Nov 7, 2009

Инг хэлний үйлъүгийн ҮГҮЙСГЭЛ буюу “NOT” = “БИШ, ҮГҮЙ“

“ҮГҮЙ” гэж хэлж сурахын ач холбогдлын тухай нэг сонин тохиолдол буюу хэл мэдэхгүй байж байж, харийн хүнтэй хамаагүй яривал яаж балардгийг үүнээс олж үзмүү.

Намайг нас бага, цус шингэн байхад аймгийн төвд нэгэн үйл явдал болсон юм гэдэг. Тэр үед хужаагаас Монгол орныг хамгаалахаар Зөвлөлтийн цэрэг газар сайгүй байдаг байснаас гадна барилгачид их байдаг байсан үе юм билээ. Нэг эмэгтэй оройтосхийгээд гэрлүүгээ үдэш бүрийгээр орой ганцаараа харьж явтал нэг орос хүн сугадаж аваад “Можно Вас?” гэсэн юм байх. Мань авгай “Можно.” гэсэн юм байх. Тэгтэл нөгөө хашир орос нөхөр, орос хэлтэй сүрхий авгай байна гэж бодсон уу, Чигэстэй гол өөд хөтлөөд алга болсон юм байх. Тэгэхээр нь айсандаа, “Можгонохгүй ээ!!!” гэж хашгирсан юм гэдэг. Нөгөө орос ямар монгол хэл мэдэх биш, тэр авгай тэгээд амар сайхандаа нэг жаргасан гэдэг. Юун ч гадаадаар ярих дуртай золиг бол доо. Зүгээр л “Не можно!” л гэвэл барваа биш үү. Орос хэлний үгүйсгэл мэддэггүй над шиг харламар байж л дээ. Тэгэхээр энэ “үгүйсгэх” аргыг эрт сурах ёстой юм шиг байна лээ шүү. Хамаагүй ааанглидаж байж баларав даа.

Инг хэлэнд инг хэлний үйлъүгийн утгыг үгүйсгэдэг NOT = ҮГҮЙ, БИШ гэсэн үг байдаг байна. Энэхүү NOT нь Инг хэлний 24-хөн үгэнд очиж үгүйсгэж өгнө үү гэхээс биш, бусад тэр хэдэн арван мянган үйлъүгийн алинд нь ч очиж үгүйсгэж өгнө өө гэж ёстой нэг гонжийн жоо, голионы баас.

Ямар ямар 24 үгтэй энэ NOT = ҮГҮЙ, БИШ нөхцдөг юм бол доо гэж бопож болох юм. Тэр их амархан. BE-гийн (am, is, are, was, were) гэсэн 5 хэлбэр; HAVE-ийн (have, has, had) гэсэн 3 хэлбэр; DO-гийн (do, does, did) гэсэн 3 хэлбэр; WILL, WOULD; SHALL, SHOULD; CAN, COULD; MAY, MIGHT; MUST; NEED; OUGHT TO; DARE; USED TO ийм 24 ширхэг үгийг үгүйсгээд өгөөч гээд л дуудангуут нь манай NOT хар гүйхээрээ нисээд очино доо. Өөр бусад ямар ч үйлъүг ҮГҮЙсгээд өгөөч ээ гэж дуудахад заяа нь очихгүй. Эдгээрийг тогтоож чээжлэхэд амар гэж “Нөхөрлөсөн 24 баатар, Нөгцсөн нэг гүнж NOT” хэмээмүй.

Энэ 24-өөс бусад үйлъүгэс нь яаж ҮГҮЙсгэх болж байна аа гэх асуудал гарч ирнэ. Тэр их амархан. Британчууд чинь их овжин улс шүү дээ. ҮГҮЙсгэх аргы нь олсон байна. Энэ 24-өөс do, does, did гурвыг хасахаар 21 юм үлдэнэ дээ. Тэр 21-ийг ҮГҮЙсгээд өгөөч гээд л дуудангуут манай “ГҮНЖ NOT” хар гүйхээрээ салхи татуулан наагаад очно. За яахав, энэ 21-д салхи татуулаад очдог юм аа гэхэд, бусад хэдэн зуун мянган үйлъүгэнд хэн сэнгэнүүлэн гүйн очиж ҮГҮЙсгэж өгөх болж байна??? ҮГҮЙсгэх хэрэг тэдэнд гарч л таараа шүү дээ.

24 – 3 = 21

Энэ 21 нь их хүч чадалтай, сайхан чийраг болохоороо “NOT” гүнжийг ганцхан даллахад л гүнж маань ухаан сэхээгүй л шуугиад л ороод ирнэ дээ. Тэгээд л “можгонгохгүй” болчихно доо. ЧийрАг гээд буруу бичсэн байна гэх хүн гарах байх л даа. Монгол хэлний нэг гайхамшиг бол ЭР ЭМ эгшиг солигдоход үгийн хүч чадал шал өөр болдог. ЧийрЭг гээд эм эгшиг Э-тэй бичихэд үгийн бяр тэнхээ их суларна, гэвч мань мэтийн махан хүүдийнээс нилээд сүрхий тэнхээтэй; хэрэв Тэр эм эгшиг “Э”-г ЭР эгшиг “А”-гаар солих аваас чийрАг болж, маш тэнхлүүн, өсгөлөн, булиа, бадриун хүн юм уу үг болж таарлаа л даа. ЦАгААн цЭгЭЭн, дЭвших дАвших гэх мэтийн олон үгэс бий.

Энэ 21-ээс бусад хэдэн зуун мянган үйлъүгийг үгүйсгэхэд зориулж “нөгөө 3 баатар” болох DO, DOES, DID-ийг нөгөө(the) NOT гүнжийг нь хөтлүүлээд явуулчихна. Одоо цагт ҮГҮЙсгэх юм уу, өнгөрсөн цагт нь ҮГҮЙсгэх юм уу, хэн ҮГҮЙсгүүлэх гээд байгаа юм бэ, хэддүгээр бие юм бэ “I, HE, SHE, IT, WE, THEY, YOU” юм уу гэдгээсээ харгалзаад энэ гурвын аль нэг нь NOT гүнжтэйгээ хөтлөлцөөд очиж ҮГҮЙсгэж өгнө дөө. “ГҮНЖ NOT” нэг баатаргүйгээр ганцаараа тэр аймшигт үйлъүг рүү очихгүй шүү дээ. Юмыг яаж мэдэхэв. Тэгээд DO not, DOES not, DID not болоод хөтлөлцөөд очино. Одоо бол та нар үйлъүгээ нэг муу юм ҮГҮЙсгэх боллоо шүү дээ.

I AM a driver. = Би БОЛ жолооч хүн

гэдгийг ҮГҮЙсгэн “Би жолооч БИШ” гэж хэлэхийг хүсэх аваас NOT-ийг дуудахад хар эрчээрээ давхиж ирээд л,

I AM NOT a driver. = Би жолооч БИШ. болох жишээтэй юм байна.

He SPEAKS English. = Тэр эрэгтэй Инг хэлээр ЯРЬДАГ.

гэсэн үүнийг “Тэр эр Инг хэлээр ЯРЬДАГгүй хэмээн үгүйсгэх гэе. ЯРЬДАГ гэсэн энэ үйлъүг маань манай нөгөө шууд NOT-ийг дууддаг 21 баатар биш, тийм болохоор нөгөө 3 баатар болох DO not, DOES not, DID not гурвын аль таарахыг нь дуудна. Ярьдаг үйлдлийн эзэн нь HE = ТЭР ЭР гэсэн 3-р биеийн ганцаажтоо, одоо цагт байгаа болохоор DOES not-ийг нь дуудах ажээ. Тэгээд,

He DOES not SPEAK English = Тэр эрэгтэй Инг хэлээр ярьдагГҮЙ. хэмээн ҮГҮЙсгэх болай.

I DO not SPEAK English. = Би Инг хэлээр ярьдагГҮЙ болох жишээний юм байна л даа. Хог гэж.

Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг, “ХОГ” гэдэг үг маань амьдрал ахуйн маш гүн утгатай үг байдаг. Ганцхан энэ үгийг ашиглаад, маш гоё тууж, өгүүллэг бичиж болно. Амьдрал гэж юу юм бэ, бид яах гэж энэ орчлонд төрсөн юм бол энэ тэр гэсэн мянга түмэн асуултанд хариу болох ёстой. ХОГ + ШИ + Л гэсэн үг үүсгэсэн байдлыг ажвал, –ШИ- гэдэг нь ШИнжтэй гэдгийн –ШИ- , -Л гэдэг нь ЮМ гэсэн утгатай бололтой юм аа даа. Нийлээд, ХОГ – ШИнжтэй – ЮМ болж таарлаа. Өнөөдөр ааваа ээжээ, ахан дүүс гээд л чамаас өөр сайхан юмгүй л гүйцгээвч, маргааш нүд анихаар чинь ХОГ дээр аваачаад хаяна даа хөөрхийс. “Танайх ямар их ямар их ХОГШИЛтой айл вэ” гэвэл мөн их ХОГ новштой айл юм гэсэн санаатай болохоос биш, ямар их баян айл вэ гэхгүй. Яагаад, эцсийн эцэст тэр хураасан, цуглуулсан, олсон нөөсөн бүгд нь нэг сайхан өдөр цөм ХОГ болдог байхгүй юу. ХОГийг бид хаядаг. Таны сайхан джиип нэг л өдөр ХОГ дээр хэвтэнэ. “Яадаг ХОГ вэ” гэдэг. Нэг л өдөр таныг үхэхээр чинь ХОГ дээр аваачаад хаячихаад “үүрд дурсана” хэмээн өөрсдөө мөнх юм шиг дэмий юм ярин, хуурамч НУЛИМС унагалцгаадаг даа, хөөрхийс. Таны цуглуулсан эд хөрөнгө, хураасан нөөсөн бүгд чинь өнөөдөр таных мэт санагдах боловч, маргааш өөр хүнд шилждэг учраас дааж даахгүй их новш ХОГшил цуглуулах нь онцгүй байх хэмээн мунхаглана. Манай Явуугийн хэлсэнчилэн “Амьд явна аа гэдэг чинь Амралтанд байгаа юм шиг ээ“ гэдэг шиг амралт чинь дуусаад явахад авч явах юм байхгүй, бүгдий нь орхиод “ХОГ” болон хаяад арилдаг байна даа, хөөрхий. Энэ орчлон өөрөө ШУНАЛаар хорлогдсон учраас “ШУУКАА”тай хүмүүс олон байх тусмаа энэ өндөр өндөр барилгууд, хот хороо энэ тэр босдог бололтой юм билээ.

