Dec 2, 2009

Үйлъүгийн цагийн хэлбэрээс ...

“-Хэдийд хоол ундаа идэж ууж байвал биенд сайн байдаг юм бол?

-Идэх юмтай нь өлссөн үедээ, идэх юмгүй нь олдсон үед нь хүртэж байвал таарна.”

Сократ

Сократ гуай гэж нэг сайн эр иймэрхүү юм хэлсэн байдаг. Түүн шиг: “ - Аарцаа хэдийд нь уувал ханиаданд сайн байдаг юм бол? –Аарцтай нь халуурсан үедээ, аарцгүй нь засгаас өгөх үед нь гударч байвал таарна.” гэдэг үлгэр манайд гарчээ.

“ ... Монголын <<Хөх судар>>-ыг Бурхан гэгээний учраар үүсгэн эхлэв. Бурханд сүсэгт бид бээр Бурханыхаа учрыг мэдэх нь зүй бус уу!!! Бурхан угтаан Энэдхэгийн бурхан бөлгөө. Өдгөө харин манай Монголын Бурхан болсны тулд, Бурхан гэгээнээр эхэлбэл зохимуй. Тийнхүү монгол зангаар Бурханаар эхлэв, мэргэд бээр битгий уурлагтун.” хэмээн Инжаннаши гуай номоо эхэлсэн байдаг.

Үүнийг дууриагаад, сармагчин царайлчихаад би ч бас энэхүү сэдвийг Монгол хүний сурсан зангаар нь VODKA-гаар эхлэв. VODKA угтаан хойт зүгийн догшин рашаан бөлгөө. Өдгөө харин монголын “НАЙРКА” болж, өмнөөс орж ирж бидний юм болсон учир үүгээр эхлэв. Үзэгчид бүү уцаарламуу. Дуртай юмаар нь амлуулж эхлэбэл сурах нь хурдан байдаг гэсэн. Ах нарын нэг ийм гоё сэдэв олж аваад хорхой хүрч хүрч, сая нэг юм тэрлэв. Ри багш Гоголь гуайн “Тарас Бульба”-г орчуулах гэж гучаад жил бодож байж нэг юм орчуулах зиндаанд хүрч барьж авсан юм гэсэн. Тэгэхээр тэр Гоголь гэдэг хүн мөн лут эр байсан байна. Одооны манай сайн эрчүүд бол гурав хоногт л орчуулна. Одооны хүүхдүүд их чадалтай болжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үгийг манай нэг хүний хүүхэд дөрөвхөн цагийн дотор орчуулсан гээд бод доо. Гаднаас нь харахад мундаг юм шиг мөртлөө, дотроос нь орчуулгы нь үзвэл “аймаар” юм байгаа. “Аймаар сайхан, аймаар гоё” гэж дээр дооргүй ярьдаг болж дээ. Юу ярьж байгаагаа ч мэдэхээ байсан. Солонгос кино шиг. Солонгос олонъангит киног бол уул шугамандаа өдрөө хүлээсэн, эсвэл ажил хийх чадваргүй, тэтэгэвэртээ суусан, ой той нь доройтчихсон энэ тэр нэг хачин юмнуудад цаг нөгцөөж, орчлонг бартал нь саатуулах гэж хийдэг юм гэсэн. Үзсэнээ мартчихдаг болохоор нь өмнөхи ангийн нь төгсгөлд ирэх ангийн хэсгээс үзүүлээд, дараагийн ангийг эхлэхдээ өмнөхи ангийн төгсгөлийг сануулж гаргадаг гэж байгаа. Солонгосын хичнээн телевиз манайхыг оюун санаагаар нь тоглох гэж ажиллаж байгааг та нар өөрсдөө мэднэ. Одоо нэг таван жил болоход бүх юм дуусна. Залуучуудын байгуулга, хүүхдийн байгуулгыг эхлээд устгаж байгаад, дараа нь энэ ажлаа эхэлсэн. Энэ бүгдийг хэрэгжүүлэхэд оролцсон хулгайчуудыг устгах хэрэгтэй. Оройтлоо шүү!!! Олигтой хүүхэд төрдөггүй юм байх даа. ААААнгли хэлээ үзээд алцаганахан, латин үсгээ унаад лалганаж явах болтугай.


