“Хэлийг сурахад хичээл зүтгэл, өдөр бүрийн шаргуу ажиллагаа, уйгагуй оролдолго, дасгал хэрэгтэй. Хэл бол хүний харилцааны хэрэглүүр учир эх хэлээ сайн сурч судалсаны дараагаар гадаад хэлийг оролдож сурна. Хэл оролдоход өдөр бүр тэр хэлээр унших, бичих, дасгал хийх, хоёроос доошгүй цагийг заавал гаргаж үзэх хэрэгтэй байдаг.” “... үг бол олон утгатай. Жишээ нь “Запах человека” гэдгийг хүний мөс, хүний үнэр, хүний нүнжиг, хүний тулх, хүн нуруу гэх мэтээр орчуулж болно. Үгийн өвгөн утгын таяг тулдаг учир гол санааг түших нь зүйтэй гэж зөвлөөд: -“Хүний үнэр ч олон нэртэй шүү дээ” гээд мушийжээ.
“Ам хавийнхыг гашланги гэнэ,
Алд биеийнхийг хөлс гэнэ,
Өгзөг хавийнхийг өмхий гэнэ,
Салтаа хавийнхийг самхай гэнэ,
Хос суганыхыг
Хулмас гэнэ,
Хоёр зээрдийнхийг шивэр гэнэ” хэмээн айлдсан гэдэг.
Эх хэлээ сурсны дараагаар харь хэл үзнэ гэдэг л их сонин байгаа юм. Бид нар шиг эх хэл ч байхгүй, харь хэл ч байхгүй амьтад мөн хөөрхий еэ. Сурахгүй шүү дээ.
“Орчин үеийн өндөр соёлт улс бүхэн, үгсийн чадалтан их бичгийн хүмүүсийнхээ боловсруулан чадалтай болгосон бичгийнхээ хэлийг бахархал болгодог, түүнээс сэхээ орж монгол ардынхаа бичгийн сайхан хэлийг би бахархаж, УРАН ЧАДВАРЫН уурхай нь мөн түүнд байх бий гэж үздэг.”
Бичгийнхээ сайхан хэлийг бахархах нь байтугай БИЧИГ-ээ устгачихаад ЛАТИНдана гээд эргүүтэж суудаг, КАНАДАжина гээд мангайгаад хэвтэж байдаг. Үлдсэн ганц МИАТ-ыг хувааж идэх гэж үхэлдэж байгааг нь хар даа. Солонгосын гарт хамаг юмаа өгсөн, одоо нисэхээ өгнө гэнэ. Энэ үнэхээр даварсан хэрэг биш үү.
Подражание – самоубийство. = Галуу дууриасан хэрээ хөлөө хөлдөөнө. Хөл нь хөлдөхөөр үхнэ л гэсэн үг. Амиа хорлож байгаа хэрэг. Энэ л болж байх шиг.
“Sometimes (заримдаа, хааяа, хааяа заримдаа), when (-д, тэгэхдээ ингэхдээ, хэзээ) you (та нар) consider (бодлого бол-, бодлого болдог бай-, ... гэж гайхан бодож ява-,) taking (take гэдэг нь их олон утгатай, уг нь ав- гэсэн үндсэн утгатай, хойт урд цуг хамт буй үгээсээ болж янз янзын утга гаргадаг бололтой юм билээ, энд бол утгы нь харахад нэг юм эхлэх, оролдох, сэдэх мэтийн бололтой) on (тухай, талаар гэсэн санаа бүхий угтвар үг) a new (шинэхэн, шинэ) venture (эхлэл, анхлал, ажил төрөл, санаа оноо) – whether (уу, үү гэсэн асуух үгийн утгатай) it`s (it is-ийн хураангуй, энэ нь, тэр нь) raising (мэндлэх, төрөх, өсгөх өндийлгөх гэсэн санаа бий ) a child (хүүхэд шуухад), writing (бичихүй, бичих) a book (ном, судар, дэвтэр), starting (эхлүүлэх, үүсгэх, бий болгох, байгуулах, зохион байгуулах) a new business (ажил хэрэг, арилжаа худалдаа, аж төрөл, амь зуулга, үйлдвэр үйлчилгээ), beginning (эхлэхүй, нэвтрүүлхүй) a savings (санхүү мөнгөний шинэ бүтцийн) plan (төлөвлөгөө, уран нарийн арга), or (эс бөгөөс) anything (аливаа зүйл) else (өөр бусад) – the task (зорилт) can (-ж болох юм) seem (санагда-, тийм ийм юм шиг үзэгдэ-, бодогдо-, ) overwhelming. (цаана нь гармааргүй, дааж давшгүй, барж дөнгөмөөргүй, ахадсан, гүйцээж дөнгөмөөргүй, гүйцэлдүүлж амжмааргүй, хирээс хэтийдсэн, сачий хүрмээргүй юм шиг)”
Sometimes, when you cosider taking on a new venture – whether it`s raising a child, writing a book, starting a new business, beginning a savings plan, or anything else – the task can seem overwhelming.
Урт ч бай, өргөн ч бай аливаа аян зам цөм ямхаас эхэлдэг гэнэ. Алд дэлэм ч нэг л ямхаас эхэлнэ, аймаг орон ч нэг л ямхаас эхлэнэ, англи хэл ч гэсэн нэг л ямхаас эхлэнэ. Ямх ямх нь яв явсаар тэнгэрийн хаяанд хүрч, огторгуйн цээлд тулах ажээ. Аливаа ажлыг эхэлсэн байхад адагт нь хүрч л таараа. Удаан түргэн хүрэх эсэх нь гагцхүү Таны чин сэдхил, чухам оролдолго мэдэх хэрэг.
Инг хэлний “Нөхөрлөсөн хорин дөрвөн баатар, Нөхцсөн нэг гүнж ГҮНЖ NOT”-ийг сайхан хүснэгт оруулж байгаад чээжил, бараг хүзүүнээсээ зүүж явахад илүүдэхгүй шүү. Энэ 24-н баатар байхгүй бол Инг хэл хөдлөхгүй шүү.