Oct 24, 2010

.


“Родиться монголом слишком мало, им надо быть, им надо стать.” = Монгол хүн болж төрөх нь хэтэрхий (даанч, дэндүү, нэн, аргагүй, даанчиг, дэндүүчиг) багадах (жоолдох, гологдох, нэг өөр хэрэг) хэрэг, монгол хүн байх хэрэгтэй, монгол хүн болбол зохино.”

“Сытое брюхо на ученье глухо.” = “Цатгалан ходоод эрдэмд дүлий (таг).”

Инг хэлний ханиад тахлыг эмчилэх “күүрс” нэртэй олон олон эмнэлгэ ажиллаж, монголчуудын хэдэн төгрөгий нь сааж, насы нь охорлож байна. Тэд бол Инг хэлний эзэнгүй зах зээлийг ашиглаж, богино богино хугацаатай түргэн түүхий “күүрс”-үүдийг энд тэндгүй зохион байгуулна. Болоогүй ээ, тэнд бас гадаадын траншея-гийн ганц хоёр багштай байна. Түүнийгээ гадаад багштай (эмчтэй) “күүрс” гэж зарлана. Дориухан “күүрс”-т нэг удаа хэвтээд нэг суурь шүү юмтай болоод авах ёстой. Хэлийг биеэ дааж л үзнэ үү гэхээс насаараа “күүрс”-тээд ч төсөөлөхгүй байх аа даа. Хэн Инг хэл сурах гэж байгаа юм бэ? Та өөрөө шүү дээ. Иймд Та өөрөө л оролдож байж сурна. Хүн Таныг сургахгүй шүү дээ. Гол гогцоо нь энд байгаа юм. Мянга “күүрс”-тээд, түм “дамжаа”-даад сурахгүй байх аа даа. Үүнийг Та өөрөө биеэрээ туулсан байх ёстой.. Та харь хэл сурахгүй байгаагийн гол нууц нь Та өөрөө уг хэлийг хүн шиг оролдон үздэггүйд байгаа юм. “Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ.” гэдгийн үлгэртэй адил буюу. Дээрээс нь нэмээд эх хэлээ мэддэггүй нь бүр “муухай дээрээ улцан” гэдгийн баталгаа болж байна. Нэг ёсондоо “All in the wrong. = Цөм замаа алджээ.” гэдэг л болсон байна.

“АЯГҮЙ гоё бүжиглэж байна. ӨШӨӨ сайн хийгээрэй.”, “АЙМААР сайхан байлаа. АЙМААР их баярласан шүү.” Монголоороо ингэж ярьж буй амьтад чинь Инг хэлээр ярих гэж харин ч нэг гутааж өгнө биз дээ.

Present Perfect = Төгссөн явцтай үйлдлийн одоо цагийн хэлбэр.

Үйлдэл маань ТӨГССӨН гэж байгаа, тэгээд ОДОО цагийн хэлбэр гэж байх юм. Энэ хоёр яавч авцалдахгүй юм шиг байна гэж ТА бодож болох юм. Энэ ч зүйн хэрэг. Тэгэлгүй яахав, аргагүй шүү дээ. Сургууль соёлд ийм юм ямар үзэх биш. Тийм үсгийн дараа ийм үсэг бичнэ гэж үсгийн дүрэмд гаршсан багшийн аргад идээшсэн шавийн буруу гэж юу байхав. Засаг төр алдаа мадгаа тэнгэр хангай руу чихдэг шиг, багш руу бас бурууг 100 хувь наалдуулах нь шудрага ёсонд нийцэхгүй. Шавь Та өөрөө бас энэ бурууг хуваалцах ёстой. Хайран 12 жил, хайранчиг залуу нас минь. Сурах бичиг гэдэг бол муу багшийн хоргодох нуувч юм. Төдийн төдийг гэртээ хийгээд ир гэж суухад амар. Бие амар сайхан ажил. Гэрийн даалгавар гэж нэг хог бий. Өөр арга байдаггүй юм байх даа. Хүүхдийн махыг хэрэггүй юманд идүүлчих юм. Та нар дээд сургууль төгсөөд дөрвөн аргын тооноос хаа давсан юм бэ. Хэрэглэх хүмүүст нь тэр тооны ухааныг гаргууд зааж өгөх хэрэгтэй. Нийт хавтгайруулах нь онцгүй, гайтай яршигтай зүйл биз ээ. Сонгон сурч, хирээрээ эрдэм амсах нь хүн хүний дур байх ёстой. Тэгэхгүй, цөмий нь цагаан сарын тавгийн идээ шиг нэг хэвээр шахаад гаргачихаар ямар хэрэг байх вэ. Хүн болгон өөр шүү дээ. Болдогсон бол нэг ангид нэг л хүүхэд байх ёстой. Таарсан хичээлий нь зааж өгөх хэрэгтэй.

Үүсэх арга нь: HAVE + V3

Үзүүлэх санаа нь: үйлдэл маань төгссөн боловч, үр дүн нь одоотой холбоотой байна.

HAVE гэдэг нь Инг хэлний 3 чухал үйлъүгийн нэг нь юм. Хамгийн өргөн хэрэгцээтэй чухал эд юм. “Баас хатавч өмхийгөө тавихгүй.” гэдэг шиг энэ үйлъүг маань хаа ч орлоо гэсэн “-тийм ийм юмТАЙ” гэсэн санаагаа хаяна аа гэж нэг байхгүй. Ер нь цагийн энэ хэлбэр бол тун яршигтай шүү. Харахад амархан юм шиг мөртлөө утгын нарийн ялгаанд тун ч нарийн эд шиг байна лээ.

