Oct 24, 2009

Инг хэлний амин чухал BE HAVE DO хэмээх гурван үйлъүг

Инг хэлээр юм уншихад нүдний тань үзүүрт байнга торж байдаг, юм хүм хэлэхэд тань хэлний тань үзүүр дээр хэзээд бөнжигнөж байдаг, хүний яриа соносоход чихний тань хэнгэрэг дээр үргэлж дэлдэж байдаг нэг ийм гурван хэрэгтэй үйлъүг байдаг. Энэ гурав л Инг хэлийг нэг юм хөдөлгөж байдаг бололтой. Энэ гурвыг л сайн мэдэж байвал Инг хэл ч гайгүй юм биш үү. Энэ гурвын тухай бичих аваас нэг хөөрхөөн ном товхимол болох бололтой юм билээ.

THE SECRET = “ТАЙЛАХ НУУЦ” ,“ТАЙЛСАН НУУЦ” ч гэж орчуулж болох нэг ном гарч, баахан шуугиулав бололтой. Ном орчуулах гэдэг тамаа цайсан ажил байдаг бөгөөд “тамын хүн тамдаа жаргалтай” гэдэг шиг, үйл үр болохоор суухаас өөр арга байхгүй. Орчуулга хийхэд хоёр хэлний мэдэлгэ тэгш байх ёстой гэж мэргэд айлдсан байдаг юм билээ. Одоо цагт “Лев слова” = “Үгийн арслан” –ууд байхгүй болохоор шинэ цагийн шалдан банди охидууд орчуулга хийж нэг баллаж байна аа. Хүүе хаая гэх ахлах хүнгүй болжээ. Сүүл үеийнхэн дотроос Ри багш шиг, Чимид гуай шиг орчуулагчид гартал 1000 жил хэрэгтэй биз. Гүнъүйлст шиг, Арго шиг орчуулагчид бол монголоор дүүрэн бий л дээ. Эртний мэргэдийг бол дурсаад ч хэрэггүй. Тэд компьютергүй, дулаан байргүй, гэрэл чийдэнгүй тийм хатуу орчинд байж байж биднээс яагаад тийм мундаг байваа гэдэг сонин байна. Бид чинь джиип унаад л, хаусанд суугаад л, саунд хөлрөөд л, компьютер шажигануулаад л, ааанглиар пажигануулаад л, шарын шашны лам нар нь Түвэд хэлээр түжигнүүлээд л, бөхийн барилдаанд боорцог тараагаад л, энд тэнд байшингийн шав тавихад сан тавиад л, гоо бүсгүй шалгаруулах шалдан хүүхний зугаатай үзвэрт инээмсэглэн сууж сүжрээд л, харийн газраас хэддүгээр богд ч гэнэ ээ уриад л, хамаг малаа бариад л, шашныхаа тамга тэмдгийг гардуулаад л, “сайн сайн гэхээр сахлаа будав” гэгчээр зарим зураач лам нар нь Очирваань бурханы хөрөгт баахан хужаа оруулж зураад л , айл болгонд түүнийгээ тараагаад байгаагаараа бол ч мөн ч мундаг баймаар. Хийж чадах юмгүй болсон. Христийн компаниуд нь ном сургаалаа хэдэн шалдан жулдрай охидуудаар айл болгонд оруулж тарааж өгөөд л, нэг биш ээ. Монголыг хэн хэн ийм болгов. Одоо үүнээс гоё юмнууд болно. За, үг олдож, үхэр холдож байх шиг байна.

Өмнө дурдсан энэ номд нэг өгүүлбэр бий:

"You can HAVE, DO, and BE anything you want."

Энэ өгүүлбэр юугаараа тийм сүрхий онцлог юм бэ гэвэл, нөгөө чухал гурван үйлъүг маань нэг өгүүлбэрт зэрэгцээд ороод ирсэнд их олзуурхууштай сонин юм болж байгаа нь тэр. Үүнийг юу гэж монголоор буулгасан орчуулгы нь үзэе:

“Та хүссэнээ авч, хүссэнээ хийж, хүссэнээрээ байх бүрэн бололцоотой.”

Орос орчуулгы нь үзэе:

“Вы можете иметь все, что хотите,делать все, что хотите, и быть всем, кем хотите.”

Энэ гурвыг зэрэгцүүлж тавиад нэг үзэе.

You can HAVE, DO, and BE anything you want.

“Вы можете иметь все, что хотите,делать все, что

хотите, и быть всем, кем хотите.”