НУЛИМС

“Crocodile tears” гэдэг хэлц байдаг байна. Үүнийг Ри багштан: “Хуурамч нулимс унагах” хэмээн орчуулаад, “Гумбараа матар ямар нэгэн амьтаныг бариад идэж байхдаа ЭВИЙ ХӨӨРХИЙ МИНЬ гээд уйлж байдаг гэсэн домог яриа бий. Уйлах ч юу байх вэ, юм идэхдээ нүднээс нь НУЛИМС гардаг байж. Үүнээс болоод “crocodile tears = крокодиловы слезы” гэсэн хэлц үүссэн юм билээ. “Хуурамч нулимс” гэж орчуулахад болох байх гэсэн юм гэдэг. Төрийн эр хүн ихэр татан уйлах, гэрийн банхар нохой улин хуцах хоёрыг монголчууд олиггүй юм болохын дохио гэдэг. Ноён уйлах, нохой улих хоёрыг муу ёр хэмээн ихэд цээрлэдэг. Энэ нэг л биш ээ. Засагийн тэргүүн нь енгэнэтэл уйлж байхыг та нар ер үзсэн үү??? Энэ бол саяын “Хуурамч нулимс” юм. Эх орноо зарчихаад эхэр татан баярлан уйлж байгаа нь тэр. Эрх чөлөөгөө дахин алдчихаад цусаар уйлж байгаа нь тэр. Их хурлын зарим гишүүд нь бас даган баясаад уйлалдсан гэсэн. Аав чинь енгэнэтэл уйлаад байвал ямар санагдах вэ. Хужаад эх орноо зарчихаад енгэнэж байцгаа нь энэ. Хулгайч намынхан бас енгэнэлдсэн гэсэн. Энэ юуг өгүүлнэм бэ??? Монгол улс сөнөх замдаа нэгэнт орлоо. Одоо ханиадтай хужаагаар дүүрсэн монгол дууссан. Өинөговийг хүнгүй болгоно. Хятад ямар хүнээр дутах биш. Тэр хэдэн ханидтай хужаа нь ханиад тараагаад цуг үхцгээнэ биз. Дарга нар яагаад ханиад хүрэхгүй байна. ...ЧИ-Л-АЛын 20 жилийн хугацаанд ард олон цөм суурь өвчтэй болсон байна. Эднүүдийг нэг хар даа, лухайгаад, давхар давхар эрүү суугаад л, джиип нь даахгүй хотолзоод л, дэлхий даахгүй уурхайн нүх гараад л. “Алаагүй үнэгний арьсаа хуваацгааггаад, аваагүй мөнгөө тараагаад л” нэг л биш ээ. Нулимсын тухай үлгэр ийнхүү өндөрлж, ҮГҮЙсгэлийн тухай яриа ингээд дуусвай.

Nov 4, 2009

Инг хэлний гурван хөөрхөн өөөдөсхөн үг буюу Дамбийжаагийн тоодгорууд болох A/AN THE хэмээх үгэс

Инг хэл үзэж буй хүнд байнга тааралддаг ийм гурван хөөрхөн, оодойсон, чөтгөр шиг үгэс гишгүүлчих гээд ар өврөөр орж гүйгээд салнаа гэж байхгүй. Заавал ийм юм байх хэрэгтэй болоод л гаргасан хэрэг байх даа. Зарим хэлүүд ийм юмгүй болоод л байхад, энэ британчууд гэж нэг сайхан эрсүүд хийх ажилгүй болоод л ийм юм санаачилсан юм болов уу. Энэ гурав чинь нэръүгийн өмнө орж утгы нь тод болгож өгөхөөс гадна болоогүй бас бусад үгсийн өмнө орж тэднийг нэръүгийн зиндаанд аваачдаг байна.

Эднүүдийг Инг хэлээр ARTICLEs гээд байна. Уул нь нэръүгийн өмнө орж утгы нь тод томруун болгож өгдгийг нь бодвол нэръүгийн хавсрал нэр = adjective = прилагательное болмоор ч юм шиг. Гэтэл, тэр британчууд чинь үүнд ARTICLE гээд нэр өгснийг бодоход яльгүй ялгаа байна. Нэръүгийн хавсрал нэрэнд байдаг шинж тэмдэг нь энэ үгэнд их цөөхөн. Манайхан болохоор, тодорхой гишүүн, тодорхой бус гишүүн ч гэнэ үү нэг нэг нэр хайрласан байх юм билээ. Тодорхой тодорхойгүй гэдэг нь байж болдог юм аа гэхэд гишүүн гэдэг нь ямар учиртай юм бол доо. Бодвол өгүүлбэрийн гишүүн л гэсэн болохоос үйлдвэрчний гишүүн гээгүй байх. Бүр давраад ялгац гишүүн ч гэсэн байгаа. Ялгац гэдэг үгийг нэг сайн эр нэмсэн байна. Арай л ялгадас гээгүй байна. Одоо сүүлийн үед юу гэж орчуулсаныг үзсэнгүй.

Нэрэндээ гол нь биш ч гэлээ, нэрээс бас их юм шалтгаалдаг. Орчлонгийн бүх юм нэргүй байх аваас мунхрана гэсэн байна. Ингээд бодохоор нэрэнд их учир байна. Инг хэлнийзүйн зарим зүйлд нэр өгөхөд учир байдгаас гадна эцэг эх үр хүүхддээ нэрийг тун сайн бодож байж, нэр өгдөг ламхайгаас хүртэл асууж байж гэмээнэ өгдөг байна. Хүүхдэд нэр өгөнгүүт л хувь заяа нь тодорхой болдог байна. Буруу нэр өгвөл хүүхдийн хувь заяанд нөлөөлөхөөс гадна хэлнийзүйн зүйлд буруу нэр өгөх аваас утгын гажуудал болж төөрүүлэх янзтай. Тэр энэ юмны тухай ярих гэж орчлонгийн бүх юманд нэр өгдөг байх юм.

A AN хоёр нь Инг хэлний ONE = НЭГ, НЭГЭН гэдгээс үүдсэн гэж үздэг бололтой юм билээ. Дээр эрт цагт британчууд нь ч юм уу, хэн нь ч юм бэ дээ нэг хэсэг нөхөд ЛАТИН ҮСЭГ хулгайлж аваад хэл яриандаа тааруулж авах яг тэр үед НЭГ гэдгийг ONE гэдэг байж дээ. Хожмоо он жилүүд өнгөрч, түүхэн явцад элдвийн л юм тохиолдож яв явсаар өнөөдөр болохоор өнөөхи ONE маань харин A AN гэсэн хоёр хэлбэртэй болчихсон нааж явдаг гэж байгаа. Үүний ар талд нь НЭГ, НЭГЭН гэсэн санаа нь хэвээр явж байгаа хэрэг.

Өөр нэг нь болох THE болохоор THAT = ЭНЭ, ТЭР гэсэн үгээс гарсан бөгөөд одоо болохоор хэлбэр нь THE болсон боловч, “нөгөө баас хатавч ...” гэдгийн үлгэрээр ТЭР, ЭНЭ гэсэн утга нь цаанаа нь явж, үнэртэж байдаг байна. Нэгэнт л ONE = НЭГ, НЭГЭН гэдгээс үүдсэн юм бол НЭГЭНчилэх чимэг гээд A AN хоёры нь нэрлэж болохгүй юм болов уу. ЧИМЭГ гэдэг нь ардаа орсон нэръүгийн утгыг тодруулан чимэж байгаа ч юм уу даа. Энэ чимэг-ээр нь юун нэръүг болохыг, өөрөөр хэлбэл, өгүүлэгч хүн, түүнийг нь сонсогч этгээд; эс бөгөөс бичигч этгээд, түүнийг нь уншигч хүн аль аль нь мэддэг юм байна уу, эсвээс мэддэггүй юмны нэр байна уу гэдгий нь таниулж өгдөг болохоор нь чимэг гэсэн бололтой дог оо. Эмэгтэй хүнийг уул нь чихний нь ээмэг-чимэгээр нь таньж болдог байсан цаг саяхан сан. Одоо эр эмгүй ээмэг зүүдэг болоод, үс ноос нь ч богинодоод танихын аргагүй болж, дээгүүр доогуур нь барьж суйлж үзэхгүй бол мэдэгдэхээ байсан болохоор гоёл чимэг-ээр таних аргагүй болоо шив дээ. Инг хэлэнд энэ article = чимэг үгсээр одоохондоо нэръүгийг нэг муу юм таниад байгаа бололтой дог оо. Би жаахан нуршимтгай хүн байгаа юм. Нэг юмыг баахан давтан сунжруулах арга барилтай (оросоор бол ПРИЕМ-той) хүн л дээ. Яагаад гэвэл, насанд хүрсэн хүн нэг юмтай 12 удаа тааралдаж байж тогтоодог зантай гэж байгаа. Тэгээд л тэр. Хүн гээч амьтан их мартамхай шүү дээ. Саяхан л гамин гэмингийн гараас нэг юм мултарсан чинь өнөөдөр дагаад гүйж явдаг. Тэр дотроо монгол хүн их сагсуу, тун мартамхай золигууд бололтой.

THE гэдэг нь THAT = ТЭР, ЭНЭ гэдгээс үүдэлтэй болохооор нь ТЭРчилэх, ЭНЭчилэх чимэг хэмээлээ. НЭГЭНчилэх чимэг гэхээр НЭГ ширхэг юмтай холбоотой юм байна, ТЭРчилэх чимэг гэхээр ТЭР, ЭНЭ, НӨГӨӨ, САЯЫН энэ тэр гэсэн мэддэг юмтай холбоотой юм байна гэж ойлгогдох нь амар юм болов уу. Ер нь нэртомъёог зохиодоггүй гэдэг бөгөөд зүгээр ингэж нэрлэе, тэгэж дуудая хэмээн тохирон болздог зүйл гэж байна аа. Тэгэхээр ингэж тохирч болзоё гэж л хэлэх гээд байна. Үүнээс хойш, түүнээс цааш энэ л нэрээр нь нэрлэн занших болно.

Ийм сүрхий юмтай Инг хэл мөн лутаа гэж ТА бодож болох юм. Ээжийнхээ, эхийнхээ гал уураг сүүтэй цуг хөхсөн ЭХийнхээ монгол хэлийг гээчихээд, инг ээжийн хаймар хатуу хөхийг шомбодож Инг хэлний сүү биш гашилсан ус гудрах гээд гүйгээд байгаа та нарыг хараад өрөвдөж байна. Гадаад хэл сурах гэж байгааг чинь хөхүүлэн дэмжиж, ингэж цаг гэрлээ барж суугаа хэдий ч, өөрийнхөө муу ЭХ, ЭЭЖийнхээ хэлийг хэв хэрэггүй хэмээн хаяж орхиод, хужаа ээж, инг ээж, америк ээжийнхээ хэлний хатуу хорчгор хөхийг хөхөх гээд сагнайлцаад байгаад чинь л дургүй хүрч байгаа юм. Ямар ч хэл үзэж, эрдэм мэдэлгээ зузаатгаж болно. Сайшиалтай хэрэг. “Сиймхий гэсэн ГЭР минь билээ, Сэгсгэр ч гэсэн ЭЭЖ минь билээ” гэдэг сайхан үг бий. Хэлээ доромжлуулах гэж Эх чинь чамайг 10 сар тээж махаа идээд амь наана там цаана үхэл амьдралын заагт хүрч байж гаргаад, хичнээн хүйтэн шөнө өндийж хөхүүлж, нойр хоолоо хугаслан байж, яаж тамаа цайж байж өдийд хүргэж өгсөн билээ, тэгтэл та Монгол ээж муухай, хэл нь ч хэрэггүй. Би одоо ...ЧИ-Л-АЛын нийгэмд байгаа болохоор ямар ч хэл үзэж болно. Энэ муу СЭГСГЭР барам, монгол авгайн хэл гэж юу байлаа, хоцрогдсон орны хоцрогдсон хэл үзэж цагаа барахгүй, монгол гэхээс ичиж байна гээд л авч гарна шүү дээ. Пийцаа зөөх гэж ингэж үхэлдэж байх гэж дээ. Инг хэлээр ярьдаг монгол хүнээр тэд дутаагүй. Тэдэнд Инг хэл халтарладаг, эх орноо зарчих шуукаанууд л хэрэгтэй. Харвард төгссөн ч гэнэ үү, юу ч төгссөн ч гэнэ дээ, Тэр Харвард чинь сургууль юм уу, юу юм бэ, тэрүүнийг төгссөн хүн яадаг юм бэ??? Ямар сайн даа л, түүнийг чинь Билл Гейтс хаяж орхио биз дээ. Тэгээд төгсөөгүй мөртлөө сайхан амьдраад л яваад байна шүү дээ. Муу хүн л олон сургууль төгсдөг юм гэсэн. Яагаад??? Юм сурдаггүй булуу булцуу толгойтой байдаг байна. Гадаад дтооодын олон яажгий дөрвөлжин шиг муруй тэмдэг хэд хэдийг зүүчихсэн, дайнд яваад ирсэн баатар шиг юмнууд зөндөө л байдаг байлаа. Эзэн Богд Чиннгис ХАГАН маань Харвард Мааарвард төгсөөгүй шүү дээ. Ийм сайхан эх орны минь унхиа нь барагдсан, ухаанд нь “ухна” унаж үхсэн амьд хүүрнүүдэд үлдээсний нь өнөөдөр ингээд цааш нь харуулав аа хөөрхий.

