Nov 4, 2009

Инг хэлний гурван хөөрхөн өөөдөсхөн үг буюу Дамбийжаагийн тоодгорууд болох A/AN THE хэмээх үгэс

Инг хэл үзэж буй хүнд байнга тааралддаг ийм гурван хөөрхөн, оодойсон, чөтгөр шиг үгэс гишгүүлчих гээд ар өврөөр орж гүйгээд салнаа гэж байхгүй. Заавал ийм юм байх хэрэгтэй болоод л гаргасан хэрэг байх даа. Зарим хэлүүд ийм юмгүй болоод л байхад, энэ британчууд гэж нэг сайхан эрсүүд хийх ажилгүй болоод л ийм юм санаачилсан юм болов уу. Энэ гурав чинь нэръүгийн өмнө орж утгы нь тод болгож өгөхөөс гадна болоогүй бас бусад үгсийн өмнө орж тэднийг нэръүгийн зиндаанд аваачдаг байна.

Эднүүдийг Инг хэлээр ARTICLEs гээд байна. Уул нь нэръүгийн өмнө орж утгы нь тод томруун болгож өгдгийг нь бодвол нэръүгийн хавсрал нэр = adjective = прилагательное болмоор ч юм шиг. Гэтэл, тэр британчууд чинь үүнд ARTICLE гээд нэр өгснийг бодоход яльгүй ялгаа байна. Нэръүгийн хавсрал нэрэнд байдаг шинж тэмдэг нь энэ үгэнд их цөөхөн. Манайхан болохоор, тодорхой гишүүн, тодорхой бус гишүүн ч гэнэ үү нэг нэг нэр хайрласан байх юм билээ. Тодорхой тодорхойгүй гэдэг нь байж болдог юм аа гэхэд гишүүн гэдэг нь ямар учиртай юм бол доо. Бодвол өгүүлбэрийн гишүүн л гэсэн болохоос үйлдвэрчний гишүүн гээгүй байх. Бүр давраад ялгац гишүүн ч гэсэн байгаа. Ялгац гэдэг үгийг нэг сайн эр нэмсэн байна. Арай л ялгадас гээгүй байна. Одоо сүүлийн үед юу гэж орчуулсаныг үзсэнгүй.

Нэрэндээ гол нь биш ч гэлээ, нэрээс бас их юм шалтгаалдаг. Орчлонгийн бүх юм нэргүй байх аваас мунхрана гэсэн байна. Ингээд бодохоор нэрэнд их учир байна. Инг хэлнийзүйн зарим зүйлд нэр өгөхөд учир байдгаас гадна эцэг эх үр хүүхддээ нэрийг тун сайн бодож байж, нэр өгдөг ламхайгаас хүртэл асууж байж гэмээнэ өгдөг байна. Хүүхдэд нэр өгөнгүүт л хувь заяа нь тодорхой болдог байна. Буруу нэр өгвөл хүүхдийн хувь заяанд нөлөөлөхөөс гадна хэлнийзүйн зүйлд буруу нэр өгөх аваас утгын гажуудал болж төөрүүлэх янзтай. Тэр энэ юмны тухай ярих гэж орчлонгийн бүх юманд нэр өгдөг байх юм.

A AN хоёр нь Инг хэлний ONE = НЭГ, НЭГЭН гэдгээс үүдсэн гэж үздэг бололтой юм билээ. Дээр эрт цагт британчууд нь ч юм уу, хэн нь ч юм бэ дээ нэг хэсэг нөхөд ЛАТИН ҮСЭГ хулгайлж аваад хэл яриандаа тааруулж авах яг тэр үед НЭГ гэдгийг ONE гэдэг байж дээ. Хожмоо он жилүүд өнгөрч, түүхэн явцад элдвийн л юм тохиолдож яв явсаар өнөөдөр болохоор өнөөхи ONE маань харин A AN гэсэн хоёр хэлбэртэй болчихсон нааж явдаг гэж байгаа. Үүний ар талд нь НЭГ, НЭГЭН гэсэн санаа нь хэвээр явж байгаа хэрэг.