Төгсөөгүй явцтай үйлдлийн

үйлъүгийн одоо цагийн хэлбэр

Инг хэлний нэг онцлогт бол нэг үг нэръүг ч болчихдог, үйлъүг ч болчихдог нэг сонин гойд чинар байна. Жишээ нь: Book гээд дангаараа байж байх аваас захиала- гэсэн үйлъүг болдог бол A book гэвэл нэръүг ном болдог байна. Энэ ч бас Инг хэлний сүрхийнх биш, эх хэлэнд минь ч ийм явдал бас бий. Хүн л юм чинь хойно, хүний л хийдгийг хийнэ шүү дээ. Гар гээд хүнд хэлэх аваас үйлъүг болчихдог, гар цухуйв гэвэл нэръүг болчихдог байна. Ялгаа юу байна. Тэгэхээр VODKA гээд дангаараа байвал арихида- гэсэн үйлъүг болдог бол A vodka гэвэл арихи гэсэн нэръүг болчихдог байна. Заримууд vodka гэдэг чинь тоолж болдоггүй юмны нэр шүү дээ, тийм болохоор өмнө нь A чимэг байхгүй гэж авч магадгүй. Энэ үг угтаа тоолж болдоггүй Uncountable юмны нэр ч болчихдог, Countable буюу тоолж болдог юмны ч нэр болчихдог байна. Манай шинэ үсгийн хичээлийн заримдаг ес шиг, заримдаа тоолж болдог, заримдаа тоолж болдоггүй заримдаг эрэмдэг үг юм уу даа. Жишээнээс хар даа. A bottle of VODKA гэвэл лонхоор хэмжсэн бөгөөд төдөн лонх энэ тэр гээд тоолж болно, монгол хүн ч лонхоор гудрахаас биш аягаар цуслана ч гэж байхгүй л дээ. Five bottles of VODKA буюу таван лонх энэ тэр л гэж ярина шүү дээ. A glass of VODKA гэсэн хундага арихи энэ тэр бол тэдний үгийн сангаас 90-ээд оноос эхлэн хасагдсан. Ямар сайн даа л, хужаа нар, яасан далдарч үхдэггүй долоон голтой новшууд вэ гэж харааж байхав дээ. Одоо хар тамхинд нэг шумбуулж эхлэв бололтой. Дээгүүрээ ууж идэх уурхай баялаг яриад л, доогуураа ДОХ ханиад нөмрөөд энэ нэг л биш ээ. I`ll have A vodka and time гэж хэлдэг байна. = Арихи зав хоёрыг ч гаргаж болно шүү.

Төгсөөгүй явцтай үйлдлийн үйлъүгийн одоо цагийн хэлбэр бол present simple – энгийн одоо цаг, эсвэл one-time – нэг удаагийн одоо цаг ч гэж бас болдог бололтой юм.

Цагийн энэ хэлбэрийг байнга л, тогтмол, дахин давтан, ерөөсөө л үйлдэж байдаг үйлдлийг үзүүлэхэд л ашигладагт үүний ач холбогдол орж байгаа юм байна. Ри багштан энэ ач холбогдол өгдөг авдаг, ордог гардаг тухай өгүүлсэн нь байдаг. “Давс нь хоолонд амт оруулдаг гэж ярьдаг болохоос биш давс нь хоолонд амт өгдаг гэж эрүүл монгол хүн ярьдаггүй.” гэсэн утгатай юм бий. I vodka every day. = Би өдөр болгон арихидДАГ. I always vodka = Би үргэлж л арихидДАГ. I often vodka. = Би голдуухан гударДаг. Уухдаа бол нэг удаа л сайн хусч өгөөд л завсарлана. Түүнээс биш халуун усны цорго биш, тасралтгүй уугаад гоожуулаад гудраад байхгүй. The Mongols always vodka. = Монголчууд өдөр шөнөгүй, өглөө үдэшгүй арихидДАГ. He seldom vodks. = Тэр эр арихийг хааяа нэг уудаг. Арихи гээд буруу бичсэн байна гэх хүн гарах бий. Монголд өнөөдөр зөв юм байхаа байсан шүү дээ. Аман дотор чинь амьд монгол хэл тасарчихаагүй байж байгаа. Нэг дуудаад үзээрэй. Архииииииий гэж байна уу, арихиииий гэж байна уу???!!! Ёстой бичиг яриа хоёр чинь алд дэлэм зөрөөд, буруу бичиж зөв ойлгодог гэдэг чинь энэ буюу. Инг хэл бол дэргэд нь юу ч биш. Бичиг яриа хоёр нь зөрдөг хамгийн хэцүү хэл бол кирилл бичгээр бичсэн монгол үг болж байна. Ямар сайн даа л, ноёд нь нэрээ кириллээр зөв бичиж чадахгүй өдий хүрэх вэ. Тэгээд түүндээ таарсан нэг лут нут дүрэм зохиосон нь: “Буруу бичээд зөв ойлгоно, буруу яриад зөв ухаарна.”


No comments:

Post a Comment