A AN гэсэн хоёр хэлбэртэй НЭГЭНчилэх чимэг-ийг анхлан өгүүлж буй, уншиж буй юман дотор чинь анх удаа гарч ирж байгаа ТООЛЖ БОЛДОГ буюу ТОО ШИРХЭГТЭЙ НЭГ юмны нэрийн өмнө хэрэглэдэг байна. Яагаад гэвэл энэ чимэг маань өөрөө НЭГ гэсэн утгатай учир тэр бөлгөө. Тэр гарч буй зүйлийг ярьж буй хүн ч, соносч байгаа этгээд ч мэдэхгүй, осолдохгүй л нэг тийм байдаг гэж байна. THE гэдэг ТЭРчилэх, ЭНЭчилэх чимэг-ийг хэн хэн нь мэддэг юмны тухай өгүүлж, бичиж байгаа бол хэрэглэдэг.

Боловсролын яам гэдгийн сайд Одханбайар саяхан Инг хэл заалгах гэж Америкийн нэг нөхөртэй гэрээ хийж байна аа. Америк-т эдийн засгийн хямрал гахайн ханиад хоёр газар авсан учир ядарч буй хүмүүсээ нэг хэдий нь ч гэсэн ийм тэнэг юмнуудтай оронд явуулж цатгах гэж Инг хэлний багш нэр зүүгээд тавих гэж байна. Тэр хүнд буруу нь юу байхав. Манай энэ хэдэн малд хамаг учир байна. Гадаадын хүн л тэжээж байвал нэг болж байдаг. Нэг их сүрхий улс болдог юм уу, хаашаа харсан юм бэ дээ. Тэр мундаг сайд (гадаад олон хэлтэй, онц сурдаг байсан гэж байгаа) ТӨРӨЛХИ хэл хэмээн ярьж байна. Хүн гээч амьтан хоёр хэлтэй байдаг. Салаа хэлтэй гэж битгий ойлгооорой. Нэг нь эхээс төрөхдөө ТӨРӨЛХИЙН ХЭЛ буюу таван сэрхүйн нэг эрхтэн болох, юм амтлах МАХАН ХЭЛтэй төрдөг бол, эхийнхээ хэвлийд байхаасаа аялгуу сайхан эгшгий нь соносч, бүүвэйн дууны нойрсуулах чадалт зөөлөн аялгуунд уярч, ээжийнхээ гал ангир уургаар дамжуулан амалсан харилццаны хэрэглүүр болсон (монгол сайхан хэл буюу) ХАРИЛЦААНЫ ХЭЛ ийм хоёр хэлтэй байдаг байна. Хоол идэхэд амтыг мэдрүүлдэг МАХАН хэл, хоорондоо хэрэлдэхэд хэрэг болдог ХАРИЛЦААНЫ ХЭЛ хоёроо ялгахгүй боловсролын сайдаар ч юу хийнэм билээ. Америк АААНГЛИ хэл гэж байхгүй. Америк хэл ч гэж байхгүй. Тэнд бол дуртай цагаач нь дурын халтар хэлээрээ ярьцгаадаг. 50 муж улс болгон өөр өөрийн хэлтэй. Харин тэд өөр зуураа харилцдаг нэг сонин, тийм хярамцаг шиг хэлтэй юм гэсэн. Түүнийг нь Америкийн аааангли хэл гээд байх шиг байна аа даа. Эхлээд британий Инг хэл сурч суурьтай болсон хойноо тэр салбарласан олон аялга хэлийг нь буюу глобал Инг хэл гэдгий нь үзэх хэрэгтэй гэж хүмүүс бичсэн байх юм билээ.

Инг хэлэнд байдаг тэр сүрхий чимэг-үүд чинь миний сайхан монгол хэлэнд, ээжийн минь сайхан ЭХ хэлэнд өнөөг хүртэл байж ирсэн, одоо ч байж байгаа, цаашдаа ч байх болно.. Энэ хоёр чимэг-ийг та нар одоо ч, өнөөдөр ч хэрэглэсээр байгаа. Даанч юу хэрэглэж байгаагаа мэдэхээ байсан болохоор “айлын хярамцаг амттай, айлын авгай сайхан харагдаа”-д, бичгээ солиод ухаан нь шалдаа буусан болохоор харь орныхны доог тохуу туршилтын туулай болж гүйцсэн. Ийм ч засаг байх гэж. Гахайн ханиад ороод ирсэн шүү, “амь амиа бодоорой” гэдэг засаг манайхаас өөр газар оронд байхгүй. Эрээн, Хөххотоос арай л зургаан тэр бум төгрөгөөр мааска буюу хабар авчирч зарна гэж яриагүй байх даа. Эднүүд сайн дураараа зайлаад, чаддаг улсуудад нь засгийг өгөх хэрэгтэй. Ерөнхий сайд гэдэг сайхан эр КАНАДыг дууриана гэж цагаандаа гарчихсан авч байна. Яагаад гэсэн чинь цаг агаар нь тун ойролцоо гэнэ ээ. “Галуу дууриаж хэрээ хөлөө хөлдөөнө өө” гэж эцэг өвгөд маань захисан. Тэр лав монгол хүн биш. Монголыг 42 градусын уртрагаас урагш хужаа, канадад зарсан новш шүү дээ. Өнөөдөр монгол улс хужаагийн хараат нэгэнт болсон. Үхсэн хатсаны чинь ...ЧИ-Л-Л-тай орон, энэ хойт хоёрын чинь тусгаар улс. Та нарыг хошгоруулж байгаа юм шүү дээ. Эргүү цагаан мөндлүүд минь хошгирцгоо доо. Монгол улс маргааш канадын харьяат болох нь л дээ. Дууслаа эх орон чинь, эх хэл чинь дууслаа. Монгол орон дэлхийн янхны газар, эзэнгүй уул уурхайн орон болсон. Дуртай хужаа, дуртай солонгос, дуртай япон нь дуртай юмаа ачаад аваад, замаа тавиад эхэлчихлээ, арабын хэдэн хулгайч хамаг шонхоры нь хэдэн мянгаар нь барьж зөөгөөд дуусч байхад та нар аааангли хэлтэй зууралдаад сууж байх ч гэж дээ. Наад улс чинь дууслаа. Мэдэж байгаа юм байна уу. Монгол хүүхнүүд амьдрахын эрхээр гадаадынхны ДОХны арчуур болоод дууслаа. Богд уулыг тойроод нэг үзээрэй. Гадаадын бүх улс тэнд ам амы нь эзлээд суучихсан, жаргалыг эдэлж байхад бид энд ааангли хэл, аааардчилал яриад солиороод сууж байдаг. Эх орноо аврах эр зоригтой халхын хүүхэд байна уу.

Нэг жишээ үзэе:

AN old man and AN old woman lived in A hut by A river near A forest. One day THE old man left THE hut and went into THE forest to gather wood. THE old woman went to THE river to wash clothes.

Утга нь: НЭГЭН эмгэн өвгөн хоёр НЭГЭН ой шугуйн хавьцаа НЭГЭН голын хөвөөнөө НЭГЭН муу умгар байшинд байжээ. Нэг удаа ТЭР (НӨГӨӨ, САЯЫН) өвгөн НӨГӨӨ байшингаасаа гарч ТЭР ойгоос түлээ түүхээр явж гэнэ. НӨГӨӨ эмгэн нь ӨНӨӨХИ гол руу хувцас хунар угаахаар явсан юм санжээ.

Монгол хэлэнд ийм юм байна уу, үгүй юү гэдгийг үзэе. Үлгэр ингэж эхэлдэг байна:

“Эрт урьдын цагт A = (НЭГЭН) бадарчин явж байжээ. THE = (ТЭР) бадарчин AN = (НЭГЭН) айлд оржээ. THE = (НӨГӨӨ) айл нь түүнийг хөөж туужээ.” A гэдгий нь гийгүүлэгч авиагаар эхэлсэн нэръүгийн өмнө бичих бөгөөд AN гэдгий нь эгшиг авиагаар эхэлсэн нэръүгийн өмнө бичдэг юм байна. Ялгамжтай дуудахын учир ийнхүү өөр өөр болсон байна. Энэ хоёр үлгэр тун ойролцоо байгаа. Монгол хэлэнд ARTICLE-ууд байна уу??? Байгаа биз дээ. Бид хүнээс илүү л гарна уу гэхээс биш, өнөөдрийнх шиг хүний доор орж явсангүй. Ичмээр юм. Ухаанаар төр барина уу гэхээс биш, харь хэлээр төр барихгүй. Тэд эх орноо зарахад хэрэг болох, хагас дутуу гаж дуудлагатай, маажгий ааангли хэлтэй л новшнууд шүү дээ. Тэрнийг ямар хэл гэх вэ. Инг хэл төсөөлдөг хүн, Монголын хэмжээнд ТАВ байснаас одоо нэг хоёр л хүн байна.

“Өвгөн чинь өчигдөр дэлгүүрээс НЭГ зурагт авсан чинь НӨГӨӨдөхи чинь эвдэрхий юм байсан байна.”

Энэ мэтээр өдөр шөнө, өглөө үдэшгүй хэрэглэж байгаа. Монголын “НӨГӨӨДХИ”-ийг гадаадын хүн ойлгодоггүй гээд л нэг их сүрхий хүн ойлгодоггүй хэлтэй улс болох гэсэн чинь юу вэ тэр нь ердөө л “THE” байж таарлаа л даа.

Oct 29, 2009

BE (am/is/are/was/were), THERE is/are IT is буюу Инг хэлний гурван БАЙНА/БАЙДАГ

Инг хэлэнд манай хэлний БАЙНА/БАЙДАГ-ийг үзүүлэн илэрхийлэх гурван янзын арга хэлбэр байна. Чухам алины нь хэзээ хэдийд, хаана хэрэглэх вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Ингли хэлэнд гурван чухал үйлъүг байдаг гэж нэг дурдсан. Түүний нэг нь энэ to BE – байХ гэдэг үйлъүг байна. Үйлъүгийн заалт тэмдэг болох to-гүй дан ганц BE гэж байвал BE – БАЙ- болдог байна. Монгол хэлэнд үйлъүгийн үндсийн ард зурдас зураас тавьж тэмдэглэдэг байна. Энэ хэлбэрийг тольбичгийн хэлбэр ч гэж нэрлэдэг. Тольбичигт энэ хэлбэрий нь өгдөг. Үүнийг, өгүүлэгч хүн сонсогч хүн хоёр, эсвэл бичигч хүн уншигч хүн хоёр мэддэг юмны байгаа/байхгүй-н тухай ярихад, бичихэд хэрэглэдэг байна.

- Where is my book?

- It IS on the table.

Эндээс харахад, асууж буй хүн, хариулж буй хүн хоёулаа мэддэг номын тухай ярилцаж байна. Тийм болохоор гуравдугаар биеийн төлөөний үг It (book)-ттэй BE-гийн одоо цагийн хэлбэр болох IS-ийг хэрэглэсэн байна. Энд байгаа IT бол CAT гэдгийг дахин давтан хэлж нуршихгүйн тулд төлөөлүүлж буй төлөөний үг юм байна.


