Apr 18, 2010

ӨГҮҮЛБЭРИЙН ГАЛТЭРГЭНИЙ ДАРАА ОДОО ЯМАР ЮМ ГАРЧ ИРЖ ХАЛААДАГ БОЛ ...

Бидний үзсэн илтгэн мэдүүлэх өгүүлбэрийн галтэргэ маань дараахи байдалтай харагдана.


(зураг дээр дарж томруулж харна уу)

Зүтгүүр нь бол бидний илтгэн буюу ил гарган мэдүүлж хэлэх гээд байгаа САНАА нь юм шүү дээ. Энэ бас болоогүй. Үйлдлийн эзнийг үзүүлдэг буюу өгүүлбэр эхлэх хориод юм үзсэн. Санаж байгаа байх. Тэдгээр маань SUBJECT гэдгийн оронд нь сууна шүү дээ. Хэрвэ зээ өгүүлбэр маань нэръүгээр эхэлж байгаа бол тэр нэръүгийн утгы нь тодруулах өч төчнөөн юм урд талд нь бас орно доо хөө. Зовлонгоос салах болоогүй байна.

Удаахи вагон болох үйлъүгийн вагон дотор нөгөө үйлъүгийн цагийн 26 хэлбэр, үгүйсгэл, үйлдлийн давтамж энэ тэр гээд бас хар мянгаад юм орно. Яасан дуусдаггүй үйл лай вэ??? Хүний хэл үзэж ингэж тамаа цайж байхаар эх хэлээ үзэж болдоггүй юм байх даа. Энэ бол Инг хэлний капитализм түрэн орж ирсэн хэрэг. Гуйлга, наймаа, арилжааны, луйвар дээрмийн хэл юм уу даа. Манайд бол эх орноо зарах хэл болжээ.

Энэ муу галттэргээр хэлж болдоггүй санаа бас байна аа. Жишээ нь, БИ БОЛ БАГШ ХҮН гэдгийг энэ галтэргийн загвараар хэлж болдоггүй. За яахав БИ гэдгий нь өгүүлбэрийн эзэн subject юм байна гэж үзэе. БОЛ гэдгий нь verb үйлъүг гэж саная. БАГШ ХҮН гэдгий нь ачих вагон энэ галттэргэнд алга байгаа. Одоо тэгээд хаашаа харж үхэх вэ? Британичууд сүрхий овжин юм чинь нэг арга сүв бодож олжээ. Үүнийг дараагийн уулзалтаар үзсүгэй.

Don`t be chicken = Битгий хулчийгаад бай

Akiko and Tammy are in their room. = Акико Тэмми хоёр өрөөндөө байцгаана.

Akiko: I have to get my California driver`s license, but I`m too freaked out to drive.

Акико: Би Калифорнийнхоо жолооны үнэмлэхээ (зөвшөөрөл) олж авах хэрэгтэй байна. Гэвч би машин барина гэхээс л нэг цэрвээд байна.

Tammy: Are you that nervous?

Тэмми: Тэгээд чи (багтарч үхэх гээд) цухалдаад байгаа юм уу?.

Akiko: Yes.

Акико: Харин тийм ээ.

Tammy: Don`t be chicken. After you get more experience, you`ll be used to it.

Тэмми: Битгий хульчиганаад бай л даа. Аяндаа чи туршлага суугаад ирэхээрээ дадлагажина даа.

Akiko: People get on me nerves when they cut me off on the freeway.

Акико: Улсууд зам хөндөлсөн урдуур гэнэт орж уур хүргээд байх юм.

Tammy: I know what you mean. When I was sixteen, I kept dragging my feet about signing up for a driving class.

Тэмми: Би ч чамайг ойлгож л байна л даа. Би арванзургаатай байхдаа жолоодлогын күүрст явах эсэхээ шийдэж чадахгүй зөндөө л хойшлуулж удаж байсан даа.

Akiko: I wish I had someone to keep me company and show me the ropes.

Акико: Хэн нэг нь надад тус болж, хэрэг явдлын нарийн ширийнийг заагаад өгдөг ч болоосой.

Tammy: Honestly, I`m not a good teacher. What about Steve? He`s a back-seat driver and loves to tell others how to drive.

Тэмми: Энүүхэндээ гэхэд, би ч хүнд юм сургах нэг их сүрхий лут амьтан биш л дээ. Стиив-ийг гуйвал ямар уу? Тэр бээр ард суучихаад бусдад машин яаж жолоодохыг заахдаа гаргуун шүү дээ.

Akiko: Oh, I`m afraid I`ll trouble him.

Акико: Өө, болих минь, би түүнд төвөг яршиг болохоосоо эмээж байна.

Tammy: You mean you`d hate to put him on the spot.

Тэмми: Чи түүнд төвөг яршиг татлахгүй гээд байгаа юм уу.

Akiko: No, I don`t hate him at all.

Акико: Үгүй дээ, би түүнтэй нэг их зууралдмааргүй байна.

Tammy: What I mean is that you don`t want to put him to any trouble, right?

Тэмми: Минийхээр бол, чи түүнд яршиг уршиг татлах санаагүй байгаа юм биз дээ, үнэн үү?

Akiko: Yeah, that`s what I mean.

Акико:Яг тийм, би тэгэж байгаа юм аа.

Tammy: We`re all buddies. I`m sure he`d love to help you out. Besides, he owes me a favor.

Тэмми: Бид чинь сайхан анд найзууд шүү дээ. Тэр чамд дуртайхан туслана гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд ч зогсохгүй, тэр бол надад тус болох ёстой хүн байгаа юм.

Akiko: Thanks! You sure know how to cheer up a friend.

Акико: Гялайлаа! Чи найздаа хэрхин яаж урам зориг оруулахаа хэзээд мэдэх юм аа.

No comments:

Post a Comment