She HAS kissed his cheek. = Тэр бүсгүй түүний хацрыг үнсчихлээ. Тэр эмэгтэй түүний хацрыг үнэсчихээд байна. Тэр хүүхэн түүний хацрыг үнэсчихэв. Яс махчилбал, “Тэр эмэгтэй түүний үнсэгдсэн хацартай байна.” гэсэн утгатай юм болж байна. ҮНСЭХ үйлдэл аль эрт дууссан байна. Одоо тэгээд юу нь байна вэ гэхлээр, тэр эрийн хацар дээр уруулын улаан будаг нялаастай байна. Эсвэл тэр эмэгтэйд үнсүүлэхэд хөдөлсөн сэрэл нь санагдаж байж болох юм. Энэ нь эрт орой хэдийд үнссэн бэ гэдгээс шалтгаална. Үр дүнд нь тэр эрийн хацар нь халуун оргиж байж болно шүү дээ. Үнсэх үйлдэл дууссаны дараа шүү дээ. Энэ санааг гаргах гэж цагийн энэ хэлбэрийг британчууд бодож олсон юм болов уу даа. Монголоор бол, “Өвгөн чинь өглөө автобүсэнд чихэлдэж яваад үзгээ хугалЧИХЛАА.” гэсэн өгүүлбэрийн санаа нь бол, аль өглөө ХУГАЛАХ үйлдэл дууссан байна. Тэр үйлдлийн ҮР ДҮН нь, одоо би бичих юмгүй, мөр гаргах юмгүй л сууж байна.Ийм болохоор Төгссөн явцтай үйлдлийн одоо цагийн хэлбэрийг ҮР ДҮНГийн цаг гэж нэрлэдэг байна. Их сонин зүйл шүү. Үйлдэл нь өнгөрсөн, үр дүн нь одоо байна л гэсэн үг.

I HAVE read the book. = Би энэ номыг уншиЧИХЛАА. Яг махчилбал, “Би энэ уншигдсан номтой байна.” болох юм уу даа. УншЧИХсан юм чинь одоо утгы нь мэднэ гэж байгаа хэрэг. Ярьж өгч болно шүү хөө.

I`VE HEARD so much about you. = Чиний тухай би мөн ч их сонлоо.

The rain HAS stopped, we can go. = Бороо зогЧИХЛОО, явцгаая даа.

Sorry, he`S just left. = Яана аа, тэр дөнгөж сая явЧИХЛАА.

HAVE гэдэг нь монгол хэлний –ЧИХ- гэдэг дагаврын санааг гаргаад байх шиг ээ. Инг хэлний өгүүлбэрт HAVE + V3 гэсэн хэлбэр үзэгдэх аваас төгссөн явцтай үйлдэл юм байна шүү гэдгийг таних юм шүү. Энэ хэлбэрийг хэрэглэх ЦАГ ХУГАЦААНЫ ЗААЛТУУРУУД байдаг шүү: ever = эрт орой нэгэн цагт, урьд өмнө нь, нэгэн цагт; never = хэзээ ч ...гүй; already = аль хэдийнээ, дивангарын, бүр эрт .... гэх мэт. Энэ бол их урт түүх болох болотой. Ажлаа барса амьтан байгаа биш.

Oct 12, 2010

LAZY MONGOLS you are!!! = ЗАЛХУУ ЗАЛХАГ МОНГОЛЧУУД АА гэж!!!

“Инг хэлний ханиад” хүрээд шаналж буй монголчуудаа хараад өрөвдөх юм.

“Шувууны ханиад” гэж нэг сүрхий юм байдаг юм гэсэн. Энэ бол өнөөгийн нөхцөлд эрдэм мэдлэгээ зузаатгах гэж харь хэлний өлмий доор сөхөрч, амь тавьж байгаа хэрэг биш. Мөнгөгүй болж амьдрал нь доройтсоноос болсон хэрэг. Мөнгөтэй хүн хэлээр ямар цусаа хийнэ. Энэ бол мөнгөгүй гуйлгачины ажил явдал бололтой. Мэргэжлийн хүнд л хэрэг болно уу гэхээс, нийт хавтгайдаа бол хэрэггүй зүйл биз. “Канада уурхайн өмөн үү” гэдэг өвчин дээдүүлд туссан байна. Ерөнхий сайд тэр өвчнөөр удахгүй мажийх байх. Ум ма ни бад мэ хум. Дараа нь боловсролын сайд гэж нэг сайхан шуудай далдрах биз ээ. Энэ хоёр новшийг гаргасан нэг нэг алцгар байгаа даа. Ийм хоёр гай төрүүлэх гэж. Хэрэгтэй хүн нь л харь хэлээ үзнэ биз дээ. Цөмөөрөө ингэж санхалзаж байх хэрэг юун. Хүн хүний амь нас, аж амьдрал гэж байна шүү дээ. Харь хэл үзэхийг би зэмлэсэнгүй, хавтгайруулж навсайруулж байгаад дургүй хүрч байна. Эх хэлгүйгээр, эх оронгүйгээр та нар хаа холдох вэ. Их хурлын энэ муусайн цагаачид, эрлийз, хурлийзууд бол ч зовлонгүйгээр, нөгөө идсэн уусан алт зэсээрээ АНУ-д бариулсан байрандаа очоод, тэндхийн банкинд хадгалуулсан мөнгөө аваад идэж уугаад суучихна. Муу монголууд л хөөрхий байна. Даанч тэнэг улс юм. Эднүүдийг социализм ийм аймхай болгож, кааааапиииитааализм ядууралд оруулжээ. Эд сэхэхээсээ өнгөрсөн байх аа. Азийн Африк гэж нэг шинэ нэр томьёо удахгүй орж ирэх байх.