THERE is/are-гийн хувьд бол мөн л байна/байдаг гэсэн утгатай үг боловч хэрэглэх газар нь өөр байдаг. Гол төлөв ямар нэгэн тодорхой газар ямар нэгэн юм байгаа байхгүйг заан үзүүлэхэд хэрэглэдэг. Ер нь хаа нэгтээ ямар нэгэн юм байгаа/байхгүй-г илэрхийлэхэд хэрэглэнэ. “Хойт энгэр дээр хоёр адуу байна, урд аманд гурван гэр байна”, “Инг хэл үзэх олон арга байдаг” энэ тэр гэж манай хэлээр нэг ярьдаг даа, тэр санааг гаргахад үүнийг хэрэглэнэ.

THERE IS no phone in this room. = Энэ өрөөнд утас байхгүй байна. Энэ өрөөнд утас алга. Энэ өрөө утасгүй юм байна.

Энэ өрөөнд гэдэг нь хаана гэдгий нь зааж байгаа болохоор энэхүү there is-ийг хэрэглэж байна. Ганц утас юм болохоор IS-ийг нь хэрэглэжээ. Олон юмны тухай өгүүлж байгаа бол are-г нь хэрэглэнэ.

THERE ARE books on the table. = Ширээн дээр ном(ууд) байна.

Ном нь олон учраас ARE = байцгаана гэдгийг хэрэглэжээ. Ширээн дээр гэдэг нь хаана байгааг заасан үг.

Монгол хэлэнд олонтоо гэдэг ухагдахуун байдаггүй юм гэсэн. Байхгүй юмыг байлгаж зориуд хэлийг нь эвдэх гэж заадаг. Энэ “ШИНЭҮСГИЙН” багш нарыг яая даа байз. Тийн ялгалгүй хэлийг 8 тийн ялгалтай болгочихсон өчигдөрхөн зурагтаар нэг сөөвгөр охин авч өгч байна лээ. Ингэхээр л, шүүмжлэлээ, нуршлаа гээд байх юм. Бичиг солихоор ухаан НЯЛХАРДАГ гээд нэг юм бичсэн чинь “ойлгохгүй байна”, яагаад чухам “нялхардаг нь” алга байна гээд байх юм. Ингээд ингээд гээд уул нь их л нуршиж бичсэн юм сан. Ойлгохгүй байна гэдэг нь “НЯЛХАР”чихсан байгаа юм биш үү. Орой та гэртээ очоод, кирил бичгээр бичсэн юунаас ямар ямар ухаан авч байна гэдгээ нэг бодоорой. Хэрүүлийн хэдэн шар сонин, тааруухан орчуулгатай учир нь олдохгүй, баяжих талаар гарсан хэдэн хэнд ч хэрэггүй навтаснаас өөр юу байна. Та маниджмант-аар зөндөө л ном уншаа биз дээ. Гийсэн юм хаа байна. Цаана чинь америк англи чинь учраа олохоо байчихаад байна. Хов хоосон, хув худлаа юм уншаад баяжих гээд гүрийгээд байдаг. Бас сонин улс юм аа. Энэ бол ухаан нь нялх хүүхдийнх шиг нялхарсан байгаагийн нэг бодтай жишээ байна. Хэлний тухай ярьж байснаа улстөр лүү орлоо л гэх юм. Улстөр чинь таны амьдралыг сүйд хийж байгаа биз дээ. Инг хэл гэдэг өвчин чинь “хэлний дайн” болж байгааг үзүүлж байна. Өөрийнхөө юмыг хаячихаад хүний юм руу салбаганаад мөн хөөрхөн байна аа. “Цэргийн дайн”-аас гадна шүү дээ. Энэ их аюултай дайн. Цэргийн дайнаас ч аюултай. Монголчууд энэ дайнд сүйрч гүйцсэн. Инг хэл ч байхгүй, орос хэл ч байхгүй, монгол ЭХ ХЭЛ ч байхгүй. Элмэг юмнууд явж байна. Социализм байгуулж дуусаад одоо улс орноо, гэр орноо нураагаад кааапииитализм байгуулж байна. Хэлий нь устгана гэдэг чинь тухайн үндэстэнг цааш нь харууллаа гэсэн үг. Ядарч байхад яр гэж, энэ нэг түвэдийн богд бас хажууд нь ч юу билээ. Үүнийг л ухаан нялхарсан гээд байгаа юм. Чойжамцыг хар даа, нисэх буудалд байв уу, тэр түвэд хүний өмнө сөхөрч унаад л байж харагдсан. Ийм л болдог байна. Тээр жил ирэхэд нь шашныхаа хамаг тамга тэмдгийг зальт түвдэд мянган хоньтойгоо өргөө биз дээ. Үүнийг л ухаангүй болсон гээд байгаа юм. Монголын бүх богдууд л түвдэд төрж байдаг, өөр газар төрдөггүй. Энэ богдоо ерөнхийлөгч болгочихгүй юу. Энэ бол ухаан нялхараад зогссонгүй, нялх хүүхэд ч гэсэн харийн хүн хараад айна биз дээ. Шашин бол бизнес луйвар шүү дээ. Марксын “хар тамхи” гэж хэлдэг ч ортой. Ухаан чбайхгүй, мэдрэл ч алга. Нэг хөх түвэд харангуутаа л хамаг юмаа бариад л гүйгээд байдаг. “Гандан” компаний захирал Чой муу байна. Бурханы нэр барьж хоол олж идэж буй амьтад шүү дээ. Ингэж хэлэхээр “буян”-аа барна гэж авна. Өөрсдийгөө шүтүүлэх уран аргаа тэд нар мэднээ мэднэ. Бурхан хүн хоёрын хооронд эднүүд ингэж алцаганаж байх хэрэг юун. Энэ нүглээ тэд харин яаж давна даа. Түвэдүүд шашнаараа тийм мундаг юм бол хятадын хошного долоож боол нь болчихсон явахгүй байх нь яасан юм бэ. Энэдхэгт толгой хоргодож байж монголд томроод байх хэрэггүй. Түвэд эх орноо аврах хэрэгтэй шүү дээ. Монголд ирж ингэж аялал жуулчлал хийж явахаар, нутгаа авраач. Эднүүд хаана очиж бурхантай уулзаж бидний нүгэл буяныг дамжуулж хайцаалдаг байна аа. Христийн фирмүүд, шарын шашны компаниуд бүгд адилхан. Нэр нь л онд ондоо болохоос өөр юм байхгүй. Адилдаа адил, годилдоо годил, авч идэх, хууран мэхлэхийн “агаар нь нэгэн” буй заа.


Монгол хэлэнд нэг тийм эзэн үйлдэгчгүй хэллэгүүд байдаг. “Хүйтэн байна. Халуун байна. Инг хэл сурахад хүнд байна. Инг хэл сурах нь чухал байна.” гэх мэтчилэнгийн юмс зөндөө байна. Хэн хүйтрүүлээд, хэн халаагаад, хэн хүнд болгоод байгаа, хэн чухал болгоод байгааг хариуцах эзэн байхгүй. Нэг ийм битүү хүтүү юманд бол нөгөө
IT IS гэдгийг хэрэглэдэг.

IT IS cold. = Хүйтэн БАЙНА.

IT IS hot. = Халуун БАЙНА.

IT IS difficult to learn English. = Инг хэл сурах хүнд БАЙНА.

IT IS important to learn English. = Инг хэл сурах нь чухал БАЙНА.

Энд бол IT нь ямар ч утга байхгүй. Зүгээр л нэг “мануухай” гэсэн хэрэг. IT IS cold. = Хүйтэн БАЙНА. гэдгийн COLD гэдэг нь ХҮЙТЭН; IS гэдэг нь БАЙНА гэсэн хэрэг. IT гэдэг нь илүү юм шиг байна. Илүү нь ч илүү юм, гэвч Инг хэлэнд өгүүлбэр болгонд заавал нэг үйлдэл байдлын эзэн шүү юм байх ёстой. Тэгэхээр нэг “мануухай шиг сүг байх ёстой болно. Тэр нь энэхүү IT юм шүү. Өөр ямар ч утга байхгүй.


“Өсөхөөс сурсан үндэсний хэл ОРХИЖ (мартаж
биш шүү) болшгүй соёл,

Үхтэл орших төрөлхи нутаг САЛЖ болшгүй орон”

Манай бичгийн их хүн Д. Нацагдорж гуай ингэж айлджээ. Нутгаасаа салсан, хэл соёлоо орхилоо. Одоо юу хэрэгтэй юм бэ. Үхэхээр чинь чамайг оршуулах газар ч байхгүй болсон. Алты нь авсан нүх рүү хаяулах уу??? Бодож үз. Надтай хэрэлдээд яахав. Бүх юм шувтарсан цагаан бумбандаа нэгэнт оржээ. Ум ма ни бад мэ хум!!!!!!! Аааанли хэл үзсээр байгаад энэ насаа барах вий дээ. Хэлний дайнд ялагдсан. Америк биднийг атомын бөмбөгөөр биш, ААААНЛИ хэлний бөмбөгөөр бөмбөгдөөд Нагасаки бил үү нэг хот шиг болгосон байна. Монгол хэлнээс нэг эвдэрхий араг яс л үлдэх бололтой.

“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл минь”

Чингэлтэй дүүргийн сонгууль шиг наймаа болоод дуусав аа хөөрхий.

“Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ”

Чи бидний гараар ороод нэг мөсөн нугаслуулав аа хөөрхий.

Oct 24, 2009

Инг хэлний амин чухал BE HAVE DO хэмээх гурван үйлъүг

Инг хэлээр юм уншихад нүдний тань үзүүрт байнга торж байдаг, юм хүм хэлэхэд тань хэлний тань үзүүр дээр хэзээд бөнжигнөж байдаг, хүний яриа соносоход чихний тань хэнгэрэг дээр үргэлж дэлдэж байдаг нэг ийм гурван хэрэгтэй үйлъүг байдаг. Энэ гурав л Инг хэлийг нэг юм хөдөлгөж байдаг бололтой. Энэ гурвыг л сайн мэдэж байвал Инг хэл ч гайгүй юм биш үү. Энэ гурвын тухай бичих аваас нэг хөөрхөөн ном товхимол болох бололтой юм билээ.

“THE SECRET” = “ТАЙЛАХ НУУЦ” ,“ТАЙЛСАН НУУЦ” ч гэж орчуулж болох нэг ном гарч, баахан шуугиулав бололтой. Ном орчуулах гэдэг тамаа цайсан ажил байдаг бөгөөд “тамын хүн тамдаа жаргалтай” гэдэг шиг, үйл үр болохоор суухаас өөр арга байхгүй. Орчуулга хийхэд хоёр хэлний мэдэлгэ тэгш байх ёстой гэж мэргэд айлдсан байдаг юм билээ. Одоо цагт “Лев слова” = “Үгийн арслан” –ууд байхгүй болохоор шинэ цагийн шалдан банди охидууд орчуулга хийж нэг баллаж байна аа. Хүүе хаая гэх ахлах хүнгүй болжээ. Сүүл үеийнхэн дотроос Ри багш шиг, Чимид гуай шиг орчуулагчид гартал 1000 жил хэрэгтэй биз. Гүнъүйлст шиг, Арго шиг орчуулагчид бол монголоор дүүрэн бий л дээ. Эртний мэргэдийг бол дурсаад ч хэрэггүй. Тэд компьютергүй, дулаан байргүй, гэрэл чийдэнгүй тийм хатуу орчинд байж байж биднээс яагаад тийм мундаг байваа гэдэг сонин байна. Бид чинь джиип унаад л, хаусанд суугаад л, саунд хөлрөөд л, компьютер шажигануулаад л, ааанглиар пажигануулаад л, шарын шашны лам нар нь Түвэд хэлээр түжигнүүлээд л, бөхийн барилдаанд боорцог тараагаад л, энд тэнд байшингийн шав тавихад сан тавиад л, гоо бүсгүй шалгаруулах шалдан хүүхний зугаатай үзвэрт инээмсэглэн сууж сүжрээд л, харийн газраас хэддүгээр богд ч гэнэ ээ уриад л, хамаг малаа бариад л, шашныхаа тамга тэмдгийг гардуулаад л, “сайн сайн гэхээр сахлаа будав” гэгчээр зарим зураач лам нар нь Очирваань бурханы хөрөгт баахан хужаа оруулж зураад л , айл болгонд түүнийгээ тараагаад байгаагаараа бол ч мөн ч мундаг баймаар. Хийж чадах юмгүй болсон. Христийн компаниуд нь ном сургаалаа хэдэн шалдан жулдрай охидуудаар айл болгонд оруулж тарааж өгөөд л, нэг биш ээ. Монголыг хэн хэн ийм болгов. Одоо үүнээс гоё юмнууд болно. За, үг олдож, үхэр холдож байх шиг байна.

