хэлээр хийдэг байсантай адил, Орос бичгийн хэл (одооныхоор бол English буюу Инг хэл) мэдээд, Орос хэлээр (English хэлээр) байдаг ном үзэж, мэдцээ өндөр өргөн болговол, тулга тойрсон хэдэн ярианы үг мэдэж авахад нохой хялбар. Дутуу хагас мэнд здоровын хэдэн үгтэй хүнийг Орос хэл (English хэл) мэддэг, түүгээрээ эрдэм мэдлэгээ зузаатгадаг гэж үзэж болохгүй. Орос ном (English ном) үзээд, утга санаагий нь ухаарах нь Орос хэл (English хэл) сурсаны нэгдүгээр шат болно. Тэгээд номыг нь ҮЗСЭЭР байтлаа ӨӨРӨӨ БИЧИЖ чаддаг болно. Тэгэхэд ЯРИАны хэл гэдэг өөрөө аманд орж ирнэ.” гэж Ринчен доктор айлджээ.

Та Инг хэл сурах гэж хамаг мөнгөө, хайран цагаа зөндөө л бараа биз. Зурагт-сонсол радиогоор өч төчнөөн сайхан амласан хууранбаануудад (реклам ч гэдэг) итгэж очоод, өмднийхөө өгзгийг цоортол суугаад, өвөрдэхи хэдэн бор юмаа бартал хичээллээд, өнөөдөр бахи байдаг янзаараа байгааг тань бид ойлгож байна. Ринчен докторын хэлсэнийг маш сайн уншаад үзэхэд, учир нажир нь олдох байх гэж бодном. Хэл сурах зовлон жаргалыг тэр хүн шиг амссан нь энэ дэлхийд хуруу дарам биз ээ. Үнэн сургамжаа бидэнд бичиж, захиж үлдээсэн байна. Эхлээд уншиж сурдаг байна. Энэ л их чухал. Уншиж сурахын тулд АВИАНЗҮЙ ҮЙЛЪҮГ ӨГҮҮЛБЭРЗҮЙ энэ гурвыг мэддэг байх ёстой. Энэ гурвын үндсийг мэддэг байх ёстой. Инг хэл нь хэлнийзүйн дүрэмсээд байх юм байхгүй. Уртаашаа АРАВХАН тохиолдолд үгэнд гар хүрч дагавар залгана. Бусад тохиолдолд шууд толибичгээс үгээ аваад л тавиад байдаг юм байна. Хэлнийзүйн АРАВХАН дүрэмтэй л гэсэн хэрэг. SUGAR /сугар/ уул нь /сүгар/ юм шүү, алиалсан болохоор /сугар/ нь зүгээр, гэж бичээд /шугар/ гэж дуудаад, саахар гэдэг хэлийг хэцүү хэл гэхээс амар хэл гэхгүй нь мэдээж. Энэ бол зүгээр нэг алиалал юм шүү. Гэхдээ үнэний хувь бий. Тэмээ гэж бичээд /ямаа/ гэж дууддаг гэсэн хэрэг.