Feb 27, 2010

DECLARATIVE SENTENCES ИЛТГЭН МЭДҮҮЛЭХ ӨГҮҮЛБЭР үргэлжлэл

9. Асуух төлөөний үгийн аль нэгээр өгүүлбэрийг эхэлж болно:

WHERE do you live? = Чи ХААНА суудаг (амьдрах биш шүү) вэ?

WHY must she do that? = ЯАХААРАА тэр эмэгтэй үүнийг хийх ёстой юм бэ?

WHAT IF she doesn't come? = ХЭРЭВ ЗЭ, тэр бүсгүй ирэхгүй бол яахав?

10. Хоршмол холбоотой үгийн аль нэгээр өгүүлбэрийг эхэлж болно:

BOTH you AND me ... = Чи бид ХОЁР ...

EITHER you OR me ... = НЭГ БОЛ чи, НӨГӨӨ БОЛ би ...

NEITHER you NOR me ... = Чи Ч ...ГҮЙ, би Ч ...ГҮЙ

THE more we study THE more we know. = Бид улам их юм сурах ТУСАМ, бид улам Л их юм мэдэх болно.

11. Үйлъүг LET болон түүний нэг LET'S хэлбэрээр өгүүлбэрийг эхэлж болно:

LET her go! = Наад бүсгүй чинь далдраГ!

LET'S go to the cinema! = Кинонд явцгааЯ! = Кино үзэцгээЕ!

12. Аливаа үгүйсгэлээр өгүүлбэрийг эхэлж болно:

NO smoking! = Тамхи БҮҮ тат! = Тамхи татаж болохГҮЙ!

NOT knowing that she did it before ... = Тэр эмэгтэй үүнийг урьд өмнө нь хийж байсныг нь мэдэлГҮЙгээр ... = Тэр эм үүнийг урьд нь хийж байсныг ЭС мэдээд ...

NO soldier will ever cross the border! = Нэг Ч цэрэг хэзээ Ч хилийн дээс алхахГҮЙ!

13. Хориндөрвөн баатраар өгүүлбэрийг эхэлж болно:

CAN we buy this necklace now? = Энэ сондорыг одоо худалдан авч БОЛОХ УУ?

HAS he any brains at all? = Ер нь тэр эрэгтэйд тархи мархи гэж юм БАЙДАГ БОЛОВ УУ?

HAVE a nice day! = Сайхан амрААРАЙ!

BE a good girl! = Сайн охин БОЛООРОЙ! = Онц охин ШҮҮ ДЭЭ!

ARE you all right? = Чи гайгүй ЮУ? = Чи зүгээр ҮҮ?

14. Тоо хэмжээ заасан үгээр өгүүлбэрийг эхэлж болно:

FIVE people came to see me. = Намайг ТАВАН хүн эргэж ирсэн.

MANY rivers flow there. = Тэнд олон олон гол мөрөн урсдаг.

ENOUGH money means enough money! = ХАНГАЛТТАЙ мөнгө гэдэг бол хангалттай л мөнгө гэсэн үг.

15. Угтвар үг эсвээс холбоос үгээр өгүүлбэрийг эхэлж болно:

“IN GOD WE TRUST” = “БИД БУРХАНД ИТГЭНЭМ” (Ногоохон цаасан дээрхи бичээс)

FOR I can't help falling in love with you ..! = ЯАГААД ВЭ ГЭВЭЛ, би чамайг хайрлахгүй байж чадахгүй нь ..!

16. Болзол нөхцөлтэй өгүүлбэрт бол “IF ...”, “WHEN ...”, “IN CASE ...” гэсэн үгсээр өгүүлбэрийг эхэлж болно:

IF he knows her why didn't he talk to her? = ХЭРВЭЭ тэр эр тэр эмэгтэйг таньдаг байСАН ЮМ БОЛ яагаад түүнтэй яриа хөөрөө дэлгээгүй юм бол?

IF he knew her he wouldn't kiss her! = ХЭРВЭЭ тэр эр тэр эмэгтэйг таньсан САН БОЛ түүнийг озон таалахгүй байХ АСАН.

WHEN she comes don't let her know that I am here! = Тэр эмэгтэйг ирэхэД нь намайг энд байгаа гэж битгий мэдүүлээрэй (хэлээрэй)!

IN CASE he's here, find him! = ХЭРВЭЭ тэр эр энд байгаа л юм бол түүнийг ол!

17. Ганц үгээр бүтсэн өгүүлбэр байж болдог:

COME! = ХҮРЭЭД ИР! = НААШ ИР!

WANTED! = ЭРЭН ХАЙЖ БАЙНА!

CLOSED! = ХААЛТТАЙ!