Present Continuous = Үргэлжлэх явцтай үйлдлийн одоо цагийн хэлбэр

Үйлдэл маань ҮРГЭЛЖИЛЖ байж болох юм. Үүнийг илэрхийлэн үзүүлэхийн тулд цагийн энэхүү хэлбэрийг хэрэглэдэг байна.

Үүсэх хэлбэр нь: be V+ing = тэгэж ингэж бай-

Үзүүлэх санаа нь: -Ж БАЙГАА, -Ж БАЙНА

1. Өгүүлж байх агшинд уг үйлдэл үргэлжилж байх юм байна. Өгүүлэхээс өмнө эхлээд өгүүлж байхад үргэлжилсээр, цаашаа хир үргэлжлэх нь тодорхойгүй байна. Манайхаар бол –Ж байна, -Ж байгаа гэсэн санааг үзүүлэхэд хэрэглэж болох юм шиг байна.

What ARE you doing now? = Чи одоо юу хийЖ БАЙНА вэ?

MakING breakfast. = Өглөөний цай хоолоо хийЖ БАЙНА. Why? = Юу гэсэн юм бэ?

Энэ нөхрийг ярихаас аль эрт өмнө нь би өглөөний цай хоолоо хийж эхэлсэн бөгөөд ярих тэр агшинд хийж л байна. Тэгээд түүнийгэ хэзээ хийж дуусгах юм байгаа, бүү мэд дээ. MakING гэдгийн өмнө нь уул шугамандаа бол I am байх ёстой. Ярианы аман хэлэнд ингэж хурааж ярьдаг бололтой. Хүч тамираа хэмнэх үүднээс тэр биз. Ярианы хэлэнд нуршихаас аль болох зайлсхийн зугатаадаг байна. Одооныхоор бол ЭНЕРГИ хэмнэх бололтой.

2. Манай тэгэЖ байгаа, ингэЖ байгаа гэдэг санааг гарган илэрхийлэхэд цагийн энэ хэлбэрийг хэрэглэдэг байна. Заавал ярьж байх үед хийж байх албагүй.

I`m readING a novel by Rinchen. = Би Ринчений нэг тууж уншиЖ байгаа.

Заавал ярьж байгаа үедээ уншиж байх албагүй. Уншиж эхэлсэн юм байна. Цааш унших юм байна.

Mr Rinchen is writING another novel. = Ринчен гуай өөр нэг тууж бичиЖ байгаа.

Яг одоо ярьж байхад бичээгүй байж болно. Ер нь бичээд эхэлчихсэн дуусаагүй байгаа юм байна гэдгийг нь л үзүүлээд байна аа даа.

3. Төлөвлөөд жин тан болгочихсон ойрын ирээдүйн үйлдлийн тухай өгүүлэхэд бас хэрэглэдэг бололтой дог оо.

I am buyING a new car next week. = Би ирэх долоохоногт шинэ машин худалдан авах гэЖ байгаа.

So you`re leavING for London on Saturday , are not you? = Тэгэхлээр чи чинь Бямба гарагт Лондон руу явах гэЖ байгаа юм уу?

What are you doING tonight/ = Чи өнөө үдэш юу хийХ вэ?

Өнөө үдэш хийхээр төлөвлөчихсөн юм юу байна вэ л гэсэн санаа.

4. Always = дандаа л, constantly = үргэлжид л, all the time = дөрвөн цагийн эргэлтэнд гэх мэтийн үйлъүгийн хавсрал үгсийг авч, дандаа л нэг тэгэж байдаг, ингэж байх юм гэсэн нэг юмыг дахин давтан уур уцаар, зэвүүцэл дургүй хүргэж байдаг юмны тухай өгүүлэхэд цагийн энэ хэлбэрийг хэрэглэдэг байна.

You`re always comING late? = Чи дандаа л хоцорч ирэх юм аа?

You`re all the time havING a vodka? = Чи дөрвөн цагийн эргэлтэнд хар ус гударч байх юм аа?

5. Үргэлжлэх явцтай үйлдлийн цагийн хэлбэрийг хэрэглэж болдоггүй баахан үйлъүг байдгийг санаарай. Тэр дотор хүний таван сэрхүйн мэдрэмжийг заасан үйлъүгэс байдаг шүү. To see = үзэх; to hear = сонсох; to smell = үнэрлэх; to taste = амтлах; to feel = хүрцэх ...

Эдгээрийн үргэлжлэх явцыг тодотгох хэрэг гарвал, CAN –ийг хэрэглэх нь бий. Can you see this building? Чи энэ байшинг үзэж байна уу?

6. To continue =үргэлжлэх, сунжрах гэсэн утгатай энэ үг үргэлжлэх явцтай үйлдлийн цагийн хэлбэрийг авахгүй. Яагаад гэвэл, өөрөө үргэлжлэх гэсэн санааг агуулж байга болохоор тэр биз ээ.

The weather continues cold and wet. = Тэнгэр хангай хүйтэн нойтон байсаар байна.

Sep 27, 2010

ГҮЗЭЭНИЙ ХОРЧИЙСОН БУЛАН

Монголын улстөр-д нэг ийм хоёр хүн, монгол хүн харахаараа хатаж хорчийсон гүзээ шиг царайтай явдаг. Харин гадаадад очихоороо дэвтээсэн гүзээ шиг шалбайгаад, дарвайгаад тун ч баяртайгаар инээд алдан эх орны минь өөрийнхөө өмд шиг панзалж явах юм. Нэг хорчигор нь сая НҮБ-д монголыг арай зарчихаагүй байгаа даа.

