May 2, 2010

CHANGE! WE CAN CHANGE!!!

Үг их олон утгатай юм байна. Аль ч утгаар нь ойлгож болно. Махны ЧЕИНДЖ, мөнгөний ЧЕИНДЖ, улстөрийн ЧЕИНДЖ, эх орноо зарах арилжих ЧЕИНДЖ, намын ЧЕИНДЖ гэх мэтчилэн түм буман ЧЕИНДЖ байдаг байна. Аль утгаар нь хэлж байгааг нь ойлгохгүй, манай ерөнхийлөгч ёстой нэг ЧЕИНДЖлэх нь байна гээд дагаад шаагаад байсан чинь харин эх орноо зарах ЧЕИНДЖ байсны нь мэдсэнгүй. Энэ муу өмхий ЧЕИНДЖүүд ард түмэн эх орныг дуусгаж байна. Эднүүдийн ард жинхэнэ хужаанууд байдаг байна. Ингээд хараад суугаад байх уу. Монгол хүн алуулах, мал үхэх хоёр агаар нэгэн болсон байна. Хятад ч дайраад л алж байдаг, талбай дээр төр нь ч дайраад л хаяж байдаг, тэгээд л “танхайн сэдэлттэй хэрэг болоод л дуусч байдаг. Энэ хирээс хэтэрчээ. Босох цаг болсон. Ингэж ЧЕИНДЖилж болохгүй. Харь хэл муу сурах гэж үүнийг хэлээд байна. МҮОНРТ гэж нэг юм байна аа. Монголын Үндэсний Олигаархуудын Нэгдсэн Радио Телевиз гэсэн үгийн хураангуй бололтой. Муусайн хөлсний телевизүүдийг цөмий нь хаах хэрэгтэй. Чингис Хаган ийм юмгүй болж л байсан. Та нар ийм юмтай байгаад юугаар гийгүүлсэн юм бэ. Хогийн юм үзсээр хамаг амьдралаа барж байнав биш үү. Тэр нэвтрүүлгий нь чанар чансаа, үг хэлний нь байж байгааг яана аа, “өөхөнд боосон ч завхрал зээлийн үеийн нохой ч шиншихгүй, өвсөнд боосон ч зуд турханы үхэр идхээргүй” муухай байна. Хогийн телевиз, солонгос кино хоёр үзээд сайжирдаг бол ч өнөөдөр бид харь гарагийн нийгэм байгуулчихсан байхгүй юу. Галтэргэний бүтцээр гаргаж болдоггүй санааг “ХОЛБООС” үйлъүг гээч юмыг хэрэглэж гаргадаг. Тэр “ХОЛБООС” үйлъүг гэдэг нь юу юм бол доо гэж заримууд гайхаж магадгүй. ҮЙЛДЭЛ БАЙДЛЫН ЭЗЭН (subject)-ийг НЭРЪҮГ (noun), НЭРЪҮГИЙН ХАВСРАЛ (adjective), ТООНЫ ҮГ (numeral), ҮЙЛЪҮГИЙН ХАВСРАЛ (adverb), ТҮ-тэй ҮЙЛЪҮГ (TO + V) буюу үйлъүгийн 6-р хэлбэр мэтийг хооронд нь холбон өгч тухайн утга санааг гаргадаг нэг хэсэг үйлъүг байна. Нэр нь юу гэж байх нь хамаа алга. Гол нь утга учры нь ойлгож авбал их зүгээр байна. Таныг харь хэлд сургах боломж байхгүй гэж байгаа. Яагаад гэвэл, ТА өөрөө сурдаггүй л байна. Тийм болоод тэр. Барьж тавиад л, нэг л аргаа олохгүй, учраа мэдэхгүй, дээр нь нэмээд “Муу дээр муухай, муухай дээр улцан” гэдэг шиг ЭХ ХЭЛнээсээ хоёр яс салж, нэгмөсөн ангижирсан учир энэ насанд лав сурахгүй байх аа. Эх ХЭЛээ, ЭХийнхээ хэлийг эхлээд үз. Англи хэл үзсээр байтал амьдрал чинь дууслаа. Үүнийг дүрсэнд буулгавал:


Гүндалай гишүүн гуайд кирилл бичгийн цагаантолгойн үсгийг цөөлөх гэж асуудал оруулснаас кирилл бичгийг халах асуудал оруулсан бол баяр хүргэх байлаа. Монгол шувтарсан байна. Дууссан байна.

No comments:

Post a Comment