Jan 24, 2010

CASES = ТИЙН ЯЛГАЛ

Инг хэл, Монгол хэлэнд тийн ялгал байдаггүй юм гэсэн. Зарим хүн их гайхаж байгаа бололтой дог оо. Аргагүй байх л даа. Эгшигт долоо, заримдаг есөөс өөр юм заалгаж үзээгүй улсын буруу гэж юу байхав. Гэвч, “буруу дөрлүүлсэн бух шиг” түүнийгээ үнэмшилтэй нь аргагүй үхэн хатан хамгаалаад байна аа. Нэрээ кириллээр эхлээд зөв биччих, тэгээд дараа нь элдэв маргаанд орж болно биз ээ. Монгол хэлэнд нэръүгийн олонтоо гээч юм байдаггүй гэвэл тэр хүн лав “цус харвах” байх аа. Хэлий нь устгаж өгөхөөр хүмүүс нь ингэж мунхардагийн ёстой үлгэр жишээг монголчууд дэлхийд нэг үзүүлж байгаа. Гэр шиг муухай юм алга гээд л төвөгшөөгөөд байна. Хөөрхийс дөө. Гаити-д сая газар хөдлөөд тэр сайхан шавар дагзнууд нь яйрч сүйрч юүйрсэн байна аа!!! Монголд газар хөдлөхөд гэрт байгаа хэдэн хүн л үлдэнэ. Бид Гаити-ийнхнаас нэг их илүү харагдах юм байхгүй. Энэ нэг их хурал нэртэй юмыг өнөө маргаашгүй тараах хэрэгтэй. Улс орныг ийм байдалд хүргэсэн хулгайчуудтай одоо тооцоо хийх цаг болсон.

Инг хэл нь Орос хэл шиг тийн ялгалгүй болохоор залхуу монгол хүнд сурахад нь их дөхөмтэй байдаг гэсэн. Нэръүг өгүүлбэрт орохдоо бусад үгэстэй найрах тэр үзэгдлийг л тийн ялгал гээд байгаа бололтой. Орос хэл зургаан тийн ялгалтай байдаг гэсэн. Инг хэл, Монгол хэлэнд тийн ялгал байдаггүй юм бол, тэр тийн ялгалын санааг яаж гаргадаг байна аа гэж асуух мэргэд байгаа байлгүй. Байж л таараа. Сократ гуайн хэлсэн “ Би уртаашаа нэг л юм мэднэ. Тэр нь юу вэ гэвэл, би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ!!!” гэсэн шиг, одооны тэнэгүүд юу ч мэдэхгүй байж, бүх юм мэддэг гэж сагсууран санхаалзагч нар Сократ гуайгаас санаа авч омгоо жаахан дарвал, даруухан харагдах болно. Инг хэлэнд тийн ялгалын санааг угтвар үг гэгчээр аргалдаг бол, Монгол хэлэнд дагавар үг гэдгээр санааг нь үзүүлдэг байна. Нэг ч тийн ялгалгүй юмыг есөн тийн ялгалтай болгосон боловсролын яам хөөрхий, түүний нь дагалдан баясч зааж байгаа монгол хэлний өрөвдөм багш нар бүр хөөрхий, тэдгээрээр тийн ялгал заалгаж байгаа бид болон бидний үр хүүхэд маш хөөрхий. Нэрлэхийн тийн ялгал бий шүү дээ гэж зарим нь цэцэрхэж магадгүй. Тэр чинь нэръүг л байхгүй юу даа. Юм нэрлэсэн юм байгаа биз дээ.

1. The nominative case = Нэрлэхийн тийн ялгал:

The father is drinking. = Эцэг архи хүртэж байна.

2. The accusative case = Заахын тийн ялгал:

He drinks vodka. = Тэр архи уудаг. (Юуг гэж зааж байгаа болохоор заахын тийн ялгал болж байх шиг ээ.)

3. The genitive case = Харьяалахын тийн ялгал:

My son'S house. = Миний хүүгИЙН байр. = The house of my son. (Хэний юуны харьяатай болох нь зааж байна.) Тэр санааг нь харьяалахын утга бүхий “-'S” дагавар буюу эсвээс “OF” гэсэн угтвар үгээр үзүүлсэн байна.

4. The dative case = Өгөхийн тийн ялгал:

He gave the book to the boy. = Тэр хүн нөгөө жаал хүүД ном өгсөн. (Монгол хүн бол ХҮҮ ДҮР эсвээс ХҮҮ ДҮ гэж бичих ёстой. Эхийнхээ хэлнээсээ хоёр яс салчихсан амьтад болохоор мэдэхгүй байх л даа. Энд бол ӨГӨХ санааг гаргасан байна.)

5. The instrumental case = Үйлдэхийн тийн ялгал:

I write with chalk. = Би цэрдЭЭР бичдэг. (Юугаар үйлдэж байгааг нь with гэдэг угтвар үгээр үзүүлжээ)

6. The prepositional/Locative = Угтвар үгт/Оршихын тийн ялгал:

I live IN town. = Би нэг бага шиг хотоД суудаг. (Хаана оршдогий нь заасан байна. Одооныхон шиг тэнд энд АМЬДАРДАГ гээгүй байна.)

За нэг иймэрхүү анзааны л юм байх болов уу даа. Эх хэлээ сураагүй хүн харь хэл сурахгүй биз ээ. Сурна ч гэж юу байхав, халтарлахгүй, эмтлэхгүй биз ээ. Хэл гэдэг бол далай ажээ. Далайн хөвөөнд хөлөө угаачихаад, “далай“ гэдэг чинь гүехэн юм байна шүү дээ гэдгийн үлгэртэй адил биз ээ. Хэлийг үзэх тусам улам хүндэрдэг. Мэдэхгүй явах үед түүн шиг амархан юм байдаггүй л дээ. What's your name? Бол хэл биш шүү дээ. Монгол хэл тал чинь таг битүү байгаа шүү.

