Nov 29, 2009

Үйл үг ээ гэж үйлтэй үг юм уу даа...

Орчлонгийн бүхий л юмыг цааш нааш нь хөдөлгөөнд оруулж, явуулж гүйлгэж, уурлуулж уцаарлуулж, зодолдуулж нүдэлдүүлж, уйлуулж дуулуулж явах гэж төрсөн бололтой юм даг аа даа. Маш хүчтэй үг шүү дээ. Нис! гээд л тушаахад атомын тэр их хүчтэй бөмбөг ачсан онгоц хөөрч, за одоо ХАЯ!!! гээд л тушаал буулгахад тэр бөмбөг унаж үй олон амьтаны амийг авч оддог байна. Буудаад!!! Галлаад!!! гэхэд л тэр их буунууд хөдөлж амь ороод л өч төчнөөн хот тосгодыг ниргэдэг байна. Үг хүчтэй учраас ХАРААЛ, ЕРӨӨЛ гэж байна. Үгэнд зай холддоггүй. Хаанаас ч хэнийг ч харааж болно, бас ерөөж болно. Хүний дуу агаар хийг хэлбэлзүүлмэгц тэр нь нөгөө хүний чихинд очиж үйлчлэнэ. “Төмөр дөрөө сэтэртэл хараана.” гэдэг үүнтэй холбоотой. Үгээр хүнийг алж болно гэдгийн нууц энэ буюу. Ганц үг хэлэхэд л та дүрсхийгээд шазайна даа. Гар!!! гэхэд л нөгөө хүн чинь гар хүрч түлхээгүй байхад л гараад явдаг. Ямар их хүчтэй байдаг байна аа.

Үйлъүгийн тавдугаар хэлбэр буюу V5 нь үйлъүгийн одоо цагийн хэлбэр байдаг. Инг хэлний үйлъүгийн одоо цагийн хэлбэр нь хийж буй үйлдлээсээ шалтгаалаад хэд хэдэн янз бий. Энэ хэлбэр нь бол төгсөөгүй явцтай үйлдийн одоо цагийн хэлбэр гэдэг нь юм шүү. Бидний ярьж хэлэлцдэгээр бол чингэДЭГ, ингэДЭГ гэдгийн “-ДАГ/-ДЭГ” дагаврын санааг үзүүлдэг ухаантай юм шиг байна. “Би мах идДЭГ.” гэвэл, энэхүү ИДЭХ үйлдлийг би байнга хийж байдаг байна. Өчигдөр нэг жаахан мах идсэн, өнөөдөр нэг жаахан юм байгаа, түүнийгээ орой чанаж иднэ. Бэл бэнчин минь хүрч, маргааш мөнгө нь байгаад мах нь байж байвал нэг хоёр яс авч чанаж иднэ дээ. Нөгөөдөр яахыг тэнгэр төр хоёр мэднэ дээ. Энэ ёроороо байх юм бол ч энэ мах идэх үйлдэл дуусч мэдэх байх. За, яахав тэр болтол идэж л байя даа. Миний мах идэх ҮЙЛДЭЛ-д дуусах янз алга байна. Үхэж байж л хэдэн мал минь ганц хоёр хоног өвс зулгаах бололтой. “Би мах идДЭГ.” гэдгийг британи хүн “I eat meat. гэдэг бололтой. “Тэр эр загас иДЭГ.” гэвэл британи хүн “He eatS fish. гэдэг бололтой. He гэхлээр үйлъүгэнд -S дагавар залгасан байна. Инг хэлний нөгөө 10 дүрмийн чинь нэг нь энэ байна. Мартсан бол эргэж нэг хармуу. ТөгсДӨГгүй явцтай үйлдлийн одоо цаг үүсдэг дүрэм нь доор байна:

I -------- V

We -------- V

You -------- V

They -------- V



He -------- V+S/eS

She -------- V+S/eS

It -------- V+S/eS

Эндээс харахад, I we you they дөрвийн ард орох үйлъүгийг бол шууд толиос аваад л дагавар магавар энэ тэр залгахгүйгээр тавина гэсэн үг. Харин he she it гурвын араас орох үйлъүэнд бол дагавар -S эсвэл -eS хоёрын аль таарахы нь дүрэм ёсоор залгана. Энэ дагаварыг алдаагүй залгаж, зөв дуугаргах хөөрхөн жижигхэн хүснэг нэг байдаг.

