May 20, 2010

БАЯЖИХ УХААН

Оролгын ихээр баяжихгүй,

Заралгын багаар баяжих.” гэжээ.

В. Инжаннаши

“Не доходы делают вас бога тым,

а бережливость.”

Бодо Шефер

200-гаад жилийн тэртээ Инжаннаши гуайн айлдсаныг өнөөдөр нэг герман давтаж хэлсэн байна. Айлаас эрихээр авдраа уудал гэдэг үг үүнийг хэлсэн бус уу. Заримууд нь намайг хамаагүй юм хольж бичлээ гээд л загнах бололтой. Ардгүй ардчилал хөгжихөөр тэгдэг юм байх даа. “Заралгын, оролгын” гээд буруу бичсэн байна гэх бий. Аман дотор чинь одоохондоо амьд монгол хэл байгаа. Дуугаргаад хэлээд үз дээ. “Орлогын” гэж байна уу, “зарлагын” гэж байна уу. Бид ч дууссан шүү дээ. Энэ хойт хоёрын чинь КААААПИИИТААлизм, үхсэн хатсаны чинь ААААНГЛИ хэл. “Баяжих ухаан” бичлээ гээд л баахан загнах байх даа. Загнуулан загнуулан бичиж суух нь ч хаашаа юм бэ дээ. Тэнэг хүний ажил байх аа.

Remember that the journey of a thousand miles begins with a single step = Хамгийн урт замын хүзүү ч гэсэн гав ганцхан алхамаас эхилмүй гэдгийг санацгаамуу” гэдгийн үргэлжлэл.

It (энэ нь) seems (санагдаж байна) like (юм мэт, юм шиг) a long time ago (эртний, холын, дивангарын). Yet (гэсэн хэдий ч, харин, тэгэж ярих юм бол) had (had written гэж төгссөн явцтай үйлдлийн өнгөрсөн буюу өнгөрөн төгссөн цагийн хэлбэр,) I not (үгүйсгэл) written that (тэрхүү) first (эхний) sentence (өгүүлбэрийг), I wouldn`t (ирээдүйд үгүйсгэх санаа) have ffinished (төгсгөх, дуусгах, сүүлий нь харах, ард нь гарах, сүүлий нь мушгих) that first book, or the second (удаахи), and so on (гэх мэтчилэн).

It seems like a long time ago. Yet had I not written that first sentence, I wouldn`t have finished that first book, or the second, and so on.

YET HAD I not written that first sentence ... = Харин тэгэж ярихдаа хүрвэл, анхны эхний тэр өгүүлбэрийг би бичээгүйсэн бол ... гэдгийг ажваас үйлъүг HAD нь өгүүлбэрийн эзнийхээ өмнө нь заларч яваа. Бүрэн үгүйсгэсэн юм уу, хагас үгүйсгэсэн өгүүлбэрт бол ийм гаж юм үзэгддэг гэнэ. Нэг жишээ авая:

HARDLY HAD we started when it began to rain. = Биднийг хөдөлж цөхсөөр байтал бороо асгарах нь тэр. (хагас үгүйсгэл байна.)

Уншиж болмоор байгаа биз дээ. Үйлъүгээ л мэдэхгүй бол шавар намагт хутгалдах нь тэр. Нью Йоркийн гудамжаар алхалж яваа бол ч яахав. Тэнд ямар үйлъүгийн цаг нар гэж байдаггүй юм гэсэн. Олон цагаачид болохоороо нэг ойлголцсон болоод л өнгөрдөг юм гэсэн. Тэнд олонъулсын Инг хэл гэж нэг сонин юм байдаг гэсэн. Даяаршина гэж тэр байх. Даяаршина гэхээрээ, ярших гэдэг шиг өөрөө өөрөө уусаад алга болохыг хэлээд байна аа даа. Даяарчилах гэвэл гадны хүн цусы нь хольж байгаа юм биш үү. Бид даяаршлаа ч яалаа, яаршилаа ч яалаа. “Нөгөө ямар нохой чимээнээр “гэдэг билээ. Эх орон нь сөнөж байхад харь оронд энхийг сахиулж байдаг. Хэдэн хүнтэй армитай билээ. Хил нь эзгүй. Улс нь эзэнгүй. Ичих ч яана аа. “Хошгирч” буудуулсаар байтал үхээд дууслаа л даа.Тэнд 30 жил болсон ч Инг хэл сурахгүй гэж байгаа. Муу хүн л олон сургууль төгсдөг юм гэсэн шүү дээ. Мэдэхгүй юм. Юм сурдаггүй золиг болохоороо тэр байх.

Кирилл бичигт оруулахад л сониноо хуудас хуудсаар нь кириллдэж байгаад нэгмөсөн кирилл болгосон гэсэн. Монголын Үндэсний Олигархуудын Нэгдсэн Радио телевиз тэрүүн шиг Инг хэлээр нохой баас идэж байгаа юм шиг юм хавчуулаад явуулаад байна. Монгол хүн монгол хүнтэйгээ харь хэлээр ярина гэдэг нь нохой баас идэхтэй адил л байхгүй юу. МҮОНРТ-ийн даргын хошногонд ИНг хэлний долларын жад шаалттай байна аа. Наад муу намын телевизээ хаавал таарна. Өшөө, аймаар хоёроос өөр юм ярихаа байсан хогийн телевизүүдийг бүгдий нь хаах хэрэгтэй. Элбигдорджи гуай “Авилгалтай тэмцэх” газрын даргаар авгайгаа тавих нь л дутаж байна. За тэгвэл ч хулгайчууд айдаггүйгээ авдрандаа хийж авах нь тэр. “Эрээний монгол”оо” гэж нэг ийм юм байна. Инг хэл үзнээ гэж нэг тийм юм байна. Good luck!

1 comment:

  1. У Бодо Шефера, кстати, скоро семинар в Киеве http://bodoshef.com

    ReplyDelete