Nov 25, 2009

Үйлъүг ээ гэж

Үйлъүгийн гурвадугаар хэлбэр буюу V3 = V + D/eD хэмээн үүсдэг өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал гэдэг нь стандартын буюу дүрэмт үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэртэй яг адил дүр төрхтэй. Гаднаас нь хараад өнгөрсөн цагийн хэлбэр нь юм уу, эсвэл өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал юм уу гэдгийг ялгах арга байхгүй. Гагцхүү хаана орсон байна вэ гэдгээр нь хөөж ялгана. Стандартын бус буюу дүрэмт бус үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэр, өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал нь замбараа жанцангүй үүсдэг учраас нөгөө толибичгийн араас шууд л хав халуун бүв бүлээнээр нь аваад хэрэглэчихнэ дээ. Өнгөрсөн цагийн хэлбэр нь манай хэлний –САН/-СЭН дагаварын утгатай байдаг бол энэхүү гурвадугаар хэлбэр нь бол махчилбал, -ГДСАН/-ГДСЭН хэмээх утгыг гаргана. Энэ орчуулгыг монгол хэлэнд энэ чигээр нь хэрэглэхгүй. “ИдСЭН эрүү хувхайрдаг, идҮҮЛСЭН бут ургадаг гэдгийн тэрхүү –УУЛСАН/-ҮҮЛСЭН гэдгийн санааг үзүүлж байгаа юм шүү. “ИдэГДСЭН бут” гэж эрүүл монгол хүн ярихгүй, харь хэл дутуу үзээд гажчихсан, эсвэл хэл ярианы хөгжил нь дутуу өсөөд зогсчихсон хүмүүс л ингэж ярина шүү дээ. Энэ радио-телевизийнхэн монгол хэлийг нэг доош нь хийж байна аа. Өөрийгөө овоо хэлтэй амтай гэж үздэг нэг нэвтрүүлэгч: "Улсын гавьяат жүжигчин Батсүхээр дуулаГДСАН олны танил болсон” ямар ч дуу гэлээ нэг юм зарлаад авч өгнө дөө. Батсүхийн дуулсан л гэнэ биз дээ. Заавал тэр дуун талаас нь барууныхан шиг –ГДСАН/-ГДСЭН-ээр яах нь вэ? Аааангли хэл үзээд тийм сэтхихүйтэй болсон юм байгаа биз. Муу ёрын юм. Үүнийг “боолын сэтгэхүй” гэдэг байна. “Зодож” явсан нь дээр үү, “зодоГДСОН” монголоор бол “зодУУЛЖ” явсан нь дээр байна уу???!!! Монголчууд эзэн сууж явахдаа “зодож” явсанаас биш боол болж “зодоГДОЖ”, “зодУУЛЖ” явсан нь үгүй юм байх аа даа. Одоо ч “БООЛ” болж, зодУУЛЖ, нүдҮҮЛЖ, доромжлУУЛЖ явдаг болоо шив дээ. Британчууд олон олон зуун жил гадны булаан эзлэгчидийн алганы амтыг үзэж боол болж явсан болохоор хэлэнд нь тэр байдал нь туссан юм шиг ээ. Тэр “боол”-ын хэллэг нь бүр хэвшчихсэн юм шиг байна. Манайх тэрүүнийг дууриаж юу хийхэв дээ. Тал хээрийн сармагчин гэж нэг ийм юм байдаг байна. Kiss + D/eD = kissed = үнсэГДСЭН = үнсҮҮЛСЭН (монголоор бол). Энэ бол стандартын үйлъүг. Eat = ид, толи бичгээс харвал V3 нь eatEN = идэГДСЭН = идҮҮЛСЭН (монголоор бол).

Үйлъүгийн дөрвөдүгээр хэлбэр буюу V4 буюу V + ING хэлбэр нь толибичгээс авсан үйлъүгэнд -ING гэдэг дагаварыг залгахад үүсдэг байна. Санаа нь бол (чингэЖ) БАЙГАА” гэдгийг үзүүлдэг байна. Sit + ING = sitting = (сууЖ) БАЙГАА болох жишээтэй. Энд бол стандартын, стандаотын бус энэ тэр гэж ялгаварлан гадуурхах юм ерөөсөө байхгүй. Үйлъүг болгон энэ дүрмийн өмнө “тэгш эрхтэй” болохоос Их хурлынхан шиг хэн ч халдашгүй эрх мэрх гэж дэмийрэх юм байхгүй. Нөгөө ардчилал маань хаачсан бэ??? Хулгайчид нь халдашгүй эрхтэй, хөөрхий ард нь хамгаалалтгүй үлдэж болохгүй шүү дээ.


“... перестанешь своим родным языком ГНУШАТЬСЯ”

... эх хэлээн голон жигшэхээ байна байхаа чи”

Хөөрхийс дөө, мөн ч хэцүү байна аа. Гадаад улс орон хорихон жилд мандан бадарч байхад манайх хорихон жилийн дотор сүйрлээ. Ардчилсан намын дарга “ААРЦ, ЧАЦАРГАНААР” угжаад л, хөөрхий амьтан биднийгээ аврах гэж мөн ч их үзэж байна даа. Увсыг давстай уултай нь, чацарганатай юутай хүүтэй нь япон анддаа бэлэглэсэн. Дээрээс нь газар ус муутай юм гээд, “Далан давхар”-аа өгсөн гэж байгаа. Энэ мөн задарсан хэрэг ээ. Эрлийз хурлийз эсэргүү цагаач дөрөвт эх орон байдаггүй гэдэг үүнийг хэлж байгаа юм. Ээ, мангасууд аа!!! Улс орныг авч яв гээд бид эднүүдийг сонгоод байдаг, тэгсэн чинь эднүүд урагш хойш, гадгаши дотогши гарын бэлэг болгоод эх орныг минь дуусгалаа. Одоо эднүүдийг ах дүү рүү нь илгээх цаг болсон. Тэр их хурлын дарга гэж нэг юмыг хар даа. Бичээд өгсөн юм уншиж чадахгүй байнааг нь. Нэгдүгээр ангийн хүүхдээс долоон доор байна.

“Монгол хэлтэн, Түвэдийн судраар онол ухааныг ухмуй хэмээгч, өдрийн одон, шөнийн солонго мэт цөөн.” гэж Инжаннаши гуай айлджээ. Үүгээр бол “Монгол хэлтэн, Англи Америкийн судраар онол ухааныг ухмуй хэмээгч, өдрийн одон шөнийн солонго мэт цөөхөн.” ажээ.

Ум ма ни бад мэ хум!!!

No comments:

Post a Comment