Үйлъүгийн зургаадугаар хэлбэр V6 буюу үйлъүгийн to-тэй хэлбэр гэж байдаг. Энэ TO нь бол уул шугамандаа бол үйлъүг гэдгийн заалт тэмдэг боловч утгыг арай өөр болгодог. Хэрэв үйлъүг нь толибичгийн хэлбэрээрээ дангаараа байх аваас V1 хэлбэр буюу захирах тушаах хэлбэр болдгийг бид мэднэ. Eat! = Ид! Зоогло! Гудар! Цусал! Чих! гэх мэтчилэн тушаан захиргааддаг байна. Хэрэв зээ, толибичгээс авсан үйлъүгийн хэлбэрийн нь өмнө энэхүү to угтварыг тавих аваас үйлъүгийн маань утга нь TO V1 = TO eat = идэхээр, идэхийн тулд, идэх гэх мэтийн олон утгыг гаргадаг байна. Үйлъүгийн үндсэн зургаан хэлбэрээс ингэж нэг хоёр яс салах гэж. Аль ч үйлъүгийг толибичгээс аваад л энэ үндсэн зургаан хэлбэрийг үүсгэж чаддаг болох хэрэгтэй. Ямар ч үйлъүг таныг юм унших, юм бичих энэ тэрд энэ зургаагаас өөр хэлбэрээр тааралдахгүй. Маш чухал шүү.

Хэл нь ямар байнам

тэр хүний сэдхихүй бас тийм байдаг ажээ.

