Mar 26, 2010

ӨӨР УГТВАРЪҮГТ ДАМ ӨРТӨГДӨХҮҮН БАЙДАГ ЮМ БОЛОВ УУ?

Тийм юм байдаг бололтой юм билээ. Одоо түүнээс нэг хэдийг (a few) үзэх гэж оролдоё. Өмнөхи хичээлд үзсэн TO, FOR-той дам өртөгдөхүүн бол TO whom =ХэнД; FOR whom? = Хэнд ЗОРИУЛЖ? гэсэн асуултанд хариу болох ёстой шүү. Үүнээс гадна бас ABOUT whom? = Хэний ТУХАЙ?, Хэний ТАЛААР?; ABOUT what? = Юуны ТУХАЙ?, Юуны ТАЛААР?; WITH whom? = ХэнТЭЙ?, ХэнТЭЙ ХАМТ? гэх мэтийн асуултанд хариу болох дам өртөгдөхүүн байдаг гэнэ ээ.


I worked WITH my wife. =
Би гэргэйтэйгээ ХАМТ ЦУГ ажилладаг байсан.

We spend our vacation WITH our friends. = Би амралтаан найз нөхөдТЭЙгээн ЦУГ өнгөрөөсөн. (vacation гэдэг нь шууд өртөгдөхүүн юм болов уу даа.)

Let`s talk ABOUT something else. = Өөр юм хүм ярицгаая.

He told me all ABOUT his family. = Тэр гэрбүлийнхээ ТУХАЙ бүгдийг надад ярьж өгсөн.


Ер нь өгүүлбэрийг эхэлдэг шиг өртөгдөхүүнийг илэрхийлдэг үй түмэн арга байдаг байна. Жагсаавал их л уйтгартай бөгөөд сунжруу болох биз ээ.


Шууд өртөгдөхүүн нь
IT-ээр илэрсэн бол дам өртөгдөхүүн бас биеийн төлөөний үгээр илэрхийлэгдсэн байх аваас шууд өртөгдөхүүн нь дам өртөгдөхүүнийхээ өмнө нь оршдог байна.

Give IT to him. = ҮҮНИЙГ цаадахдаа өгөөдхө.


Бид илтгэн мэдүүлэх өгүүлбэрийн гишүүдийг үзээд байна шүү дээ. Хамгийн чухал юм нь энэ өгүүлбэрийг бичээд сурчихвал бусад бүх өгүүлбэр үүнээсээ үүсдэг гэвэл буруудах юм байхгүй байх шүү. Бид уг өгүүлбэрийн эхний гурван гишүүнийг дутуу хагас үзэж байна. Үүнийгээ дөрвөлжин дүрсэнд буулгаад яваад байх хэрэгтэй. Тэгэхээр нэг галтэргэний цуваархуу юм харагдах бий. Бид тэр галттэргэний эхний гурван вагон буюу тэргийг угсарлаа шүү дээ. Мэргэжлийн хэлээр бол илтгэн мэдүүлэх өгүүлбэрийн галтэргэ л найруулах гээд байна аа даа.

Нэг яриархуу юм үзэе:

Мэддэг ч юм байхгүй, мэддэггүй ч юм байхгүй нэг элмэг асман юмнуудад бол энэ хичээл хэрэггүй. Тэднүүдийг бол асман гэдэг нь өрөөсөн төмсий аваад дутуу засаад орхисон бух шиг гэж байгаа юм. Элмэг гэдэг нь боловсролгүй, Hi, what`s your name? –ээс цаашгүй юмнуудыг хэлээд байна. Тэд бол, өө анхан шатны юм байна л гэнэ. Тэднүүдийн дунд дээд шат гэж юу байлаа. Ёстой төвөг л байна даа.

Akiko: (knocking on the door)

Hi, I am Akiko. Are you Tammy?

Акико: (хаалга цохиод)

Сайн уу, би Акико байна аа. Чи Тэмми юу?

Tammy: Yeah. Nice to meet you, Akiko. (giving Akiko a light hug) Please come in.

Тэмми: За, тийм ээ, би байна. (аяархан тэврээд) Сайхан танилцлаа. Дотогшоо ор доо.

Akiko: Thanks.

Акико: Гялайлаа.

Tammy: You look just the way you sound over the phone.

Тэмми: Өөртэй чинь утсаар ярихдаа би чамайг яг ийм л хүн байх гэж бодож байсан шүү.

Akiko: Is that good?

Акико: Яг л тийм байна уу?

Tammy: Of course. I pictured you as a gentle and sweet girl.

Тэмми: Мэдээж шүү дээ. Би чамайг сайхан сэтгэлтэй хонгорхон охин гэж төсөөлж байлаав шүү.

Akiko: Thanks. (bowing her head and smiling)

Акико: (толгойгоо дохин инээмсэглээд) Ашгүй дээ.

Tammy: You have any problems finding this place?

Тэмми: Чи энэ газрыг олох гэж их будлив уу?

Akiko: Not at all. The directions you give me over the phone were quite helpful. Thank you.

Акико: Ер үгүй шүү. Чиний утсаар ярихдаа хэлж өгсөн зүйл чинь ёстой их хэрэг болсон. Баярласан шүү.

Tammy: I have no sense of direction. Without my Thomas Guide, I`d always get lost in LA.

Тэмми: Би чинь зүг чиг гээч юмыг олохдоо маруухаан. Газрын зураг энэ тэргүй бол ч би Лос-Анджелест ч бүр гарцаагүй төөрч орхино шүү дээ.

За нэг иймэрхүү л анзааны юм байх болов уу даа. Монгол хэлнийхээ үнэмлэхийг хураалгачихсан болохоор орчуулахад их хүнд байдаг. Тод хараар бичсэн нь бол хэлц үг бололтой дог оо. Ийм хэлц үггүй бол хэл гэдэг цөцгийн тос түрхээгүй хатсан хар талх л гэсэн үг хэмээн бичсэн байх юм билээ.

Thomas Guide гэдэг нь Калифорнийн дэлгэрэнгүй газрын зуран бололтой.

Энэ жаахан яриаг задлаад ирэхээр их том болно шүү. Юуг яаж хэлдэг байна энэ тэр нь гараад ирнэ.

Энэ Боловсролын яамны сайд гэж ямар нөхөр байна аа. Нэг ч сумын сургуулиар орохгүй мөртлөө, хаа байсан Британи Америкаар доншуучлан, хэдэн траншеягийн багш нар авчирч сургууль байгуулсан нэртэй харийнхнийг тэжээгээд, өөрсдийн багш нарт бол цалин нэмэхгүй яасан хөгийн амьтан байна аа. Тэр бид хоёрын Англи хэл нь юунд хэрэг болж байгаа юм бэ. Эх орны боловсролыг устгахад хэрэг болж байна уу. Бид нутагтаа турж үхээд, харийнхан найр хийж байх шив дээ. Одоо эднүүдээс салах цаг болжээ. Мориндоо, урагшаа, GO, MONGOLIA!!!

No comments:

Post a Comment