Бас хэрчмэл тайрмал үгсээр өгүүлбэрийг үүсгэсэн байх бий:

I'M looking forward ... = Тэсгэлгүй хүлээнэМ ... (захидал занааны хариу мэт) (Энэ бол бүтэн тайрагдаагүй хэлбэр нь байна)

“LOOKING FORWARD ...” энэ бол тайрмал танасан хэлбэр нь байна. За, нэг иймэрхүү үгсээр л өгүүлбэрээ эхлүүлээд, мөнх хөх тэнгэр өөдөө харж байгаад л “чоно” шиг ульж өгнө дөө, хөөрхий. Өгүүлбэрээ ч яахав ингээд нэг юм эхлүүллээ гэхэд дараагаар нь юугаа хэлэх болж байна аа! Тэр их амархан. “LOOKING FORWARD TO ХИЧЭЭЛ!” болж дээ.

За тэгээд,

Канад маягийн төр засагтай

Кеимбридж маягийн боловсрол сургуультай,

Китай маягийн дарангуйлал доромжлолтой

Колони маягийн тусгаар тогтнолтой

ийм л нэг хөөрхий хагас зэрэмдэг улс шүү юм зах зээлд биш завхралд орж дуусвай хөөрхий. Хайран ч сайхан төр улс минь. Энэ нэг хэдэн эрлийзийн гараар ороод дуусвай. Ардын арми маань ард олноо устгахад зориулсан юм уу, улс орноо аврахад зориулсан юм уу, НҮБ-ийн арми болчихсон юм уу. Тэр Африк, Ирак, Афганистан бидэнд ямар хамаа байна аа. Хэдэн залуусы нь гадгаши гаргаж хэдэн мянган хужаа оруулж ирэн, үлдсэн хэдэн хүүхний нь харин ч нэг хээлтүүлж өгч байна. Хужаагийн шээс гаргах төрөх эмнэлгүүд нь ачаагаа даахаа байсан. Нэг сая монгол хүн л байгаа. Бусад нь цөм хужаа, солонгос, япончууд байгаа шүү. Ламбаа сая Солонгос хадмындаа очиж буудалд эмчлүүлж байгаад ирсэн бололтой гунннганаад л байна. Монголчуудаа тэнд аваачиж эмчлүүлэхгүй хар амиа бодоод л, нуурандаа очоод ирсэн нугас шиг ннннуууугггааад л байна. Бие нь овоо болсон юм байх даа. Түрүүчийн гахайн нянд зориулж хийгээд одооны дүрсээ хувиргасан нянд таарахаа байсан энд тэндэхийн хог дээр хаясан хэрэггүй болсон баахан тариаг хойт Монголд туршаад орхив бололтой. Үхвэл үхэж далдраг гэсэн вааааакцииин авчирч хийснээ сүржин болгож яриад л. Баяр америкт юугаа эмчлүүлж байгаа юм бол, Харвардын их сургуульд күүрст суугаа юм болов уу. Ийм новшнуудыг Монголоос хөөх хэрэгтэй. Саяхан Дарханд Нямдорж Шихихутаг гуай тэндэхийн монголчуудыг зөөлөн хуультай газар лугаа зайлцгаа гэж байна. 400-гаад жилийн өмнөхи юм санаанд орлоо. Энэ төр засаг чинь Галдан Шатаалтынхнаар дүүрсэн юм биш үү. УМ МА НИ БАД МЭ ХУМ!!! Цөм хойт насандаа сайн төрөл олох болтугай!!! ЕРӨӨЛӨӨР БОЛОГ ОО!!! ХУ намаас өшөөгөөө авч байр байшинг нь нэг муу юм шатаалаа. Монголын ард олныг үхүүлж, ядууруулж намынхаа өшөөг энгийн ардаас нэг авлаа. Монгол нутгийг дуусгаж дэлхийн хөрснөөс нэг улс дутаалаа. Одоо яах санаатай байгаа юм бол. Эрээнээр нийслэлээ хийлээ, Эмээлтийг өмхийрүүллээ. Хужаа манай юу юм бэ. Элбэгдорж гуай Орост ямар нүүрээрээ айлчлах гэж байна аа. Ичиг, ичиг!!! Оросгүйгээр та муусайнууд хаачих вэ дээ. Оросоос өшөө авах нь уу. Өмхий машины нь утаа нүдэнд нь харагддаггүй, өлгий гэрийн минь утаа баагаад байдаг. Утаа гаргадаг юм болгоныг устгах гэж байгаа бол харийн хог дээрээс оруулж ирсэн хуучин ямбийнуудаа, өмхий тамхинчинуудаа, өөрсдийгөө зайлуулах хэрэгтэй. Гэр минь үлдэг. Америкууд “Сталины хамар доор хиншүү ханхлуулна” хэмээн атомын бөмбөгөө хаях гэж байсан нь эсгий хотыг шатаахад шатсан эсгийний хиншүү гарна биз дээ. Шороон хот дээр тэслэхэд шавар дагзны нурсан тоос л гарна биз дээ. Баяр чейнжүүдээ “хөөрхөн шоргоолж” хэмээсэн. Монголын ард түмнийг тэднүүдээрээ дамжуулж амьдралы нь доройтуулсан. “Монголыг монголоор нь” гэдэг харийн бодлого үйлчилж байна. Сая тэр “ЭХ ХЭЛ-“ний олонъулсын өдрөөр нэг нэвтрүүлэг шиг юм явж байна. Кирилл үсгээ л яриад сууна. Нэрээ зөв бичиж чадахгүй ийм монгол хэлний эрдэмтэн сэтэртэй юмнуудаар юу хийнэм. Энэ кирилл бичгий чинь “Дамдинсүрэнгийн доголон хар морь” гэдэг бөлгөө. “Доголон морь – хромая лошадь (конь)”-тай хаа ч хүрэх билээ дээ. Тэгээд бас болоогүй “хар – черная” гэж байгаа. Энэ “хар” гэдэгт их учир байна. Одоо “кеимбридж”дэх гээд байгаа латин үсгийг “Элбэгдоржийн эцэнхий хар морь” гэх үү, “Отгонбаярын оцгор хар морь” гэх үү. Боловсролын сайд нь нэрээ зөв бичиж чадахгүй байгааг хар л даа. Тэгээд бас болоогүй “Латин үсэг унаж лалганан, англи хэл үзэж алцаганах юм байх.” Энэ лав монгол цустай хүн биш. Эдгар По-гийн “Алтан цох” гэдэг зохиолын эхэнд “Цөм замаа алджээ.” гэж эши татсан үгийг санахад, нээрээ л “Бид чинь цөм замаа алджээ!.”