Өмнө дурдсан энэ номд нэг өгүүлбэр бий:

"You can HAVE, DO, and BE anything you want."

Энэ өгүүлбэр юугаараа тийм сүрхий онцлог юм бэ гэвэл, нөгөө чухал гурван үйлъүг маань нэг өгүүлбэрт зэрэгцээд ороод ирсэнд их олзуурхууштай сонин юм болж байгаа нь тэр. Үүнийг юу гэж монголоор буулгасан орчуулгы нь үзэе:

“Та хүссэнээ авч, хүссэнээ хийж, хүссэнээрээ байх бүрэн бололцоотой.”

Орос орчуулгы нь үзэе:

“Вы можете иметь все, что хотите,делать все, что хотите, и быть всем, кем хотите.”

Энэ гурвыг зэрэгцүүлж тавиад нэг үзэе.

“You can HAVE, DO, and BE anything you want.”

“Вы можете иметь все, что хотите,делать все, что

хотите, и быть всем, кем хотите.”

"Та хүссэнээ авч, хүссэнээ хийж, хүссэнээрээ байх бүрэн бололцоотой."

You = Вы = Та

can = можете = бүрэн бололцоотой

HAVE = иметь = авч

DO = делать = хийж

and = и

BE = быть = байх

anything = все = ...

want = хотите = хүссэнээ

Энэ хүн уг номыг орчуулах гэж “махаа” идсэн гэж би бодож байна. Зөндөө л шаналсан байх. Нөгөө хэлэндээ сайн юмаа гэхэд эх хэлэндээ ээжийнхээ муу нөгөө монгол хэлэндээ тааруухан маруухан юм шиг ээ. Мань мэтдээ таарсан л орчуулга болсон байх. Ри багшийн хэлсэнчилэн, “Муу орчуулгын бүдэг шилээр харахад” гэдэг шиг тийм бүдэг шилээр хармааргүй тун сонин ном юм шүү дээ. Нэг тийм бүдэг саарал юм л харагдаж байгаа. Нөгөө нэг “фокус” нь таараагүй зураг шиг юм болсон байна. ...ЧИ-Л-АЛ-сан холбооныхон шиг дураараа шатааж болдог, зоргоороо загнаж болдог, хүссэнээрээ идэж болдог юм шиг орчуулга болсон байна.

Еврей буюу джүүд нар хэрхин баян цатгалан явдаг, бусад нь яагаад ядуу зүдүүгээрээ тэдний боол болж явсан, тэд дэлхийг одоо хүртэл гартаа атгаж бодсон санаснаараа улс орнуудыг нурааж тарааж байдаг зэргийг таах ёстой нууцыг 5000 жил гаруй хав дарж ирсний нь ил гаргаж тавьснаараа энэ ном их хэрэгтэй юм. Иймд орчуулга нь сайн байх ёстой болоод л тэр. Түүнээс биш, дэлгүүрээр дүүрэн баяжих ухааны, мэниджмантын .... мэтийн орчуулга тааруухан номууд овоолгоостой байна. Манай энэ хэдэн хулхи ч бас л хуж-джүүд байж мэдэх л байх. Гарч ирэнгүүтээ л хүүхдийн гэсэн болгоныг л устгаад эхэлсэн шүү дээ. Энэ мөн мундаг бодлого шүү. Ирэдүйг нь боомилож байгаа хэрэг. Хүүхдийн кинотеатруудад, номын санд нь христ аавынхаа сүм дацан, хөрөнгийн бирж энэ тэр хэв хэрэггүй юм оруулсан байгаа. Хүүхдийн ордны нь авч иднэ гэж хотын дарга байсан нэг жинхэнэ луухаа баахан юм болсон шүү дээ. Үхэр монголууд зүгээр хараад л сууж байгаа. Энэ талаар бас нэг ийм нууцы нь илчилсэн ном гарвал их сонин байх бий.

Хүн гагцхүү хүсдэггүй л болохоос биш, хүсэх л юм бол хүссэн юм нь биелдэг байна. “Хүссэн юм хүзүүгээр орооно.” гэж монголчууд ярьдаг. Та нар нэг юм хүсээд үзээрэй. Биелдэг юм. Зөв юм хүсээрэй дээ. Джүүдээс өмнө хүсэл биелдгийг бид мэдэж байсан байна. Тэр дотроо халхавч болсон халхууд даанч хүсэл байхгүй, шунаг савдагийн булчирхай нь хөгжөөгүй золигууд даа. Энэ баруун аймгийн зүүн аймгийн болон хэцүү нэртүүдийн булчирхай томтой нь харагдаж байгаа. Сайн эрсүүдийн, хулгайлсан адуугаа хашдаг НУУЦ агуй шиг ...ЧИ-Л-АЛ-сан нам маань хулгайчдын амиа авч гарах хоргодох байр болж хувирчээ. Энэ одоо юу болж байна аа. Атомын бөмбөг биш юм аа гэхэд АРДын бөмбөг нэг бууна даа. Хоргодох байры нь ч харин нэг газар “тэгшлэх” байх.

Ер нь дээр үеийн улс өнөөгийнхөөс өндөр эрдэм чадалтай байсан байх. Японы нэг нөхөр танай өвгөд дээдэс компьютертэй байсан байх. Энэ монгол бичгийг компьютергүй бол зохиох аргагүй гэж байсан гэсэн. Олон нутгийн аялгуутай монголчуудад тэр бүх аялгуунд нь тааруулж ийм цөөхөн дүрсээр бүтдэг, хэлнийзүйн ганцхан дүрэмтэй дундын нэг бичиг зохионо гэдэг нээрээ л хэцүү байх. Тэр бас сүрхий гярхай нөхөр байна. Одооны тэнэг юмнуудад мянган компьютер байгаад ч хэрэг алга. Юун үсэг зохиохтой манатай, байгаа бичиг үсгий нь устгаад дууслаа.

Anything = any + thing гэсэн бүтэцтэй үүсмэл тодорхойгүй төлөөний үг гээч юм байна. Any гэдэг нь ямар нэгэн, аливаа, thing гэдэг нь юм гэсэн үг ажээ. Нийлээд, ямар нэгэн юм, буюу тэгээд anything you want гэхээрээ юу санасан болгон тань, ямар нэгэн юм юу л хүснэм тэр тань, санасан хэрэг бүгд тань сэдхигчлэн бүтэх, юу санасан бүхэн аян зөндөөн бүтэх, аль санасан хүссэн болгон, аливаа юм тань бүтэх, хүссэн санасан юм болзогоны долоон ходоод тань, юу санасан есөн хүсэл тань гэсэн санаа байгаа бололтой. Есхөн хүсэл ч биш юм аа, бүх хүсэл гэдгийг тааруухан орчуулагчийн амаар будаа идсэн хэрэг. Хаанаас л есхөн хүсэлтэй шунагууд байв гэж дээ. Түүнээс биш хүссэнээ л авч байдаг, хүссэнээрээ ангайж идчихээд, алцайгаад хэвтэж байдаг эрх танхи баячуулын хүүхэд арай биш бололтой. Ойлгоход хэцүү байна. Монголчууд чинь буруу яриад зөв ойлгодогдоо л нэг юм болж байдаг байх. Энэ бол ганц өгүүлбэр. Бүтэн ном бол мөн хөөрхий болоо доо. Мөнх тэнгэр минь биднийг болгоож байгаарай. Эх хэлий минь үлдээж, Инг хэлийг тонилгож хайрлаарай.

Хужаад толгойгоо угаалгасан өвөр монголоосоо бид ч дээрдэхи юм алга. “Гурвын даваа” “АХА” хоёрыг харьцуулаад нэг хараарай. Дүндээ дүнг, бандаа банг байгаа. ДүнГ, банГ гэдгийн үгийн адгийн “Г”-г араас нь эгшгээр эхэлсэн үг орохгүй бол дууддаггүй. Их инхлэг гэдэг бөгөөд нГ-г хэлний араар дуудах тэмдэг нь тэр “Г” юм шүү дээ. Хэлний урдуур буюу үзүүрээр дуудахы нь зүгээр л “Н” гэж бичиг үсэгтэй улс орон тэмдэглэдэг. Нас гэдгийн “Н” юм даа. Нөгөө их инхлэг нь таНГ туНГ, пиНГ паНГ, гаНГ гуНГ гэдгийн Н юм. “Г” –г яах гэж бичсэн юм бэ гэвэл, “Н” ч “Н” гэхдээ, дуудахдаа хэлний хойгуур “Г”-г дууддаг газраар дууд гэдгийн тэмдэг юм. Хасаг хэлнийх бол “Г”-г нь бага “г” үсгээр бичдэг байх. “Нг”-рхүү юм уу даа. WashiNGton гэдэгт энэ их ихлэг гэдэг үсэг ордог байна. Манай сонсол-зурагт радиогийн шинэ үсэгт тайлагдсан алдарт их мэдэгч нэвтрүүлэгчид маань ВашиНГитон гээд л хээв нэг, саяхан Америкаас ирсэн ерөнхийлөгч шиг авна шүү дээ. Түүгээр үүгээр дуудна шүү гээд тавиад өгсөн дууддаггүй тэмдгий нь харин бүр болиод ар талд нь байхгүй байсан нэг “И” нэмээд “ГИ” гэж авдаг гэж байгаа. Хөөрхийс дөө, монголд эднүүдээс өөр үсэг бичиг төсөөлдөг хүн байдаггүй юм болов уу. Мөн ч хэцүү байна даа. Яана даа яана. Яам тамгын газрын сайд дарга нар нь мэргэжлийн бус, намын нэг хулгайч, эсвэл түүний авгайн дүү энэ тэр шүү дээ. Хөдөө аж ахуйн яамны сайдыг нэг хэр даа. Саяхан л баруун аймгийн ачаа тээврийн диспетчер ч бил үү нэг юм хийгээд архи уугаад сууж байсан нэг бадарчин одоо баяртай нь аргагүй наймаагаа хийгээд монхогноод, сэг идсэн хон хэрээ шиг юм ийш тийш хараад нэг ганц болж байгаа бололтой. Солонгос бол тэр байтугай юмыг зажлахгүй залгина шүү дээ. .Дорнотыг аль эрт эднүүд идсэн шүү дээ. Одоо тэр ном өгч байгаа нь зүгээр л баталггааг нь авч байгаа хэрэг. “Зүүн хоёр аймаг малын мөргүй болно, баруун хоёр аймаг хүний мөргүй болно” гэж Богдын лүндэнд байдаг гэсэн. Тэр л болж байх шиг ээ.Тэр этгээд эх орноо зарчихаад, монхогнон монхогнон, тагтаа идчихсэн шонхор шиг их байна аа. Баяр тэр хоёр японд очоод нэг сүрхий улс болоод хамаг малаа ачуулах болсон. Япон нь Увсыг давст уултай нь, чацарганатай юутай хүүтэй ачаад аваад явсан.Нөгөө үржил шимгүй мал гэж хоч өгдөг маань зарахын тулд ингэж молиго үмхүүлдэг байна. Дорнотын талыг солонгос хужаа хоёрт эрүүл хүнсний нь талбай болгон зарж байгааг нь. Тэнд эрүүл тариа, ногоо, мал сүрэг өсгөж зөөж байгаа. Дорнотынхон юу хийж суудаг харламарууд вэ. Энэ улс орныг эзэнтэй болгох цаг болсон. Монголын эрүүл залуусы нь солонгос руу ачаад, гадаадад энхийн сахиулд зөөгөөд, энд нэг хэдэн ДОХтой янхнууд, тэтгэврийн хэдэн турж үхсэн хөгшид, траншеягийн хэдэн согтуу хар юм үлдэж хужаа солонгос хоёр нэг нар нь гарч байгаа юм шиг загнаж байна. Та нар харж байгаа биз дээ. Ламбаа энэ нэг муухай ханиадыг хөөрхөн тарааж байгаа биз дээ. Үлдсэний нь үхүүлэх гэж байгаа нь тэр. Гавьяат багш эрүүл мэндийн сайд хийгээд гунганаад байна аа хөөрхий. Орос улс, ийм том гүрэн хорио цээр тавиад байхад Цолмон Ламбаа хоёр юу юм бэ??? Тэр Цолмон гэдэг авгай хэний юу нь вэ. Ханиад гарангуут нь хорио тавих байсан. Болж байгаа юм ерөөсөө алга. Болохгүй байгаа юмсыг болж байна гээд “амны бэлгээс ашдын бэлгэ” гээд хоосон сайхан байна гээд үхлээ хүлээгээд суугаад байх уу. Сургуулийн хүүхдүүдэд өгч байгаа тараг, сүү, гурилан идэш нь ямар ч баталгаа байхгүй. 10 жилийн дараа аюул болох юм өгч байгаа. Баталгаа нь хэдэн хулгайч төсвийн мөнгө хувааж идэж байгаа. Нэг авгай ярихдаа, мундаг лабораторитой болсон, одоо чухам монголд хортой юм орж ирэхгүй гээд бас болоогүй ээ, цагаан халаад өмсчихсөн байна аа. Хужаа лаборатори шүү дээ. Хамаг программы нь өөрчлөөд хортой тусмаа хоргүй гаргадаг болгочихсон юм л байгаа. Түүнийгээ ч ажиллулж чадахгүй шүү дээ. Тэр аягүй бол хужаа авгай байгаа. Дашбалбар Зэнээ энэ тэрийг дор нь л хор өгч цааш нь харуулаа биз дээ. Цуг дагуулан явж хор идүүлсэн хүн нь одоо ичихгүй гөлийгөөд явж л байгаа шүү дээ. Дашбалбар гуайг өнгөрсөний нь орой нь хужаанууд “монгол газар манай болсон баа” гээд хуга архидаж байсан гэж байгаа. “Хөх монголынхныг” аваачаад цөмий нь шоронд хийсэн.