"Та хүссэнээ авч, хүссэнээ хийж, хүссэнээрээ байх бүрэн бололцоотой."

You = Вы = Та

can = можете = бүрэн бололцоотой

HAVE = иметь = авч

DO = делать = хийж

and = и

BE = быть = байх

anything = все = ...

want = хотите = хүссэнээ

Энэ хүн уг номыг орчуулах гэж “махаа” идсэн гэж би бодож байна. Зөндөө л шаналсан байх. Нөгөө хэлэндээ сайн юмаа гэхэд эх хэлэндээ ээжийнхээ муу нөгөө монгол хэлэндээ тааруухан маруухан юм шиг ээ. Мань мэтдээ таарсан л орчуулга болсон байх. Ри багшийн хэлсэнчилэн, “Муу орчуулгын бүдэг шилээр харахад” гэдэг шиг тийм бүдэг шилээр хармааргүй тун сонин ном юм шүү дээ. Нэг тийм бүдэг саарал юм л харагдаж байгаа. Нөгөө нэг “фокус” нь таараагүй зураг шиг юм болсон байна. ...ЧИ-Л-АЛ-сан холбооныхон шиг дураараа шатааж болдог, зоргоороо загнаж болдог, хүссэнээрээ идэж болдог юм шиг орчуулга болсон байна.

Еврей буюу джүүд нар хэрхин баян цатгалан явдаг, бусад нь яагаад ядуу зүдүүгээрээ тэдний боол болж явсан, тэд дэлхийг одоо хүртэл гартаа атгаж бодсон санаснаараа улс орнуудыг нурааж тарааж байдаг зэргийг таах ёстой нууцыг 5000 жил гаруй хав дарж ирсний нь ил гаргаж тавьснаараа энэ ном их хэрэгтэй юм. Иймд орчуулга нь сайн байх ёстой болоод л тэр. Түүнээс биш, дэлгүүрээр дүүрэн баяжих ухааны, мэниджмантын .... мэтийн орчуулга тааруухан номууд овоолгоостой байна. Манай энэ хэдэн хулхи ч бас л хуж-джүүд байж мэдэх л байх. Гарч ирэнгүүтээ л хүүхдийн гэсэн болгоныг л устгаад эхэлсэн шүү дээ. Энэ мөн мундаг бодлого шүү. Ирэдүйг нь боомилож байгаа хэрэг. Хүүхдийн кинотеатруудад, номын санд нь христ аавынхаа сүм дацан, хөрөнгийн бирж энэ тэр хэв хэрэггүй юм оруулсан байгаа. Хүүхдийн ордны нь авч иднэ гэж хотын дарга байсан нэг жинхэнэ луухаа баахан юм болсон шүү дээ. Үхэр монголууд зүгээр хараад л сууж байгаа. Энэ талаар бас нэг ийм нууцы нь илчилсэн ном гарвал их сонин байх бий.

Хүн гагцхүү хүсдэггүй л болохоос биш, хүсэх л юм бол хүссэн юм нь биелдэг байна. “Хүссэн юм хүзүүгээр орооно.” гэж монголчууд ярьдаг. Та нар нэг юм хүсээд үзээрэй. Биелдэг юм. Зөв юм хүсээрэй дээ. Джүүдээс өмнө хүсэл биелдгийг бид мэдэж байсан байна. Тэр дотроо халхавч болсон халхууд даанч хүсэл байхгүй, шунаг савдагийн булчирхай нь хөгжөөгүй золигууд даа. Энэ баруун аймгийн зүүн аймгийн болон хэцүү нэртүүдийн булчирхай томтой нь харагдаж байгаа. Сайн эрсүүдийн, хулгайлсан адуугаа хашдаг НУУЦ агуй шиг ...ЧИ-Л-АЛ-сан нам маань хулгайчдын амиа авч гарах хоргодох байр болж хувирчээ. Энэ одоо юу болж байна аа. Атомын бөмбөг биш юм аа гэхэд АРДын бөмбөг нэг бууна даа. Хоргодох байры нь ч харин нэг газар “тэгшлэх” байх.

Ер нь дээр үеийн улс өнөөгийнхөөс өндөр эрдэм чадалтай байсан байх. Японы нэг нөхөр танай өвгөд дээдэс компьютертэй байсан байх. Энэ монгол бичгийг компьютергүй бол зохиох аргагүй гэж байсан гэсэн. Олон нутгийн аялгуутай монголчуудад тэр бүх аялгуунд нь тааруулж ийм цөөхөн дүрсээр бүтдэг, хэлнийзүйн ганцхан дүрэмтэй дундын нэг бичиг зохионо гэдэг нээрээ л хэцүү байх. Тэр бас сүрхий гярхай нөхөр байна. Одооны тэнэг юмнуудад мянган компьютер байгаад ч хэрэг алга. Юун үсэг зохиохтой манатай, байгаа бичиг үсгий нь устгаад дууслаа.