Өөр нэг нь болох THE болохоор THAT = ЭНЭ, ТЭР гэсэн үгээс гарсан бөгөөд одоо болохоор хэлбэр нь THE болсон боловч, “нөгөө баас хатавч ...” гэдгийн үлгэрээр ТЭР, ЭНЭ гэсэн утга нь цаанаа нь явж, үнэртэж байдаг байна. Нэгэнт л ONE = НЭГ, НЭГЭН гэдгээс үүдсэн юм бол НЭГЭНчилэх чимэг гээд A AN хоёры нь нэрлэж болохгүй юм болов уу. ЧИМЭГ гэдэг нь ардаа орсон нэръүгийн утгыг тодруулан чимэж байгаа ч юм уу даа. Энэ чимэг-ээр нь юун нэръүг болохыг, өөрөөр хэлбэл, өгүүлэгч хүн, түүнийг нь сонсогч этгээд; эс бөгөөс бичигч этгээд, түүнийг нь уншигч хүн аль аль нь мэддэг юм байна уу, эсвээс мэддэггүй юмны нэр байна уу гэдгий нь таниулж өгдөг болохоор нь чимэг гэсэн бололтой дог оо. Эмэгтэй хүнийг уул нь чихний нь ээмэг-чимэгээр нь таньж болдог байсан цаг саяхан сан. Одоо эр эмгүй ээмэг зүүдэг болоод, үс ноос нь ч богинодоод танихын аргагүй болж, дээгүүр доогуур нь барьж суйлж үзэхгүй бол мэдэгдэхээ байсан болохоор гоёл чимэг-ээр таних аргагүй болоо шив дээ. Инг хэлэнд энэ article = чимэг үгсээр одоохондоо нэръүгийг нэг муу юм таниад байгаа бололтой дог оо. Би жаахан нуршимтгай хүн байгаа юм. Нэг юмыг баахан давтан сунжруулах арга барилтай (оросоор бол ПРИЕМ-той) хүн л дээ. Яагаад гэвэл, насанд хүрсэн хүн нэг юмтай 12 удаа тааралдаж байж тогтоодог зантай гэж байгаа. Тэгээд л тэр. Хүн гээч амьтан их мартамхай шүү дээ. Саяхан л гамин гэмингийн гараас нэг юм мултарсан чинь өнөөдөр дагаад гүйж явдаг. Тэр дотроо монгол хүн их сагсуу, тун мартамхай золигууд бололтой.

THE гэдэг нь THAT = ТЭР, ЭНЭ гэдгээс үүдэлтэй болохооор нь ТЭРчилэх, ЭНЭчилэх чимэг хэмээлээ. НЭГЭНчилэх чимэг гэхээр НЭГ ширхэг юмтай холбоотой юм байна, ТЭРчилэх чимэг гэхээр ТЭР, ЭНЭ, НӨГӨӨ, САЯЫН энэ тэр гэсэн мэддэг юмтай холбоотой юм байна гэж ойлгогдох нь амар юм болов уу. Ер нь нэртомъёог зохиодоггүй гэдэг бөгөөд зүгээр ингэж нэрлэе, тэгэж дуудая хэмээн тохирон болздог зүйл гэж байна аа. Тэгэхээр ингэж тохирч болзоё гэж л хэлэх гээд байна. Үүнээс хойш, түүнээс цааш энэ л нэрээр нь нэрлэн занших болно.