УМ А ХУМ. Ариудан цэвэрших болтугай.

Өндөр гэгээн байгаагүй бол өнөөдөр бид байхгүй байх байсан. Барон Бодоо хоёр байгаагүй бол өнөөдөр бид байхгүй байх асан. Биднээс өөдтэй юмнууд байсан сан бол энэ гуравт томоос том хөшөө босгох ёстой байлаа. Эд эсэргүүн байгаагүй, харин бид дайсан болсон байна.

Feb 21, 2010

DECLARATIVE SENTENCES ИЛТГЭН МЭДҮҮЛЭХ ӨГҮҮЛБЭР үргэлжлэл

3. Үйлъүгийн толибичгийн хэлбэрээр буюу үйлъүгийн 1-р хэлбэр болох TO-гүй хэлбэрээр үйлъүгийг шууд л толиос авч, амаа томхон ангайлгаад, эрүүгээ заачихалгүйхэн шиг өгүүлэх аваас тушаамар юм уу, эсвээс гуйх аястай юм болох ажээ:

BRING it! = Наадхыгаа АВААД ИР!

TAKE OFF your pants! = АЛИВ наад өмд хамдаа ШУВТАЛААДХА!

4. DON'T гэх мэтийн үгүйсгэлтэй 24 баатраар өгүүлбэрийг эхлэн өгүүлэх аваас нэг тийм хорьж болиулах ухааны санааг гаргах бололтой:

DON'T bring it! = Наадхыгаа АВЧРААД ХЭРЭГГҮЙ!

5. Нэръүгийн тодотголоор өгүүлбэрийг эхлүүлэн өгүүлж болдог байна:

BEAUTIFUL women slowly walked down the street. = САЙХАН бүсгүйчүүд гудамжаар алгуурхан гунхаж явцгаасан.

6. Үйлъүгийн хавсралаар өгүүлбэрийг эхлүүлээд өгүүлж болох нь байна:

TODAY we start a new business. = ӨНӨӨДӨР бид шинэ ажил төрлөө эхэлнэм.

ONE DAY I'll be very rich! = НЭГ Л ӨДӨР (НЭГ Л МЭДЭХЭД, НЭГЭН ЦАГТ, ХЭТДЭЭ) би маш баян чинээлэг болох болно!

SUDDENLY the train stopped. = ГЭВ ГЭНЭТ Л галттэрэг зог туссан.

FIRST (of all) I want to thank you! = ЮУН ТҮРҮҮНД би танд гялайж талархснаа илэрхийлж байна!

7. Үйлъүгийн 6-р хэлбэр буюу TO-тэй хэлбэрээр өгүүлбэрийг эхэлж болдог байна.

TO be or not to be? = ОршиХ уу, эс оршиХ уу?

TO do that you have to be there! = Наадхыгаа хийхийн ТУЛД чи тэнд байж байх ёстой!

8. Дуу алдмар аядсан эс бөгөөс уулгалмар болсон аялга үгсээр өгүүлбэрийг эхэлж бас болдог байна:

Why did you do that? – WELL, my friend adviced me to do that! = Чи чинь яахаараа наадхыгаа хийдэг байна аа? – ЯАХ ЮУ БАЙХАВ, миний найз л үүнийг хийхийг надад зөвлөсөн бөлгөө.

