Mar 7, 2010

ҮЙЛДЭЛ БАЙДЛЫН ЭЗНИЙ АРААС ЮУ ОРДОГ БАЙНА АА

Өгүүлбэрийг эхлэх хориод зүйл үзсэн. Түүнийг хүснэг дотор оруулж авах хэрэгтэй. Одоо бид өгүүлбэрийн 2-р суудалд юу залардаг тухай үзэмз. Нэг үгээр хэлбэл үйлъүг байрлах янзыг үзнэ гэсэн хэрэг. Үндсэн үйлъүгээс гадна хамжаас нэмэр болж явдаг баахан үг бий. 24 баатрыг санаж байгаа байх гэж горилоном. Түүнээс гадна нэгэнт л үйлдэл хийж байгаа болохоор тухайн үйлдлийн давтамж буюуу хир олон цөөн хийдгий нь заасан үгэс бас байх хэрэгтэй. Ингээд л яршиг төвөг нь шарилж шиг бөөн бөөнөөрөө ургаад эхлэнэ дээ. Дүрсээр нэг харуулах гэж үзнэ байгаа.

Тухайн санааг гаргахад аль аль нүдэнд байгаа үг нь хэрэгтэй байнам, түүнийг нь л хэрэглэнэ шүү дээ. Тэгэхгүйгээр нугалаа шугалаа болгоод цөмий нь нөхөх бөглөх гээд хэрэггүй. Жишээнээс хармуу.

I do not usually EAT fish. = Би ер нь загас жараахайны мах ИДдэгүй.

I usually EAT fish. = Би ер нь загас магас ИДдэг.

I EAT fish. = Би загасны мах ИДдэг.

I am eating fish. = Би загас ИДэж байна.

I have eaten fish. = Би загасны мах ЗООГЛОчихлоо.

I have been eating fish for two hours. = Би загас ЦУСАЛсаар хоёр цаг болж байнам.

Ер нь хүмүүс аль Инг хэлий нь эхэлж үзэх нь зөв юм бол доо гэж эргэлзэх нь бий. Нэг л Инг хэл байсан. Тэр нь Британий Инг хэл ажгуу. Суурь хэл нь Британий Инг хэл учраас эхлээд түүнийг үзэх хэрэгтэй юм шиг ээ. Таны толгой мөрөн дээрээ бөнжийж байгаа болохоор дуртай Инг хэлээ үзэх нь “хүн хүний дур, гүзээ гүзээний булан” биз ээ. Энэ хэлээс бусад аялга татлагатай Инг хэлүүд нь салбрласан бөлгөө. Халх Монгол хэл нь суурь хэл бөгөөд түүнээс буриад, өвөрлөгч, халимаг мэтийн хэлүүд салбарлан үүссэнтэй агаар нэгэн буй.

Хужаанууд нисдэг тэргүүдээ, хуягласан машинуудаа оруулж ирэн, Батзандангаар толгойлуулан монгол улсыг устгах их дайнд 3-р сарын 11-ны сүрт жагсаалаар эхлүүлэх бололтой. Элбэгдорж, Баяр хоёр энэ бүгдийг зохион байгуулж байгаа.


No comments:

Post a Comment