Ийм сүрхий юмтай Инг хэл мөн лутаа гэж ТА бодож болох юм. Ээжийнхээ, эхийнхээ гал уураг сүүтэй цуг хөхсөн ЭХийнхээ монгол хэлийг гээчихээд, инг ээжийн хаймар хатуу хөхийг шомбодож Инг хэлний сүү биш гашилсан ус гудрах гээд гүйгээд байгаа та нарыг хараад өрөвдөж байна. Гадаад хэл сурах гэж байгааг чинь хөхүүлэн дэмжиж, ингэж цаг гэрлээ барж суугаа хэдий ч, өөрийнхөө муу ЭХ, ЭЭЖийнхээ хэлийг хэв хэрэггүй хэмээн хаяж орхиод, хужаа ээж, инг ээж, америк ээжийнхээ хэлний хатуу хорчгор хөхийг хөхөх гээд сагнайлцаад байгаад чинь л дургүй хүрч байгаа юм. Ямар ч хэл үзэж, эрдэм мэдэлгээ зузаатгаж болно. Сайшиалтай хэрэг. “Сиймхий гэсэн ГЭР минь билээ, Сэгсгэр ч гэсэн ЭЭЖ минь билээ” гэдэг сайхан үг бий. Хэлээ доромжлуулах гэж Эх чинь чамайг 10 сар тээж махаа идээд амь наана там цаана үхэл амьдралын заагт хүрч байж гаргаад, хичнээн хүйтэн шөнө өндийж хөхүүлж, нойр хоолоо хугаслан байж, яаж тамаа цайж байж өдийд хүргэж өгсөн билээ, тэгтэл та Монгол ээж муухай, хэл нь ч хэрэггүй. Би одоо ...ЧИ-Л-АЛын нийгэмд байгаа болохоор ямар ч хэл үзэж болно. Энэ муу СЭГСГЭР барам, монгол авгайн хэл гэж юу байлаа, хоцрогдсон орны хоцрогдсон хэл үзэж цагаа барахгүй, монгол гэхээс ичиж байна гээд л авч гарна шүү дээ. Пийцаа зөөх гэж ингэж үхэлдэж байх гэж дээ. Инг хэлээр ярьдаг монгол хүнээр тэд дутаагүй. Тэдэнд Инг хэл халтарладаг, эх орноо зарчих шуукаанууд л хэрэгтэй. Харвард төгссөн ч гэнэ үү, юу ч төгссөн ч гэнэ дээ, Тэр Харвард чинь сургууль юм уу, юу юм бэ, тэрүүнийг төгссөн хүн яадаг юм бэ??? Ямар сайн даа л, түүнийг чинь Билл Гейтс хаяж орхио биз дээ. Тэгээд төгсөөгүй мөртлөө сайхан амьдраад л яваад байна шүү дээ. Муу хүн л олон сургууль төгсдөг юм гэсэн. Яагаад??? Юм сурдаггүй булуу булцуу толгойтой байдаг байна. Гадаад дтооодын олон яажгий дөрвөлжин шиг муруй тэмдэг хэд хэдийг зүүчихсэн, дайнд яваад ирсэн баатар шиг юмнууд зөндөө л байдаг байлаа. Эзэн Богд Чиннгис ХАГАН маань Харвард Мааарвард төгсөөгүй шүү дээ. Ийм сайхан эх орны минь унхиа нь барагдсан, ухаанд нь “ухна” унаж үхсэн амьд хүүрнүүдэд үлдээсний нь өнөөдөр ингээд цааш нь харуулав аа хөөрхий.

A AN гэсэн хоёр хэлбэртэй НЭГЭНчилэх чимэг-ийг анхлан өгүүлж буй, уншиж буй юман дотор чинь анх удаа гарч ирж байгаа ТООЛЖ БОЛДОГ буюу ТОО ШИРХЭГТЭЙ НЭГ юмны нэрийн өмнө хэрэглэдэг байна. Яагаад гэвэл энэ чимэг маань өөрөө НЭГ гэсэн утгатай учир тэр бөлгөө. Тэр гарч буй зүйлийг ярьж буй хүн ч, соносч байгаа этгээд ч мэдэхгүй, осолдохгүй л нэг тийм байдаг гэж байна. THE гэдэг ТЭРчилэх, ЭНЭчилэх чимэг-ийг хэн хэн нь мэддэг юмны тухай өгүүлж, бичиж байгаа бол хэрэглэдэг.

