Nov 7, 2009

Инг хэлний үйлъүгийн ҮГҮЙСГЭЛ буюу “NOT” = “БИШ, ҮГҮЙ“

“ҮГҮЙ” гэж хэлж сурахын ач холбогдлын тухай нэг сонин тохиолдол буюу хэл мэдэхгүй байж байж, харийн хүнтэй хамаагүй яривал яаж балардгийг үүнээс олж үзмүү.

Намайг нас бага, цус шингэн байхад аймгийн төвд нэгэн үйл явдал болсон юм гэдэг. Тэр үед хужаагаас Монгол орныг хамгаалахаар Зөвлөлтийн цэрэг газар сайгүй байдаг байснаас гадна барилгачид их байдаг байсан үе юм билээ. Нэг эмэгтэй оройтосхийгээд гэрлүүгээ үдэш бүрийгээр орой ганцаараа харьж явтал нэг орос хүн сугадаж аваад “Можно Вас?гэсэн юм байх. Мань авгай “Можно.” гэсэн юм байх. Тэгтэл нөгөө хашир орос нөхөр, орос хэлтэй сүрхий авгай байна гэж бодсон уу, Чигэстэй гол өөд хөтлөөд алга болсон юм байх. Тэгэхээр нь айсандаа, “Можгонохгүй ээ!!! гэж хашгирсан юм гэдэг. Нөгөө орос ямар монгол хэл мэдэх биш, тэр авгай тэгээд амар сайхандаа нэг жаргасан гэдэг. Юун ч гадаадаар ярих дуртай золиг бол доо. Зүгээр л “Не можно! л гэвэл барваа биш үү. Орос хэлний үгүйсгэл мэддэггүй над шиг харламар байж л дээ. Тэгэхээр энэ “үгүйсгэх” аргыг эрт сурах ёстой юм шиг байна лээ шүү. Хамаагүй ааанглидаж байж баларав даа.

Инг хэлэнд инг хэлний үйлъүгийн утгыг үгүйсгэдэг NOT = ҮГҮЙ, БИШ гэсэн үг байдаг байна. Энэхүү NOT нь Инг хэлний 24-хөн үгэнд очиж үгүйсгэж өгнө үү гэхээс биш, бусад тэр хэдэн арван мянган үйлъүгийн алинд нь ч очиж үгүйсгэж өгнө өө гэж ёстой нэг гонжийн жоо, голионы баас.

Ямар ямар 24 үгтэй энэ NOT = ҮГҮЙ, БИШ нөхцдөг юм бол доо гэж бопож болох юм. Тэр их амархан. BE-гийн (am, is, are, was, were) гэсэн 5 хэлбэр; HAVE-ийн (have, has, had) гэсэн 3 хэлбэр; DO-гийн (do, does, did) гэсэн 3 хэлбэр; WILL, WOULD; SHALL, SHOULD; CAN, COULD; MAY, MIGHT; MUST; NEED; OUGHT TO; DARE; USED TO ийм 24 ширхэг үгийг үгүйсгээд өгөөч гээд л дуудангуут нь манай NOT хар гүйхээрээ нисээд очино доо. Өөр бусад ямар ч үйлъүг ҮГҮЙсгээд өгөөч ээ гэж дуудахад заяа нь очихгүй. Эдгээрийг тогтоож чээжлэхэд амар гэж “Нөхөрлөсөн 24 баатар, Нөгцсөн нэг гүнж NOTхэмээмүй.

Энэ 24-өөс бусад үйлъүгэс нь яаж ҮГҮЙсгэх болж байна аа гэх асуудал гарч ирнэ. Тэр их амархан. Британчууд чинь их овжин улс шүү дээ. ҮГҮЙсгэх аргы нь олсон байна. Энэ 24-өөс do, does, did гурвыг хасахаар 21 юм үлдэнэ дээ. Тэр 21-ийг ҮГҮЙсгээд өгөөч гээд л дуудангуут манай “ГҮНЖ NOTхар гүйхээрээ салхи татуулан наагаад очно. За яахав, энэ 21-д салхи татуулаад очдог юм аа гэхэд, бусад хэдэн зуун мянган үйлъүгэнд хэн сэнгэнүүлэн гүйн очиж ҮГҮЙсгэж өгөх болж байна??? ҮГҮЙсгэх хэрэг тэдэнд гарч л таараа шүү дээ.