Дьявол не любит, когда его называют по имени.

Буг чөтгөрүүд нэрээр нь дуудахад уцаарладаг.

Улстөрийн чөтгөр шумнасууд сул хэлтгий талы нь хэлсэн хүнд бүр ч их дургүй. Сатана буюу муу зүгийн юм шүглэсэн тэд олзондоо бялуурахдаа яадгаа алддаг. “Хүний ёс”, “хүний үнэр”, “хүний мөс”, “хүний жудаг” гэж байдаг болохоос биш, “хүний эрх” гэж байдаггүй. Та гуай бол ганцхан “ЭРХ”-тэй: дуртай өдрөө христтэйгээ уулзахаар үхэж болно. Бусад эрх буюу дураараа аашлах тань хажууд чинь буй нийгэм олны эрх ашгаар хязгаарлагдан хасагдаж байдаг. Бид чинь “буруу яриад зөв ойлгодог” эвдэрсэн машинтай адилхан болчихсон хөгийн юмнууд шүү дээ. Биднээс өөр буруу худлаа яриад зөв хийдэг улс дэлхийд байхгүй. Өнөөдөр бид орчлонгийн хог шаар болж байна. Худлаа яриад л, хэрэлдээд л суугаад байна. Та нар их хурлын зартай хэдэн хэрүүлчдийг үнэнээсээ хэрэлддэг гэж бодож байна уу??? А бөлгийн ч бил үү, ААШ (эмнэлгийн хэлэнд латин хэлээр H-ийг ААШ гэдэг байх) хэд ч билээ нэг ханиад гарсан биш, аарц адууны мах хоёр л нэг мандаж үнэ нь тэнгэрт тулж байх шиг. “Томчуул” гаднаас хэдэн төгрөг хусна. Тийм учраас зөөлөн менежмент гэдгээр алгуур тараагаад, болж өгвөл хэдийг цааш харуулах санаатай байх шиг байна. Хабар буюу маска нь ч бүр үнийн хярд гарсан. Ингэж нэг нэгээ иддэгийг зах зээл гээд байна. Хувьсгалын өмнө “шанага нь тав, шавхруу нь гурав” гэсэн захын хар шулмал авгайнууд дүүрэн байсан. Өнөөдөр бүр тэрнээс дордсон. Үхсэн хатсан энэ хойт хоёрын чинь зах зээл, шуугиур зах буюу базаар гээд нэг ийм юм хааяагүй л байсан. Барууны тэнэгүүдийг дууриаж зах зээлд орлоо гээд хашгичаад байсан чинь харин баавгайн савраас мулт үсрээд луугийн аманд орчихдог гэж байна. 100 сая доллар ам руу ороод ирлээ, 50 000, 50 000 төгрөг та нартаа өгч цөмөөрөө хамтарч эх орноо зарсан хэрэгт холбогдоод дашийшоог болно гээд л өвчигнөөд байна. Юм үзээгүй гуйлгачин хужаа. Наадах чинь мөнгө юм уу. Больж солиорцгоо. Канадууд наадхаар чинь хошногоо арчдаг юм шүү дээ. Хүний бөгс арчдаг улаан зоосны үнэгүй хов хоосон ногоон өнгөтэй цаас авч эх орноо зарчихаад мөн их сагсаганаж байна. Наадахы чинь америкт хэдэн тэрбумаар нь шар сонин шиг хэвлэдэг. Ары нь даах ямар ч хамгаалалт байхгүй. Нэг өдөр доллар унавал, наадхаар чинь байшин доторлож ханын цаас хийхээс өөр арга байхгүй. Хоосон ногоон өнгөтэй цаасанд юун ингэтлээ эргүүтэн шунана вэ???!!! Дэлхийн улсууд наадхы чинь мэдчихээд үндэстнийхээ мөнгөөр гүйлгээ хийцгээж байна.

Улстөрийн гавьяат жүжигчин цол бий болгомоор байна. Их хурлын өмхий зааланд 20 жил унгас алдсан юмнууд сууж л байна. Амаар унгас алддаг байхгүй юу. Битгий хошногоороо гэж бодоорой. Өдөржингөө хэрэлдэж байгаа юм чинь хааяа бас тэрүүгээрээ хий мий гаргадаг л байх л даа. Улстөрийн хөдөлмөрийн баатар цол бий болговол 10-аад хүн аман дээр авна. Еранхийлөгч нэг юм бодож байгаа байх аа. АРД үгнээс айгаад улсынхаа нэрээс хасаад, монгол хэлний үгийн сангаас орхисон мөртөө яахаараа ...ЧИ-Л-АЛ-сан ерөнхийлөгч мөртлөө АРДчилсан ерөнхийлөгч болчихдог билээ. Монголын АРД ИРГЭД ээ гээд байгаа шүү. Хоёр янзын юм байна. Байхаас ч аргагүй. АРД нь монголчууд, ИРГЭН нь хөршүүүд байх нь дээ. Хүн амын тоо мөн хурдан өсч байна. Монгол хүн төрөөд өсөөд байгаа юм байхгүй. Гаднын ах дүү нар нь ирж дүүргээд өсгөөд байна. Монгол хүний тоо сая ч хүрэхгүй. Гадаадад гаргаж зарсан боолтойгоо бол дөхөж магадгүй.

Хар захын дамын наймачид буюу төрийн харьяат халаасны хулгайчид хийгээд чейндж нэртэй дээрэмчидийг үгүй хийгээгүй байхад миний ард түмний амьдрал дээшлэнэ ээ гэж нэг байхгүй. Хужаанууд манай төрийн хулгайчдаас “Та нар яаж сая хүрэхгүй тоо толгойтой ард түмнийхээ амьдралыг ийм дорой байлгаад бариад байж чадаж байна аа???” гэж асуусан гэсэн. Чойбалсан гуай ийм муухай захыг буюу “шанага нь тав, шавхруу нь гурвыг” устгахаар одооны найман шаргын мөнгөний дамчдын хажууд орших “Шар дэлгүүр”-ийг байгуулж улсын хоршоог үүсгэсэн гэж байгаа. Валютын чейндж гээд байгаа хулгайчид чинь банкны мөнгөөр гүйлгээ хийдэг нь нууц биш шүү дээ. Эднүүдийг хусах хэрэгтэй. ...ЧИ-Л-АЛ-ынхны байгуулсан гавьяа энэ. Эрээний хог зөөх гэж бид ийм нийгэм хүсээгүй. Ичээч хулгайчууд аа, кидад улс яаж хөгжиж байна, та нар энэ сая хүрэхгүй юмнуудыг яаж тураалд нь хүргэж байна. Азийн африк болгоод хаялаа. Одоо хариуцлага тооцох цаг болсон. Хил чинь онгорхой шүү дээ. Гашуун сухайтын баруун талд байхаа, Дашийн загийн шугуй байдаг. Түүгээр Даш машинуудаа урагши нь гаргадаг байсан. Ху нам энэ нэг хэдэн үхээрээ зайлуулж, залуу сайхан боловсон, эх оронч, эрдэм чадалтай залуусыг тавьж эх орноо аврах хэрэгтэй. Баяр гуай эх орноо сүүлийн хэдэн сард мөн ч шуурхай зарж байна шүү. Зул мөхөхийнхөө өмнө нэг их гэрэл гаргадаг юм гэсэн. Тэр нь л биш байгаасай. Ядарсан ард түмэн хөрөнгөө алдсан учир амьд явахын тулд хулгай хийж байгаа болохоос биш, эднүүд шиг хагартлаа баяжихын тулд эх орноо зараагүй учир тэдэнд буруу байхгүй. Баячуудын юмыг Тоорой бандь шиг хулгайлах, дээрэмдэх ёстой. Түүнээс биш, ядарсан нэгнээ хусдаг нь л буруу. Согтуу жолооч нэмэгдээд байна гээд л Сайнжаргал ч бил үү нэг бэлэн ярьдаг гуниггүй эр зурагтаар байнга л гарч байх юм. Замын цагдаад нөгөө согтуу нь таван цаас үмхүүлээд л таг болдог болохоор яаж согтуу жолоочийн тоо буурах вэ дээ. Улам л нэмэгддэг нь зөв шүү дээ. Илрүүлэлт сайн байна гэж авна аа, цагдаа нарын илрүүлэлт сайн биш, идэлт онц байна. Өглөө 4 цагт л хүний өмхий ам үнэрлээд л зогсож байдаг шүү дээ. Согтуу жолооч байвал мөнгө саах гэж байгаа юм. Ямар ч хяналт, зөвтгөл холбоо байхгүй. Зөвтгөл холбоог юу гэнэ ээ, гэдрэг өеөшсөн холбоо гэнэ үү. Өеөсч харал гэж. Гэмт хэрэг ихсээд байна гээд л нааж байна. Гэмт хэрэг гаргадаг газар болох баар рестораны тоог хэдэн мянгад хүрэгчихээд, гэмт хэрэг ургах үндсий нь тарьчихаад худлаа яриад сууж байх хэрэг юун. Санаатай ингэж худлаа ярьдаг байх. Чөлөөт цагаа өнгөрөөх газар залууст алга гэнэ ээ. Хуцав аа. Хийх ажилгүй, уншиж сурах юмаа барчихсан амьтад уу??? Ингэж залуусыг хордуулж, хойт үеий нь дуусгадаг байхгүй юу. Харийн гар хөл болж эх орны минь дуусгагчидаас хоёр яс салах болсон. Өдий үед:

Хар захын дамчдын хууранбаа даанч олон

Худлаа сонгуулийн хоосон амлалт даанч их

Харийнхны гар хөл болсон луйварчид дэндүү харгис

Хайран сайхан эх орон ингээд дуусдаг нь даанч харуусмаар.