Боловсролын яам гэдгийн сайд Одханбайар саяхан Инг хэл заалгах гэж Америкийн нэг нөхөртэй гэрээ хийж байна аа. Америк-т эдийн засгийн хямрал гахайн ханиад хоёр газар авсан учир ядарч буй хүмүүсээ нэг хэдий нь ч гэсэн ийм тэнэг юмнуудтай оронд явуулж цатгах гэж Инг хэлний багш нэр зүүгээд тавих гэж байна. Тэр хүнд буруу нь юу байхав. Манай энэ хэдэн малд хамаг учир байна. Гадаадын хүн л тэжээж байвал нэг болж байдаг. Нэг их сүрхий улс болдог юм уу, хаашаа харсан юм бэ дээ. Тэр мундаг сайд (гадаад олон хэлтэй, онц сурдаг байсан гэж байгаа) ТӨРӨЛХИ хэл хэмээн ярьж байна. Хүн гээч амьтан хоёр хэлтэй байдаг. Салаа хэлтэй гэж битгий ойлгооорой. Нэг нь эхээс төрөхдөө ТӨРӨЛХИЙН ХЭЛ буюу таван сэрхүйн нэг эрхтэн болох, юм амтлах МАХАН ХЭЛтэй төрдөг бол, эхийнхээ хэвлийд байхаасаа аялгуу сайхан эгшгий нь соносч, бүүвэйн дууны нойрсуулах чадалт зөөлөн аялгуунд уярч, ээжийнхээ гал ангир уургаар дамжуулан амалсан харилццаны хэрэглүүр болсон (монгол сайхан хэл буюу) ХАРИЛЦААНЫ ХЭЛ ийм хоёр хэлтэй байдаг байна. Хоол идэхэд амтыг мэдрүүлдэг МАХАН хэл, хоорондоо хэрэлдэхэд хэрэг болдог ХАРИЛЦААНЫ ХЭЛ хоёроо ялгахгүй боловсролын сайдаар ч юу хийнэм билээ. Америк АААНГЛИ хэл гэж байхгүй. Америк хэл ч гэж байхгүй. Тэнд бол дуртай цагаач нь дурын халтар хэлээрээ ярьцгаадаг. 50 муж улс болгон өөр өөрийн хэлтэй. Харин тэд өөр зуураа харилцдаг нэг сонин, тийм хярамцаг шиг хэлтэй юм гэсэн. Түүнийг нь Америкийн аааангли хэл гээд байх шиг байна аа даа. Эхлээд британий Инг хэл сурч суурьтай болсон хойноо тэр салбарласан олон аялга хэлийг нь буюу глобал Инг хэл гэдгий нь үзэх хэрэгтэй гэж хүмүүс бичсэн байх юм билээ.

Инг хэлэнд байдаг тэр сүрхий чимэг-үүд чинь миний сайхан монгол хэлэнд, ээжийн минь сайхан ЭХ хэлэнд өнөөг хүртэл байж ирсэн, одоо ч байж байгаа, цаашдаа ч байх болно.. Энэ хоёр чимэг-ийг та нар одоо ч, өнөөдөр ч хэрэглэсээр байгаа. Даанч юу хэрэглэж байгаагаа мэдэхээ байсан болохоор “айлын хярамцаг амттай, айлын авгай сайхан харагдаа”-д, бичгээ солиод ухаан нь шалдаа буусан болохоор харь орныхны доог тохуу туршилтын туулай болж гүйцсэн. Ийм ч засаг байх гэж. Гахайн ханиад ороод ирсэн шүү, “амь амиа бодоорой” гэдэг засаг манайхаас өөр газар оронд байхгүй. Эрээн, Хөххотоос арай л зургаан тэр бум төгрөгөөр мааска буюу хабар авчирч зарна гэж яриагүй байх даа. Эднүүд сайн дураараа зайлаад, чаддаг улсуудад нь засгийг өгөх хэрэгтэй. Ерөнхий сайд гэдэг сайхан эр КАНАДыг дууриана гэж цагаандаа гарчихсан авч байна. Яагаад гэсэн чинь цаг агаар нь тун ойролцоо гэнэ ээ. “Галуу дууриаж хэрээ хөлөө хөлдөөнө өө” гэж эцэг өвгөд маань захисан. Тэр лав монгол хүн биш. Монголыг 42 градусын уртрагаас урагш хужаа, канадад зарсан новш шүү дээ. Өнөөдөр монгол улс хужаагийн хараат нэгэнт болсон. Үхсэн хатсаны чинь ...ЧИ-Л-Л-тай орон, энэ хойт хоёрын чинь тусгаар улс. Та нарыг хошгоруулж байгаа юм шүү дээ. Эргүү цагаан мөндлүүд минь хошгирцгоо доо. Монгол улс маргааш канадын харьяат болох нь л дээ. Дууслаа эх орон чинь, эх хэл чинь дууслаа. Монгол орон дэлхийн янхны газар, эзэнгүй уул уурхайн орон болсон. Дуртай хужаа, дуртай солонгос, дуртай япон нь дуртай юмаа ачаад аваад, замаа тавиад эхэлчихлээ, арабын хэдэн хулгайч хамаг шонхоры нь хэдэн мянгаар нь барьж зөөгөөд дуусч байхад та нар аааангли хэлтэй зууралдаад сууж байх ч гэж дээ. Наад улс чинь дууслаа. Мэдэж байгаа юм байна уу. Монгол хүүхнүүд амьдрахын эрхээр гадаадынхны ДОХны арчуур болоод дууслаа. Богд уулыг тойроод нэг үзээрэй. Гадаадын бүх улс тэнд ам амы нь эзлээд суучихсан, жаргалыг эдэлж байхад бид энд ааангли хэл, аааардчилал яриад солиороод сууж байдаг. Эх орноо аврах эр зоригтой халхын хүүхэд байна уу.