Anything = any + thing гэсэн бүтэцтэй үүсмэл тодорхойгүй төлөөний үг гээч юм байна. Any гэдэг нь ямар нэгэн, аливаа, thing гэдэг нь юм гэсэн үг ажээ. Нийлээд, ямар нэгэн юм, буюу тэгээд anything you want гэхээрээ юу санасан болгон тань, ямар нэгэн юм юу л хүснэм тэр тань, санасан хэрэг бүгд тань сэдхигчлэн бүтэх, юу санасан бүхэн аян зөндөөн бүтэх, аль санасан хүссэн болгон, аливаа юм тань бүтэх, хүссэн санасан юм болзогоны долоон ходоод тань, юу санасан есөн хүсэл тань гэсэн санаа байгаа бололтой. Есхөн хүсэл ч биш юм аа, бүх хүсэл гэдгийг тааруухан орчуулагчийн амаар будаа идсэн хэрэг. Хаанаас л есхөн хүсэлтэй шунагууд байв гэж дээ. Түүнээс биш хүссэнээ л авч байдаг, хүссэнээрээ ангайж идчихээд, алцайгаад хэвтэж байдаг эрх танхи баячуулын хүүхэд арай биш бололтой. Ойлгоход хэцүү байна. Монголчууд чинь буруу яриад зөв ойлгодогдоо л нэг юм болж байдаг байх. Энэ бол ганц өгүүлбэр. Бүтэн ном бол мөн хөөрхий болоо доо. Мөнх тэнгэр минь биднийг болгоож байгаарай. Эх хэлий минь үлдээж, Инг хэлийг тонилгож хайрлаарай.

