Jun 7, 2011

To get

Энэ үйлъүгээр олон олон үйлъүгийг орлуулж болдог ажээ. To have = тийм ийм юм бий, тийм ийм юмтай, тийм ийм юм байгаа, to understand = ойлгох, ухаарах, сэнхрэх, to find = олж авах гэх мэтийн олон үгсийг орлуулж болдог байна. Ер нь бол 2000-аад утгатай гэж эрт нэгэн цагт өгүүлсэн байгаа. Америкт бол их түгмэл.

Та америкийн нэгэн том банкийг талахаар андтайгаа явж байх юм. Тэр том байгууллагын үүдэнд очингуутаа толгойд углах хар оймс, шүршдэг гар буугаа ор тас мартсанаа сая мэдэх нь тэр.

-Relax, buddy. I GOT it. = Тайвширч үз айлтгүй, хонгор минь. Надад цөмөөрөө БАЙГАА. хэмээгээд нөгөө хамсаатан чинь мөрөн дээр чинь гараа тавиад, өөрийнхөө гар буу, углах оймс хоёроо өгөөд, - За явж үз! Би харуулд зогслоо хэмээнэ.

Энд бол TO GET маань TO HAVE-ийн оронд хэрэглэгдсэн байна.

Одоо та бол дээрэмчин тонуулчин биш, цагдаа болжээ. Гар бууг хэрхин хэрэглэх талаар та хичээл заалгаж байна. Цагдаагийн дарга танаас:

- GOT it? – ОЙЛГОВ уу?

- I GOT it, sir. – Эрхим ээ, би бүгдий нь ОЙЛГОЛОО. Хэмээн та цоглогоор хариулж байх юм.

Энд бол TO GET-ийг маань TO UNDERSTAND = ОЙЛГОХ, УХААРАХ гэдгийн оронд хэрэглэсэн байна.

Та хужаа гуанзанд нэг хужаа хүүхэн тогоочтой нийлээд өргөстхэмх гэдгийг нэг байцаа болтол нь салбартал нь хэрчиж хаяж байх юм. Гэнэт нөгөө авгайн хутга нь гараас нь мултарч ширээн доогуур ойчиж байх юм. Та эр хүний эелдэг зангаараа хутгыг авч өгөх гээд тонгойтол тэр авгай зогсоогоод:

- It`s OK! I GOT it. – Зүгээрээ зүгээр, би өөрөө авлаа.

Энд бол TO GET маань TO FIND – олж авах, TO PICK UP – өргөж авах гэсэн үйлъүгсийг орлосон байна.

Энэ үйлъүгийг бас хамаа намаагүй хэрэглэж болдоггүй гэж байна аа. Нэн ялангуяа, хүн амьтаны хувьд хэрэглэхдээ болгоомжтой байхгүй бол горьгүй гэнэ ээ.

Ядарч туйлдсан, хууль сахиулагч Джереми Хөүп танхимд орж ирээд, өргөн хүрээтэй бүрх малгайнаасаа замын тоосоо гөвөөд нөгөөдхөө хүнгүй ширээ рүү чулуудангаа, лангуун дээр тэгнэнгээ,

- Хоёр аяга виски. хэмээхэд танхимийнхан бүгд дуугаа хурааж бүлтийтлээ харцгааж байх зуур Хөүп маань хэн рүү ч харсангүй дув дуугай гудрах нь тэр.

Тэвчээр муутай Сэм авгай,

- Хар Джек хаа байна аа, Джерри? эндхийн аймшиг түгшүүр, замбараагүй байдал намжив уу хэмээн асуухад,

Хууль сахиулагч маань гурав дахи хундгаа суллаж хаяад эргэн харж эндхийн байнгын зочидын зүг хандаад,

- I GOT him. I GOT Blak Jack. = Би түүнийг ЦААШ нь ХАРУУЛСААН. Хар Джекийг би нухсаан. гэжээ.

Энд бол TO GET маань TO KILL= алах, цааш нь харуулах, нухах, чад хийх гэсэн утгатай болсон байна.

