May 24, 2010

DO YOU SPEAK ENGLISH?

Нөгөөдөхи чинь Даваахүү шиг юу яриад унав аа гэж заримууд бодож магад. Хэлнийзүй мэдэхгүйгээр хэд гурван юм хэлж болдог гэж байгаа. Харин үг мэдэхгүйгээр юу ч хэлж болдоггүй юм гэсэн. Үгийн сангаа баяжуулах гэж хоосон өнчин өрөөсөн үг чээжлэх хэрэггүй гэх юм билээ. Биднийг сургуульд сурмар аядаж байхад өдөрт 25 орос үг чээжил гээд үүрэг өгдөг сөн. Орныхоо ард хадчихаад л түвэд ном шиг чээжилж гардаг байж билээ. Одоо бодоход чээжний ой сайжирч байсан уу гэхээс биш хэлэндээ сайжраагүй. Юм л их унших хэрэгтэй гэж Ри багштан сургасан байдаг. Хамаагүй юм уншаад хэрэггүй. Нас хэд билээ, ном хэд билээ, бодох хэрэгтэй. Бестселлер ч бил үү, нэг тийм нэрд гарсан ном үзвэл, олон хүний сонирхол шохоорхол татсан учраас уншихад танд ч бас сонин сэвүүн биз ээ. Түүнээс биш Джек Лондон энэ тэр томчуудыг барьж аваад хэрэггүй байх л даа. За тэгээд, юу сайхан бэ гэхлээр дур сайхан. Өөрсдөө мэд дээ. Уул усаа тахих энэ тэр, гэгээн хувилгаадыг тодруулах энэ тэрийг түвэдүүд мэддэг болоо шив дээ. Энэ Гангдан компанийн захирал Номундалайг яая даа байз. 9-р богд гэнэ үү нэг хөх түвэд ирж Отгонтэнгэр хайрханы минь тахиж уурулуулах юм болж байх шиг. Төр шашин хоёр устаж, дэлхийн улсуудын тооноос нэг улс дутна даа хөөрхий. Жамц гуай шиг, “Хорин шары минь хоёрхон оготно идчихлээ гэж үү?” гэдэг шиг 20 000-иод мянган жилийн түүхтэй төр улсы минь 20-хон жилийн дотор дуусгачихлаа гэж үү? гэх нь л дутаж байна даа. Бидний тааж байгаа нь 2000 жил болохоос олон зуун мянган жилийн түүхтэй төр ажээ. Отог омог, айл саахалт үүссэнээс хойш л төр бий болж эхэлсэн байх ёстой.

You speak English. = Чи Инг хэлээр ярьдаг.

He speaks English. = Тэр эрэгтэй Инг хэлээр ярьдаг.

Ийм гуравхан үгтэй өгүүлбэрийг цааш задаргаж үзвэл:

Do you speak English? = Чи Инг хэлээр ярьдаг уу?

Does he speak English? = Тэр эр Инг хэлээр ярьдаг уу?

How do you speak English? = Чи Инг хэлээр хири ярьдаг вэ?

How does he speak English? = Тэр эр Инг хэлээр хири ярьдаг вэ?

When do you speak English? = Чи Инг хэлээр хэзээ ярьдаг вэ?

When does he speak English? = Тэр эр хэзээ Инг хэлээр ярьдаг вэ?

Where do you speak English? = Чи хаана Инг хэлээр ярьдаг вэ?

Where does he speak English? = Тэр эр хаана Инг хэлээр ярьдаг вэ?

Why do you speak English? = Чи яагаад Инг хэлээр ярьдаг вэ?

Why does he speak English? = Тэр яагаад Инг хэлээр ярьдаг вэ?

What language do you speak? = Чи ямар хэлээр ярьдаг вэ?

What language does he speak/ = Тэр ямар хэлээр ярьдаг вэ?

How many times a week do you speak English? = Чи долоо хоногт хичнээн удаа Инг хэлээр ярьдаг вэ?