Jan 20, 2010

ӨГҮҮЛБЭР SENTENCES

«A sentence is a word or a group of words that has a complete thought». “Утга санаа төгссөн нэг буюу хэсэг бөлөг үгсийг өгүүлбэр гэнэ.” гэдэг бололтой. HELP! = ТУСЛААРАЙ! хэмээн ганц үгээр хашгирах аваас өгүүлбэр болж байна. I LOVE YOU. = БИ ЧАМД ХАЙРТАЙ. гэвэл хэсэг бөлөг үгэс нийлж гэмээн утга санаа төгссөн нэг өгүүлбэр болсон байна. Дөрвөн янзын өгүүлбэрээр хүн гээч амьтан санаа бодлоо бусдад илэрхийлдэг бололтой дог оо. 1. Илэрхийлэн мэдүүлэх өгүүлбэр (“declarative sentences”) буюу хүүрнэх өгүүлбэр (“statements”) ч гэдэг, 2. асуух өгүүлбэр (“interrogative sentences”) буюу асуулт (“questions”) ч гэдэг, 3. тулган тушаах өгүүлбэр (“imperative sentences”) буюу шууд захиран шахсан (“commands”) ч гэдэг, 4. уулгалан халаглах өгүүлбэр (“exclamatory sentences”) мэтэс ажээ. Илтгэн мэдүүлэх буюу илэрхийлэн мэдэгдэх өгүүлбэр гэдэг нь өөрийн дотор байгаа бодол санаагаа ИЛ гарган нөгөө хүн амьтанд мэдэгдэж байгаа, мэдүүлж байгаа ухааны юм байна. За, энэ муусайн нэр томьёо ч яамай байна аа. Өөрийнхөө бодол санааг хүнд хүргэчихдэг, хүний илэрхийлэн гаргаж хэлж буй бодол санааг нэг муу юм ойлгодог болох юм сан л гэдэг нь чухал байна. Инг хэлний өгүүлбэрт үгийн дэс даралдаа маш чухал байдаг байна. Яагаад??? Яах юу байхав дээ, Инг хэлэнд тийн ялгал гээч юм байдаггүй болохоор үгийн утгыг өгүүлбэрт орсон үгийн байр байдлаар нь тодруулан олдог байна. Орос хэл бол тийн ялгалтай хэл учраас үгийн байрыг хольж хутгаад ярихад ойлгогдоно. Инг хэлэнд бол тэгэж болохгүй.

Я любдю тебя. = Би чамд хайртай.

Тебя я люблю.

Люблю тебя я.

Я тебя люблю.

Люблю я тебя. гэдгийн алинаар нь хэлсэн ч цаад хүн яг ойлгоно. Инг хэлэнд ийм юм байхгүй. Тийн ялгал гээч юм байхгүй болохоор тэр шүү дээ. Монгол хэл тийн ялгалгүй хэл. Тэгсэн чинь одооны “шинэ” үсгийн дурэмд юу вэ хөө, есөн тийн ялгалтай болчихсон явж байна. Хэтэрч болно л доо, энэ ч арай дэндсэн хэрэг болжээ. Энэ “шинэ үсгийн” багш нарыг яая даа байз. Ямааны арьс бол урагши нь гаргамаар байна. Монголчуудыг хэлгүй, ухаангүй болгоход эд маш их хувь нэмэр оруулж байгаа. Түүндээ шагнал авна, цалин авна. Хөгийн юмнууд.

Их мэргэн цэцэн улс байдаг. Тэд бол хэлнийзүй буюу хэлний зүйн “дүрэм” бол хэрэггүй гэх нь бий. Хэлнийхээ зүй тогтлыг мэдэхгүй бол яаж ч ойлголцох юм билээ. Авианзүй хэрэггүй гэж цэцэрхэгч нар бишгүй л байдаг. Монгол хэлний авиагаар парпар парпархийлгээд Инг хэлний үгээр яриад байж болохгүй л дээ. Шал өөр, тэс ондоо хэлүүд учраас тэр. Ойлголцоно гэж байхгүй шүү дээ. Манай сургуули күүрсүүд авианзүй үздэггүй бололтой юм билээ. Таныг Инг хэлээр хир цэвэрхэн ярьж байна гэдгээр тань, Инг хэл төсөөлдөг хүн үү, үгүй юү гэдгийг тань үнэлдэг байна. Парпархийгээд л монгол авиагаар ярихаар тань яаж Британи хүн ойлгох билээ. Монгол авиаг монгол хэлээр ярихдаа л хэрэглэнэ биз дээ. Инг хэлээр ярихдаа Инг хэлний авиагаар ярина биз дээ.

Хүн гээч амьтан нэг бол ямар нэгэн ҮЙЛДЭЛ үйлдэж байдаг байна, нөгөө бол ямар нэгэн БАЙДАЛТАЙ байж байдаг байна. Иймд Инг хэлний хүүрнэх өгүүлбэрээр өөрийн бодол санааг ИЛ гарган хэлэх гэж байгаа бол өгүүлбэр гээчийн хамгийн эхний суудалд тухайн ҮЙЛДЭЛ БАЙДЛЫН эзэн этгээдийг залдаг байна. Тэр үйлдэл байдлын эзэн нь I, he, she, it, we, you, they-гийн хэн гуай нь ч байж болно. Өгүүлбэрийн удаахи суудалд нь ҮЙЛЪҮГ гуай залрана. Жишээ нь:

I came. = Би ирсэн.

Bolud went. = Болд явсан.

Дараагийн суудалд нь шууд өртөгдөхүүн гэдэг нь заларна. Хэнийг?, Юуг? гэсэн асуултанд хариу болох үгэс заларна гэсэн хэрэг. Замаар давхиж яваа джиипний дугуй нь тэр замаар яваа хөөрхий муу явган мөлхөө хорхойг дайрахаар, тэр хорхойнд дугуй туссан учир, тэр хорхойг ТУСАГДАХУУН гэнэ гэж зарим цэцэн хүн авч хаясан байна. Энэ бол цэцний доторхи хав харанхуй гэдэг тэр буй заа. Дугуйнд хорхой өртөж үхэж байгаа болохоор ӨРТӨГДӨХҮҮН гэж байгаа нь энэ. Хөөрхийс дөө, яана даа.

I opened a door. = Би хаалгЫГ (юуг?) нээсэн. Би үүдийг онгойлгосон.

Tom writes short stories for children. = Хүүхэд багачуулд зориулж Том охор өгүүллэг бичдэг.

“Утгазохиол урлаг” ч бил үү нэг хөөрхөн сонин гардаг. Тэнд ӨГҮҮЛЛЭГ гэдгийг ҮГүүллэг гэж наадаг гэж байгаа. Монгол хэлээ цэвэр байлгах ёстой хэвлэл нь ийм байхлаар ч, шар сонинууд ч арга юу байхав дээ.

Инг хэлэнд найман авдар үг байна. 1. Нэръүгийн (nouns) авдар, 2. Үйлъүгийн (verbs) авдар, 3. Нэръүгийн хавсрал (adjectives), 4. Төлөөний үгэс (pronouns), 5. Үйлъүгийн хавсрал (adverbs), 6. Угтвар үгэс (prepositions), 7. Холбоос үгэс (conjunctions), 8. Аялга үгэс (interjections). Энэ найман авдраас таарах үгсий нь суга татаж аваад л өгүүлбэрийн гишүүдийн зохих суудалд нь тавиад байна гэсэн хэрэг.