Хичнээн л юм мэдэхгүй болох тусам юм болгон амархан санагдах бөгөөд таны юм сурах үйл ажил нэгэнт зогсоолдоо орсныг үзүүлж байгаа хэрэг. Үзэх тусам л улам хүндрээд байвал, та юм сурч л байгаа юм байна гэж бодох хэрэгтэй.

“300-гийн хороо” –ноос ХХ зуунд бий болгосон бүтээл болох НАТО-гийн түрэмгий бөлөглөл нь Ирак Югослави хоёр улсад зарим орны аж үйлдвэр, батлан хамгаалах хүчий нь хэрхин яаж устгаж болдгийг турших анхны туршилтаа амжилттай хийсэн. Энэ өмхий бодлогоо Кавказын тэртээ, Төв Азийн энтээ хэрэгжүүлэхээр санаархаж байгаа нь нууц биш ээ. Газрын нөөц баялагаараа дэлхийн нөөцийн 40-өөд хувийг эзэгнэдэг Орос орныг тараан бутаргах, батлан хамгаалах хүчий нь сулруулах, аж үйлдвэрийн хүчин чадлы нь доройтуулан унагаах, хүрээлэн буй хил залгаа улсуудтай нь муудалцуулан хагаралдуулах башир аргаар барууны дуулгавартай зарц болсон төр засагтай улс гүрнүүдийг ашиглан нөлөөлөх бузар ажлаа хийж байна аа. НАТО бол хүн төрөлхтөний дайсан.

Үүний нэг жишээ нь манайх бэлхнээ байгаа. Орос цэргийн ангиудыг хөөн тууж, 4-р цахилгаан станцын зуугаад ажилчидыг үлдэн гаргачихаад, өнөөдөр ичих нүүрэндээ илгэ наачихаад бензин түлш гуйгаад хувхай царай гаргачихаад явцгааж байна. Халимагт Ойродын их хаан заларсан гэж их бужигнаж байна аа. Нээрээ л тийм дээ. Эх орныг харийнханд зарж дуусаа энэ муусайн эрлийз хурлийзуудыг огцруулах тухай биш, буудах тухай асуудал гаргаж тавих ёстой. Суулт жагсаал хийх биш, шууд зэвсэг барин эх орноо чөлөөлөх ариун шудрага дайн хийх цаг нэгэнт болсоон. Засгийн газрынхан сагс тоглоод жаргаж байхад ард олон идэх хоолгүй зовж байна. Яасан их завтай хулгайчууд вэ. Ёстой цагаандаа гарсан хулгайчууд юм даа. Зах зээлийн жамаараа хамаг юм явдаг юм бол, засгийн газрын хэрэг юу байна аа. Халаасны муусайн хулгайчууд. Энэ солонгос хужаа хоёроос салаагүй байхад бид сайнаа үзэхгүй. Хамгийн түрүүн энэ солонгосуудыг зайлуулах хэрэгтэй. Эд бол “300-гийн хороо”-ны гар хөл болоочид ажээ. Манай тэнэгүүд бас НАТО-д орно энэ тэр гэж нэг хэсэг донгодсон шүү. Манай мундаг цэргүүд одоо Ливи-д очиж байлдаж дарах биз. Таван доллар хараад амиа тавих юм. Эх орон нь энд дуусч байдаг. Бид дэлхийг тохинуулах гэж хэдэн бандиа илгээж байдаг. Мөн таарсан хэрэг шүү.

4 comments:

  1. 300 ийн хороо гэдэг чинь??

    ReplyDelete
  2. таалагдлаа

    ReplyDelete
  3. англи хэлнээс монгол хэлрүү урт өгүүлбэрийг яаж утга сайтай орчуулах вэ? ямар нэг арга барил алгоритм байна уу

    ReplyDelete
  4. hi nadad bol taalagdaj bn oo tsaashid ene zagwaraaraa bicheed baigaarai amjilt husie

    ReplyDelete