Oct 20, 2009

Бичиг үсэг үл мэдэх явдалд “БОЛОВСРОЛ”-ын яам түмэн буруутай!!!

“... неистовая безграмотность... –

гаргуундаа гарчихсан мадагтай...”

Б.Ринчен

Зайнаас холоос Инг хэл сурах төсөл гэнэ үү??? Өнгөрсөн зууны 70-аад оны үед байх, гадаад хэл сурах “болгар арга” гэж нэг юм гарч нэг их шуугиж билээ. Тэр яадаг арга юм бэ гэвэл, магнитофон тавиад л чихэндээ чагнуур (одооны ярьдаг “чихэвч” биш шүү, “чихивч” гэдэг чинь чихээ хөлдөөхгүйн тулд хоёр чихиндээ угладаг үстэй юм уу, эсвэл ноосон эдээр хийсэн чихи дааруулахгүй нэг зүйл болохоос биш, юм чагнадаг соносдог юмыг “чагнуур” гэдэг юм байна. Мал мэнд үү гэснээс, чихивч гэсэн чинь нэг хэв хэрэггүй юм санаанд ороод ирлээ. CONDOM [коондам] буюу оросоор бол презерватив гэдгийг хэдэн эмч орчуулах гээд бардаггүй гэнэ. Уул нь анх энэ юмыг хонины нарийн гэдсээр хийсэн хүний нь нэр юм гэсэн. Манай ярианы хар хэлэнд ГОНДООМ гээд орчихсон байгаа. Тэр эмч нар эмнэлгийн юм жаахан гадарлана уу гэхээс эх хэлнийхээ хувьд таг юм болохоороо чадахаа байгаад, нэг хөнгөн шингэн хөөргөндүү нөхрөө Ри багштан руу явуулж асуулгахаар шийдсэн юм байх. Нөгөөдөхи нөхөр нь би ийм муухай юмыг тэр том хүнээс асууж чадахгүй, ичээд байна ухааны юм ярьсан юм байх. Аргагүйн эрхэнд онгироож онгироож явуулж дээ. Ри багштан эелдэг сайхнаар тосч аваад хэрэг зоригий нь асуусан юм байх. Толгойгоо баахан маажиж маажиж, “Ринчен гуай бид нэг хэдэн эмч энэ үгийг монгол хэл рүү буулгах гэсэн чинь бууж өгдөггүй гэж дээ.“ Ри багштан ёжлох болоод ирэхээрээ гэдийсхийгээд, жуумалздаг зантай. Тэгээд гэдэсхийн жуумалзаж байснаа: хуруугаа гозойлгон “Үүнийг хүү минь юу гэдэг вэ?” хэмээн асууж, хашир эрийн мэддэг юм харагдахаар нь “Хуруу байна аа” л гэж гэнэ. За тэгвэл, хүү минь, хуруунд хийдэг юмыг монгол хэлээр юу гэдэг вэ?” гэж байна гэнэ. “Хуруувч гэдэг ээ” гээд л хариу барьсан юм байх. Ри багштан, хүзүүгээ заагаад “За, хүүхээ, үүнийг юу гэдэг вэ?” гэж байна гэнэ. Ашгүй мэддэг юм болохоор нь “Хүзүү байна аа” гэж гэнэ. Ри багштан “За, тэгвэл хүүхээ, хүзүүнд угладаг нэг юмыг монголоор юу гэдэг вэ?” гэж байна гэнэ. “Хүзүүвч гэдэг ээ” гээд хариу барьж гэнэ. Тэгтэл ри багштан, “Тэгвэл, хүүхээ, шодойсон юманд угладаг юм болохоор тэр лав монгол хэлээр ШОДОЙВЧ байж таараа “ гэсэн гэдэг. Нөгөө нөхөр ч баярлаж талархсанаа илэрхийлж тал өгөлгүй тэр чигтээ уяа нь алдуурсан нохой шиг юм арилсан гэдэг. Эх хэлээ мэднэ гэж үүнийг л хэлдэг байх. “ШОДОН, ШОДОЙСОН ЮМ” гэдгээс айх юм байхгүй. “ШОДОН ГЭЗЭГ” энэ тэр гээд зөндөө үг байдаг. Гэтэл одоо юу гэнэ ээ, та минь, БЭЛГЭВЧ гэнэ үү??? Монгол хэлэнд наад зах нь гурван янзын БЭЛЭГ, БЭЛГЭ, БИЛИГ байдаг байна. Түүний энэ БЭЛГЭ +ВЧИ гэж үүсгэснийг харвал, үнэхээр эх хэлнээсээ хоёр яс ангижирсан юм харагдаж байгаа. БЭЛГЭ ёр, БЭЛГЭ тэмдэг, ТАНИХ юм энэ тэр хийсвэр хоосон, харагдах баригдах “ШОДОЙСОН” ч юм байхгүй юмыг аваачаад нэг юманд углаад “бэлгэВЧИ” болгоод хаячихсан байна. “БЭЛГЭ эрхтэн” = ТАНИХ эрхтэн” гэдгийг ташиараад БЭЛГЭ гэдгий нь ШОДОЙ гэж ухаараад БЭЛГЭВЧИ болгоод хаясан байна. Түүний оронд БЭЛГЭ эрхтэВЧИ гэвэл арай дээр байжээ. Тэгтэл бас эм хүнийхэд углах нэг юм хэрэгтэй болно оо доо. Хагардаггүй ШААР БӨМБӨЛӨГ мэтийн дээвэр туурга шиг юм байх болж байна уу??? Бид чинь ... гаргуундаа гарсан улс төр шигээ, ...гаргуундаа гарсан мадагтай ... хэл бичигтэй болжээ.) хийгээд л унтаад өглөө босоход хамаг юмаа тогтоосон байдаг юм байх. Энэ арга нилээд шуугиулсан шүү. Олон ч хүн тэгэж сурах гэж нойргүйхэн хоносон байх. Уул нь залхуухан монгол хүнд л таармаар арга байгаа юм. Даанч тийм юм байдаггүй нь сайхан. Тэгээд энэ аргын сайн муугийн талаар Ри багшаас асуусан юм байх: “Хээ цэс, унтаж байхад нь байтугай, сэрүүн байхад нь заагаад сурдаггүй шүү дээ.” гэсэн гэдэг. Хажуу дэргэд нь зогсоод хэлж өгөөд байхад сурдаггүй юм чинь, юуны чинь алс холоос сурах билээ дээ. Энэ бол зүгээр л нэг түмний хөрөнгийг идэх нэг луйвар байхгүй юу. Харь алс улсын хэлийг холын зайнаас сурна гэхэд үнэмшил даанч байхгүй. Кирилл бичгээр одоо та нар юу үзэж, уншиж байна вэ гэвэл, хав хар эрчим баагиулсан хэрүүлийн хэдэн шар сонин, харийн хэдэн муу орчуулгатай маркетинг, менежмент, баяжих ухааны ном шүү юмнууд уншиж байгаа. Ном уншаад хүн дууриагаад баяжичихдаг бол ч амар байна аа.

Боловсролын яам бол аль нэг намын намын үүр биш. Чадалтай хүн олж тавих ёстой болохоос биш намуудын хэдэн хулгайч тэнд төсвийн мөнгө идэж суух ёсгүй. Танай нам тэр яамы нь ав, манай нам энэ яамы нь авая. Танай нам тэр яамны дэд сайдыг ав, манайх энэ яамны жинхэнэ сайды нь авая гэсэн наймаа бол ердийн үлгэр болжээ. Ийм заваан юмыг юугий нь харж суудаг байна аа.

Хуурч мэхлэхгүй бол худалдахгүй

Худлаа хэлэхгүй бол сонгогдохгүй

Хулгай хийхгүй бол баяжихгүй

Хувьсгал хийхгүй бол өөдлөхгүй

Ийм цаг үе нэгэнт тулж ирсэн байна.

Сонгууль монгуульд хэдэн тэр бумаар нь түмний хөрөнгийг цацаж байхаар СОЁЛ БОЛОВСРОЛ-д хөрөнгө хаямаар байна.Жил болгон л шинэ сурах бичиг хэвлүүлэхээр хэдэн тэр бум төгрөг салхинд хийсгэн, түмнийг чирэгдүүлж, төсвийн мөнгө барж байхаа болих цаг болсон. Дээр дооргүй СОЁЛ ч гэж юу юм, БОЛОВСРОЛ ч гэж юу юм бэ гэдгээ мэдэхээ больсон байгаа. Энэ хоёрын ялгааг би номчирхож ...ЧИ-Л-АЛынхан шиг цэцэрхмээргүй байна. СОЁЛ БОЛОВСРОЛ гэсэн хоршоо үгийн утгыг ч мэдэхээ байжээ. Ри багштаны тайлбараас эши татая: “Соёл боловсрол” гэдэг эртний монгол нэртомьёо бол агуулгаараа орос, англи зэргийн хэлний культура – culture гэсэнтэй яг дүйж байгаа боловч, хоршоо үгийн хувьд хоёр зүйлийн юмыг багтаасан талаар тэдгээр европын нэртомьёотой яг дүйхгүй. Оросын культура гэдэг уг нь латин хэлнээс европын олон улсыг дамжиж, сүүлийн дамжилга нь баруун зүгт зах нийлсэн латин соёлт слав нэгэн үндэст Польш улс байсан байдалтай. Тарих боловсруулах гэсэн утгатай учир, культура картофеля гэж орос европоор хэлж болох нь, монголоор яасан ч иддэг төмсний соёл гэж болохгүй нь, салаа утга нь өөр өөр байдаг учир, хоёр хэлний үг яг дүйцэл болдоггүйн нэгэн жишээ даруй болно. Монгол хэлний соёл гэдэг үг сургах соёхын СОЁ гэдгээс гарсан утгатай тул, УХААН ОЮУНы холбогдол салбар утга байхаас, газар хагалах, тарих суулгахын холбогдолтой салаа утгагүй үг болно. Европ хэлнээ духовная культура гэдэг нэртомьёо монгол бичгийн хэлнээ бас хэдийн байсан нь даруй утга соёл гэсэн нэр болно. Материальная культура гэж оросоор европоос орчуулан нэрлэсэн нэртомьёо нь монгол хэлнээ даруй эдийн боловсрол гэсэнтэй яг дүйх бөгөөд, монгол хэлнээ утга соёл – эдийн боловсрол гэсэн хоёр ухагдахууны нэртомьёог хоршоо үг болгож, эцэг эх, халуун хүйтэн гэсэн хоршоо үгийн адил болгохдоо, хоршоо үг – хошоод үгээр бүтсэн байдаг зарчимтай тул УТГА СОЁЛ гэдгээс УТГА гэдгий нь хасан, СОЁХ гэж ухаан оюун, сургал соёл-д холбогдолтой гол гол үгий нь үлдээж, нөгөө ЭДИЙН БОЛОВСРОЛ гэдгийн ЭДИЙН гэсэн харьяалан тодотгох хүртээл үгий нь хасан, гол БОЛОВСРОЛ гэдэг үгийг үлдээж, тэр хоёр гол нэрийг хоршуулж, СОЁЛ БОЛОВСРОЛ гэдэг хоршоо үг болгосон нь, даруй УТГА СОЁЛ, ЭДИЙН БОЛОВСРОЛ гэдгийг багтаан хураасан нэр болно. Түүгээрээ европын ер жир культура гэсэн үгнээс уудам өргөн утгатай учир, монголын эл СОЁЛ БОЛОВСРОЛ гэсэн хоршоо үгийг оросоор нарийн бүрин орчуулах гэвэл даруй духовная и материальная культура гэж орчуулах ёстой болно. Энэ завсрын монгол орос толь хийгчид, энэ мэт нарийн утга учрыг шүүн тунгааж, орос дүйцэл нэрий нь оноосон зүйл надад л дайралдсангүй тул, орчуулгын тороор утгыг шүүхдээ, нарийн юмыг торынхоо том нүдээр алддаг юм байна гэж боддог боллоо. Чингээд, нямбай хичээнгүй бичгийн хүн,ирээдүйн сайн дуун хөрвүүлэгч буюу сайн толичин болох сэхээтэн залуусаас үүнийг үзэхдээ санаа авуузай хэмээн эл соёл боловсрол гэдэг ганц хоршоо үгнээс жишин нягтлаж бодоход утга агуулгын талаар хоёр хэлнээ дуун хөрвүүлэхэд их учир байдгийг анхаарууштайг дурадсу.