WELL, I'll buy it! = ЗА ЯАХАВ, би наадхы чинь худалдаж авая!

OH, no! = ӨӨ, үгүй шүү!, ӨӨ, та тэгэхгүй шүү!

SO, do it tomorrow! – ЗА ТЭГЭХЭЭР БАЙНА АА, наадхыгаа маргааш хийж үз!

Их ухаанаасаа (эх хэл бичгээсээ) хагацсан ард түмэн

Их уснаасаа (далай тэнгис голоосоо) салсан алтан загас

хоёр, үзтэл ангид ангид оршивч, үрэгдэж дуусах, үхэж хатахын ёсон нь адил буюу.

Энэ муусайн харийнханд монголын үр удам үхэж байна уу, хатаж байна уу, Монгол улс сөнөж байна уу, үгүй юу тэдэнд ер падлий байхгүй. Төрөхүүдий нь устгаад Орднууд барьж байна. Энэ хирээс хэтэрч байгаа юм биш үү. Та нар юугий нь харж суудаг байна аа??? Африкт цэргийн эргэлт хийж иймэрхүү юмнуудаа устгаж байхад, эзэн Чингэсийн үр удам ингээд ангайгаад эргүүтээд байж байж болохгүй байх л даа.

“Дээлээ даамар” аядахаар нь эрчүүдий нь Ирак, Африк, Афгинастан руу аччих юм.

Дэлэнгээ чирмэр аядахаар нь эмсүүдий нь Солонгос, Хятад, Япон руу зөөчих юм.

Гандийгаас өмнө траншея-гийн хүмүүсийг хужаа нар аль эрт “суйлчихсан” шүү дээ. Ёстой болж байгаа юм алга. “...ЧИ-Л-АЛ” нэрийн доор цусан өшөө авалт явж байгаа. Эд өшөөгөө авч байгаа бол бид ч өшөөгөө авах цаг ирсэн.

Та Монгол хэл үзээд хэдэн жил болж байна аа? Одоо энэ хэлэндээ хир болсон байна даа. Инг хэл үзээд хэдэн жил болж байна даа? Энэ харь хэлэнд хир сайжирч байна даа? Ри багшийн нэг бичсэн зүйл дотор: “Зөвлөлтөд 10-аад жил сургууль хийчихээд, арван өгүүлбэр Оросоор бичихдээ та нар хорин алдаа хийдэг.” гэсэн санаа бүхий юм байдаг. Олон жил тухайн оронд байснаараа ч нэг их сүрхий болдоггүй байх. Хүнээс л болно доо. Муу хүн олон дээд сургууль төгсдөг шиг, муухан амьтан харь хэлний олон күүүүүүрс дүүргэдэг байх. Жанжин Сүх Инг хэл мэддэггүй л байсан. Та нар Инг хэлтэй болоод юу бүтээв дээ. Америк нь Монгол улсын улстөрийн хэрэгтэний хоргодох газар болж, ...чи-л-алсан холбоо нь Монголын гэмт хэрэгтэний үүр уурхай идээ бээр болсон. Эднүүд хэд хоног дээр бөнжийнэ гэж өндөр ордон барьцгаана вэ???!!!

Feb 10, 2010

DECLARATIVE SENTENCES ИЛТГЭН МЭДҮҮЛЭХ ӨГҮҮЛБЭР

Илтгэн мэдүүлэх өгүүлбэр буюу илэрхийлэн хүүрнэх өгүүлбэр гэдэг нь хүүрнэн өгүүлэх санааг гаргадаг байна. Хүүрнэн өгүүлэхдээ чухам юуг гаргадаг ухаантай юм бэ гэвэл, нэг юмыг илтгэн мэдүүлдэг (ил болгон) эсвээс нэг юмыг тийм ийм хэмээн батлан нутлан өгүүлэх ухааны юм уу даа. Бүр болохгүй бол бурах өгүүлбэр ч гэсэн нэг их буруудах юм байхгүй. Хамгийн чухал нь энэ өгүүлбэрийг л зохиож сурах хэрэгтэй. Үүнээсээ бусад өгүүлбэр нь үүсдэг тул тэр шүү.

Энэхүү өгүүлбэр нь юугаар эхэлдгийг бэлэн зэлэнхэн, халуухан бүлээхнээр нь Драгункины сурахаас авлаа. Инг(ли) хэлээр нэг юм хэлэх гэж аядах гэвэл, “амаа томхон шиг ангайж байгаад”:

1. Биеийн төлөөний үгээр (өгүүлбэрийн эзэн болдог):

I want to ........ Би ......-маар байна.

He reads .... Тэр эрэгтэй ...... уншдаг.

