Mar 13, 2010

ИЛТГЭН МЭДҮҮЛЭХ ӨГҮҮЛБЭРИЙН III СУУДАЛД ХЭН ГУАЙ ЗАЛАРДАГ ЮМ БОЛ ДОО

Бид өмнө нь өгүүлбэрийн эхэнд заларч ҮЙЛДЭЛ БАЙДЛЫН ЭЗЭН болдог зүйл буюу Инг хэлээр бол SUBJECT гэдгийг үзсэн. Удаахи суудалд нь залардаг ҮЙЛЪҮГ буюу Инг хэлээр бол VERB гэдгийг үзсэн. Одоо болохоор дараахи суудал буюу III суудалд залардаг ӨРТӨГДӨХҮҮН буюу Инг хэлээр OBJECT гэдгийг үзэх гэж байна. ӨРТӨГДӨХҮҮН ТУСАГДАХУУН хоёрын ялгааг ухаарсан байх гэж горилж байна. Тухайн ҮЙЛДЭЛд өртөж байгаа юмны тухай ярих гээд байна аа даа. Инг хэл хоёр өртөгдөхүүнтэй байдаг гэнэ шүү. Нэгий нь болохоор DIRECT = ШУУД, нөгөөг нь болохоор INDIRECT = ДАМ өртөгдөхүүн гэдэг байна. Хүснэглэвэл:

III СУУДАЛД

ӨРТӨГДӨХҮҮН

ДАМ

ШУУД

УГТВАР ҮГТ


Саяхан л өөрөө хоёрхон өртөгдөхүүн байдаг гээд л бураад байсан чинь, наад хүснэг дотор чинь гурван өртөгдөхүүн байна шүү дээ. Ардчилсан хүчний холбооныхны ам ажил хоёр шиг алд дэлэм зөрөөд байх чинь юу болж байна аа. Нээрээ тийм байна шүү. Магнай Батзандан нарын амаар Элбэгдорж гуай унгаж байна. Ламбааг худлаа хавчуулж байгаа хэрэг. Батлан хамгаалах яам, Дотоод яамыг атгандаа авсан харийнхан одоо болохоор Хуульзүйн яам, Ерөнхий прокурорыг гартаа авч Монголыг нэг умруулах санаа нь цухалзаж бултаганаж байгаа нь энэ. Магнай шоронгийн тав хоног даахгүй үхэж байсан биз дээ. Одоо дуурийн театр, Засгийн газрын ордон, Соёлын төв өргөөг шатааж Монголоор нэг тоглох юм байх. Дамдины Сүхбаатарын хөшөөг нурааж, оронд Дамдины Элбэгдоржийн хөшөөг илжиг унуулан урагши нь нэг алгы нь тосуулж, нөгөө алгы нь зүүн зүгт хандуулан босгох гэж байгаа юм биз дээ. Болж байна. Магнай мөн омогтой байна аа. Энэ муу өөрөө л хохирно шүү дээ. Элбэгдорж хэд хоноо билээ. Цэргийн эргэлт хийх цаг нэгэнт болсон. Энэ нэг арми шиг юмны байж байгааг. Яая даа байз. Арми эх орноо хамгаалах зорилготой юм байгаа биз дээ. Харийнхан хамаг газрын эзэлчихсэн байхад харь орон руу үхсэн үлийгээ хийн явж байна аа. Энэ бол дээрээс зориуд хийж байгаа ажил. Санжийн өшөө, Сэнгийн өшөө, Вандановын өшөө, гамингийн өшөө авч байна аа. Өвөр Монголтой өвөр түрийндээ оролцоод байгаа энэ урлагийн нэртэй нэг хэдэн муухай юм Монголыг хужаад нийлүүлэхэд их үүрэг гүйцэтгэж байна. Өвөр монголын хужаагийн муусайн эрлийзүүд өөрсдийгөө монгол гэж ярьдаг болсныг зурагтаар хараа биз дээ. За үг холдож үхэр холдлоо.

