May 16, 2010

ЮМ ИХ Л УНШИХ ХЭРЭГ ГАРНА ДАА ...

Инг хэлээр л нэг юм хальт мөлт уншаад, жаал жуул юм хүм ойлгодог болчихвол бас их учир байна. Тэгвэл, хүний царай харахгүйгүйгээр өөрөө биеэ даагаад амин хувиа борлуулаад явах болно.


Сэлэнгэ аймгийн театрын зураач Балдан болон их найрагч Р.Чойном хоёрын зурсан Хутагтын зургийг үзүүлэе. 200-аадхан жилийн өмнө байсан хутагтынхаа зургийг өнөөдөр олоогүй л байгаа. 300-аад жилийн өмнө төрсөн Чингүнжавынхаа төрсөн газрыг мэдэхгүй байна гэж байгаа. Энэ монголчууд мөн сүрхий амьтад шүү. Худлаа ярьж хулгай хийхээс өөр юм мэдэхгүй байна.

“Хэл бүрийн улстай хэлэлцэхдээ

Хэл бүрийн байдлаар хэлэлцдэг.

Хэврэг муу биет энэ нас нь

Хэрэггүй явдлаар өнгөрдөг.”

Ноён хутагт Д. Равжаа

Speaking with people who speak another language.

They speak in a way framed by the other language.

To a meager, fragile body, this life is

Tinged with pointlessness.

REMEMBER THAT THE JOURNEY OF A THOUSAND
MILES BEGINS WITH A SINGLE STEP

I (Би) can (уул нь ЧИДА- гэсэн үг боловч энд бол –Ж БАЙНА гэсэн утгаар оржээ. Энэ тухай өмнө дээр эрт нэгэн цагт дурдсан бөлгөө.) vividly (ив илхэн, тов тодхон, тодоос тод, саяхан юм шиг л) remember (сана-, мартахгүй бай-) the first sentence (анхны, эхний өгүүлбэрийг) I ever (нэгэн цагт) wrote (бичсэн) in my very first book (хамгийн анхны номдоо)!

I can vividly remember the first sentence I ever wrote in my very first book! Утга санааг нь ойртуулсхийвэл:

Нэгэн цагт, хамгийн эхнийхээ номын анхны өгүүлбэрийг бичсэнээ би тов тодорхой, ив илхэн санаж байна!

“Гэгээн алсын одод”-ыг харахаас уур хүрч байна. Тэр шүүгч нар өөрсдийгөө их томд бодож байна аа. Тэд өөрсдөө авьяасгүй хүмүүс шүү дээ. Эйнштейн гуайг сургуульд байхад нь тооны нь багш гэдэг сайхан гар энэ нөхөрт бол ямар ч ирээдүй байхгүй. Ёстой авьяасгүй усан тэнэг байна гээд сургуулиас нь гаргавал таарна гэсэн гэдэг. Нөгөө тоондоо онц хүүхдүүд нь юу ч хийж чадалгүй талийсан байхад харин нөгөө муу авьяасгүй ногоон нооль маань том алдартай эрдэмтэн болсон гэдэг. Авьяас бол бурханы хэшиг бөгөөд, галт уул шиг нэг л өдөр цаг нь болохоороо өөрөө оргилон дэвэрч, саган гарч, халин тургилдаг байна. Шүлгийг яруу найрагч хэрхин уншдаг шиг уншихгүй модон түгжээ шиг унших болж байна уу. Одоо Британий том том компанийхан ажилд хүн авахдаа, муу сурлагатай хүүхэд залуус дотроос шилж авдаг гэж байна. Горькийн сургууль төгссөн яруу найрагчидаас Чойном шиг уянгалуулдаг нь хэн байна. Орост өчнөөн сургууль төгссөн мөртлөө Чойном шиг орчуулдаг нь хэн байна. Зууны дуучин, мянганы түгжээ гэдэг бол хов хоосон алдар гуншин бөлгөө. Ногоорсон юмнуудыг байтугай Норовбанзад гуайг зурагтаар гаргах хүн алга байна. Мөнгөтэй үедээ хөлсний телевизээр хэдэн хоног гараад л үхэхээр нь юм уу, ядуурхаар нь хэн ч дурсахгүй, хуурамч орчлон шигээ таг чиг болно. Ийм хогийн юмыг хэн зохион байгуулдаг байна аа. Эдэнтэй эдэнгүй одод өөрсдөө гарч ирнэ шүү дээ. Мөнгөний од бол хэзээ ч гарч ирдэг. Мөнгөө дуусахаар харвадаг. Аяа, яасан уйтгартай хорвоо вэ.

1 comment:

  1. Янз бүрийн олон юм хольж бичсэн байна, гэхдээ инхэнхтэй нь санал нэг байна аа...

    ReplyDelete