24 – 3 = 21

Энэ 21 нь их хүч чадалтай, сайхан чийраг болохоороо NOT гүнжийг ганцхан даллахад л гүнж маань ухаан сэхээгүй л шуугиад л ороод ирнэ дээ. Тэгээд л “можгонгохгүй” болчихно доо. ЧийрАг гээд буруу бичсэн байна гэх хүн гарах байх л даа. Монгол хэлний нэг гайхамшиг бол ЭР ЭМ эгшиг солигдоход үгийн хүч чадал шал өөр болдог. ЧийрЭг гээд эм эгшиг Э-тэй бичихэд үгийн бяр тэнхээ их суларна, гэвч мань мэтийн махан хүүдийнээс нилээд сүрхий тэнхээтэй; хэрэв Тэр эм эгшиг “Э”ЭР эгшиг “А”-гаар солих аваас чийрАг болж, маш тэнхлүүн, өсгөлөн, булиа, бадриун хүн юм уу үг болж таарлаа л даа. ЦАгААн цЭгЭЭн, дЭвших дАвших гэх мэтийн олон үгэс бий.

Энэ 21-ээс бусад хэдэн зуун мянган үйлъүгийг үгүйсгэхэд зориулж “нөгөө 3 баатар” болох DO, DOES, DID-ийг нөгөө(the) NOT гүнжийг нь хөтлүүлээд явуулчихна. Одоо цагт ҮГҮЙсгэх юм уу, өнгөрсөн цагт нь ҮГҮЙсгэх юм уу, хэн ҮГҮЙсгүүлэх гээд байгаа юм бэ, хэддүгээр бие юм бэ I, HE, SHE, IT, WE, THEY, YOUюм уу гэдгээсээ харгалзаад энэ гурвын аль нэг нь NOT гүнжтэйгээ хөтлөлцөөд очиж ҮГҮЙсгэж өгнө дөө. “ГҮНЖ NOT нэг баатаргүйгээр ганцаараа тэр аймшигт үйлъүг рүү очихгүй шүү дээ. Юмыг яаж мэдэхэв. Тэгээд DO not, DOES not, DID not болоод хөтлөлцөөд очино. Одоо бол та нар үйлъүгээ нэг муу юм ҮГҮЙсгэх боллоо шүү дээ.

I AM a driver. = Би БОЛ жолооч хүн

гэдгийг ҮГҮЙсгэн “Би жолооч БИШ” гэж хэлэхийг хүсэх аваас NOT-ийг дуудахад хар эрчээрээ давхиж ирээд л,

I AM NOT a driver. = Би жолооч БИШ. болох жишээтэй юм байна.

He SPEAKS English. = Тэр эрэгтэй Инг хэлээр ЯРЬДАГ.

гэсэн үүнийг “Тэр эр Инг хэлээр ЯРЬДАГгүй хэмээн үгүйсгэх гэе. ЯРЬДАГ гэсэн энэ үйлъүг маань манай нөгөө шууд NOT-ийг дууддаг 21 баатар биш, тийм болохоор нөгөө 3 баатар болох DO not, DOES not, DID not гурвын аль таарахыг нь дуудна. Ярьдаг үйлдлийн эзэн нь HE = ТЭР ЭР гэсэн 3-р биеийн ганцаажтоо, одоо цагт байгаа болохоор DOES not-ийг нь дуудах ажээ. Тэгээд,

He DOES not SPEAK English = Тэр эрэгтэй Инг хэлээр ярьдагГҮЙ. хэмээн ҮГҮЙсгэх болай.

I DO not SPEAK English. = Би Инг хэлээр ярьдагГҮЙ болох жишээний юм байна л даа. Хог гэж.

Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг, “ХОГ” гэдэг үг маань амьдрал ахуйн маш гүн утгатай үг байдаг. Ганцхан энэ үгийг ашиглаад, маш гоё тууж, өгүүллэг бичиж болно. Амьдрал гэж юу юм бэ, бид яах гэж энэ орчлонд төрсөн юм бол энэ тэр гэсэн мянга түмэн асуултанд хариу болох ёстой. ХОГ + ШИ + Л гэсэн үг үүсгэсэн байдлыг ажвал, –ШИ- гэдэг нь ШИнжтэй гэдгийн –ШИ- , гэдэг нь ЮМ гэсэн утгатай бололтой юм аа даа. Нийлээд, ХОГ – ШИнжтэй – ЮМ болж таарлаа. Өнөөдөр ааваа ээжээ, ахан дүүс гээд л чамаас өөр сайхан юмгүй л гүйцгээвч, маргааш нүд анихаар чинь ХОГ дээр аваачаад хаяна даа хөөрхийс. “Танайх ямар их ямар их ХОГШИЛтой айл вэ” гэвэл мөн их ХОГ новштой айл юм гэсэн санаатай болохоос биш, ямар их баян айл вэ гэхгүй. Яагаад, эцсийн эцэст тэр хураасан, цуглуулсан, олсон нөөсөн бүгд нь нэг сайхан өдөр цөм ХОГ болдог байхгүй юу. ХОГийг бид хаядаг. Таны сайхан джиип нэг л өдөр ХОГ дээр хэвтэнэ. “Яадаг ХОГ вэ” гэдэг. Нэг л өдөр таныг үхэхээр чинь ХОГ дээр аваачаад хаячихаад “үүрд дурсана” хэмээн өөрсдөө мөнх юм шиг дэмий юм ярин, хуурамч НУЛИМС унагалцгаадаг даа, хөөрхийс. Таны цуглуулсан эд хөрөнгө, хураасан нөөсөн бүгд чинь өнөөдөр таных мэт санагдах боловч, маргааш өөр хүнд шилждэг учраас дааж даахгүй их новш ХОГшил цуглуулах нь онцгүй байх хэмээн мунхаглана. Манай Явуугийн хэлсэнчилэн “Амьд явна аа гэдэг чинь Амралтанд байгаа юм шиг ээ“ гэдэг шиг амралт чинь дуусаад явахад авч явах юм байхгүй, бүгдий нь орхиод “ХОГ” болон хаяад арилдаг байна даа, хөөрхий. Энэ орчлон өөрөө ШУНАЛаар хорлогдсон учраас “ШУУКАА”тай хүмүүс олон байх тусмаа энэ өндөр өндөр барилгууд, хот хороо энэ тэр босдог бололтой юм билээ.

НУЛИМС

Crocodile tears гэдэг хэлц байдаг байна. Үүнийг Ри багштан: “Хуурамч нулимс унагах” хэмээн орчуулаад, “Гумбараа матар ямар нэгэн амьтаныг бариад идэж байхдаа ЭВИЙ ХӨӨРХИЙ МИНЬ гээд уйлж байдаг гэсэн домог яриа бий. Уйлах ч юу байх вэ, юм идэхдээ нүднээс нь НУЛИМС гардаг байж. Үүнээс болоод crocodile tears = крокодиловы слезы” гэсэн хэлц үүссэн юм билээ. “Хуурамч нулимс” гэж орчуулахад болох байх гэсэн юм гэдэг. Төрийн эр хүн ихэр татан уйлах, гэрийн банхар нохой улин хуцах хоёрыг монголчууд олиггүй юм болохын дохио гэдэг. Ноён уйлах, нохой улих хоёрыг муу ёр хэмээн ихэд цээрлэдэг. Энэ нэг л биш ээ. Засагийн тэргүүн нь енгэнэтэл уйлж байхыг та нар ер үзсэн үү??? Энэ бол саяын “Хуурамч нулимс” юм. Эх орноо зарчихаад эхэр татан баярлан уйлж байгаа нь тэр. Эрх чөлөөгөө дахин алдчихаад цусаар уйлж байгаа нь тэр. Их хурлын зарим гишүүд нь бас даган баясаад уйлалдсан гэсэн. Аав чинь енгэнэтэл уйлаад байвал ямар санагдах вэ. Хужаад эх орноо зарчихаад енгэнэж байцгаа нь энэ. Хулгайч намынхан бас енгэнэлдсэн гэсэн. Энэ юуг өгүүлнэм бэ??? Монгол улс сөнөх замдаа нэгэнт орлоо. Одоо ханиадтай хужаагаар дүүрсэн монгол дууссан. Өинөговийг хүнгүй болгоно. Хятад ямар хүнээр дутах биш. Тэр хэдэн ханидтай хужаа нь ханиад тараагаад цуг үхцгээнэ биз. Дарга нар яагаад ханиад хүрэхгүй байна. ...ЧИ-Л-АЛын 20 жилийн хугацаанд ард олон цөм суурь өвчтэй болсон байна. Эднүүдийг нэг хар даа, лухайгаад, давхар давхар эрүү суугаад л, джиип нь даахгүй хотолзоод л, дэлхий даахгүй уурхайн нүх гараад л. “Алаагүй үнэгний арьсаа хуваацгааггаад, аваагүй мөнгөө тараагаад л” нэг л биш ээ. Нулимсын тухай үлгэр ийнхүү өндөрлж, ҮГҮЙсгэлийн тухай яриа ингээд дуусвай.

No comments:

Post a Comment