Нэг үгээр хэлбэл, одооны зарим хүний хийгээд байгаа бизнес = луйвар IQ гээд байгаа нь бол нэг хэдэн муруй саруй, хагас дутуу дүрс ийш тийш нь харуулж тавьчихаад, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг орон гаран, учир нажир муутайхан нэг хэдэн авцалдаа муутай бодлого шүү юм хаанаас ч олж авсан юм бүү мэд, тэр нь тэгээд бас болоогүй ээ, гажмал яйжмал маруухан тааруухан орчуулгатай тэр юмаа хэвлэж, ажилд орох энэ тэр амьтаны мах идэж, хорон санаатай бодлогоороо унагааж нэг хоёр яс салаад, IQ нь муу юм байна гэж энэ муу үг рүү хамаг мууг нь усан тэнэг дарга нар шилжүүлж, уул нь авах гэсэн юм гэх мэтээр “манжилж”, алгаа тосох аядана. Хариуцлага гэхгүй амар байдаг бололтой. Ингэж хумсаа нуухад хэрэглэдэг зүйл огт биш. Чинггис хаан ч дээ IQ муутай байсан юм билээ, аааангли хэл мэдэхгүй байсан юм чинь арга ч үгүй биз ухааны юм яриад, тэрхүү “ муур багшийн” IQ нь 200 давсан ухааны юм зурагтаар яриад латераааль ч гэнэ үү патиииирааль ч гэнэ үү нэг юм донгодоод сууж байхы нь харж байв аа хөөрхий. Тэр ажилд ороход авдаг IQ-гий нь өөрсдөөс нь эргүүлээд авбал нооооль л байхгүй юу. Тэгэж сармагчин шиг хүний юмаар хүжигнэж, хүүхдийн толгой эргүүлж, мөнгө сааж байх хэрэг юу байнам билээ. IQ сайтай барууныханы эдийн засаг нв хямралд орчихсон баларч, нөгөө бидний авсан кааапииитааалииизм нь сүйрч байн шүү дээ. IQ-г Ри багш “сэдхихүй боловсроогүйн чинар” гэсэн байдаг. Хэлээ мэдэхгүй юм чинь юуны чинь сэдхихүй, сэдхихүй нь байхгүй юм чинь энэ хойт хоёрын чинь АЙ КЬЮ байх вэ дээ. Англи хэл сурахгүйгээр мэдээлэл хаанаас авах юм бэ гээд л зарим нь ядарсан намайг загнаж байх юм. Тэгээд тэр хэлээ сураад мэдээлэлээ аваа ч дээ. Ээжийнхээ хэлийг төсөөлөөгүй хүн ENGлишь хэл төсөөлөхөд ч мөн ч хол доо. Инг хэл сурч мэдээлэл авах гэсээр байтал хорвоогийн төгсгөл болох биз дээ. Мэдээлэл ч гэж ярьдаггүй байх аа. “Танхил өссөн миний амраг тавхан үгэндээ танигдаад бхйна аа, хөө” гэдэг л энэ байх даа. МЭДЭ + ГЭ = МЭДЭГЭ буюу ярианы хэлэнд –Г-г нь хэлэх гээд хэл нармай руу татах гэтэл арын эгшиг –Э яах ийхийн зуургүй орж ирээд –Г нь сугарч соностохгүй болсноор МЭДЭ`Э хэмээн аман хэлэнд дуудлага нь соностох ажээ. Мэдүүлдэг юм гэсэн утгатай юм гэнэ лээ. Тэгээд тэр мэдүүлэх юм аа хүн хард хүргэхээр үйлъүг болгохдоо МЭДЭЭ + ЛЭ болоод тушаах хэлбэр үүсгээд, улмаар тэр үйлдлээ –Л залгаж МЭДЭЭЛЭЛ болгосон бололтой юм уу даа. МЭДЭЭ-г авч хэрэглэдэг болохоос биш МЭДЭЭЛЭЛ гэдгийг боловсруулж болохгүй байх аа даа. ИНФОРМАЦИЯ = МЭДЭЭ болж, ИНФОРМИРОВАНИЕ = МЭДЭЭЛЭЛ болох жишээний юм уу даа. Энэ тухай <<Форд>> пүүсийн ерөнхийлөгч бөлгөө, хожмоо <<Крайслер>> пүүсийн ерөнхийлөгч байсан Ли Якокка гэдэг хүн “Ключ к успеху вовсе не в ИНФОРМАЦИИ. Он в людях.” гэсэн байх юм. “Амжилт олотын гол гогцоо нь МЭДЭЭндээ биш, хүнд байдаг юм аа.” гэж айлджээ. Тэнэг хүнд мянган мэдээ байгаад ч хэрэг юун. Ерөнхийлөгч АГСАН ( ярианы хэлэнд –Г нь сугараад АСАН болдгийг) гэж их ярих бичих юм даа хөөрхий. Үхсэн хатсан амьтаныг л АСАН, АГСАН гэдэг ажээ. Амьд байгааг нь БӨЛГӨӨ, БАЙСАН гэдэг юм байна. Экс- гэдгээрээ явбал хүмүүс өнөө муу тийрэн чинь үхээгүй байна ойлгох байх даа. Хэрэв АГСАН, АСАН гэж хэлж бичвэл, нөгөө хулгайч чинь ашгүй үхжээ гэж бодох юм. Буруу яриад зөв ойлгодог хосгүй хүмүүс юм чинь яахав, тэгээд болно биз. Би нэг муу мэдээ дуулчихаад түүнийгээ нэг хүнд дамжуулах, ховлох хэрэг болно оо доо. Тэгвэл би ХОВ+ЛА+ХУ буюу МЭДЭ`Э + ЛЭ + ХҮ хэрэгцээ гарч байгаа болохоор ХОВЛА + Л буюу МЭДЭ`ЭЛЭ +Л гэх үйлдлийг хийх болно биз дээ. Тиймд өөрөө МЭДЭ`ЭЛЭЛ, ХОВЛАЛ олж авна ухааны юм ярьж байгаа бол их л сонин санагдаж байна. МЭДЭ`ЭЛЭЛ гэж буруу яриад МЭДЭ`Э гэж зөв ойлгож байгаа бол монгол хүн мөн байна. Бидний оюун ухаан нэг иймэрхүү л төвшинд байна даа. Хэзээ ааааангли хэл сураад, хэзээ МЭДЭЭЛЭЛ аваад, хэзээ хөгжөөд мандахыг гагцхүү мөнх хөх тэнгри минь мэдэх биз ээ. Түй, чёрт!!!

No comments:

Post a Comment