Нэг жишээ үзэе:

AN old man and AN old woman lived in A hut by A river near A forest. One day THE old man left THE hut and went into THE forest to gather wood. THE old woman went to THE river to wash clothes.

Утга нь: НЭГЭН эмгэн өвгөн хоёр НЭГЭН ой шугуйн хавьцаа НЭГЭН голын хөвөөнөө НЭГЭН муу умгар байшинд байжээ. Нэг удаа ТЭР (НӨГӨӨ, САЯЫН) өвгөн НӨГӨӨ байшингаасаа гарч ТЭР ойгоос түлээ түүхээр явж гэнэ. НӨГӨӨ эмгэн нь ӨНӨӨХИ гол руу хувцас хунар угаахаар явсан юм санжээ.

Монгол хэлэнд ийм юм байна уу, үгүй юү гэдгийг үзэе. Үлгэр ингэж эхэлдэг байна:

“Эрт урьдын цагт A = (НЭГЭН) бадарчин явж байжээ. THE = (ТЭР) бадарчин AN = (НЭГЭН) айлд оржээ. THE = (НӨГӨӨ) айл нь түүнийг хөөж туужээ.” A гэдгий нь гийгүүлэгч авиагаар эхэлсэн нэръүгийн өмнө бичих бөгөөд AN гэдгий нь эгшиг авиагаар эхэлсэн нэръүгийн өмнө бичдэг юм байна. Ялгамжтай дуудахын учир ийнхүү өөр өөр болсон байна. Энэ хоёр үлгэр тун ойролцоо байгаа. Монгол хэлэнд ARTICLE-ууд байна уу??? Байгаа биз дээ. Бид хүнээс илүү л гарна уу гэхээс биш, өнөөдрийнх шиг хүний доор орж явсангүй. Ичмээр юм. Ухаанаар төр барина уу гэхээс биш, харь хэлээр төр барихгүй. Тэд эх орноо зарахад хэрэг болох, хагас дутуу гаж дуудлагатай, маажгий ааангли хэлтэй л новшнууд шүү дээ. Тэрнийг ямар хэл гэх вэ. Инг хэл төсөөлдөг хүн, Монголын хэмжээнд ТАВ байснаас одоо нэг хоёр л хүн байна.

“Өвгөн чинь өчигдөр дэлгүүрээс НЭГ зурагт авсан чинь НӨГӨӨдөхи чинь эвдэрхий юм байсан байна.”

Энэ мэтээр өдөр шөнө, өглөө үдэшгүй хэрэглэж байгаа. Монголын “НӨГӨӨДХИ”-ийг гадаадын хүн ойлгодоггүй гээд л нэг их сүрхий хүн ойлгодоггүй хэлтэй улс болох гэсэн чинь юу вэ тэр нь ердөө л THE байж таарлаа л даа.

4 comments:

  1. Сонирхолтой байлаа.

    ReplyDelete
  2. bichleguud chen asar ikh taalagddag shuu, bugd l heregtei, sanaa ogson bichleguud baidag yum bilee.

    ReplyDelete
  3. comment yasan baga uldeesen bn aa ;)
    Ta ch sn bichsen bn, yer ni ix setgeleesee ch bichsen ym shig, :D
    Odoo dandaa unshij bn aa. Зөвхөн EngЛИШЬ хэл сурах гэж биш ээ, мэдээж.
    Даанч амжилт хүсье/good luck/ гэж л хэлье дээ. Монголоороо зөв хэлье гэхээд яг одоо, сайн мэдэхгүй байна, [-D

    ReplyDelete