Aug 18, 2010

.

Чтоб сердце билось учащенно,

Давай отправимся в Ахвах,

Узнаем, молоды лы еще мы

Иль отгуляли в женихах?

Алаг зүрхээ догдлууланхан

Ахвах өөд зүглэе хө,

Амраг нас минь өнгөрч үү-

Арай болоогүй юү – үзье.

И станет сразу нам понятно,

В кого девчонка влюблена:

Чья шапка вылетит обратно,

К тому девчонка холодна.

Хэнийг маань онцолсоныг

Хэлүүлэх юмгүй, ив илхэн:

Хэний малгай буцаж унана –

Хэрэгсээгүйн тэмдэг тэр.

Нэг иймэрхүү орчуулдаг бол ч яахав, болж байна. Гамзатовын шүлгийг Чойном орчуулсан хэрэг. Гүн-Үйлст гэдэг сайхан эр “Утга зохиол...” сонинд “Ринчен, Чимид нар ч мундаг нь ч мундаг л даа. Би тэднээс мундаг байж байж Пуууушкиныг орчуулсан...” гэх ухааны юм ярьсан байсан. Пүүшкинийг Пүүшкин шиг сэтгэдэг байж орчуулна уу гэхээс хазгай орос хэлтэй, муруй монгол хэлтэй хүний хийх ажил биш. Энэ хирээс хэтэрсэн тэнэглэл ажээ. “Үгийн арсланууд” үгүй болохоор “үнэг хуцаж” байгаа нь энэ. Энэ орчуулгын сайхан болсон нь эх хэлэндээ сайных. Үүн шиг, би мундаг гээд өөрт чинь амтагдаад байвал, таны юм сурах хэмжээ тань гүйцсэн хэрэг. Юм сурах тусам сурч буй юм улам хүндрээд байвал, би юм сурч дуусах арай болоогүй байна гээд цааш оролдоод байх хэрэгтэй. Инг хэлийг далай юм аа гэж бодвол, Та хөвөөн дээр нь л ирээд байгаа хэрэг. Цаад зах хязгаар нь харагдахгүй шүү дээ. Тэгээд, хэрэгцээнийхээ хирээр шүдэнзний модны толойн төдий амсч чадвал их юм.

Money () is () circulation. (орчил, эргэлт, гүйдэл) It (түүнд, мөнгөнд) needs (хэрэгтэй, чухал, шаардлагатай) to flow (урсаж байх, хөдөлж байх, гүйж байх, эргэлтэнд орж байх, сэгсрүүлж байх, сэгсчүүлж байх). When (хэзээ, -д, үед) you are frightened (айдаст өртөмхий, айж эмээх, түгшимтгий) (-мтгай, өртөмхий, тэгдэг ингэдэг зантай), selfish (хар амиа бодсон,), or when you hoard (хурааж нөөх, харамлан хадгалах, шуналтан хураах) everything (юм болгоныг) for yourself (аминдаа), you literally (өөрийн эрхгүй, уул шугамандаа, яг л ) stop (зогсооно) the circulation (эргэлтийн явцыг). You create (бий болгоно, үүсгэнэ) clogged pipes, (битүүрэл, бөглөрөө, таглараа, түгжрээ) making it (түүнийг болгоод) difficult (бэрх, төвөгтэй, яршигтай, саадтай) to keep (байнга, удаан хугацаагаар) money flowing (мөнгөний урсгалыг, мөнгөний цутгаланг, мөнгөний гүйлгээг, ) back (гэдрэг, буцаад) in your direction (өөрийнхөө зүг, өөр лүүгээ).

Мөнгө бол эргэлдэж байдаг зүйл. ....Мөнгө бол зогсоо зайгүй гүйж байдаг зүйл. Мөнгө бол мөнхөд орчиж эргэж байдаг зүйл. Мөнгө бол сэгсэрч байхгүй бол болдоггүй зүйл.

1 comment:

  1. bi Eng helnii hovoon deer irchiheed l uuj barahgui dalai yumdaa geed zogsoj baigaa shuu dee... ayganiihaa hemjeegeer hutgaad, amniihaa hemjeegeer balgaad, hodoodniihoo hemjeegeer uuna daa...

    ReplyDelete