May 9, 2010

ЯАСАН ДУУСДАГГҮЙ ИЛТГЭН МЭДҮҮЛЭХ ӨГҮҮЛБЭР ВЭ ...

“Чем больше мы знаем, тем яснее наше незнание. Но если мы вообще не знаем, то даже и ощущения незнания нет. И двигаться нечем. И двигаться некуда. Тогда уже неизбежно – кромешное царство пошлости”. Н. Рерих
Бид хичнээн л их (юм) мэднэм, бидний харанхуй мунхаг төдийчинээн улам тод томруун болно. Харин бид ерөөсөө юм мэдэхгүй бол, харанхуй мунхагаа ч сэрж мэдэхээ болино. Тэгээд хонгилдсон тарвага шиг гацан, ахих дэвших, өөдлөн дэгжиж, өндийн хөгжих юмгүй болно. Тэр үед муу муухай олиггүй заваан, номгүй бузар харанхуйн харгисуудын эзэгнэл гарцаагүй тогтох болно”. Н. Рөөрих
Энэ л манайд болж байх шиг ээ.
Хүүрнэх өгүүлбэрийн өмнөхи загвараар өгүүлбэр зохиож үзэе.
ХОЛБООС үйлъүг (linking verbs) гэдэг нь үйлдэл байдлын эзнийг нэръүгтэй холбож өгүүлбэр бүтээдэг байна. BE – БАЙ- гэдэг холбох үйлъүгийг авч үзэе. Одоо цагийн хэлбэр нь AM/IS/ARE байдаг бөгөөд монгол хэлний БОЛ гэдэгтэй одоо цагтаа утга нийлдэг.

Subject ----- linking verb ----- noun
I ---------------------- AM --------- a teacher.
Би ------------------ БОЛ ----------- багш.

Subject --------- linking verb ----- adjective
He ------------------------ IS --------------- busy.
Тэр эрэгтэй --- БОЛ (байна) ------- завгүй.

Subject ----- linking verb ------ adverb
They --------------- ARE --------------- out.
Тэд --------------- байгаа ------------ эзгүй.

Subject ----- linking verb ----- numeral
She ------------------ IS -------------- sixteen.
Тэр ---------------- БОЛ ----- арванзургаатай.
WE ---------------- ARE --------------- five.
Бид --------------- БОЛ ----------- тавуулаа.

Subject ----- linking verb ----- pronoun
That ----------------- IS ----------------- me.
Би ------------------------ байна аа.

Subject ----------- linking verb ----- TO verb
My hobby ----------------- IS -------- to collect coins.
Миний шохоорхол --- БОЛ ------ зоос цуглуулах.

За яахав, ийм байж болох юм, гэхдээ TURN – ЭРГҮҮЛ-, МУШГИ-, НЭГ БАЙДЛААС НӨГӨӨ БАЙДАЛД ШИЛЖҮҮЛ- гэсэн утгатай үйлъүг яахаараа холбоос үйлъүг болдог байна. Их сонин юм аа. Нээрээ л тийм дээ. БОЛОХ гэсэн утгатай үйлъүг Ингли хэлэнд ганцхан буюу BECOME гэж байдаг. I will become a doctor. = Би оточи болно. I became a doctor. = Би оточи болсон.
Тэгвэл, энэ л БОЛ- гэдэг үгээ ашиглаад аргалж болдоггүй золиг юм байх даа. Grow – урга-; turn – мушги-; go – яву-; keep – удаан барьж бай-, удаан хадгалж бай- гэсэн холбоос үйлъүгэс өөрсдийн үндсэн энэ утгаа хадгалахаас гадна холбоос үйлъүгийн утгаар орохдоо цөмөөрөө нөгөө үндсэн утгаа гээж БОЛ-, БАЙ- гэсэн утгатай болдог юм байна. Ганц BECOME гэдгээр хорвоогийн олон санааг илэрхийлж бардаггүй юм байна. Ийм чөдрийн ганц морь хэрэгцээ хангахгүй болдог байна.
“Миний үс цайж байна” гэж хэлэх хэрэг гарвал нөгөө TURN гэдгийн нэг байдлаас нөгөө байдалд шилжүүлдэг утгы нь ашиглан миний үс ХАР байж байгаад одоо ЦАГААН руу шилжиж байна гэдгийн санааг гаргахад уг санааг нь ашигладаг байна. Тэгээд:
My hair IS TURNING white. = Миний үс цайж байна. болох жишээтэй юм байна.
“Дорджи гуай өтөлж байна даа.” гэхийг Инглиэр хэлэх гэвэл GROW гэдгийг ашигладаг байна. Яагаад гэвэл, Дорджи гуай нэг л өдөр цүл цал, пал пүл гээд гялс манас өтөлчихөөгүй, алгуур удаан, ургамал ногоо ургаж байгаа юм шиг явцтайг нь GROW буюу УРГАХ гэдэг санааг нь ашиглан холбоос үйлъүг болгоод,
Dorji IS GROWING old. = Дорджи гуай өтөлж байна даа.

“Мах мууддаг.” гэвэл Ингдиэр бол GO буюу ЯВУ- гэдгийн явах ахих санааг нь ашигладаг бололтой. Улам л яргаад тэр муудах тал руугаа яваад байх нь байна. Тэр зогсолтгүй муу тал руугаа яваад байх санааг нь ашигласан байна.
Meat GOES bad. = Мах мууддаг. (халуунд ч юм уу, сайжрах гэж байхгүй)
Meat IS GOING bad гэвэл мах одоо муудаж байна.
Meat will BE GOING bad гэвэл мах алсдаа муудах тал руугаа орох нь байна. Золиг гэж, махны үнэ нэмэгдээд, муудах мах ч авч чадахгүй боллоо доо хөөрхий. Зах зээл гээд байгаа халаасчинуудын аягийг зогсоож чадахгүй бол засаг төр байсны хэрэг юун. Мах авах гээд л дэлгүүр захад очиход чинь Элбэгдоржийн нэг хармааны хулгайч хэдэн мянган төгрөгий чинь суйлах гээд зогсож байх бий. Цагаандаа гарсан халаасчинууд. Дээрээ хулгайчууд, дороо хулгайчууд дунд нь ард олон үхмүй.

No comments:

Post a Comment