“Ядуурал”-ыг арилгана гэнэ үү, бууруулна ч гэнэ үү. ЯДУУРАЛ гэж хэн юм бэ, тэнгэрээс бууж ирсэн юм уу, газраас гарч ирсэн юм уу. ЯДУУРАЛ гэдэг бол хулгайчдын урдаа барьдаг мод байхгүй юу. ХЭН ядуурлыг бий болгосон бэ??????? Энэ хулгайчууд л ард олны хөрөнгийг булааж идчихээд ийм болгосон. Хувьчилж хувьдаа авч байна гэж гадаад дотоодынхонтой нийлж байгаад эх орны минь дуусгалаа шүү дээ. Ядуурлаас салая гэж байгаа бол энэ хулгайчидаас хоёр яс шалавхан шиг салах хэрэгтэй. Хүн алсан хүнийг хамгаалж алуулахгүй гэнэ үү. Нөгөө алуулсан хүний хохь болох хэрэг үү. Хуцаж болно, ингэж хуцаж болохгүй шүү дээ. Ядууралыг бууруулая гэж байгаа бол энэ хулгайчдыг цөөлөх хэрэгтэй. Ердөө л арга нь тэр. “Ядууралтай дайн зарлана” гээд л хошгоруулаад байсан нь үнэн хэрэгтээ өөрсдтэйгээ дайн зарлах хэрэгтэй. Энэ муусайн эрлийзүүд эх орны минь дуусгаж байна. Эх орон дуусч байдаг, бид Инг хэл үзэж байдаг хоёр мөн таарав аа. Мөнх хөх тэнгэр минь харж хайрлаарай.

Jan 12, 2010

Why you're DUMB, SICK & BROKE ... And HOW to Get SMART, HEALTHY & RICH!

Энэхүү номыг Randy Gage гэдэг хүн бичсэн байна. Үүнийг олж үзвэл их хэрэгтэй ном юм шиг байна лээ. “Яагаад та нар ЭРГҮҮ ТЭНЭГ, ЭМГЭГ ХУУЧТАЙ, ЯДУУ ЗҮДҮҮ байна аа ... тэгээд ХЭРХИН ЯАЖ УХААН ХУРЦ, ЭРҮҮЛ ЭНХ, БАЯН ЧИНЭЭЛЭГ Болох ажам!!! гэсэн санаатай юм шиг байна. Яагаад биднийг ийм ядуу зүдүү, тарчиг хомс байлгадаг, нам гэж юу юм бэ, амлалт гэж яадаг зүйл вэ, шашин гэдэг нь ямар учиртай юм бэ, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл гэдэг нь хэнд хэрэгтэй юм бэ, даллага таталцлын хууль гэж юу байдаг, муухай кино их үзэхээр өөрт юу ирдэг гэх мэтийн бидний өдөр тутмын амьдралд хэрэг болох зүйл их байна. Харь хэл үзэх гол зорилго бол нэг хэлээр байхгүй юмыг нөгөө хэлээр үзэх гэж л үздэг гэж багштан айлдсан байдаг. Түүнээс биш америкийн траншея-гийн нэг муу тэнэмэл юмтай ярих гэж үздэггүй юм гэсэн.

“Эртний чех домог тууж” гэдгээс Ри багштан хэрхин орчуулсан хоёр өгүүлбэр үзэе: “Come and listen to the legends of olden times! = Эрт цагийн домгийг айсан соносмуу. Hear about the ancestor of us all, learn about our forefathers and how they came to our homeland and settled along the Labe and the Vltava and other rivers of this country! = Манай элэнц хуланц өвгөд дээдэс яахин манай нутгийн захад хүрч, Лаба Влтав зэрэг тэр нутгийн мөрөн гол дагуу оршин суусныг соносмуу.”

Ингэж сайхан найруулж орчуулж чаддаг бол Инг хэл төсөөлдөг гэж хүнд ярихад болж байна аа.

Dec 28, 2009

TRANSITIVE VERB = ШУУД ӨРТӨГДӨХҮҮНТ ҮЙЛЪҮГ, INTRANSITIVE VERB = ШУУД ӨРТӨГДӨХҮҮНГҮЙ ҮЙЛЪҮГ

Энэхүү өртөгдөхүүнтэй, өртөгдөхүүнгүй үйлъүг гэдэг бол их чухал. Толибичигт бол Transitive verb гэдгийг нь [T] гэж эхний үсгээр нь тэмдэглэсэн байх вий. Нөгөө Intransitive verb гэдгий нь эхний нь үсгээр [I] гэж тэмдэглэсэн харагддаг. In- угтавар бол үгүйсгэсэн утгатай юм билээ. ӨРТӨГДӨХҮҮН гэж юуг хэлж байгаа юм бол доо гэж заримууд гайхалзаж магадгүй. Өөрөө ямар нэгэн үйлдэл үйлдлээ гэж бодоход тэр үйлдэлд нь нэг юм, амьтан өртөж байгаа. I EAT MEAT. = БИ МАХ ИДДЭГ. гэхэд тэр идэх үйлдэлд МАХ өртөж байгаа учраас тэр махыг ӨРТӨГДӨХҮҮН буюу идэх үйлдэлд өртөж байгаа юм гэх ажээ. Хэнийг/, Юуг? гэсэн асуултанд хариуцал болж байх аваас түүнийг Шууд өртөгдөхүүн гэдэг байх нь. Би Юуг идддэг вэ гэдэгт хариу болох нь МАХыг болж улмаар мах гэдэг нь идэх үйлд шууд л өртөж алга болох жишээтэй. Толь сайн ашиглаж сурах хэрэгтэй. Гэхдээ бүх юмаа толибичигт найдаад, юуг ч тэндээс хараад хэлж болно гэвэл бас болохгүй. Толь бичгийн чадал мөхөстөх юм зөндөө таараалдана шүү. Доод талын толь 50 000-аас дээш үгтэй байх хэрэгтэй. MOTHER FATHERS CHILDREN. гэдгийг бага гарын толиор байтугай дунд гарын толиор ч орчуулж барахгүй байх. Үг олон утгатай байдаг болохоор, бага гарын тольд цөөн утга нь орсон байх ажээ. Уг үгийн бүрэн дэлгэр утга нь гарахгүй гэсэн хэрэг. Юм заавал сайн муу талтай. Хэмжээ нь бага, авч явахад авсаархан боловч, үгийн утга дутуу учир юм орчуулах энэ тэрд таталдаад жольдоод байдаг муу хэлтгий тал нь тэр. Том толибичиг болохоор үгийн утгыг овоо бүрэндүү дэлгэр өгөх авч, чирч явах гэж махаа иднэ. Сүүлийн үед электрон цахили толи гарч байгаа боловч, эвдрэх, тэжээл нь суух, хаяж гээх, суйлуулж алдах энэ тэр гээд муу сул тал нь хаа эс мундах вэ.

SPEAK = ЯРЬ- гэдгийг зах зухаас нь авч үзэе:

Speak [spi:k] (дуудлага нь) (үүнийг толибичгийн хэлбэр буюу үйлъүгийн үндсэн зургаан хэлбэрийн I хэлбэр гэдэг); v (үйлъүг гэсэн томьёо); spoke [spəʊk] = ярьсан (өнгөрсөн цагийн хэлбэр буюу үйлъүгийн хоёрдугаар хэлбэр гэдэг); spoken [ˈspəʊkən] = яриГДсан, яриулсан (өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал буюу үйлъүгийн III хэлбэр); speaking [ˈspi:kiŋ] = ярьЖ (байгаа) (одоо цаг бүхий үйлт хавсрал буюу үйлъүгийн үндсэн зургаан хэлбэрийн IV хэлбэр); Энэ үйлъүг бол стандартын бус үйлъүг байна. Толибичгийн болон сурах бичгийн ар талд бэв бэлхэнээр жагсаачихсан байгаа, тэндээс шууд авна. Одоо хэрэглэх байдлаас нь ганц нэг жишээ авна.