Сургууль соёл гэдэг хоршоо үг, миний мэдэхэд шинэ гарч ирсэн хоршоо үг болно. Нам засаг, нам эвлэл, нам үйлдвэрчин гэх зэргийн хоршоо үг бол, мөн л ардын хувьсгалын эхээр гарч ирсэн үг бөгөөд нэртомьёо. Нам төр гэдэг хоршоо үг бүр ч саяхан шадарханы хоршоо үг. Дэлхийн хоёрдугаар дайнаас нилээд хойно гарч ирснийг даруй сонин хэвлэл шүүрдмэгц бараг сар өдөр нь хүртэл гарч ирэх бий.

Үүнд СОЁЛ гэдэг үг бол, СУРГАЛ СОЁЛ гэдэгтэй холбоотойн учир, биетэй холбогдолтой юманд СОЁЛ гэдэг үгийг хэрэглэдэггүй, БОЛОВСРОХ гэсэн утгатай холбогдолтой БОЛОВСОН, БОЛОВСРОНГУЙ гэдэг үг хэрэглэдэг нь орос хэлнээ энэ тухайд хэрэглэдэг культура, культурный гэсэн үгийн хэрэгцээтэй дүйнэ. Хүн төрөлхтөн, чулуун зэвсгээс эхлэн СОЁЛ БОЛОВСРОЛ-той болсон учир, культура каменного века – чулуун зэвсгийн үеийн СОЁЛ БОЛОВСРОЛ гэж өргөн хэмжээгээр нь утга соёл эдийн боловсрол-ыг хамран үздэг анам. Чингэхэд, одоо нийт ардын боловсон байдлын төлөө тэмцэхдээ СОЁЛЖУУЛАХ гэж бичдэг нь ор СОЁЛ-гүй юмын утгатай болж байгаа тул, БОЛОВСОН болгох, БОЛОВСРУУЛАХ гэх нь утга агуулгын хувьд илүү зохимжтой болно: БОЛОВСОН заншил, БОЛОВСОН байдал, БОЛОВСОН амьдрал, БОЛОВСОН хөдөлмөр, БОЛОВСОН харилцаа гэх мэт нь даруй орос болговол: культурные навыки, культура быта, культура труда, культурное обращение гэдэгтэй таарах болно. СОЁЛЧ гэсэн үгийг оросоор орчуулбал даруй НОСИТЕЛЬ КУЛЬТУРЫ мөн, КУЛЬТУРТРЕГЕР гэж германаас урд хэрэглэж байсан үгийн хуучин утгатай нь дүйцнэ. Орос хэлнээ НОСИТЕЛЬ КУЛЬТУРЫ гэдэг үг бий болоход нөгөө герман хэлнээс авсан нэрийг хожим арай ондоохон өнгөтэй хэрэглэх болсон байнам: сүрхий СОЁН СУРГАГЧ гэж гайхуулагч этгээд гэсэн үнэр оржээ. Бид л СОЁЛгүйчүүдийг гийгүүлж байна гэж цаадуулын сагсайдагт зэвүүцсэн учир, тэр нэрэнд өөр санаа өнгө орсон нь жишээлбэл, хятадаар ГЭМИН гэж хувьсгал, хувьсгалт, хувьсгалч гэсэн үг атал, манай хэлнээ ГЭМИН гэхэд ардын зэвүү хүрдэг, харгис дарлагч этгээд гэсэн ухагдахуун болж ирсэнтэй адил ажээ.”

Эндээс харахад яамны нэр нь ч оносонгүй. Сайд нь нэрээ зөв бичиж чадахгүй улс орны чинь ямар улс орон гэх вэ??? Та нар ч нэрээ зөв бичиж чадахгүй байгаа. Тэгээд болоогүй бичиг үсэгт тайлагдсан гээд байгаа. Больж үз. Ном сониноо нэг аваад уншаад үз дээ. Ямар хэлээр бичсэн нь мэдэгдэхгүй. Дуудлагаар нь бичээд байгаа юм уу, ёстой чөтгөр бүү мэд. Амьд монгол хэл аман дотор чинь байгаа шүү. Ерөнхийлөгчөөсөө авхуулаад ерөнхий сайдаар дамжаад монгол хэлний багш нь хүртэл нэрээ зөв бичиж чадахгүй улсы чинь ямар улс орон гэх вэ. Болоогүй бас латин үсэгт орно энэ тэр гээд сагсаганаад байгаа. Больж үз. Монголын үр хүүхдийн тархийг толгойг шинэ үсэг гэгчээр таван үеэр нь нь угаасан. Одоо боль. Латин үсгээр дараагийн үеийн толгойг нь мулзайтал нь угаах нь л дээ. Эд бол эсэргүүнүүд. Цөм монголын эсрэг, энэ улс орныг сүйтгэх гэж мөнгө харамж авсан новшнууд. Энд нэг ч халхын хүүхэд байхгүй. Үхэр халхууд нэг сэрээд 80 жил унтлаа. Юугий нь харж суудаг хөгийн амьтад вэ??? 20 жил нурааж идэхий нь харлаа. Улс орноо урагш хойш зөөгөөд дууслаа. Одоо та нарт юу хэрэгтэй юм бэ!!! Энэ улс сөнөхөд ганцхан жил байна.

Зурагт – радиогийн, хэвлэл мэдээлэлийн энэ нэг хэдэн сайхан хульхууд байна аа. Эд нар монгол хэлийг монгол улстай юутай хүүтэй нь дуусгахад гардан оролцож байгаа хүүдийнүүд. Хүний соёл боловсролын төвшин нь урьд бол “Танхил өссөн миний лаа амраг нь Тавхан үгэндээ танигдаад байна аа, хөө” гэдэг байсан бол одоо “Гадаад хэлтэй миний лаа амраг нь Ганцхан үгэндээ танигдаад байна аа, хөө”. Ам нээнгүүт л хүний соёл боловсрол нь хүнд харагдаж байдаг байна.

Ингэж “ШИНЭ ҮСГИЙН” дүрэм зааж хүүхдийн толгой эргүүлж байснаас ерөөсөө монгол хэл заахаа больчих. Энхбаяр гэж нэг эргүү юм, 2015 онд төрийн хэргийг англи хэлээр хөтлөнө билүү нэг юм донгосоод байсан. Түүний бие нь гайгүй л байх даа. Монгол хэл байгаа болохоор Монгол улс гэж явдаг болохоос биш, англиар ярьсан, төрийн хэргээ англиар хөтөлдөг орныг Монгол улс гэхгүй шүү дээ. Ийм эргүү тэнэг юмнуудыг төрүүлсэн эцэг эх гэж ямар хөгийн юмнууд байдаг байна аа.

Сурах бичгийн бизнесийн газар ажлаа сайжруулж, гаргуундаа гарсан мадагтай энэ муухай бичгээ өөрчлөх цаг болсон. Монгол хэлний багш нар даанч тусгүй улс. Өөрсдийнхөө нэрээ зөв бичиж чадахгүй байж хүүдэд муу тавина. Уул нь өөртөө муу тавьцгаах хэрэгтэй. Бас цалингаа голно. Нэрээ зөв бичдэг болчихоод дараа нь цалингаа ярь. Хүүхдүүд үнэний нь хэлэхээр “зуудаг” байна. Хайран залуу насы нь эднүүд хэв хэрэггүй, хов хоосон, хаа ч байдаггүй эргүү юм зааж худлаа бичүүлсээр байгаад дуусгаж байна. Монгол Инг хэл хоёр тийн ялгалгүй хэл. Тэгсэн эднүүд Монгол хэлийг хуучин долоон тийн ялгалтай гэж авдаг байснаа болиод нэгийг хаанаас ч юм олж ирээд найман тийн ялгалтай болгочихсон байгаа юм. Хэлэнд нь байхгүй юмыг зохиомлоор “үнээ хээлтүүлэх гэж” байгаа юм шиг авчраад шургуулчихдаг гэж байгаа. Орос хэл бол тийн ялгалтай хэл. РУКА –гар, рукИ – гарЫН, рукЕ – гарт, рукУ – гарЫГ, рукОЙ – гарААР, о рукЕ – гарын ТУХАЙ гэх мэтээр ялгалдаг байна. Инг хэл тийн ялгалын утгыг УГТВАР ҮГ гэдгээр илэрхийлдэг байна. БАШИ йин НОМ гэдгийг Инг хэлээр THE BOOK of THE TEACHER гэдэг. Угтвар үг гэдгийн УГТВАР гэдэг нь нэръүгийн урд нь угтаж ордог юм байна, ҮГ гэдэг нь тусдаа бичдэг юм байна гэдэг ойлголт ухагдахууныг заадаг байна. Монгол хэлэнд бол тийн ялгалын утгыг ДАГАВАР ҮГ гэдгээр илэрхийлдэг. ДАГАВАР гэдэг нь араас нь дагаж явдаг юм байна, ҮГ гэдэг нь тусдаа юм байна гэсэн ойлголт өгнөө. Зүгээр ДАГАВАР гэвэл үгийн араас нь шууд нийлүүлэн залгадаг юм байна, зүгээр УГТВАР гэвэл үгийнхээ өмнө шууд алгадаг юм байна гэсэн санаатай байдаг. Инг хэл Монгол хэлний сэдхих чиг нь өөр өөр, харилцан тонгоруу сэдхидэг. Инг өгүүлбэрийг араас нь хөөгөөд орчуулбал монголоор гараад ирнэ, монгол өгүүлбэрийг араас нь хөөгөөд орчуулбал инг хэлний утга нь гардаг байна. Саяын жишээг ажигла.

Соёл гэгээрлийн яам маань “гаргуундаа гарсан мадагтай” хэл бичгээ янзлах цаг болсон. Иймэрхүү байдлаар цаашдаа явах арга байхгүй. Монгол улс гэдгийнхээ Монгол гэдгээс ичээд байгаа бол солихгүй юу. Та нарт хийхгүй юм гэж байх биш. Хойт ИРГЭН улс гэхгүй юу. Муусайн цувиралууд минь.