Aug 30, 2010

.

Хунтайж (Алтан ургийн том нүёдын цол юм байх, үеэ өнгөрөөсөн золиг.) Давааням гуай

Хас тэмдэг сэнсрүүлж байх юм.

Хас Загалмай хоёрын хооронд ялгаа баймааргүй юм. Хас нь болохоор нугалсан Загалмай, Загалмай нь болохоор тэнийлгэсэн Хас л байгаа биз дээ. Хасын нэр сүр нь мах цусны минь тасархай Хитлер гуайгаас л болж жаахан тийм болсон байх. Түүнээс биш энэ хоёрт ялгаа юу байна. Нэг ёсондоо жагталсан хоёр зураас шүү дээ. Тооны хэлээр бол “нэмэх” тэмдэг шүү дээ. Тахир загалмай, шулуун загалмай гэвэл бараа юм биш үү. Дөрвөн үзүүрий нь нийлүүлээд дарчихвал нэг муу цэг л шүү дээ. Үхсэн хойноо бол доо.

Манай засгийн газар Бээжин рүү нүүж яваад Гашууны хоолойд нэг хооллож л дээ. Говь нь ногоорсонгүй, сайд нарын толгой нь нил ногоон долларын өнгөтэй болсон байна. Хайран бензин тос, машин техник. Эднүүдэд ер идэж зугаалахаас өөр чадах юм алга. Хужаагийн шаварчин манай төрийг барьж байна. Энэ үнэхээр хирээс хэтэрчээ. Саарал хувцастай зургаа авхуулсан бол Гамингийн цэрэг гэмээр харагдсан шүү. Хойт хөршийн засгийн тэргүүн нь гал түймрээ өөрөө унтраалцаад явж байх юм. Манай хэд болохоор энэ тэндэхийн найр хэссээр байгаад намрыг дуусгалаа. Дэмбэрэл, Батболд хоёр арай дэндүү юм. Нэгдүгээр ангийн хүүхдээс долоон доор, хүний бичиж өгсөн юм уншиж чадахгүй байна шүү дээ.

“НУУЦ” гэж нэг номоор мөн ч их наймаа хийж хөлжижи байна. Энэ номын утгыг монгол хүн гурав дөрөвхөн үгэнд зангидсан байгаа. “Хүссэн юм хүзүүгээр орооно.” Тэр “таталцлын” хууль гээд байгаа нь “хүслийг” хэлээд байна. “Баяжия” гээд л хүсвэл баяжиад л явчихна, “эдгэрэе” гээд л бодвол “эрүүл” болоод л ирнэ. Хүн гэдэг махан боодог бол “сэдхил” гэдэг далайд хөвж явдаг байна. Сэдхил нь л сайхан байвал хүн сайхан байдаг байна. Гагцхүү үнэн сэдхилээсээ “хүсэх” л хэрэгтэй. “Хүсээд” үзээрэй. Биелж л таарна.

Монголчуудыг архинд оруулж ядууруулах нь энэ эрлийзүүдийн, цагаачдын ганц зорилго. Оросын Синявский гэдэг хүн хэлсэн байна: “Русский народ (Манайд бол Монгольский народ) (Оросын ард түмэн, Оросын түмэн олон, Оросын ард олон, Орос улс омогтон, Оросын хавтгай олон) пьёт (архи уудаг л даа, архи гудардаг л даа, архи цусалдаг л даа, архи зооглодог л доо, архи хөнтөрдөг л дөө, рашаан хүртдэг л дээ, архи хусдаг л даа), потому что (яагаад гэвэл, учраас, ...-сан учраас) БЕДЕН (үгээгүү ядуу, ядуу хоосон, ядуу зүдүү, ядуу хоосон болсон, хамаг хөрөнгөө идүүлсэн) и (бас болоогүй ээ, дээрээс нь нэмээд, хажуугаар нь) НЕСЧАСТЛИВ (заяа нь хаясан, муу заяатай, зовлонтой, зовлон амсч байгаа, заяа муутай).” Ийм л байна даа. Хужаа нар л энэ шүлхий, шувууны ханиадыг тарааж байгаа шүү дээ. Үхсэн монгол. “Муу явахаар сайн үх” гэж байдаг. Өвөл нь зуд турхан, ханиад томуу, зун нь шүлхий тахал, шувууны ханиад гээд ажил ихтэй тун ч хөгжөөнтэйгээр хорвоог барцгааж байна даа. Төгсгөл байх биз ээ.

The same (адилхан, ив ижил, ав адилхан) dynamic (хууль, онол, хүч) is (байна) true (зөвтгөдөг, үнэн) if (хэрвээ) you (та нар) want (хүс-) to fill (дүүргэх, бялхаах) your life (амьдралаан, насаан) with love (хайрлах сэдхилээр, хайраар, элэгсэглэн дотночилох сэтгэлээр) or (үгүй бол, эс бөгөөс, нөгөө бол, эсвээс) anything (ямар нэгэн юм) else (өөр) worthwhile (баяр баясгалан, сонин сэвүүн). Giving (өгхүй) and (хийгээд) receiving (авахуй) are two sides (хоёр тал, хоёр дугуй) of the same (нэг ижил, адил) coin (зоосны, тэргэний). If you want (олж авахыг хүсэх аваас) more (улам их, ахиухан шиг, дориухан шиг) love (хайр), or fun (сэдхил ханамж, баяр хөгжөөн), or respect (өргөл хүндлэл), or success (ололт амжилт, ахиц дэвшиц), or anything (ямар нэгэн юм) else (өөр), the way (арга чарга, зам мөр) to get (хүрэх, очих, олж авах) it (түүнийг, түүнд) is (байдаг) simple (энгийн, амархан, ялихгүй): give (өг, тараа) it (үүнийг, түүнийг) away. Don`t worry (санаа бүү чилээ, санаагаа бүү зовоо, сэдхил зовж байх хэрэггүй) about (талаар, тухайтад, тухай) a thing (юм хүмний, тэр тухай). The universe (орчлон, ертөнц, орчлон хорвоо) knows (мэдэж байгаа, мэддэг, тийм байхаар бүтээгдсэн байдаг) what (юу) it`s doing (болж байгааг). Everything (тэр бүгд, юм болгон, бүгдийг) you give away (өгч байгаа, тарааж байгаа) wil return (та нарт буцаж ирнэ, та нарт эргээд ирнэ), with interest! (өсөн нэмэгдсэн хүүтэйгээр, хувь илүү нэмэгдэж, нугарч).

За тэгээд, буян хийж өглиг сайн өгч бай. Хэд нугараад эргэж ирдэг байна шүү.

No comments:

Post a Comment