1. [I] (энэ нь юуг зааж байна вэ гэвэл, Intransitive буюу шууд өртөгдөхүүнгүй үйлъүг гэснийг нь заан өгч байна.) to say things by using your voice = дуу хоолойнхоо тусламжтайгаар юм хэлэх: Most children begin to speak between the ages of one and two. = Ихэнх хүүхдүүд нэг юм уу хоёр насны хооронд ярьж эхэлдэг.

2. [T] (энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Transitive гэсэн нь энэхүү шууд өртөгдөхүүн шаардах үйлъүгийн араас нь Хэнийг?, Юуг? гэсэн асуултанд хариу болох үг буюу шууд толибичгээс тэр нэръүгий нь аваад гар хүрэхгүйгээр тавина гэсэн хэрэг): to be able to talk in a particular language = тухайн хэлээр хөөрөлдөж чадах: I speak English. = Би Инг хэлээр ярьдаг. Яг махчилбал, Би Инг хэлИЙГ ярьдаг гэж цаад британчууд чинь хэлдэг байх нь л дээ. Монголоор бол бид Би Инг хэлээр ярьдаг гээд нэг “ээр, -аар” дагавар орж ирээд байна. Монгол хүний сэдхихүй нэг өөр, Британи хүний сэдхихүй нь бас өөр. Орчлон хэдий ганц ч гэсэн сэдхихүй нь өөр өөр учраас ийм олон хэл байна л даа. Энэ тэр санааг харь хэлтэн яаж илэрхийлж байга вэ гэдгийг нь сурахыг л гадаад хэл төсөөлөх гээд байх шиг байна аа даа. Хэлэх ярихтай холбоотой speak = ярь-; tell = хэлж өг-; talk = хөөрөлдө-; say = хэл- гэх мэтийн үгэс байдаг бололтой юм аа даа. Энэ бүгдийг хооронд нь хутгаж хөгөө хөлдөө чирэв дээ.

Нет языка – нет нации.

Үг хэл нь үгүй бол үндэстэн ястан эс оршином.

Улс үндэстнийг устгах хамгийн шилдэг харгис арга бол эх хэлнээс салгах бөгөөд, үүний тулд олон зуун жилийн их ухааны нь тээж хойт үед нь улаалан хүргэдэг бичиг үсгий нь солих буюу устгадаг байна. Дараа нь тэр нутаг дэвсгэр, шашин шүтдлэг, нам замаар нь хувааж эхлэнэ. Үүнийг харин монгол улсын “сахалтай хүүхдүүд” нэг хийж байна. Өөрий нь өөрөөр нь устгана аа гэж нэг ажил байна аа даа. Зурагтаар нэг хар даа, бас нэг сонос доо. Ёстой “АЙМААР” ярьж байна. АЙМААР сайхан гэнэ ээ, АЙМААР хөөрхөн гэнэ, АЙМААР гоё гэнэ дээ. Монгол улс шувтрагын шатандаа орсон бөгөөд хөрөнгөтний бодлогыг харин ч нэг үлгэр жишээ биелүүлж байгааг Хиллари хатан сая айлдаа биз дээ. “Монголоос үлгэр ав!” гэж би хаа явсан газраа ярьж явдаг ухааны юм хэлж байна лээ. Улс орноо устгахын үлгэрийн далай энэ буюу. Хошного арчих хэдэн тэрбум бонд гэсэн цулгуй цаастай үлдэх вий. Төрийн дээр суусан юмнууд дотор ганц өөдтэй хүүхэд алга. Эхлээд ҮГ энэ орчлонд бий болжээ. Дараа нь тэр үгээр илэрхийлсэн юмс бий болсон гэдэг. Энэ АЙМААР, ӨШӨӨ нэдэг үгийг их ярих болсон нь заавал биелэлээ олж удахгүй ёстой нэг АЙМААР ӨШӨӨ авалт болно доо, хөөриийс дөө. Халтар зурагтынхаа нүүрээр нэг харь үг эрээчээд, сүрхий улс болж байгаа юм уу, телевизийн нууц ноёд нь хүмүүс болоод ч тэр үү. Тэр Барак Обама-гийн номыг орчуулсаныг нэг хар даа. “the AUDACITY of HOPE” гэдгийг юу гэнэ ээ, “Мөхөшгүй найдварын гал” гэнэ үү. Инг хэл дэндүү сайн мэддэг ч эх монгол хэлнээсээ хоёр яс хагацсан хүмүүс орчуулагчаан болжээ. Монгол хэл тал нь хаалттай битүү байна. HOPE гэдэг нь уул шугамандаа ГОРЬ, ЭГЭЭРЭЛ ГОРЬДЛОГО, ГОРЬДОЛТ гэсэн ЭГЭЭРЧ ГОРЬДОЖ харах хүлээх талдаа үг юм шиг байна лээ. НАЙДВАР гэдэг үг энд суудлаа олсонгүй. Утгачилж зохион орчуулсан ухаантай юм болов уу даа. Орчуулгын онол үзсэн улс юм болов уу даа. Эсвэл, арын хаалгаар шаасан уу бүү мэд. “Нялх тугал бараас айдаггүй” гэдгийн үлгэр болсон байх аа даа. AUDACITY гэдэг нь зүрх орох, зориг гаргах, шазруун зан талдаа байдаг байх. Ингээд одоо монголжуу болгоод үзвэл арай нэг өөр юм гарах байх. “Сайн сайн гэхлээр сахлаа будав” гэдэг шиг, Инг хэлэнд сайн сайн гэхээр ингэж хамаагүй орчуулж болхгүй байх аа даа. Нөгөө Ри багштан “Марк Твений минь махыг идэж дээ” гэдэгтэй адил юм болж “Барак обама-г баллаж орхисон байна.” Мөн ч түүхий байна даа. Пушкины хэлсэн: “Тэнэг толгой хөлөө зовооно буюу Дурная голова ногам мученье” гэдэг шиг л юм болж байна аа. Орчуулга хийж сурах санаатай юм бол эхлээд ЭХ ХЭЛээ сур. Дараа нь харь хэлээ үз. Ээжийнхээ хэлийг сураагүй хүн харь эхийн хэлийг сурдаг л байх даа. Сайн орчуулагчидын орчуулсан номыг тулган уншиж, үгий нь уйгагүй түүж байж мундаг орчуулагч болно уу гэхэс биш, баавар бооворын орчуулмар аядсан толиор юугаа хийх вэ дээ. Ламгүй газар бумбынхан галзуурна гэдэг шиг л юм болж байна. АААНгли хэлээ үзээд амар сайхандаа жаргах болтугай. HAPPY NEW YEAR!