Багшуу дотроо хоёр янзуу байна аа. Нэг нь Инг хэл заадаг багшуу байна аа. Нөгөө нь хэл хэрхин сурахыг заадаг багшуу байна аа. Хэл заадаг багш бол хэнд ч хэрэггүй гэнэ ээ. Сая жил заасан ч хэлийг заагаад барахгүй юм байх. Харин Инг хэлийг сурах аргыг зааж өгвөл уг хэлийг 2-3 жилд, цаашлаад 25 жилд төсөөлдөг болж болох юм гэнэ ээ. Аргын сүүлчийнх нь тун зүгээр. Иймд та нар хэлний күүрст явахдаа юу заадаг багшуу вэ гэдгий нь судлах хэрэгтэй болж байна.

Оросын Холбооны улс нь төрийн албан хаагчидаа цөөлөх гэнэ. 150-иад сая хүнд 500 000-гаад мянган төрийн албан хаагчид байгаагийн 20%-ий нь цомхотгоно гэж байна. Эндээс харахад Орос улс-д 300 хүнд нэг төрийн албан хаагч ногдож байхад, манайд бол 12 хүнд нэг төриййн албан хаагч ногдож байна. Энэ хирээс хэтэрчээ. Оросын хамжааргаар бол манайд 833 төрийн албан хаагч байх ёстой байна. Тэгсэн чинь манайд юу вэ, тооно ачсан ботго шиг юм болоод, 200 000 төрийн албан хаагч байна. Чөдөр тушаа болж, ард түмний нурууг холгож байгаа хулгайчууд байна гэсэн үг. Мэргэжлийн хүн бараг байхгүй, хулгайч намуудын гишүүд байгаа. Хятад улс нэг тэрбум таван зуун мянгаад хүн амтай мөртлөө “Ардын төлөөлөгч “нь 3000 байдаг. Тэгсэн чинь манайд 2 500 000 хүнд 76 хулгайч ногдож байна. Хятад улсад 500 000 хүнд нэг төлөөлөгч байхад манайд бол 33 000 хүнд нэг төлөөлөгч оногдож байх юм. Хятадын тооцоогоор бол манайд их хурлын нэртэй хулгайч 5 байх ёстой байна. Энэ ёстой хирээс хэтэрсэн байна. Энэ одоо юу вэ, төр юм уу, төмс юм уу бүү мэд болжээ.

The Simple Present Tense буюу Төгсөөгүй Явцтай үйлдлийн Одоо цагийн хэлбэрийг:

1. Нэг тийм юмыг, нэг ийм юмыг ахин дахин үйлдэж байдаг, нэг тийм ийм зуршил болж, хэвшил дадал бүхий ерийн л нэг үйлдлийн тухай өгүүлэхэд хэрэглэдэг байна.

I usually get up at 6 o`clock. = Би ер нь бол 6 цагт өндийдөг (босдог).

We seldom meet. = Бид хааяа нэг уулздаг.

She works at a bank. = Тэр эмэгтэй банкинд ажилладаг.

2. Цаг хугацааны хявцаанд хавчигдан хязгаарлагддаггүй, хүн дур зоргоос гадуур хол болдог, нэг ёсны мөнхийн үнэн, үүрдийн жам, хүний хүслээс ангижирсан тийм үйлдэл энэ орчлон хорвоогоор дүүрэн байдаг. Түүнийг илэрхийлэн үзүүлэхэд цагийн энэ хэлбэрийг хэрэглэдэг.

Cats catch mice. = Муур(-ууд) хулгана(-нууд)-ыг барьдаг (бариМУЙ). (Хэдэн хоёр нь хиарчихгүй бол бас л хөөрхийсийг барьж идсээр байх юм биз дээ.)

The Earth goes (turns) round the sun in 24 hours. = Дэлхий нарыг 24 цагт эргэдэг. (эргэМҮЙ) (Цаг хугацаанд хяхагдахгүй, хүний ааш авираас ангид, нэг үгээр хүн хугацаа хоёрын хүчирхийлэлд өртөхгүйгээр хэдэн сая живаа жил эргэж тойрсоор байсан юм байна, одоо ч эргэж тойрсоор байгаа цаашид ч эргэсээр байх юм байн, )

3. Үргэлжлэх явцтай үйлдлийн одоо цагийн хэлбэрийг хэрэглэдэггүй нэг хэсэг үйлъүг байдаг гэж үзсэн. To see – үзэх (өдөр шөнөгүй өглөө үдэшгүй, унтаж байхдаа ч зай завсаргүй үргэлж дөрвөн цагийн эргэлтэнд үзэж байдаг л дахиад үргэлжлэх цагийн хэлбэрт оруулж болдоггүй учир ийм буюу), smell = үнэрлэх (дөрвөн цагийн эргэлтэнд, өглөө үдэшгүй үргэлж залгаатай явдаг тэр үнэр зооглох хамрын залгаатай явдаг мэдрэлийг ахиад үргэлжллүүэн үргэлжлэх цагийн хэлбэрт оруулах гэдэг бол ганц монгол хүний хийх ажил ажээ)

I love you. = Би чамд хайртай.(хайрлаМУЙ) (хайртай л юм бол, байнга л хайрладаг болохоос биш, нэг хоёр хоног хайртай гэж гүйчихээд л, долоо хоног тасарсанаа дур нь хүрэхээрээ хайртай гэж гүйж ирээд байхын нэр биш бололтой. Манайхан шиг ДУРаа хайр гэж андуурдаг гүймхий ДОХтой залуус хүүхний хийдэг ажил ч энэ лав бишээ. Иймд I am loving гээд гүйгээд ЛААВИНгдаад харь хүний араас дагаад уйлаад байх юм биш дэг ээ. Хөөрхийс дөө)

4. Ойрхоны ирээдүйд үйлдэхээр урьдчилаад төлөвлөчихсөн үйлдлийг илэрхийлэхэд цагийн энэ хэлбэрийг хэрэглэж болдог байна. Голдуу to go, to come, to arrive, to leave, to start, to return гэх мэтийн ирж очих, явах зайлахыг илэрхийлсэн үйлъүгэстэй элбэг хэрэглэдэг байна.

