Sep 17, 2009

БОЛОВСРОЛ ОО ГЭЖ ТҮҮХИЙГҮЙ Л ГЭСЭН ҮГ ЮМ УУ ДАА

“EDUCATION: THE BEST INVESTMENT.”

Bill Gates

Образование – лучшее вложение денег.

Билл Гейтс

“Боловсрол бол эрхим дээд хөрөнгө оруулалт юм.”

Билл Гейтс

“БОЛОВСРОЛ” гэж нэг боодог шиг битүү юм л яриад байхаасаа өмнө, энэ нь чухам юуг хэлээд байна вэ гэдгээ тодорхойлох ёстой хэмээн мунхагланам. Болсон жимс энэ тэр гэж ярихыг бодоход лавтайяа түүхий шүүрхий зүйл биш бололтой. Одооны бидний боловсрол бол ув улаанаараа, түв түүхийгээрээ цус нь гоожоод нялцайж байна. Үүнийг яаж болгох вэ? Боловсролын тогоо халахаа байсан байна. Тогоог нь солихгүй бол сайды нь мянга солиод хэрэг алга. Тэр гэмтээд халахаа байсан тогоог засчих сайд хэрэгтэй. Энэ салбарт улс төрийн сайд нар хэрэггүй. Хамгийн чухал салбараа хаячихаад уул уурхайд хөрөнгө мөнгө шидэж байж болохгүй байх гэж би тэнэгтэнэм.

Одоогоос зуу гаруй жилийн тэртээд бичгийн их хүн Инжаннаши гуай “УХААН буй бөгөөс аливаа хэрэгт АРГА-ыг олж чадах тул ЭРДЭМ сур! хэмээн айлджээ.

Тэгвэл, барууныхан Education, said Dr. John G. Hibben, former president of Princeton University, is the ability to meet life’s situations. хэмээжээ.

Үүний орос орчуулга нь “Образование – это умение правильно действовать в любых житейских ситуациях.” гэсэн байна.

Эдгээрийг хооронд нь харьцуулбал эрдэм (боловсрол) = education = образование; ухаан = the ability = умение; аргыг олж чадах тул = to meet = правильно действовать; аливаа хэрэгт = life’s situations = в любых житейских ситуациях гэсэн юм шиг байна. Энэ гуравт утгын болоод үгийн зөрөө байхгүй байгаа нь их сонин. Хэрэв бид эцэг өвгөдийн үлдээсэн тэр их хэрсүү ухаанд худам монгол бичгээрээ хүрсэн байсан бол өнөөдөр юунд ингэж хувхайрч хэрэлдэж суух билээ дээ.

Тэгэхлээр, боловсрол гэж үүнийг хэлдэг юм байна. Нэгэнт тодорхойлолт бэлэн болсон болохоор одоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Боловсрол байтугай боодог идэхэд хутга шөвөг, сонгино давс болоод элдэв юм хэрэгтэй шүү дээ. Бүх хүмүүсээ ухаантай болгоно гэсэн үг. Ухаантай болгохын тулд эрдэм-д сургах хэрэгтэй болно. Одоо тэр эрдэм гэдгээ хайна даа. Эрдэм-тэй л болоод авбал ухаантай болоод ирнэ, ухаантай болоод авбал аргатай болчих нь тэр. Тэр эрдэм гэдэг чухал ховор юм хаа байна. Яагаад бид түүнийг олохгүй эзэмшиж чадахгүй байна? Инжаннаши гуайн хэлснийг нүдэнд үзэгдэх дүрсэнд оруулбал:

Эндээс харахад тэр ЭРДЭМ гэдэг чинь тухайн улсын олон мянган жилийн их ухааныг тэмдэглэн авч, хойч хойчийн хэдэн зуун үед өртөөлөн дамжуулан өгч байдаг ухааны их өртөөний улаач болсон БИЧИГТ байдаг байна. Хамгийн гол нь бол тухайн улсын бичигт байдаг байна. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Түүнээс биш тэр кирилжин үсэг, латин үсэгт байгаа юм биш. 1946 онд тусгай бодлоготойгоор харь гүрний шаалтаар худам монгол бичгийг халж шинэ үсэг нэртэйгээр кирил бичгийг авсан байна. Одоо өнөөдөр 60 жилийн ойн босгон дээр нь латин үсэг авна гэж донгодож байна, гуагалаж байна. Зарим моншин юмнууд латин үсэг авсны маргааш өглөө нь англиар яриад л, компьютер шажигануулан интернетэд ороод л мэдээ аваад л сүйд хийх юм байх аа. Бүр харанхуй умаахумууд нь англи хэлийг улсын хэл болгоно гэж цор цор гэж байгаа. Монгол нутгийн хоол ч цагаач хүнийг их халуу оргиулна шүү дээ. Аагтай чинжүү л гэсэн үг. “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана.” гэдэг сайхан үг байдагсан. Ер нь бол эрлийз хурлийз эсэргүү цагаач дөрөвт ЭХ ОРОН гээч юм байдаггүй. Тэд бол харх л гэсэн үг.

2 comments:

  1. I totally agree with you!!!!

    ReplyDelete
  2. Tany bichsen zuiliig bolon videonuudyg ih heregtei zuil gej uzej http://munkho.de/wp/ blogtoo tavilaa.

    ReplyDelete