Dec 20, 2009

Active voice = Үйлдэх хэв Passive voice = Үйлдүүлэх хэв

“Үсгийн дүрэм байсан цагт монгол хэлсудлал, бүх шатны сургуулийн сургалтанд түмэн будлиан байх нь буман зөв.”

Б. Ринчен

Үүнийг дууриагаад сармагчин царайлбал, “Нэгийг нэгээр үржүүлж чаддаггүй тоо бодлогын багштай, нэрээ зөв бичиж чаддаггүй монгол хэлний багштай байсан цагт Монголын боловсрол нь өөд нөр харахгүй байх нь мянган зөв.”

Active voice буюу зоддог хэв нь уг үйлдлийн эзэн этгээд нь зодох үйлдлийг өөрөө хийдэг байна. Passive voice буюу зодуулдаг хэв нь бол үйлдлийн эзэн зодохГҮЙ, харин эсрэгээрээ зодуулНА. Эзэн нь зоддог, боол нь зодуулдаг нь орчлонгийн нэгэнт тогтсон хатуу ёс бөгөөд тэр нь аливаа хэлний үйлъүгэнд туссан байдаг болохоор энэ хоёр хэв бий болсон байна. Тэр ёсны ул мөр гэх юм уу даа. Зодсон нь бахаа хангаж, зодуулсан нь зовж шаналдаг байна. Амьдралд тохиолдсон нэгэн явдлыг дурдваас: “ Passive voice” гэж юу юм бэ гэж жаал охин нь ааваасаа асуусан юм байх. Voice гэдэг нь нэг бол дуу хоолой, нөгөө бол (үйлъүгийн) хэв гэсэн наад захын хоёр утгатай байдаг байна. Аав нь: Suppose that you kill me: = Чи намайг алдаг гэж бодоё л доо: you who do the killing are in the active voice, and I, who am killed, am in the passive voice. = Аллага хийдэг чи бол үйлдэх дуунд байна, харин алуулдаг би бол үйлдүүлэх дуунд байна. гэхэд охин нь: Хэрвээ та алуулсан юм бол харин яагаад дуугараад яриад байна аа? гэхэд аав нь: “Өө тийм, гэхдээ намайг арай ч үхчихээгүй байгаа гэж чи бодож болно шүү дээ. Маргааш нь хичээлдээ ирэхэд нь багш нь түүнийг Passive voice гэдгийг юу гэж ойлгосноо тайлбарлаж өгнө үү гэсэн юм байх. Passive voice гэдэг бол: “It`s the kind of voice you speak with when you ain`t quite dead!” = “Амьсгаагаа арай хураачихаа үгүй байхдаа таны дуугарсан дуурхуу юм.”

ХЭН – ХИЙДЭГ – ЮУГ гэдэг бүтцээр байгуулсан хүүрнэх өгүүлбэр:

I WATCH TV = БИ ЗУРАГТ ШАГАЙДАГ (ШИРТДЭГ)

I гэдэг нь үйлдлийн эзэн (зурагт харах шагайх үзэгдлийг хийдэг)

WATCH буюу ҮЗЭХ, ШИРТЭХ, ШАГАЙХ гэдэг нь хийдэг үйлдэл нь байна.

TV гэдэг нь миний ХАРАХ, ШИРТЭХ, ШАГАЙХ үйлдэлд өртөн шаналж байгаа ӨРТӨГДӨХҮҮН гэдэг болж байна. Ийм үлдлийг ҮЙЛДЭХ ХЭВийн үйлдэл гэдэг бололтой дог оо.

TV IS WATCH by ME = ЗУРАГТ НАДаар ҮЗЭГДДЭГ.

Эхний өгүүлбэр нь үйлдлийн эзэн талаас нь авч үзэж байгаа бол удаахи өгүүлбэр нь бол өртөгдөхүүн буюу TV талаас нь авч үзэж байна. Нэг санааг хоёр янзаар гаргаж байна гэсэн үг юм уу даа. Үүсдэг дүрэм нь бол BE + V1-D/eD буюу BE + V3 байна. Манай хэлний бол –ГД- гэдэг хүлцэнгүйн дагаварын утгыг гаргана. ХАРА- гэвэл үйлдлийн эзэн этгээд ХАРАХ үйлдлийг хийх нь байна. ХАРАГДА- гэвэл нөгөө талаас нь байна. Цэнхэрлэн хараГДАх уул гэвэл уулын талаас нь ярьж байна. БОДО-, БОДОГДО-, САНА-, САНАГДА- гэх мэтээр монгол хэлнээ хэрэглэдэг. Түүнээс биш одооныхон шиг ДУУЛАГДАХ энэ тэр гэж ярихгүй. ЗОДОГДОХ гэж ярихгүй, ЗОДУУЛАХ гэж ярина.

1. I am seldom vodked. = Намайг хааяа нэг арихидуулдаг.

2. I am being hardly vodked at the moment. = Намайг яг одоо салам арихидуулж байна.

3. I have been vodked. = Би арихидуулчихаад байна. Намайг согтоочихоод байна.

Нөгөө “Шинэ үсгийн багш” киноны Чойжоо гуай шиг, “За нэг иймэрхүү л анзааны юм байх болов уу даа.” гэдэг шиг нэг иймэрхүү л юм байдаг бололтой юм билээ. Монгол хэлнээ энэ Passive voice-ийг ховор хэрэглэдэг байсан нь манай өтгөс дээдэс хүнд дээрэлхүүлж боол болж нүдний булай болж яваагүйтэй холбоотой байх. Одоо бол бид боолын боол босгоны шороо болжээ. Боолын боолыг, босгоны шороог ИРГЭН гэдэг байсан байна. Сөнөлөө л дөө.

<“he would proclaim,” to see my own family destroyed, rather than to see our cause defeated and OUR LANGUAGE stamped out>>.

“Өөрийнхөө эх хэлийг доромжлуулан муучлуулахыг үзсэнээс, өөрийнхөө төрөл төрөгсөдийн сөнөхийг үзсэн минь дээрв”

“Мне легче видеть гибель всего моего рода, чем унижение и стыд моего родного языка.”

хэмээн, “Эртний чех домог тууж”-д ноён Собеслав гэдэг хүн өгүүлсэн байна. Бид хайртай юм болгоноо, ЭХ орон, ЭХ хэл хэмээн аажэтэйгээ холбон өгүүлдэгийн учир энэ буюу. Аааангли хэл бидний юм юм бэ???!!! Больж үз. Монглишь-ээр дэлхий нэг их дутахгүй биз ээ. Саяхан зурагтаар Отгон гэсэн байх аа, нэг мундаг эр ярих нь: Орос Монгол хоёр хөгжлөөс алд дэлэм хоцорсон гэнэ. Намайг Энэдхэгт байхад, намайг АНУ-д байхад энэ тэр гээд л нөгөө Итгэлт баян шиг юм яриад л, ГЕН МЕН ч гэнэ үү нэг учир нь олдохгүй юм хөөрөөд л, өөрөө ч түүнийхээ учрыг олсон янз алга. Монгол хүн ГЕН мэддэггүй байсан хэрэг үү??? Больж үз Та. Нэг муу муруй ааанглитай бололтой юм билээ.