The train starts at 3 a.m. = Галттэргэ үдээс өмнө 3 цагт хөдөлдөг (хөдөлМҮЙ)

We leave next Sunday. = Бид дараагийн Бүтэнсайн өдөр явна.

За ингээд нуршаад байвал үүр цайх бололтой. Уул шугамандаа за нэг иймэрхүү л юм байх болов уу даа, хөөрхийс дөө. Хоол олж идэх гэж сурах санаатай байгаа бол амраар нь түргэн үхсэн нь дээргүй юм байх даа. Яая даа байз. Хурдхан шиг үхэх гэж үзэж байгаа бол тэр хайртай Британи, америх руугаа яваад бушуухан шиг буудуулаад эргээд ирвэл ч зүгээр юм уу. Бүү мэд. Энэ орчлонд нэг хэд хонохдоо дуртай юмаа хийх нь таны эрх бөлгөө. Бурхан минь өршөөж хайрла, маныгаа.

Sep 17, 2010

.

“Цагт нэрийн дотор мөн БОЛДОГ ЦАГИЙН НЭР болгож, тухайн үйл байдал нь нэгэн удаагийн тохиол бус ахин дахин болдог заншилтай, сурамгай дадамгай байдалтай, ахидаг дахидаг юм гэдгийг үзүүлж,

шахдаг – шаарддаг

хаадаг – хашдаг

гоёдог – гооддог

гэх зэргээр дахин давтан болдог байдлыг үзүүлсэн хоршооъүг болгодог байнам.” хэмээн Ри багштан айлджээ. Би юү хэлэх вээ дээ. Буруу ярьж зөв ойлгодог монгол болсон хойно, болдог цагт үйлтнэрээр яриад төгсөөгүй явцтай үйлдлийн одоо цагийн хэлбэрээр ойлгодог болоод 70-аад жил болж байна. Сурганы нэг арга нь, мэддэгээс нь мэдэхгүй рүү нь гулгуулан заах гэж нэг юм байдаг гэсэн. Тэр л болж байх шиг ээ. Иймд мэддэг –ДАГ, –ДЭГ-ээр нь эхлэвэй. “Би наймаа хийДЭГ.“ гэвэл, өчигдөр наймаа хийж байсан юм байна, өнөөдөр бас наймаагаа дахиад л хийж байгаа юм байна, маргааш мөнгө нь байгаад Эрээний хог олдвол бас наймаа хийх нь л дээ, ингэж гурван цагаа гулгуулан залгидаг үйлдлийг үзүүлж буй бөгөөд Монгол хэлний –МУЙ дагаварын утгатай агаар нэгэн буй гэж үзсэн билээ. Энэхүү The Simple Present Tense буюу Төгсөөгүй Явцтай Үйлдлийн одоо цагийн хэлбэрийг та бүгдийн мэддэг –ДАГ, –ДЭГ дагварт үйлтнэрийн одоо цагийн хэлбэрээр орлуулбай. Болгоон соёрхно уу. Инг хэлэнд сонин сайхан мэдээ энэ тэрийг бусдад уламжлахдаа 70-75%-ийг нь цагийн энэ хэлбэрээр өгдөг хэмээн бичсэн байх юм билээ. Их чухал зүйл байгаа юм. Хүүрнэх өгүүлбэрийн загвараа санаж байгаа бол их сайн байна. Мартсан бол эргэж нэг үзвэл зохистой байнам.

Үзүүлэх санаа нь – ахин дахин үйлддэг,

Үүсэх хэлбэр нь:

I, you, we, they байвал үйлъүгийн

толибичгийн хэлбэр хэвээр V,

He, she, it байх аваас V + (-S/-eS)

Асуух, үгүйсгэх хэрэг гарвал <<Нөхөрлөсөн 24 баатар, Нөхцсөн нэг гүнж “NOT”>>-ийг эргэн нэг харахад илүүдэхгүй шүү.

I EAT meat. = Би мах идДЭГ. гэвэл өчигдөр уржигдар ч мах идэж байсан, өнөөдр ч мөн махаа дахиад ахиад идэж байна, маргааш мөнгө нь олдоод мах нь хямдхан шиг байвал ахиад идэхээс буцахгүй болсон амьтан гэдэг нь харагдаж байна.

Асуух хэрэг гарвал “24 баатар”-ыг харвал,

Do I EAT meat? = Би мах идДЭГ үү? хэмээх асуулт гарч ирнэ.

Хэрэв зээ, үгүйсгэх хэрэг гарвал, нөгөө “24 баатрынхаа аль тохирохы нь NOT гүнжтэй нь чирч авраад үгүйсгээд өгнө.

I don`t EAT meat. = Би мах идДЭГгүй.

Хүүрнэх өгүүлбэрийн угсрац дотор үйлдлийг хир олон давтдаг давтамжий нь заасан үг нь гол үйлъүгийнхээ өмнө нь ордог гэж байгаа. Тэр үгэс нь дан үгэс байх бөгөөд, always = дандаа, үргэлж, хэзээд, байнга, хэзээ ямагт, алимад; never = хэзээ ч ...гүй; every day (year, week) = өдөр бүр (жил, долоохоног); twice a week = долоохоногт хоёр удаа; 5 times a month = сард 4 удаа; on Sandays = Ням гарагуудад; often = байн байн, ойрхон ойрхон, олонтаа, голдуу, дандаа л; seldom = хойргошиг, ховорхон, цөөхөн, хааяа нэг; sometimes = хааяа, заримдаа; usually = ер нь, энгийн цагт, урид нь, ямагт; энд давтамж заасан давхар үгсийг оруулсан байгаад бүү ундууцаарай. Монгол хэлний тэгДЭГ, ингэДЭГ гэсэн санааг ингэж гаргадаг байна. Үүнийг л эх хэлнээс эсрэг хэл рүү буулгаж сурах гээд байх шиг байна.

