Nov 23, 2009

ҮЙЛЪҮГИЙН ҮНДСЭН ЗУРГААН ХЭЛБЭР

Үйлъүгийн үндсэн зургаан хэлбэрийг бас өөрөөр нэрлэж болно. V1-ийг толибичгийн хэлбэр буюу Vтоль; V2-ийг Vd/ed хэлбэр; V3-ийг Vd/ed хэлбэр; V4-ийг Ving хэлбэр; V5-ийг V0,s/es хэлбэр; V6to V хэлбэр хэмээн нэрлэж болох боловч, үйл үгийн өнгөрсөн цаг энэ тэрийг үүсгэхэд стандартын буюу ердийн үйлъүг, стандартын бус буюу дүрэмгүй үйлъүг хэмээн ангилах учир тайлбар нэмэх энэ тэр шаардлага гарна. Тийм болохоор эхнийхээр нь байсан нь дээр юм шиг байдаг. Нью-Ёрк энэ тэр хотод бол бараг ганц одоо цагийн буюу V5 хэлбэр нь байхад л болдог гэсэн. Хааяа нэг өнгөрсөн цаг хэрэглээчин болдог гэнэ лээ. Бусад хэлбэр нь хэрэг байхгүй юм байх аа. Манай хадам аав гэж нэг танхай өвгөн байж билээ. Хархорин руу 6 настай хүүхэд эцэг эх рүү нь явуулах гэж зам тоссон юм байх. Ашгүй орос цэргийн ангийн машин таарч гар өргөн зогсоогоод, “Хампаан, паапаа маамаа Хархоин поехал.” гээд кабинд нь суулгасан гэж байгаа. Нью-Ёрк-д орж гардаг гадаадын цагаачид нэг иймэрхүү л ярьдаг юм шиг байна. Хэл нэвтрэлцэж л байгаа биз дээ. Америкт бол муж улс болгоныхоо цагаачидаас болоод хэл хэл нь онд ондоо байдаг бололтой юм аа даа. Өөрөөр хэлбэл, нутаг нутгийн хэл ам нь өөр өөр байдаг юм шиг байна. Тэнд нь очиж дотор нь орж байж сурна уу гэхээс эндээс сурах аргагүй золиг бололтой дог оо доо. Инг хэл ч тэгээд улс хоорондын хэл болж байгаа болохоор 40-өөд аялга татлагатай байдаг юм гэсэн. Одоо дээрээс нь нэмээд Монглишь гэдэг шинэ аялга татлага нэмэгдэж байгаа байх.

V1 буюу толибичгийн хэлбэрийг бол захиран тушаахад хэрэглэдэг юм байна. Нэг үгээр хэлбэл, уг үйлъүгийг толибичгээс аваад л чангахан шиг дуугаргахад л зандран тушаадаг юм байна. Ask гэдгийг толиос аваад дуу өндөрсгөмөгц захмргаадах ухааны юм болдог байна: Go! = Урагшаа!, Яв!, Хөдөлж үз! болдог ухааны юм шиг ээ.

V2 буюу үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэрийг үүсгэхэд нэг учир бий. Үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэрийг үүсгэхийн тулд Инг хэлний үйлъүгийг дотор хоёр ангилдаг байна. 1. Ердийн буюу стандартын үйлъүг, энэ нь өнгөрсөн цагийн хэлбэр үүсгэдэг дүрэмтэй учраас бас дүрэмт үйлъүг гэх нь бий. Тэр дүрэм нь аль вэ гэвэл, V+d/ed энэ байна. Нэг үгээр хэлбэл, толибичгээс авсан үйлъүгэндээ дагавар +D/eD үүнийг залгадаг дүрэмтэй юм байна. Wash = угаа- гэдгийг толиос аваад л нөгөө дагавараа залгахад л үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэрийн утга гардаг байна. I wash+eD = I washed = Би угааСАН болдог байна.