2. Хүний нэр, нэръүгээр:

Bold (Уул нь Bolud юм шүү дээ. Кириллээр бол БОЛУД гэж бичих ёстой. БОЛД гэдгийн Д-г ар өвөртөө эгшиггүй учраас хир баргийн хүн дуугаргаж дуудаж чадахгүй. Аман дотор чинь [`болад] гээд байж байгаа. Дуудаад үзээрэй. Инг хэлэнд У эгшиг байхгүй учраас Ү буюу U-гээр нэг юм аргацааж байгаа юм.)

Bolud sings .... Болуд ..... дуулдаг.

Water flows. = Ус урсдаг.

Нэръүгийн өмнө нь элдэв тодотгол үгэс нь байж болно.

Any man can work. = Аливаа хүн ажиллаж чаддаг.

My daddy writes ..... Миний аав .... бичдэг.

These trees are green. = Эдгээр мод нь ногоон байна.

Some guys try to see me. = Хэсэг пацаан намайг үзэх гэж чармайж байна.

Ухааны хурц наран болсон Монгол бичиг минь босоо,

Уянгын гүн далай болсон Морин хуур минь босоо,

Тэнгэрийн сүр эгшиг болсон Уртын дуу минь босоо,

Тэмдгийн сүнс тамга болсон Хөх толбо минь босоо,

Миний Монгол

Босоо Монгол оо!!!

“I don`t know when we`re going to wake up, but I hope it`s soon.“

“Бид хэзээ нэг энэ дуг нойроос сэрж сэхээрэх гэж байгааг би мэдэхгүй ч, тун удахгүй байх аа гэж горилном.” Лии Якокка = Lee Iacocca

“... You`re putting the fox into the henhouse. You`ve lost your mind!” = “Та нар хоттой хонинд чоно оруулж байна. Та нар лав солиорсон байх аа!!!”

-ЧИ-Л-АЛынхан Монгол гэдэг хоттой хонинд харийн цөөврүүдийг оруулсан байна. Тэд магад галзуурсан байх аа!!!

ТА БҮГД, САР ШИНЭДЭЭ САЙХАН ЗОЛГООРОЙ!!!

Jan 24, 2010

CASES = ТИЙН ЯЛГАЛ

Инг хэл, Монгол хэлэнд тийн ялгал байдаггүй юм гэсэн. Зарим хүн их гайхаж байгаа бололтой дог оо. Аргагүй байх л даа. Эгшигт долоо, заримдаг есөөс өөр юм заалгаж үзээгүй улсын буруу гэж юу байхав. Гэвч, “буруу дөрлүүлсэн бух шиг” түүнийгээ үнэмшилтэй нь аргагүй үхэн хатан хамгаалаад байна аа. Нэрээ кириллээр эхлээд зөв биччих, тэгээд дараа нь элдэв маргаанд орж болно биз ээ. Монгол хэлэнд нэръүгийн олонтоо гээч юм байдаггүй гэвэл тэр хүн лав “цус харвах” байх аа. Хэлий нь устгаж өгөхөөр хүмүүс нь ингэж мунхардагийн ёстой үлгэр жишээг монголчууд дэлхийд нэг үзүүлж байгаа. Гэр шиг муухай юм алга гээд л төвөгшөөгөөд байна. Хөөрхийс дөө. Гаити-д сая газар хөдлөөд тэр сайхан шавар дагзнууд нь яйрч сүйрч юүйрсэн байна аа!!! Монголд газар хөдлөхөд гэрт байгаа хэдэн хүн л үлдэнэ. Бид Гаити-ийнхнаас нэг их илүү харагдах юм байхгүй. Энэ нэг их хурал нэртэй юмыг өнөө маргаашгүй тараах хэрэгтэй. Улс орныг ийм байдалд хүргэсэн хулгайчуудтай одоо тооцоо хийх цаг болсон.

Инг хэл нь Орос хэл шиг тийн ялгалгүй болохоор залхуу монгол хүнд сурахад нь их дөхөмтэй байдаг гэсэн. Нэръүг өгүүлбэрт орохдоо бусад үгэстэй найрах тэр үзэгдлийг л тийн ялгал гээд байгаа бололтой. Орос хэл зургаан тийн ялгалтай байдаг гэсэн. Инг хэл, Монгол хэлэнд тийн ялгал байдаггүй юм бол, тэр тийн ялгалын санааг яаж гаргадаг байна аа гэж асуух мэргэд байгаа байлгүй. Байж л таараа. Сократ гуайн хэлсэн “ Би уртаашаа нэг л юм мэднэ. Тэр нь юу вэ гэвэл, би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ!!!” гэсэн шиг, одооны тэнэгүүд юу ч мэдэхгүй байж, бүх юм мэддэг гэж сагсууран санхаалзагч нар Сократ гуайгаас санаа авч омгоо жаахан дарвал, даруухан харагдах болно. Инг хэлэнд тийн ялгалын санааг угтвар үг гэгчээр аргалдаг бол, Монгол хэлэнд дагавар үг гэдгээр санааг нь үзүүлдэг байна. Нэг ч тийн ялгалгүй юмыг есөн тийн ялгалтай болгосон боловсролын яам хөөрхий, түүний нь дагалдан баясч зааж байгаа монгол хэлний өрөвдөм багш нар бүр хөөрхий, тэдгээрээр тийн ялгал заалгаж байгаа бид болон бидний үр хүүхэд маш хөөрхий. Нэрлэхийн тийн ялгал бий шүү дээ гэж зарим нь цэцэрхэж магадгүй. Тэр чинь нэръүг л байхгүй юу даа. Юм нэрлэсэн юм байгаа биз дээ.