I WASH my hair twice a week. = Би үсээн долоохоногт хоёр удаа угааДАГ.

I often WASH my hair. = Би үсээ байн байн угааДАГ.

I always WASH my hair. = Би үсээн байнга угааДАГ.

I never WASH my hair. = Би үсээн хэзээ ч угааДАГгүй.

Одоо тэгээд энэ мэтээр бичээд, асуугаад үгүйсгээд явах хэрэгтэй. Үг үсгийн алдаа байж магад, тэр бол миний хайхрамжгүйнх шүү, уучлана биз.

“Боловсрол” нэртэй хөгийн суваг хужаа, Япон хэл зааж байснаа Инг хэл заамар болж байгаа бололтой. “Алсын зайны сургалт”, ийм зурагтын сургалт энэ тэр бол зүгээр л мөнгө идсэн хэнд ч хэрэггүй зүйл байдаг байх. Холоос заахад сурах нь байтугай хажууд байж чичлээд байхад сурдаггүй амьтад яаж сурах вэ. A blind date = сохор болзоо хэмээн орчуулж байх юм аа. Махчилна махчилна гэхэд хэтэрхий шулсан байна. Бас нүдтэй болзоо байх нь ээ. Сох үсэрсэн юм бол юуны болзоо байх вэ. Уулзаж учраагүй байж болзоод байхдаа ч яадаг байна аа. “Нүдэн БАЛАЙ, чихин дүлий” гэж миний ард түмэн ярьдаг даа. БАЛАЙ болзоо гэвэл арай дээр юм болов уу. Хөзөрчин хүмүүс “харанхуй шаана” гэж ярьдаг бололтой юм билээ. Тийм л ХАРАНХУЙ юм бололтой. Тэгтэл уулзаагүй байж болзож тохирсон байхдаа ч яадаг юм бэ дээ. Энэ нэг л биш ээ. A blind pig гэдгийг сохор гахай гэж орчуулах нь л дээ. Манай шагчинуудыг ингэж америх хүн хэлдэг бололтой юм уу даа. Инг хэлний тайлбар тольд: “A meeting (уулзалт) between two people who have not met each other before. The meeting is usually organized by their friends because they want them to develop a romantic relatioship.” Найз нөхөд нь зориуд зохион байгуулж хоёр нөхрийг уулзуулж, хайр сэтхил зарлуулах ухаантай юмыг л ингэж хэлдэг бололтой. Нөгөө зохиомол хээлтүүлэг гэдэг шиг юм уу даа. Аргаа барсан амьтаны ажил шиг байна. A dinner date гэдгийг хоолон болзоо гэх юм байна л даа. “Чихтэй толгой ганзагалаж явбал чивтэй чавганц үзнэ.” гэдэг шиг юм болж байна. Нээрээ л зурагтаар марзан гомо-нууд чавганц болж гараад байх юм аа. Хошин шогоо ч хат даа.

Sep 12, 2010

LUCKY DOG YOU ARE! = АЗТАЙ НОХОЙ ЮМ! ХОНШООРТОЙ ЭД БАЙХ НЬ ЭЭ! ИХ ЗОЛИГ ЮМ , ХӨӨЕ! ЭНҮҮНД ЧИНЬ ХАРСАН ЮМ БАЙНА ШҮҮ!

Инг хэлний үйлъүгийн Төгсөөгүй явцтай үйлдлийн Одоо цагийн хэлбэр буюу The Present Simple TENSE гэж байдгийн утгыг эх хэлний ижил төстэй санааг илэрхийлдэг аргатай хэрхин харьцуулж үздэг юм бэ гэдгийг харая.. Энэ цагийн хэлбэрийг Монгол хэлнээ “-МУЙ” гэдэг дагаварын тусламжтайгаар үзүүлдэг байна. Энэ тухай Ри багшийн айлдсанаас хагас хугас эши татая: <<“...-МУЙ, -МҮЙ” гэж угтаа “БУЙ” гэдгээс гарсан бөгөөд “...-на, -нэ, -но, -нө”-гөөс ялгаатай. ТэгНЭ, ингэНЭ гэдгийн “...-НА/...-НЭ” бол ирээдүйг заана. “Бороо орНО” гэвэл бороо орохыг зааж, одоо ороогүй, орох юм гэсэн утгатай, болоогүй юмыг заажээ. “СүндэрлэМҮЙ” гэвэл “сүндэрлэн БУЙ” гэсэн санааг үзүүлж, хийсвэрлэн бодвол одоо нүдэнд “сүндэрлэх” нь эс үзэгдэвч, “сүндэрлэн БУЙ” гэсэн учраас ярианы хэлэнд, нүдний өмнө байгаа тодорхой юман дээр тийнхүү хийсвэрлэх хэрэгцээ үгүй тул, “-МУЙ” бүхий хэлбэр бараг хэрэглэхгүй шахуу ажээ.

Бичигт, тэр гэж толгойгоороо дохин, гараараа заахгүй юмыг хийсвэрлэн дүрслэж үзүүлэхэд “-МУЙ” гэдэг хэлбэр хэрэглэх нь санааг тодорхой болгох их нарийн чадалтай арга ажээ.