Dec 14, 2009

Төгсөөд залган үргэлжлэх явцтай үйлдлийн одоо цаг


“Аливаа зүйлд цөм уг үндэс буй.

Угийг нь эс хичээгээд үзүүрт нь үлэмж боловч юун тус.”

В.Инжаннаши

Энэхүү өмнөхи үгийг ажваас, Инг хэл сурахад ч нэг уг үндэс байх нь л дээ. Эхлээд түүний нь мэдэхийг хичээх хэрэгтэй юм байна. Тэр тусмаа хэлэнд бол бүр ч чухал. Инг хэлийг байшин гэр юм гэж бодоход суурь улы нь сайн тавьж өгөхгүй бол болохгүй нь л дээ. Үүнийг дүрсэнд буулгавал:

Монгол хүний нэг булчимгүй саваагүй зан нь бол юмны дээд охийг барьж байж балардагт байгаа юм. Авианзүйгээ мэдэхгүй байж (үгээ дуугаргаж чадахгүй байж), үйлъүгээ танихгүй байж, өгүүлбэрзүйгээ төсөөлөхгүй байж байж шууд л ярих юм буюу “үзүүрт” нь,“оройд” нь гарах гээд байдаг байна. Энэ нь манай ардын нэг мэргэн үг “Муу нохойн санаа түрүүчийн оононд.” гэдгийг ихэд санагдуулна. Үгээ дуугаргаж чадахгүй байж, үйлъүгийнхээ цаг нарыг мэдэхгүй байж, өгүүлбэрийн бүтцээ төсөөлөхгүй байж байж ЯРИХ гээд тэр хамгийн түрүүн, дээр нь байгаа оройд нь байгаа юм руу зүтгээд байдаг, мөн ч сүрхий амьтад юм аа. Хамгийн сүүлчийн туранхай атингар, нөхдөө гүйцэхгүй ядарсан муу өвчин хуучтай ооны нь гүйцэхгүй хэвтэж байж, хамгийн түрүүний тэр тарган бандагар, өөхөн бөмбөөлэй ооныг барьж идэх гээд байдаг. Мөн ч хачин юм даа, хөөрхийс. Эхлээд уншиж сурна. Уншихад хоёр учир байна: 1. Үгээ дуугаргаж чаддаг байх, 2. Уншсан юмаа ойлгодог байх. Дараагийн шат буюу бүслүүр бол британи хүн ч юм уу хэн ч бай, Инг хэлээр ярьдаг хүн манай энэ санааг ингэж гаргадаг гэдгий нь мэдэх тул тэр санаагаа гаргаад бичдэг болно. Тэр бичсэнээ дуугаргахлаар яриа болдог байна. Түүнээс биш Арго-гийн худлаа ярих, Даваахүүгийн сайхан ярихыг сонсоод бол хэл сурахгүй л дээ. Цагаа барж, насаа элээхийн нэмэр.

Present perfect continuous буюу төгсөөд залган үргэлжлэх явцтай үйлдлийн одоо цаг гэдгийг сүүлийн үед их хэрэглэдэг болж байгаа гэж өгүүлсэн байх юм билээ. Төгссөөд дууссан мөртлөө мэдэрэл муутай юм шиг дахиад амь ороод залган үргэлжлээд байх даа ч яадаг байна аа гэж бодох хүмүүс байх л даа. Нээрээ л тийм дээ. Харь хүний хэл учраас тэнд хушуу дүрмээргүй байна. “Хүний мах хүнд наалдахгүй” гэж нэг мэргэн үг бий. Америк ардЧИЛАЛ манайд таарахгүй л гэсэн үг. Хөлд нь ард түмэн үрэгдэж байна. Ингэж тамалж байхаар атомын бөмбөгөө хаячихгүй. Япон улсад “малыш” гэдэг атомын бөмбөг хаясны дурсамж болгож, нэг сүмийн араг ясыг хадгалсан байдаг гэсэн. ...ЧИ-Л-АЛын дурсамж болгож ХУ намын байрны шатсан нурмыг тэрүүншиг хадгалах ёстой байсан юм. Хойт үед сургамж болгох ёстой байсан юм. Нутгаар нь хуваана, намаар нь хуваана, шашнаар нь хуваана. Энэ жижиг оронд юу үлдэх юм бэ. Үзэл суртлын зэвсгийг нь Солонгосууд барьж, эдийн засгийн бодлогы нь хужаа атгаж, Япон усанд живэхдээ энд суурьших хумсаа нууж байгаа нь хэн ч харсан ойлгомжтой байгаа. 1942 оноос монголын сургуульд кирилл бичиг үзүүлж хүүхдүүдээр тоглож эхэлсэн бол одоо тэр хүүхдүүд нь улс орноор тоглож байна. “Ар Монголын САХАЛтай хүүхдүүд улс гэр болж тоглож байна.” гэж урд хашрууд ярьдаг гэж байгаа. “САХАЛтай хүүхдүүд” гэдэг нь хөгшин, сахалтай мөртлөө хүүхэд шиг тэнэг гэж байна л даа. Нээрээ л үнэн дээ. Үнэн юм жаахан гашуун нясуун байдаг.

Үйлъүгийн энэ цагийн хэлбэрийн утгыг орчлонгийн цаг хугацааны тэнхлэгт суулгаж үзүүлбэл:

Энэ цагийн хэлбэрийг үүсгэх томьёо нь : HAVE + BEEN + V1-ING

I HAVE BEEN vodkING for two hours. = Би арихи гударСААР хоёр цаг болЖ БАЙНА. Би яг одоо найзтайгаа утсаар ярьж байна. Яг энэ ярьж байх агшинд бол би арихи уугаад хоёр цаг болоод төгссөн байна, ярьж дуусаад л цааш нь хэд хичнээн хоног уухыг мөнгө бие хоёр мэдтүгэй болжээ. Энэ хоёр цаг буюу тэр ууж эхлээд хир хугацаа өнгөрч байгааг нь л тодотгох гэж энэ цагийн хэлбэрийг хэрэглэдэг бололтой. Заавал энэ хугацаа заасан үг байна. Эсвэл өмнөхи хойтохи үг өгүүлбэрээс мэдэгдэж байх ёстой.

Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг, ер нь үргэлжлэх явцтай үйлдэлд –ING авч энэ цагийн хэлбэрт ордоггүй нилээд хэдэн үг бий шүү. Түүнийг мэдэхгүй бол хамаагүй лалгануулж байж нүдний булай болох вий. Хүний таван сэрхүйг (5 senses) заасан үйлъүгэс үргэлжлэх явцтай энэ хэлбэрт ордоггүй. See = үзэ-; hear = сонос; taste = амтала-; smell = үнэрлэ-; touch = хүр- энэ тав болай. Хүн гээч амьтан эхийн хэвлийд мэдрэл орох цагаасаа хойш хэрэгтэй хэрэггүй юмыг өдөр шөнөгүй соносч, улмаар төрөөд, замдаа л дүлийрчихгүй бол үхэн үхтлээ өдөр шөнөгүй, өглөө үдэшгүй хоногийн хориндөрвөн цагт соноссоор байдаг байна. Шөнө унтаж байхад чинь хаалга торрр гээд дуугархад л сэрж байдаг. Бид унтаж л байдаг, чих амрах сөхөөгүй л ажиллаж байдаг байна. Ингэж цаг наргүй үргэлж ажиллаж байхад нь дээрээс нь нэмээд давхар үргэлжлүүлж болдоггүй байна. I hear = Би соносч байна. Би соносдог. Listen to = чингна-, ярианы хэлэнд чагна- гэдэг бол hear шиг үргэлж соносохгүй, нэг чагнаад л больж болно. Харин үүнд үргэлжлэх хэлбэрийг хэрэглэж болно. I am listening to … = Би ...ийг чагнаж байна. болох жишээтэй.

I see = Би үздэг. Би үзэж байна. гэсэн хоёр утгыг үзүүлж байна. Аль нь бол гэдгийг та ялгана. Чухам яг одоо үргэлжилж байгааг нь тод болгохын тулд CAN гэдгийг хэрэглэдэг бололтой юм билээ. I CAN SEE. = Би үзэЖ БАЙНА. болох жишээтэй юм байна. Look = хара- гэдгийг see-гээс ялгах хэрэгтэй. Look бол нэг харчихаад өөр тийшээ харж болох юм. Харахаа ч больж болно. Үүнийг харин үргэлжлэх явцтай үйлдлийн хэлбэрт оруулж болно. I am looking … = Би ..-ийг харж байна. Хүний таван сэрхүйг магтан дуулсан “Үлэмжийн чанар” гэдэг алдартай сайхан дуу бий. Ноён хутагтыг та уншиж үзсэн үү!!! Дэндүү урт болчихлоо, мэргэдүүд өршөөнө биз ээ.

Dec 11, 2009

Төгссөн явцтай үйлдлийн үйлъүгийн одоо цагийн хэлбэр

“-Ямар юм муухай вэ? гэхэд,

-What things are bad?

-Үл мэдэгч муухай гэв.

-It is bad not to be thoughtful.”

“-Юу сайхан бэ? гэхэд,

-What things are beautiful?

-Саруул ухаан сайхан гэв

-Wisdom is beautiful.”

Ноён хутагт

Аливаа үйлъүгийн үндсэн зургаан хэлбэрийг шууд бичиж чаддаг байх хэрэгтэй. V1 =vodka = арихида- (толибичгийн хэлбэр); V2 = vodkED = арихидсан (үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэр); V3 = vodkED = арихидуулсан, арихидаГДсан (өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал); V4 = vodkING = арихидаЖ (байгаа) (одоо цаг бүхий үйлт хавсрал); V5 = I ( we, you, they) vodka = Би (бид, та нар, Та, чи, тэд) арихидДАГ; he (, she, it) vodks = тэр эрэгтэй (тэр эм, тэр юм) арихидДАГ (үйлъүгийн төгсөөгүй явцтай үйлдлийн одоо цагийн хэлбэр); V6 = to vodka = арихидахын тулд, арихидахаар, арихидах ... (үйлъүгийн TO-тэй хэлбэр буюу үйлдлийн нэр ч гэдэг).

V3 –ийг юу юу гэнэ ээ гэж эргэлзэн тээнэгээлзэх явдал гарч магадгүй. Инг хэлээр бол үүнийг PAST PARTICIPLE гэдэг бололтой юм билээ. Монгол жишээ авч үзэе: “Гийчин ИРСЭН.“ гэвэл ИРСЭН гэдэг нь одооныхоор бол үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэр буюу V2 юм байна. “ИРСЭН гийчин буцдаг” гэвэл энд буй ИРСЭН гэдэг нь энэ past participle юм байна. Тэгэхдээ, -САН/-СЭНдагаавар нь болохоор өнгөрсөн цаг гэдгий нь үзүүлж байгаа юм. Инг хэлэнд болохоор тэр өнгөрсөн цагий нь –D/eD дагавараар гарган харуулж байна. За яахав цагийн хувьд тийм байдаг байж гэж бодоё. Үйлт гэж юугаа донгодно вэ гэвэл, ИР- гэдэгт үйлъүгийн байдал шинж шингээстэй байна. ХАВСРАЛ гэж юугаа гонгиноод байна вэ гэвэл, нэръүгийн өмнө хойно хавсран орж тэр нэръүгийнхээ утгы нь тодруулж өгдөг юм байна. “Stolen money” = “алдагдсан мөнгө”, “хулгайлагдсан мөнгө” буюу монголоор бол “алдсан мөнгө” гэдэгт нэръүг money гэдгийн өмнө нь хавсран орж утгы нь тодруулж байна. ЦАГ нь өнгөрсөн байна, хулгай хийх үйл нь байгаа учраас ҮЙЛТ гэсэн нь тэр юм байна, ХАВСРАЛ гэдэг нь нэг юманд хавсран ордог юм байна гэдгий үзүүлж байгаа хэрэг ажээ. Нийлээд өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал хэмээсэн нь тэр юмсанжээ. Бүү уурламуу.

V4 буюу одоо цаг бүхий үйлт хавсрал = present participle гэдгийн цаг нь л одоо болохоос бусад нь саяынхтай утгын агаар нэгэн буй. The dancing girls are our students. = Тэр бүиглэЖ БАЙГАА охид бол манай ангийнх.

Төгссөн явцтай үйлдэл гэхээр уг үйлдлийг хийгээд дуусаад төгссөн байх бололтой юм уу даа. Нэгэнт төгсөөд дуусчихсан юм бол энэ хойт хоёрын чинь одоо цагийн хэлбэр байдаг билээ гэж заримууд эргэлзэж мэлзэж болох юм. Тэр ч яахав, байдаг л эргэлзээ, тааралддаг л мэтгэлцээн. Үүсдэг хэлбэр нь HAVE + V3. “I have already vodkED. = Би аль хэдийнээ гударЧИХаад байж байна. = Өвгөн чинь аль эрт ууЧИХлаа.” = Би салам арихидЧИХлаа. Уух нь аль эрт дуусаад одоо улаан галзуу юм л байж байна л даа. Хорь гучин минүтийн өмнө уугаад дуссан гэж бодоё. Уух үйлдэл төгссөн байна. Одоо цагт тэгээд юу байна аа гэвэл, тэр уусны үр дүнд өдгөө шал согтуу умаахан юм хэвтэж байна аа даа. Тэгэхээр төгссөн явцтай үйлдэлд одоо нэг үр дүн шүү юм байх нь л дээ. Өнгөрсөн одоо хоёрыг холбож өгдөг болохоор энэ хэлбэрийг ҮР ДҮНГИЙН цаг ч гэдэг. Үйлдэл хэдийнээ төгссөн ч үр дүн нь одоо барайгаад байж байна. “Өвгөн чинь уржигдар нэг джиип авЧИХлаа.” гэвэл тэр джиипийг худалдан авах үйлдэл уржигдар төгссөн байна, харин тэр худалдаж авсаны ҮР ДҮНД нь манай гадаа яг одоо нэг ув улаан джиип зогсож байна. Инг хэлний тэр HAVE нь манай муу хэлний –ЧИХ- дагаварын утгатай төстэй байна. Инг хэлний өгүүлбэрт HAVE-тэй үйлъүг л ороод ирвэл, аа тийм, энэ чинь төгссөн явцтай үйлдэл ороод ирлээ гэж ойлгонгуутаа л манай хэлний –ЧИХ- орно шүү гэж бодож болох юм. Үйлъүг гараас гараагүй байхад юм уншиж юугаа хийхэв дээ.