Нөгөө үлдсэн стандартын бус буюу өнгөрсөн цагийн хэлбэр үүсгэдэг дүрэм журамгүй, замбараа начиргүй үйлъүгсийн өнгөрсөн цагийн хэлбэрийг бэлэн зэлэн, халуухан бүлээхнээр нь сурах бичиг энэ тэрийн ар талд хүснэг татаж байгаад жагсаачихсан байдаг. Тэндээс нь шууд авна даа. Хэлбэрий нь чээжлэнэ. Өөр арга байхгүй. Write = бичи- гэдэг үйлъүг нь стандартын бус үйлъүг учраас толи, сурах бичгийн өрөөс харна даа. Тэнд V2=wrote = бичсэн гээд байж байгаа. Энэ хэлбэрий нь чээжлэнэ. Тусгүй нэг зүйл бол, бидний өдөр тутам гарын доор байнга хэрэг болдог ихэнх үйлъүг нь стандартын бус байдаг. Одоо яахав дээ, чээжлэнэ дээ. Аль нь ч стандартын үйлъүг юм, аль нь ч стандартын бус юм бол, яаж ялгадаг байна аа гэж бодож болох юм. Тэр амархан. Ер нь бол нэг зуугаад үг жагсаасан байх бий. Сургалтын толи энэ тэрд уг үгийн ард нь хэлбэрий нь ч бичсэн байх бий. Тиймгүй бол авсан үйлъүгээ толибичгийн ард байна уу, үгүй юү гэдгий нь харна. Хэрэв тэнд байхгүй бол стандартын үйлъүг гэсэн хэрэг. Байвал стандартын бус юм байна гээд хэлбэрий нь хэрэгтэй гэж үзвэл чээжлэх хэрэгтэй.

Волки в овечьей шкуре

Хонины арьс нөмөрсөн боохой

76 боохой гурван азарган чонотойгоо нийлээд монгол хүн-хонийг идэж байна. Хүн-хонинууд идэж уух юмаар гачигдаж зовон зүдэрч байна. Ардчилсан засаг маань аяга аарц өгч тэнхрүүлэв бололтой. Хурга ишгүүд нь хар нялхаасаа өлмөн зөлмөн зүдэж, үхэж хатаж байна. Ардчилал коммунизм хорёрын аль аль нь байдаггүй. Байх ч үгүй. Энэ бол хуурамбаа байна. Хошгоруулан хашгируулан молигодож байгаа капиталист арга. Хүн-хонинууд ...ЧИ-Л-АЛын зуданд зутарч гүйцлээ. Их хурлынхны таргалсан, энгийн ардын турсан хоёр ямар их ялгаатай байна вэ!!! Өдөрт нь тэд ард олны төлөө санаа тавьсан дүр үзүүлэн хэрэлдэж буй жүжиг тоглоод, үдэш болохоор муруйтай тоглоом, архи дарсанд халамцан хөлчүүрхэж, харийнхны гар хөл болж улс орныг нэг мөсөн цааш нь харуулах арга мэхээ хөөрөлдөн пар пар хөхрөлдөнө. Урд хөршдөө нүүрсээ зүгээр өгдөг мөртлөө, ядарсан олондоо хэдэн зуун мянгаар зардаг байна. Энэ хэний засаг вэ? Энэ бол хужаагийн засаг монголыг эзэлсэн байна. Энэ хойт хоёрын чинь кааапииитализм, кааапиитализм чинь мөхлийн замд орсон шүү дээ. Одоо тэд дайн хийж хямралаас гарах санаа сэднэ.

Эх орон минь дуусч Эрээний монгол болсноо өнөө хүртэл сэрж мэдээгүй хөөрхий хонь-хүн өрөвдөлтэйеэ.

Тэрэгчнээр төр бариулбал төр эвддэг гэнэ,

Түшмэлээр тэрэг хөтлүүлбэл тэрэг эвддэг гэнэ.

Хулгайчаар төр бариулбал улс мөхдөг гэнэ,

Худалчийг толгойд гаргавал төр сөнөдөг гэнэ ээ.

No comments:

Post a Comment