1. The nominative case = Нэрлэхийн тийн ялгал:

The father is drinking. = Эцэг архи хүртэж байна.

2. The accusative case = Заахын тийн ялгал:

He drinks vodka. = Тэр архи уудаг. (Юуг гэж зааж байгаа болохоор заахын тийн ялгал болж байх шиг ээ.)

3. The genitive case = Харьяалахын тийн ялгал:

My son'S house. = Миний хүүгИЙН байр. = The house of my son. (Хэний юуны харьяатай болох нь зааж байна.) Тэр санааг нь харьяалахын утга бүхий “-'S” дагавар буюу эсвээс “OF” гэсэн угтвар үгээр үзүүлсэн байна.

4. The dative case = Өгөхийн тийн ялгал:

He gave the book to the boy. = Тэр хүн нөгөө жаал хүүД ном өгсөн. (Монгол хүн бол ХҮҮ ДҮР эсвээс ХҮҮ ДҮ гэж бичих ёстой. Эхийнхээ хэлнээсээ хоёр яс салчихсан амьтад болохоор мэдэхгүй байх л даа. Энд бол ӨГӨХ санааг гаргасан байна.)

5. The instrumental case = Үйлдэхийн тийн ялгал:

I write with chalk. = Би цэрдЭЭР бичдэг. (Юугаар үйлдэж байгааг нь with гэдэг угтвар үгээр үзүүлжээ)

6. The prepositional/Locative = Угтвар үгт/Оршихын тийн ялгал:

I live IN town. = Би нэг бага шиг хотоД суудаг. (Хаана оршдогий нь заасан байна. Одооныхон шиг тэнд энд АМЬДАРДАГ гээгүй байна.)

За нэг иймэрхүү анзааны л юм байх болов уу даа. Эх хэлээ сураагүй хүн харь хэл сурахгүй биз ээ. Сурна ч гэж юу байхав, халтарлахгүй, эмтлэхгүй биз ээ. Хэл гэдэг бол далай ажээ. Далайн хөвөөнд хөлөө угаачихаад, “далай“ гэдэг чинь гүехэн юм байна шүү дээ гэдгийн үлгэртэй адил биз ээ. Хэлийг үзэх тусам улам хүндэрдэг. Мэдэхгүй явах үед түүн шиг амархан юм байдаггүй л дээ. What's your name? Бол хэл биш шүү дээ. Монгол хэл тал чинь таг битүү байгаа шүү.

Jan 20, 2010

ӨГҮҮЛБЭР SENTENCES

«A sentence is a word or a group of words that has a complete thought». “Утга санаа төгссөн нэг буюу хэсэг бөлөг үгсийг өгүүлбэр гэнэ.” гэдэг бололтой. HELP! = ТУСЛААРАЙ! хэмээн ганц үгээр хашгирах аваас өгүүлбэр болж байна. I LOVE YOU. = БИ ЧАМД ХАЙРТАЙ. гэвэл хэсэг бөлөг үгэс нийлж гэмээн утга санаа төгссөн нэг өгүүлбэр болсон байна. Дөрвөн янзын өгүүлбэрээр хүн гээч амьтан санаа бодлоо бусдад илэрхийлдэг бололтой дог оо. 1. Илэрхийлэн мэдүүлэх өгүүлбэр (“declarative sentences”) буюу хүүрнэх өгүүлбэр (“statements”) ч гэдэг, 2. асуух өгүүлбэр (“interrogative sentences”) буюу асуулт (“questions”) ч гэдэг, 3. тулган тушаах өгүүлбэр (“imperative sentences”) буюу шууд захиран шахсан (“commands”) ч гэдэг, 4. уулгалан халаглах өгүүлбэр (“exclamatory sentences”) мэтэс ажээ. Илтгэн мэдүүлэх буюу илэрхийлэн мэдэгдэх өгүүлбэр гэдэг нь өөрийн дотор байгаа бодол санаагаа ИЛ гарган нөгөө хүн амьтанд мэдэгдэж байгаа, мэдүүлж байгаа ухааны юм байна. За, энэ муусайн нэр томьёо ч яамай байна аа. Өөрийнхөө бодол санааг хүнд хүргэчихдэг, хүний илэрхийлэн гаргаж хэлж буй бодол санааг нэг муу юм ойлгодог болох юм сан л гэдэг нь чухал байна. Инг хэлний өгүүлбэрт үгийн дэс даралдаа маш чухал байдаг байна. Яагаад??? Яах юу байхав дээ, Инг хэлэнд тийн ялгал гээч юм байдаггүй болохоор үгийн утгыг өгүүлбэрт орсон үгийн байр байдлаар нь тодруулан олдог байна. Орос хэл бол тийн ялгалтай хэл учраас үгийн байрыг хольж хутгаад ярихад ойлгогдоно. Инг хэлэнд бол тэгэж болохгүй.