Дээрэнгүй улс орнууд хүч түрэн аливаа улс орныг газар нутгийн нь хувьд хоёр гурав салган элдэв хоч нэр өгч өөр хооронд нь муудалцуулдаг байлаа. Өмнөд Солонгос Хойт Солонгос хоёр; Өвөр Монгол Ар монгол хоёр гэх мэтчилэн. Одоо арга нь улам нарийсч, “нам” гэдэг хогийн юмаар улс орныг хэдэн хэсэг тасчин хаяж хэрэлдүүлж сүйтгүүлдэг болсон. Одоо “ногоон хувьсгалын” 20 жилийн ой болж байна. Америк тэжээсэн гөлгөнүүдээ магтаад л жигтэйхэн. Хиллари авгай нөхрөө Польш бүсгүйд алдан аядаад нүдний улай болж байсан. Одоо гайгүй болсон юм байх даа, Монгол руу өнгөлзөөд жигтэйхэн. Үлгэр жишээ каааапииитааалииизмыг манайх азид босгож байгаа юм байх аа. Өмнө нь бас үлгэр жишээ соооциииааализм байгуулж байгаад сүйрээ биз дээ. Оросыг урдаас нь хиншүү ханхлуулах гэж байгаа нь тэр. Японд хаясан атомын бөмбөгийг манай нутагт хаяж, Сталины хамар доор хиншүү ханхлуулна гэж байсан гэж байгаа. Тэнгэр харж тэр үед Японтой байлдаж байсан болохоор манайд арай унаагүй юм байх. Бидэнд сайн даа хайртайдаа орон сууц барьж өгч байна гэж бодож байна уу, “хошгируулж” байгаа юм. Татварын хэдэн мөнгийг хуваан идэж буй нэг хэлбэр. Одоо ёстой “change” хийх цаг нь ирсэн. Доллар авгайгаас ДОХ авсан хэдэн эргүү юмнууд Монголын төрөөр нэг тоглож байна аа. “Ногоон” гэдэг нь доллар гэдэг янхан авгайг хэлж байна. Түүнд урьхдуулсан монголын их хувьсгалчид харин ч нэг цадсан. Баахан ордон барих бололтой. Дараа нь тэр орднуудаа шатаана. Хайран мөнгө, түмэн олны минь хөрөнгө шүү дээ. Энэ муусайн ордны оронд эмнэлгэ, сургууль, орон сууц барих хэрэгтэй байна. Батъүүл улсын баатар болоод л. Мөн хачин байна аа, энэ муу хэдэн цагаачид. Эх орноо хамгаалж, дайснаа алсан хүн л баатар болдог биз дээ. Монголчуудыг цааш нь харуулсан гэж баатар болж дээ. Бид дайсан нь юм байх. Америкийн баатар болох байлгүй дээ. Ээкшэвили удахгүй НҮБ-ийн ерөнхийлөгч болох байх аа даа.

“Алтан мөнгөн, эрдэнэ сувд, гэр хүрээ, тариа газар бүрнээр цөм хүний болох цаг буй. Гагц энэ бичиг судар, оюун билигийг хүн булаан авч үл чидамуй. Бас ч энг үтэл ардын ундрал амьдралд ашиг болох зүйл үгүй-ийн тул олон хүн идэж ууж, бааж шээж үл барагдуулмуй.” хэмээн Инжаннаши өвөө айлджээ.

Аль Инг хэлий нь үзэх нь зөв юм бол гээд л зарим нь шалгаадаг юм билээ. Нөгөө, ямар мод тарих вэ гэж Ри багштанаас асуухад нь: ”Ямаанд идүүлэхэд ямар нь ч яахав дээ!!!” гэсэн шиг, пийцаа зөөж, хүүхэд асрах, нохой хөтлөхөд аль нь ч яахав дээ. Дэлхийд 50-60 Инг хэл байдаг юм гэсэн. Британийн Инг хэлийг эхэлж үзчихвэл, бусад нь түүнээсээ салбарласан юм шиг юм уу даа. Австралийн Инг хэл бол хоригдлуудын их өвөрмөц хэл байдаг юм гэсэн. Хоригдлын арал байсан болоод тэр биз дээ. Одоо дээрээс нь нэмээд МОНГЛИШЬ гэж нэг хэл нэмэгдэж байгаа бололтой. Гөөте гуай: “Харь хэл үзээгүй хүн эх хэлэндээ муу байдаг.” гэж айлдсан байдаг гэж байгаа. Харь хэл үзэж л бай. Сурна ч гэж байхгүй. Хэл бол оюун ухааны далай юм шүү дээ. Тэр далайн хөвөөгөөр жаахан явж байгаад л мажийндаа хөөрхийс. Хэл үзсээр байтал нас дуусна даа. Францын нэг их мэргэн хүн 500-гаад жилийн тэртээ, 2012 онд АНУ нь 44-дэхи ерөнхийлөгчийнхөө үед орчлонгоос данс дугуйлна гэжайлдсан юм гэсэн. Худлаа л байх болтугай.

Хөөрхий муу үйлтэй Обама маань АНУ-д төрөөгүй цагаач юм гэсэн. Америкууд их дургүй байгаа гэнэ ээ. Нөгөө, “Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй.” гэдэг шиг юм л болж байгаа юм байх аа.

Хэдхэн өгүүлбэрийн загвар үлгэр мэдэж аваад, 300-аад үгтэй бол дужигануулаад байдаг юм биш үү.

If I had vodka, I would drink it. = Хэрвээ би архихтайсан бол уухгүй юу. = Хэрвээ би арихитайсан бол уух асанж.

If I had more time, I would learn another language. = Хэрвээ би завтайсан бол өөр нэг хэл үзэх асан.

If I had enough money, I would retire tomorrow. = Хэрвээ би хүрэлцээтэй мөнгө сангатайсан бол маргааш тэтгэвэртээ суухсан.

He doesn`t drink beer, much less vodka. = Цаадахи чинь хар ус уух нь байтугай, шар ус ч уудаггүй.

No explanation was offered, still less an apology. = Юуны чинь уучлалт муучлалт гуйхтай манатай, ямар ч тайлбар майлбар өгөөгүй.

Тэгээд л энэ загвартаа хэрэгтэй үгээ оруулаад л наагаад байж болдог юм шиг ээ.