Mar 21, 2010

ДАМ ӨРТӨГДӨХҮҮН ГЭЖ ЮУ ЮМ БОЛ ДОО, ХӨӨРХИЙ

Ер нь энэ хэлний зүй тогтол нь хэрэгтэй ч юм уу даа гэж зарим мэргэд бодож болох юм. Доор бүрнээ л нэг юм хэлж цэцэрхэнэ шүү дээ. “Хүн болгоны дур, гүзээ гүзээний булан” гэж үүнийг л хэлээд байна аа даа..Хоёрхон хүнд л хэлнийзүй хэрэггүй байдаг. Нэг нь нялх хүүхдэд, нөгөө нь болохоор Робинсон Крүүзөү гуай шиг амьдралын золгүй явдлаар харь оронд гэнэт шидэгдсэн хувь муутайхан амьтан энэ хоёрт хэлнийзүй хэрэггүй. Бусад хүмүүст бол энэ их чухал. Үзэх юмныхаа уг үндсий нь мэдэхгүй хэвтэж байж, What`s your name? яриад ч яах юм билээ дээ. Дараагийн өгүүлбэр хэлэх гээд шургаад уначихна шүү дээ. Ээ, лам багш минь биднийгээ харж үзээрэй.

ДАМ өртөгдөхүүн (INDIRECT object) гэснийг бодоход ШУУД өртөөд идүүлчихгүй шиг нэг юмтай ДАМнан таширлан байж арай нэг зооглуулчихгүй шиг амьд үлдэн өртөх бололтой дог оо доо. Идэх гээд байгаа мангасын ам идүүлэх гээд байгаа бид хоёрын хооронд завсар дунд нь нэг жийргэвч шиг юм байна, түүнийг л ДАМ өртөгдөхүүн гээд байна. ХЭНД, ЮУНД, ХЭНД ЗОРИУЛЖ, ЮУНД ЗОРИУЛЖ гэсэн асуултанд хариу болох түүнийг л ДАМ өртөгдөхүүн гээд байна. Энэхүү ДАМ өртөгдөхүүн нь өгүүлбэрт орохдоо нэг бол ШУУД өртөгдөхүүний өмнө нь суудаг, нөгөө бол ШУУД өртөгдөхүүний ар талд нь буюу хойно нь залардаг байна. Ар талд нь, хойт талд нь залрахдаа TO, FOR гэсэн угтвар үгсийг голлож авдаг учраас тэр ард нь орсон дам өртөгдөхүүнийг нь УГТВАР үгт дам өртөгдөхүүн гээд байгаа юм шиг ээ. Ингли хэлэнд хоёр өртөгдөхүүн л байгаа. Дам өртөгдөхүүн нь ШУУД өртөгдөхүүнийхээ ар өвөрт нь орж болдог болохоор гурвөн өртөгдөхүүнтэй юм шиг харагдаад байгаа байх.

Subject --- verb --- indirect object --- direct object

I ------------- gave ---------- her ------------- a presents.

Би -------- өгсөн - тэр эмэгтэйд -- бэлэг сэлт

Би тэр эмд бэлэг зэлэг өгсөн. Ийм өгүүлбэрийн ДАМ өртөгдөхүүний нь ШУУД өртөгдөхүүний ард нь оруулж хэлбэл:

Subject -- verb -- direct object -- indirect object (prepositional object)

I ------------ gave -- a presents ---------- to her.

Жишээ:

I`ll send my wife a postcard. = Би гэргэйдээ ил захидал илгээнэ.

I`ll send a postcard to my wife. = Би гэргэйдээ ил захидал явуулна.

Энэ хоёр өгүүлбэрийн утга нь ижил, гагцхүү хэлбэр нь өөр.

I bought her a present. = Би тэр эмд бэлэг худалдаж авсан.

I bought a present for her. = Би тэр эмд зориулж бэлэг худалдаж авсан.

Эндээс харахад, хаана нь болохоор TO-г хэрэглээд байна аа, хэзээ нь болохоор FOR-г нь бичээд байна аа гэдэг асуулт гарч ирэх байх л даа. Хүн хард юм хүм өгөхдөө TO-г нь хэрэглээд байна аа даа. Хүн хард юм хүм худалдаж авч өгөхдөө FOR-г нь хэрэглээд байна уу даа, золиг чинь. Хөгийн юм аа даа. Нээрээ тийм байна шүү.

TO-гий нь болохоор дараахи үйлъүгтэй хэрэглэдэг бололтой дог оо: bring, feed, give, hand, lend, offer, owe, pass, pay, post, promise, read, sell, send, show, take, teach, tell, throw, write гэх мэт.

He paid the cashier the money. = He paid the money TO the cashier. Тэр эр кассчинд мөнгөө төлсөн.

FOR-гий нь болохоор дараахи үйлъүгтэй:

book, bring, build, buy, choose, cook, fetch, find, get, leave, make, order, pick, reserve, save гэх мэт.

She is making him a cake. = She is making a cake FOR him. = Тэр эм түүнд бялуу хийж байна. = Тэр эм түүнд зориулж бялуу хийж байна.

За, нэг иймэрхүү л анзааны юм байх болов уу даа. Тэр Илья Франкийн арга буюу эрт Ри багшийн хэрэглэж байсан хадмал орчуулгатай уншлага бол их зүгээр байх шүү. Толь моль руу салбаганаж хамаг цагаа барахгүй уншаад сурчихна гэдэг чинь их юм шүү дээ. Нэг нь болохоор дуу дуулж өдөр шөнөгүй гонгиносоор байгаад сурчихна л гэнэ, нөгөө нь болохоор миний күүүүүүрст суувал мөн ч амархан сурна л гэнэ, удаах нь болохоор хэлнийзүй үзэж байж сурна л гэнэ, дараагийнх нь болохоор унтаж байгаад сурна л гэнэ, дор бүрнээ л нэг юм “хуцна”. Алий нь сонгохоо Та өөрөө мэдэх хэрэг. Ямар Инг хэл үзэх гэж хүн болсон биш. Эх хэлээ ч үзмээр байна. Амьдрал богинохон учир хийж гүйцээх, амжуулах юм их байна. Цагаа бүү дэмий өнгөрөө. Архи тамхинаас холхон явж байвал зүгээрсэн. Энэ дунд сургуулийн бааснуудыг нэг харчих даа. “Бяруу болоогүй байж бухын баадлаар баана” гэдэг шиг, архи ууж, тамхи татаж байгаагий нь ээ. Тэр боловсролын сайд гэж нэг толгой нь эргэчихсэн юм “кеимбридж” яриад л дэмий тэнээд явж байна. Харийн стандарт нэвтрүүлэхээсээ өмнө хайран хүүхдүүдийн хүмүүжил сургалд анхаарах болсон байна.

No comments:

Post a Comment