Я любдю тебя. = Би чамд хайртай.

Тебя я люблю.

Люблю тебя я.

Я тебя люблю.

Люблю я тебя. гэдгийн алинаар нь хэлсэн ч цаад хүн яг ойлгоно. Инг хэлэнд ийм юм байхгүй. Тийн ялгал гээч юм байхгүй болохоор тэр шүү дээ. Монгол хэл тийн ялгалгүй хэл. Тэгсэн чинь одооны “шинэ” үсгийн дурэмд юу вэ хөө, есөн тийн ялгалтай болчихсон явж байна. Хэтэрч болно л доо, энэ ч арай дэндсэн хэрэг болжээ. Энэ “шинэ үсгийн” багш нарыг яая даа байз. Ямааны арьс бол урагши нь гаргамаар байна. Монголчуудыг хэлгүй, ухаангүй болгоход эд маш их хувь нэмэр оруулж байгаа. Түүндээ шагнал авна, цалин авна. Хөгийн юмнууд.

Их мэргэн цэцэн улс байдаг. Тэд бол хэлнийзүй буюу хэлний зүйн “дүрэм” бол хэрэггүй гэх нь бий. Хэлнийхээ зүй тогтлыг мэдэхгүй бол яаж ч ойлголцох юм билээ. Авианзүй хэрэггүй гэж цэцэрхэгч нар бишгүй л байдаг. Монгол хэлний авиагаар парпар парпархийлгээд Инг хэлний үгээр яриад байж болохгүй л дээ. Шал өөр, тэс ондоо хэлүүд учраас тэр. Ойлголцоно гэж байхгүй шүү дээ. Манай сургуули күүрсүүд авианзүй үздэггүй бололтой юм билээ. Таныг Инг хэлээр хир цэвэрхэн ярьж байна гэдгээр тань, Инг хэл төсөөлдөг хүн үү, үгүй юү гэдгийг тань үнэлдэг байна. Парпархийгээд л монгол авиагаар ярихаар тань яаж Британи хүн ойлгох билээ. Монгол авиаг монгол хэлээр ярихдаа л хэрэглэнэ биз дээ. Инг хэлээр ярихдаа Инг хэлний авиагаар ярина биз дээ.

Хүн гээч амьтан нэг бол ямар нэгэн ҮЙЛДЭЛ үйлдэж байдаг байна, нөгөө бол ямар нэгэн БАЙДАЛТАЙ байж байдаг байна. Иймд Инг хэлний хүүрнэх өгүүлбэрээр өөрийн бодол санааг ИЛ гарган хэлэх гэж байгаа бол өгүүлбэр гээчийн хамгийн эхний суудалд тухайн ҮЙЛДЭЛ БАЙДЛЫН эзэн этгээдийг залдаг байна. Тэр үйлдэл байдлын эзэн нь I, he, she, it, we, you, they-гийн хэн гуай нь ч байж болно. Өгүүлбэрийн удаахи суудалд нь ҮЙЛЪҮГ гуай залрана. Жишээ нь:

I came. = Би ирсэн.

Bolud went. = Болд явсан.

Дараагийн суудалд нь шууд өртөгдөхүүн гэдэг нь заларна. Хэнийг?, Юуг? гэсэн асуултанд хариу болох үгэс заларна гэсэн хэрэг. Замаар давхиж яваа джиипний дугуй нь тэр замаар яваа хөөрхий муу явган мөлхөө хорхойг дайрахаар, тэр хорхойнд дугуй туссан учир, тэр хорхойг ТУСАГДАХУУН гэнэ гэж зарим цэцэн хүн авч хаясан байна. Энэ бол цэцний доторхи хав харанхуй гэдэг тэр буй заа. Дугуйнд хорхой өртөж үхэж байгаа болохоор ӨРТӨГДӨХҮҮН гэж байгаа нь энэ. Хөөрхийс дөө, яана даа.

I opened a door. = Би хаалгЫГ (юуг?) нээсэн. Би үүдийг онгойлгосон.

Tom writes short stories for children. = Хүүхэд багачуулд зориулж Том охор өгүүллэг бичдэг.