Нээрээ гурван өртөгдөхүүн байна шүү. ШУУД өртөгдөхүүн гэдэг нь тухайн ҮЙЛДЭЛД шууд өртөж байгаа хэрэг. БИ МАХ ИДДЭГ гэсэн өгүүлбэрийг Инг хэлээр бол I EAT MEAT гэх анзааны юм байна л даа. БИ гэдэг хүн ИДЭХ үйлдэл хийдэг байна, тэрхүү ҮЙЛДЭЛД МАХ гээч нэг юм өртөж байна аа. Өртөх өртөхдөө ШУУД л ам руу орж байна. Миний ИДЭХ үйлдэл тэр муу үмх МАХыг яах ийхийн зуургүй хамаад өнгөрч байна. ШУУД өртөгдөхүүн гэдэг маань ХЭНИЙГ?, ЮУ(Г)? гэсэн асуултанд хариу болох үг бөгөөд шууд толь бичгээс аваад тухайн өртөж буй юмны нэрийг тавина гэсэн үг. Инг хэлээр бол WHO(M)?, WHAT ? гэсэн асуух үгсийн хариуцал болох үг юм байна. Толь бичгээс шууд авч тавина гэдгийг их сайн анхаарах хэрэгтэй.

subject ------------ verb ------------ object (direct = шууд)

I --------------------- love -------------- YOU.

Би ------------- хайрладаг -------ЧАМАЙГ.

Монголоор бол, Би ЧАМД хайртай.

He --------------- speaks ---------- ENGLISH.

Тэр эрэгтэй -- ярьдаг ------- ИНГ ХЭЛИЙГ

Монголоор бол, Тэр эр ИНГ ХЭЛЭЭР ярьдаг.

Энд нэг юм сануулахгүй бол болохгүй болоод явчих шиг боллоо. Үйлъүгийг толь бичгээс харахад ард нь дуудлага энэ тэрий нь өгсөн байхаас гадна дөрвөлжин хаалтанд [T], [I] гээд бичээстэй байгаа байх шүү. [T] гэдэг нь Transitive гэдэг үгийн эхний үсэг бөгөөд энэ үйлъүг араасаа ШУУД өртөгдөхүүн авна гэсэн тэмдэг ухаантай юм шиг байна лээ. Нэг үгээр хэлэхэд, толь бичгээс тэр шаардагдах үгий нь шууд аваад тавиарай гэсэн ухаантай юм байна. Нөгөө [I] гэдэг нь болохоор Intransitive гэдэг үгийн эхний үсгийг авчээ. Ийм тэмдэглээстэй үйлъүг нь араасаа шууд өртөгдөхүүн авдаггүй юм шүү гэсэн тэмдэглэл ажээ. Толь ашиглаж сурна гэдэг нь хэл сурахаасаа чухал юм гэсэн. Хэн мэдлээ. Ямар хэл мэл үздэг биш. Одоо шууд өртөгдөхүүнтэй ганц хоёр өгүүлбэр хэлээд байх болсон байх.

LIKE гэдэг үгийг аваад тольд үзвэл: like [laוk] v [T]ямар нэгэн юм хүмэнд дуртай бай- гэсэн байх бий. Энэ үгийг ашиглаад нэг өгүүлбэр шүү юм бүтээх гэвэл:

БИ МӨХӨӨЛДСӨНД ДУРТАЙ гэсэн монгол санааг Инг хэлээр илэрхийлэх гэж үзэе:

БИ ------- МӨХӨӨЛДСӨНД ------- ДУРТАЙ

I --------------- ICE-CREAM --------------- LIKE

Одоо Инг хэлний илтгэн мэдүүлэх өгүүлбэрийн гишүүдийн дэс даралдаанд оруулбал:

subject --------- verb --------------- direct object (шууд өртөгдөхүүн)

I -------------------- like ------------------- ice-cream.

ICE-CREAM –ийн оронд мах, тараг, сүү, архи дарс юу л эс билээ тавьж болно шүү дээ. LIKE LOVE гэдэг хоёр үг утга ойролцоо юм шиг мөртлөө агуулга нь их өөр шүү. Түүнийг толиос харж тунгаана биз ээ. LOVE ч мөн ч их хүчтэй агуу зүйл дээ.

No comments:

Post a Comment