Ярианд, бид жишээлбэл, НАР зааж хэлэхдээ, НАР гарсан, НАР гарлаа, НАР гарч байна, НАР гарах нь, НАР гарна гэж НАРны гарсан гараагүйг тодорхой заахаас бус, хийсвэрлэн, НАР өчигдөр ч гарсан, өнөө өглөө ч гарсан, маргааш ч гарна гэсэн санааг хийсвэрлэн, НАР буй учраас, буй цагтаа гаран буй гэж хэлдэггүй.

Гэтэл бичигт хийсвэрлэн бодоход НАР буй болсон цагаас гарч байсан, гарсаар ирсэн, гарлаа, гарч байна, гарах бий, гарна, гарах болно гэдгийг нэг үгээр нэвтрүүлэн сэдхүүлэх хэрэгцээ олон гарна. Тэгэхэд, НАР гарМУЙ гэсний “гарМУЙ” гэдэгт гарсан, гарч байгаа, гарсаар ирсэн, гарч байна, гарна, гарах болно гэсэн нь цөм энэ БУЙ гэдгийн утга буюу “-МУЙ” гэдэг хэлбэрт цөм шингэн багтжээ.>> хэмээжээ. Нэг үгээр хэлбэл, одоо өнгөрсөн ирээдүй гурван цагаа хам үзүүлдэг сонин арга байна.

Инжа өвөөгийн номд: “Үеэс тасархай сайхан хүн арга үгүйеэ эчнээ гомдлыг залгиМУЙ” хэмээжээ.

Энэ шинэ аргын гол санаа нь бол манай хэлээр энэ санааг ингэж гаргадаг байхад Инг хэлээр яаж илэрхийлдэг юм бол гэдгийг үзүүлдэгт оршино.

Одоо утганаас нь жаахан гэгэээ үзэгдэх, туяа татах янз байна уу? Эх хэлнийхээ энэ сайхан чадлыг мэдэхгүй хүн, яаж ч харь хэл үздэг юм бол, бүү мэд. Энэхүү “-МУЙ” –г өдгөөгийн сайн эрс “-ДАГ/-ДЭГ” гээд байх шиг байна. Энэ “-ДАГ/-ДЭГ” нь угтаа одоо цагт үйлт нэр гэдгийн дагавар юм шиг ээ. Үйлъүгийн цаг заасан зүйл биш. Үйлъүг үйлт нэр хоёроо ялгахгүй байж харь хэл үзээд хэрэг байдаг юм байх даа. Монгол хэлний багш нар юу зааж байгаагаа мэддэг болов уу, Ардын багш л гэх юм, Гавьяат багш л гэх юм бүү мэд. Эх хэлий минь устгасан гавьяа нь юм байх даа. Боловсролын яамны энэ нэг асман эр Монгол хэлийг нэг дуусгах нь ээ. Бага ангид нь харь хэл үзүүлээд, дунд ангид нь эх хэлий нь заадаг ёс өөр газар байдаггүй байх. Кирилл бичиг бол Монгол хэлний хамуу, таарах ч үгүй. Кириллээр нэрээ ч зөв бичдэг багш энэ Монгол хэлний ангуучид дотор байхгүй. Та ч нэрээ шал буруу бичиж байгаа. Нэрээ дуудаад нэг үз, бичсэнээ нэг дуудаад үз. Тэмээ ямаа хоёр шиг юм байх бий.

Ри багшийн “МОНГОЛ БИЧГИЙН ХЭЛНИЙЗҮЙ” гэдгийг хэвлүүлж, кирилл бичгийн багш нарт үнэгүй өгч судлуулах хэрэгтэй. ХЭЛ үгүй болсон, түүнээсээ улбаалаад ухаангүй болсон, ХИЛ үгүй болсон, түүнээсээ ишлээд тусгаар тогтнолгүй болж дээ. Эх орноо зарсан дүндгэрүүд нь сайд дарга хийгээд эх орноо өмөөрсөн нь шорон гянданд суудаг ёс дэлгэрэв. Манжаас доор болжээ, Манжийн буянд бид өдий дайтай яваа шүү. Хятад гэж юу байсан юм бэ? Нохойн баас! Босох цаг болсон!!! Одоо эх орноо харийнхнаас чөлөөлөх шудрага дайн эхлэх болно.

WELCOME to the REVOLUTION (Хувьсхалд тавтай морилно уу,)

Revolution (хувьсхал), says (өгүүлмүй) Webster`s (үВесэтерийн тольд), is (бол) “a dudden (гэнэтийн, гэв гэнэтийн), radical (эрс тэс, эрс тас, ташхи ондоо, тэс өөр), or (эсвээс) complete (бүрэн, бүрэн гүйцэд, тэр чигээр нь, орвонгоор нь) change (өөрчлөх, халах,)... a basic (суурь ёзоороор нь, ул сууриар нь, үндэс сууриар нь, уг ёзоороор нь) reorientation (барих чигээ солих, зүглэх баримжаагаа халах, зүг хандлагаа эргүүлэх ).”

ХУ нам өнгөрчээ. ХУВЬСГАЛТ гэдгээсээ салаад ХУлих нам болох гээд байна аа даа. Намын нэр бузарласан хэдэн хогийн юмнууд, нэрий нь солихоор сайхан болох юм яриж олны толгойг эргүүлж сууна. Нэрий нь биш нүгэлтэн дарга сайд нары нь солих хэрэгтэй байхгүй юу. Нөгөө хулгайчууд чинь ямар ч нэртэй намд байсан адилхан л цуслаж эх орны минь үлдсэн жаахны нь дуусгана шүү дээ. ХУжаа нам гэвэл үнэнд арй ойртох байх. ХУБИСХАЛ гэдэг үгээс айх хэрэггүй, ХУЛГАЙЧ сайд даргаа солих хэрэгтэй. Идээд цадчихсан, одоо 12 он хүртэл нэр энэ тэрээ сольж хугацаа хожих нь л дээ. ХУЛГАЙЧИДЫН НАМ гэвэл бүр их зохимжтой болно.

