Nov 9, 2010

.


“Лень (залхуу залхаг, хашин хойрго, цалгардал нозойрол) возрастает (ихэсдэг арвиждаг, улам их болдог, газар авдаг) с аппетитом (ховдоглох тусам, цуслах тусам, гудрах бүр, их л амтархан чихэх бүр).”

Ингли хэлний панзчинаар дүүрсэн миний эх орны оюуны ертөнц сааралтаад нэг л биш ээ, Эрээний хогийн бараагаар гахсан шуугиур хар захын шороо тоос тэнгэрт тулан, хүмүүсийн амьдрал доройтоод нэг л ёозгүй ээ.

Present Perfect Continuous = Төгсөөд Залган Үргэлжлэх Явцтай Үйлдлийн Одоо Цагийн хэлбэр

Үүсгэх арга нь: Have Been V+ING

Үзүүлэх санаа нь: тэгсээр ингэсээр төдий өдий хугацаа болж байна

Have гэдэг нь төгссөн явцтай үйлдэл юм гэдгий нь үзүүлэх хэрэг

Been гэдэг нь өнгөрсөн юм байна гэдгий нь харуулсан хэрэг

V+ING гэдэг нь –ING дагавартай үйлъүг учраас уг үйлдлийн үргэлжлэх санааг нь үзүүлсэн хэрэг.

I have been reading the book for three hours. = Би энэ номыг уншСААР гурван цаг болж байна.

Надтай ярих үедээ уншаад гурван цаг болсон байна, тэгээд залгаад цааш нь унших болно. Дүрсээр үзүүлбэл:

Тэгэхдээ, цагийн энэ хэлбэр бол их ороолгон гэж бичсэн байх юм билээ. Одоо их хэрэглэдэг болж байгаа гэсэн. Энэ Perfect гэдэг нь нэг үйлдлийн өмнө юм уу, цаг хугацааны өмнө болдгийг ажиглахад илүүдэхгүй биз ээ. Бид дөрвөн янзын явцтай үйлдлийн одоо цагийн дөрвөн өөр хэлбэрийг үзлээ. Цааш нь өөрсдөө баяжуулаад өнгөрсөн, ирээдүй болгоно биз ээ. Гагцхүү утга нь өнгөрсөн ирээдүй болох бөгөөд үйлъүг нь өнгөрсөн ирээдүйдээ л ороод явна шүү дээ. Эх хэлээ сайн үз. Тэгэхгүйгээр амбан явж гамбир хайрахгүй бил үү, тэр л болно шүү. Миний эх хэл бол хэний хүүгийн илэрхийлж чадахгүй санааг нүднээ үзэгдтэл, сэтгэлд ургатал үзүүлэх чадалтай хэл ажээ. Эх нутгий нь устгав, эх хэлий нь дуусгав, ард олны нь ядууруулан хүнсний зэвсгээр өвчний үүр болгов, ДОХтой цус хүүхдүүдэд нь шахав, малы нь хилийн дагуу шүлхийтүүлэн устгаж ус шахав, үүнээс илүү яахав. Хайрт гоминданы нам, эрхим эрлийзүүддээ гялайлаа. Одоо болоо юм биш үү. Үхэр монголчууд босох цаг болсон. Оройтлоо шүү.