How many times does he speak English/ = Тэр эр долоо хоногт хичнээн удаа Инг хэлээр ярьдаг вэ?

You can speak English. = Чи Инг хэлээр ярьж чаддаг.

He can speak English. = Тэр эр Инг хэлээр ярьж чаддаг.

Can you speak English? = Чи Инг хэлээр ярьж чаддаг уу?

Can he speak English? = Тэр эр Инг хэлээр ярьж чаддаг уу?

You don`t speak English. = Чи Инг хэлээр ярьдаггүй.

He doesn`t speak English. = Тэр эр Инг хэлээр ярьдаггүй.

Don`t you speak English? = Чи Инг хэлээр ярьдаггүй юм уу? (Үгүйсгэж асуухаар гайхсан санааг үзүүлдэг байна.)

Doesn`t he speak English? = Тэр эр Инг хэлээр ярьдаггүй юм уу?

гэх мэтээр хэд гуравхан үг хойно урд нь оруулаад хэдэн зуун өгүүлбэр зохиож болдог байна. Тэгээд үүнийгээ дуугаргаж чадвал Даваахүү л болно гэсэн үг. Энэ өгүүлбэрүүд цөмөөрөө одоо цагийн хэлбэртэй байгаа. DO, DOES-ийг DID-ээр өнгөрсөн цөг болгоод л оронд нь тавихаар өнгөрсөн цагийг агуулсан өч төчнөөн өгүүлбэр болно. Тэгээд нөгөө үйлъүгийн цагийн 26 хэлбэрээ хэрэглэн, этгээд үгэс аваад үргэлжлүүлэх аваас хэдэн мянган өгүүлбэр бүтээж болох байна. You speak English EVERY DAY. = Чи ӨДӨР БОЛГОН Инг хэлээр ярьдаг гээд л ар талд нь хоёр үг нэмэх мэтээр цааш нь задруулаад л явахаар хэдэн түмэн өгүүлбэр болно. Хэлнийзүй буюу GRAMMAR гэдэг нь ийм юманд л их хэрэг болж тус хүргэдэг учир, Инг хурдан сурая гэвэл хэлнийзүйн наад захын юм хүмийг мэдэж байхгүй бол энэ бүгдийг цөмий нь чээжлэнэ гэвэл барахгүй, хурдан мохдог. Хүүрнэх өгүүлбэрийн дэс дарааг мэдэж байна, асуух аргаа мэдэж байна, үгүйсгэхийн учрыг таньсан байна, тэгээд л энэ бүгдээ өөрөө зохион шүү дээ.

And (мөн, бас) so (тийм л, ийм л) it goes (юм бүхэнд, юм болгонд л, байдаг, болдог). Every journey ( замын хүзүү болгон, аян зам бүр), however (...ч гэсэн, хэдий тийм ч) long (урт хол,) it (аян зам гэсэн утгаар орлуулсан бололтой) may be (байж болох боловч), begins (эхэлдэг) with (-аар, -ээр) a single step (гав ганцхан алхам). But (харин, гагцхүү, чингэвч, гэвч) you (та нар) must (ёстой) take (алхах, авах гэсэн санааг гаргана) that (энэхүү) first (анхны, эхний) step (алхамыг). Once (нэгэнт л, ) you do (DO гэдэг маань take step 2-ийг орлож байна,алхсан л бол), each step (шинэ алхам бүр) takes (аваачна) you (та нарыг) closer (улам ойрхон, улам улам дөхөх) and closer (улам ойр, улам улам дөхөх) to your (-д чинь, -д тань) goal (хэрэг зориг, бодлого зорилго, хүсэл зорилт, бодсон бодлого зорилго, урьдаас бодсон бодлого зорилго,).

And so it goes. Every journey, however long it may be, begins with a single step. But yuo must take that first step. Once you do, each step takes you closer and closer to your goal.

No comments:

Post a Comment