THE PRESENT SIMPLE TENSE = Төгсөөгүй явцтай үйлдлийн одоо цагийн хэлбэр

Sep 7, 2010

ХЭЛ СУРАХ ШИНЭ АРГА

Харь хэл сурах шинэ арга гэхээр та ихэд гайхаж байгаа байх л даа. “Ухаан буй бөгөөс аливаа хэрэгт аргыг олж чадах тул эрдэм сур!” хэмээсэн нь ухаантай л байвал юмны арга олоод байх юм байна гэсэн санааг өгүүлжээ. Даан ч ухаангүй болохоор “Гөүлдэн Бридж” рүү ч нэг гүйгээд л, “Кембридж” рүү ч нэг харайгаад л, энэ нь сайн гэхээр энэ рүү ч нэг үсчээд л, тэр нь сайн гэхээр тэр лүү ч нэг үсчээд, мөнгө ч байхгүй, сурсан ч юм байхгүй, нас дөч хүрч, “What is your name?”–ээс өөр юмгүйгээр энэ сайхан орчлонг гээх хэрэг гардаг бололтой. Сурах аргаа олохгүй байна гэсэн үг. Инг хэлний загасчины аманд хамаг мөнгөө, хамаг цагаа, хамаг мэдрэлээ өгч, баахан зальтай хулгайч нар суусан Инг хэлний зах зээлийн цүнхээлд унаж үхэцгээвэй хөөрхий. Боловсролын яамны сайд гэсэн энэ нэг ярваа юмыг харахаар нүд хорсож, нулимс гоожиж байна. Энэ их мулгуу моншин дүндгэр дүнхүү амьтан юм аа.

Инг хэл талаас нь үздэг байсан цаг нэгэнт өнгөрч, эх хэл, ээжийнхээ хэл талаас үздэг шинэ арга нэвтэрч газар авч байна. Эх хэлээ мэдэхгүй юм чинь, ээжийнхээ хэлний үнэмлэхийг Инг хэлний хог дээр хаячихсан болохоор аль ч арга нь бидэнд таарахгүй бололтой. Тэгэхээр Инг хэл сурна гэсэн тооцоо алга болжээ. “Инг хэл” гэсэн нэг сайхан хангай дүнхийгээд бараа нь харагдаад байдаг, хүрч очиж чаддаггүй ээ. Яваад л байдаг, яваад л байдаг. Ойртож очих янз алга байна. Эх хэлний диваажин харь хэлний хангай хоёрын завсарт орших, “Хадны завсар хавчуулагдсан Халиуны зулзага хөөрхий” ч бил үү нэг иймэрхүү юм шиг болжээ. Тэндээ хавчуулаастай мажийх бололтой. Өчнөөн амьтан мажийсан харагдана билээ. Эх хэлээ (“Инг хэлтнүүд энэ эх хэл гэдгийг mother-tongue буюу эхийн хэл гэдэг юм байна.) сайн сурч байж харь хэл үздэг бололтой. Тэгэхгүй бол нэг асман юм явсаар таалал төгсдөг бололтой. Инг хэл ч байхгүй, эх хэл ч умаахан нэг тийм булчирхай болдог бололтой. Тавь жаран жил амьд явагчаан болох гэж тамаа цайчих юм байна л даа. Яагаад Инг хэл сурч болдоггүйн нууц нь эх хэлээ мэддэггүйд оршном бөлгөө.

Энэ аргаар бол хэдэн томьёо л үздэг юм байна. Нэг томьёо мэдээд авбал түүндээ үгий нь солиод л үржүүлээд өч төчнөөн өгүүлбэр болгодог юм байна.

“Би үүнийг хийх ЁСТОЙ.”

гэж эх хэл талаасаа бодоод үүнийг Инг хэлээр хэрхин илэрхийлдэг юм бол гэдгий нь мэдэж авдаг байна.

“I MUST do it.” (өөрөө өөртөө тушааж байна)

“I HAVE TO do it.” (тодорхой учир шалтгаан үүнийг хийх ёстойг шаардаж байгаа юм байна.)

“I AM TO do it.” (үүнийг хийнэ барина хэмээн хүн хартай тохирсон тохиролцсоноос хийх ёстой болж байна)

“I OUGHT TO do it.” (үүнийг хийхгүй бол болохгүй, хийвэл зохино, хийх л ёстойгоос хойш хийж үзэх хэрэгтэй)

За тэгээд ёстой гэж хэлдэг санааг гаргадаг ийм томьёорхуу юмыг мэдээд авсан хойно, DO – ХИЙ- гэдгийнхээ оронд дуртай үйлъүгээ тавиад өгүүлбэрээ үржүүлэн олшруулаад санаагаа гаргаад яваад байх бололтой. Eat, sleep, go ... гээд дуртай үгээ тавиад үз. Болж байна уу? Болж байвал их сайн байна.

I MUST go to work. = Би ажилдаа явах ЁСТОЙ.

I HAVE TO go to work. = Би ажилдаа явахгүй бол ЁСТОЙ БОЛОХГҮЙ. (жижүүртэй байж болно, ээлж солих цаг болсон байж болно, аргагүйдээд, аргагүйн эрхэнд шахагдаад явж байгаа хэрэг)

I AM TO go to work. = Би ажил руугаа явах хэрэгтэй. (даргатайгаа уулзах цаг нар болзсон байж болно, цалингаа авах гээд няравтайгаа цаг нараа товлосон байж болно)

I OUGHT TO go to work. = Би ажил руугаа явмаар байна, Надад ажилдаа очих хэрэг байгаа.