“Утгазохиол урлаг” ч бил үү нэг хөөрхөн сонин гардаг. Тэнд ӨГҮҮЛЛЭГ гэдгийг ҮГүүллэг гэж наадаг гэж байгаа. Монгол хэлээ цэвэр байлгах ёстой хэвлэл нь ийм байхлаар ч, шар сонинууд ч арга юу байхав дээ.

Инг хэлэнд найман авдар үг байна. 1. Нэръүгийн (nouns) авдар, 2. Үйлъүгийн (verbs) авдар, 3. Нэръүгийн хавсрал (adjectives), 4. Төлөөний үгэс (pronouns), 5. Үйлъүгийн хавсрал (adverbs), 6. Угтвар үгэс (prepositions), 7. Холбоос үгэс (conjunctions), 8. Аялга үгэс (interjections). Энэ найман авдраас таарах үгсий нь суга татаж аваад л өгүүлбэрийн гишүүдийн зохих суудалд нь тавиад байна гэсэн хэрэг.

“Ядуурал”-ыг арилгана гэнэ үү, бууруулна ч гэнэ үү. ЯДУУРАЛ гэж хэн юм бэ, тэнгэрээс бууж ирсэн юм уу, газраас гарч ирсэн юм уу. ЯДУУРАЛ гэдэг бол хулгайчдын урдаа барьдаг мод байхгүй юу. ХЭН ядуурлыг бий болгосон бэ??????? Энэ хулгайчууд л ард олны хөрөнгийг булааж идчихээд ийм болгосон. Хувьчилж хувьдаа авч байна гэж гадаад дотоодынхонтой нийлж байгаад эх орны минь дуусгалаа шүү дээ. Ядуурлаас салая гэж байгаа бол энэ хулгайчидаас хоёр яс шалавхан шиг салах хэрэгтэй. Хүн алсан хүнийг хамгаалж алуулахгүй гэнэ үү. Нөгөө алуулсан хүний хохь болох хэрэг үү. Хуцаж болно, ингэж хуцаж болохгүй шүү дээ. Ядууралыг бууруулая гэж байгаа бол энэ хулгайчдыг цөөлөх хэрэгтэй. Ердөө л арга нь тэр. “Ядууралтай дайн зарлана” гээд л хошгоруулаад байсан нь үнэн хэрэгтээ өөрсдтэйгээ дайн зарлах хэрэгтэй. Энэ муусайн эрлийзүүд эх орны минь дуусгаж байна. Эх орон дуусч байдаг, бид Инг хэл үзэж байдаг хоёр мөн таарав аа. Мөнх хөх тэнгэр минь харж хайрлаарай.

Jan 12, 2010

Why you're DUMB, SICK & BROKE ... And HOW to Get SMART, HEALTHY & RICH!

Энэхүү номыг Randy Gage гэдэг хүн бичсэн байна. Үүнийг олж үзвэл их хэрэгтэй ном юм шиг байна лээ. “Яагаад та нар ЭРГҮҮ ТЭНЭГ, ЭМГЭГ ХУУЧТАЙ, ЯДУУ ЗҮДҮҮ байна аа ... тэгээд ХЭРХИН ЯАЖ УХААН ХУРЦ, ЭРҮҮЛ ЭНХ, БАЯН ЧИНЭЭЛЭГ Болох ажам!!! гэсэн санаатай юм шиг байна. Яагаад биднийг ийм ядуу зүдүү, тарчиг хомс байлгадаг, нам гэж юу юм бэ, амлалт гэж яадаг зүйл вэ, шашин гэдэг нь ямар учиртай юм бэ, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл гэдэг нь хэнд хэрэгтэй юм бэ, даллага таталцлын хууль гэж юу байдаг, муухай кино их үзэхээр өөрт юу ирдэг гэх мэтийн бидний өдөр тутмын амьдралд хэрэг болох зүйл их байна. Харь хэл үзэх гол зорилго бол нэг хэлээр байхгүй юмыг нөгөө хэлээр үзэх гэж л үздэг гэж багштан айлдсан байдаг. Түүнээс биш америкийн траншея-гийн нэг муу тэнэмэл юмтай ярих гэж үздэггүй юм гэсэн.

“Эртний чех домог тууж” гэдгээс Ри багштан хэрхин орчуулсан хоёр өгүүлбэр үзэе: “Come and listen to the legends of olden times! = Эрт цагийн домгийг айсан соносмуу. Hear about the ancestor of us all, learn about our forefathers and how they came to our homeland and settled along the Labe and the Vltava and other rivers of this country! = Манай элэнц хуланц өвгөд дээдэс яахин манай нутгийн захад хүрч, Лаба Влтав зэрэг тэр нутгийн мөрөн гол дагуу оршин суусныг соносмуу.”

Ингэж сайхан найруулж орчуулж чаддаг бол Инг хэл төсөөлдөг гэж хүнд ярихад болж байна аа.