Apr 5, 2010

ӨРТӨГДӨХҮҮНИЙ АРААС ОДОО ЯМАР ВАГОН ЗАЛГАДАГ ЮМ БОЛ ДОО, ХӨӨРХИЙ

Ер нь бол өгүүлбэрийн галттэргэний зүтгүүр нь бол SUBJECT буюу ҮЙЛДЭЛ БАЙДЛЫН ЭЗЭН нь гэж нэг юм байна. Түүний талаар өгүүлэх юмс нь араас нь цуврах бөгөөд тэр цуврах вагонууд бол цөм үйлъүгтэй холбогдолтой юмнууд байх ёстой. Тэр ЗҮТГҮҮР юу хийгээд байгаа тухай л тодотгон өгүүлэх юмс шүү дээ. Тэгэхээр илтгэн мэдүүлэх өгүүлбэрт бол гол хоёр юм байна гэсэн үг. Нэг нь болохоор ҮЙЛДЭЛ БАЙДЛЫН ЭЗЭН-ийг тойрон хүрээлсэн юмс, нөгөө нь болохоор ҮЙЛЪҮГээ дагасан бараа бологчид за нэг иймэрхүү л юм байна. Энэ хоёрыг өгүүлбэрийн ЦӨМ нь гэж хэлж болох юм байна.

ӨРТӨГДӨХҮҮНий араас тухайн үйлдлийг HOW = ХЭРХИН хийж буй янз байдлыг заасан үг орох юм байна.

I speak English WELL. = Би Инг хэлээр САЙН ярьдаг.

Энэхүү WELL гэдгийг ҮЙЛХАВСРАЛ буюу adverb гэдэг байна. Толид бол adv гээд хураангуйлсан байгаа. AD+VERB гэсэн задаргааг харвал AD = ХАВСРАХ, VERB = ҮЙЛЪҮГ юм шиг харагдаж байгаа байх. Үйлъүгэнд хавсран хамжин орж тэр үйлъүгийнхээ утгыг тодруулж өгдөг байна. Энэ өгүүлбэрт бол SPEAK = ЯРИ- гэдэг үйлъүгийн утгыг САЙН ярьдаг шүү хэмээн утга санааг нь тодруулж өгсөн ажам.

Дараагийн вагон нь бол тухайн үйлдлийг WHERE = ХААНА үйлдэж буй орон газры нь заасан, хэрвээ хөдөлгөөн заасан үйлъүг байх аваас WHERE = ХААШАА гэсэн асуултанд хариу болох үгэс тээсэн вагон байх бололтой.

The boy showed the mark-book to his mother in the sitting-room. = Тэр жаалхүү дүнгийн дэвтрээ ээждээн зочны өрөөнд үзүүлсэн.

She went to the store ... = Тэр эмэгтэй дэлгүүр лүү ... явсан.

She went to the shop to buy some vegetables. = Тэр эмэгтэй жаал зугаа ногоо цагаа авахаар дэлгүүр лүү явсан.

Please sit quietly on the floor. = Наад шалан дээрээ тэгээд томоотойхон сууж бай л даа.

Дараагийн вагон бол тухайн үйлдлийг WHEN = ХЭЗЭЭ, ХЭДИЙД хийж байгааг заах үгсийг ачсан байгаа.

The boy showed the mark-book to his mother in the sitting-room after dinner. = Оройн хоолны дараа тэр жаалхүү зочны өрөөнд байхдаа дүнгийн дэвтрээ ээждээн үзүүлсэн.

Did you meet anyone in town yesterday? = Чи өчигдөр хот орон орохдоо хүн хартай тааралдав уу?

Хэрэв зээ, өгүүлэгч этгээд эсвээс бичигч этгээд хаана, хэзээ гэдгээ онцгойлон чухалчлах аваас өгүүлбэрийн эхэнд тавих тохиолдол байдаг. Заавал тэр өгүүлбэрийн бөгсөнд явж байх албагүй шүү.

За тэгээд, их л юм уншиж ажиглана даа. Бэрхээ бэрх. Одоо тэгээд наад галтэргэ шиг юмаа нэг томхон цаасан дээр нэг зурж өгнө шүү дээ.

Tammy: Thank you for dusting the furiture.

Тэмми: Тавилгын тоос шороо арчиж өгсөнд чинь гялайлаа.

Akiko: No, I didn`t get the furniture dusty.

Акико: Гүй шүү дээ, би шороо тоос тариагүй шүү дээ.

Tammy: “Dusting the furniture means cleaning the dust from the furniture.

Тэмми: “Тавилга тоослох” гэдэг нь тавилгын шороо тоосыг арилган цэвэрлэхийг хэлж байгаа ухаантай юм.

Akiko: Oh, I see.

Акико: Өө, тийм үү. Одоо л ойлголоо.

Tammy: I`m so happy to have a roommate like you, clean and neat. I hope you don`t mind my being messy.

Тэмми: Ийм цэвэрч нямбай хүнтэй нэг байранд байх нь үнэхээр сайхан байна. Миний заваан бохир суудагт чамайг дургүйцэхгүй байх аа гэдэгт итгэж байгаа шүү.

Akiko: I am not as tidy as you think.

Акико: Би ч өөрийн чинь бодож байгаа шиг нэг их тийм сүрхий цэмцгэр цэвэрч амьтан биш шүү дээ.

Tammy: Yes, you are. You make your bed every day.

Тэмми: Үгүй дээ, чи бол цэвэрч цэмцгэр хүн. Чи өдөр болгон ор дэрээ хураадаг.

Akiko: Oh, I didn`t make the bed. The bed was already here.

Акико: Би энэ оры чинь хийгээгүй шүү дээ. Надаас өмнө аль эрт энэ ор чинь байсн шүү дээ.

Tammy: Make your bed means to keep your bed neat and tidy.

Тэмми: “Make your bed гэдэг чинь ор дэрээ хурааж цэмцийлгэхийг хэлдэг юм байхгүй юу.

Akiko:I am sorry for misunderstanding you again.

Акико: Чамайг ахиад буруу ойлгосонд намайг өршөөгөөрэй.

Tammy: That`s OK. I`m glad to help you. English is confusing sometimes.

Тэмми: Зүгээр дээ, зүгээр. (Ийм юм байх.) Би чамд тусалж байгаа даа баяртай байгаа шүү. Инг хэл заримдаа толгой эргүүлчихнэ шүү дээ.

dust the furniture = тавилга сэлтийн тоос шороог арчи-

messy = заваан, бохир, замбараагүй, салан

make one`s bed = ор дэвсгэрээ цэмцийтэл хураа-

No comments:

Post a Comment