Хужаад толгойгоо угаалгасан өвөр монголоосоо бид ч дээрдэхи юм алга. “Гурвын даваа” “АХА” хоёрыг харьцуулаад нэг хараарай. Дүндээ дүнг, бандаа банг байгаа. ДүнГ, банГ гэдгийн үгийн адгийн “Г”-г араас нь эгшгээр эхэлсэн үг орохгүй бол дууддаггүй. Их инхлэг гэдэг бөгөөд нГ-г хэлний араар дуудах тэмдэг нь тэр “Г” юм шүү дээ. Хэлний урдуур буюу үзүүрээр дуудахы нь зүгээр л “Н” гэж бичиг үсэгтэй улс орон тэмдэглэдэг. Нас гэдгийн “Н” юм даа. Нөгөө их инхлэг нь таНГ туНГ, пиНГ паНГ, гаНГ гуНГ гэдгийн Н юм. “Г” –г яах гэж бичсэн юм бэ гэвэл, “Н” ч “Н” гэхдээ, дуудахдаа хэлний хойгуур “Г”-г дууддаг газраар дууд гэдгийн тэмдэг юм. Хасаг хэлнийх бол “Г”-г нь бага “г” үсгээр бичдэг байх. “Нг”-рхүү юм уу даа. WashiNGton гэдэгт энэ их ихлэг гэдэг үсэг ордог байна. Манай сонсол-зурагт радиогийн шинэ үсэгт тайлагдсан алдарт их мэдэгч нэвтрүүлэгчид маань ВашиНГитон гээд л хээв нэг, саяхан Америкаас ирсэн ерөнхийлөгч шиг авна шүү дээ. Түүгээр үүгээр дуудна шүү гээд тавиад өгсөн дууддаггүй тэмдгий нь харин бүр болиод ар талд нь байхгүй байсан нэг “И” нэмээд “ГИ” гэж авдаг гэж байгаа. Хөөрхийс дөө, монголд эднүүдээс өөр үсэг бичиг төсөөлдөг хүн байдаггүй юм болов уу. Мөн ч хэцүү байна даа. Яана даа яана. Яам тамгын газрын сайд дарга нар нь мэргэжлийн бус, намын нэг хулгайч, эсвэл түүний авгайн дүү энэ тэр шүү дээ. Хөдөө аж ахуйн яамны сайдыг нэг хэр даа. Саяхан л баруун аймгийн ачаа тээврийн диспетчер ч бил үү нэг юм хийгээд архи уугаад сууж байсан нэг бадарчин одоо баяртай нь аргагүй наймаагаа хийгээд монхогноод, сэг идсэн хон хэрээ шиг юм ийш тийш хараад нэг ганц болж байгаа бололтой. Солонгос бол тэр байтугай юмыг зажлахгүй залгина шүү дээ. .Дорнотыг аль эрт эднүүд идсэн шүү дээ. Одоо тэр ном өгч байгаа нь зүгээр л баталггааг нь авч байгаа хэрэг. “Зүүн хоёр аймаг малын мөргүй болно, баруун хоёр аймаг хүний мөргүй болно” гэж Богдын лүндэнд байдаг гэсэн. Тэр л болж байх шиг ээ.Тэр этгээд эх орноо зарчихаад, монхогнон монхогнон, тагтаа идчихсэн шонхор шиг их байна аа. Баяр тэр хоёр японд очоод нэг сүрхий улс болоод хамаг малаа ачуулах болсон. Япон нь Увсыг давст уултай нь, чацарганатай юутай хүүтэй ачаад аваад явсан.Нөгөө үржил шимгүй мал гэж хоч өгдөг маань зарахын тулд ингэж молиго үмхүүлдэг байна. Дорнотын талыг солонгос хужаа хоёрт эрүүл хүнсний нь талбай болгон зарж байгааг нь. Тэнд эрүүл тариа, ногоо, мал сүрэг өсгөж зөөж байгаа. Дорнотынхон юу хийж суудаг харламарууд вэ. Энэ улс орныг эзэнтэй болгох цаг болсон. Монголын эрүүл залуусы нь солонгос руу ачаад, гадаадад энхийн сахиулд зөөгөөд, энд нэг хэдэн ДОХтой янхнууд, тэтгэврийн хэдэн турж үхсэн хөгшид, траншеягийн хэдэн согтуу хар юм үлдэж хужаа солонгос хоёр нэг нар нь гарч байгаа юм шиг загнаж байна. Та нар харж байгаа биз дээ. Ламбаа энэ нэг муухай ханиадыг хөөрхөн тарааж байгаа биз дээ. Үлдсэний нь үхүүлэх гэж байгаа нь тэр. Гавьяат багш эрүүл мэндийн сайд хийгээд гунганаад байна аа хөөрхий. Орос улс, ийм том гүрэн хорио цээр тавиад байхад Цолмон Ламбаа хоёр юу юм бэ??? Тэр Цолмон гэдэг авгай хэний юу нь вэ. Ханиад гарангуут нь хорио тавих байсан. Болж байгаа юм ерөөсөө алга. Болохгүй байгаа юмсыг болж байна гээд “амны бэлгээс ашдын бэлгэ” гээд хоосон сайхан байна гээд үхлээ хүлээгээд суугаад байх уу. Сургуулийн хүүхдүүдэд өгч байгаа тараг, сүү, гурилан идэш нь ямар ч баталгаа байхгүй. 10 жилийн дараа аюул болох юм өгч байгаа. Баталгаа нь хэдэн хулгайч төсвийн мөнгө хувааж идэж байгаа. Нэг авгай ярихдаа, мундаг лабораторитой болсон, одоо чухам монголд хортой юм орж ирэхгүй гээд бас болоогүй ээ, цагаан халаад өмсчихсөн байна аа. Хужаа лаборатори шүү дээ. Хамаг программы нь өөрчлөөд хортой тусмаа хоргүй гаргадаг болгочихсон юм л байгаа. Түүнийгээ ч ажиллулж чадахгүй шүү дээ. Тэр аягүй бол хужаа авгай байгаа. Дашбалбар Зэнээ энэ тэрийг дор нь л хор өгч цааш нь харуулаа биз дээ. Цуг дагуулан явж хор идүүлсэн хүн нь одоо ичихгүй гөлийгөөд явж л байгаа шүү дээ. Дашбалбар гуайг өнгөрсөний нь орой нь хужаанууд “монгол газар манай болсон баа” гээд хуга архидаж байсан гэж байгаа. “Хөх монголынхныг” аваачаад цөмий нь шоронд хийсэн.

Дьявол не любит, когда его называют по имени.

Буг чөтгөрүүд нэрээр нь дуудахад уцаарладаг.

Улстөрийн чөтгөр шумнасууд сул хэлтгий талы нь хэлсэн хүнд бүр ч их дургүй. Сатана буюу муу зүгийн юм шүглэсэн тэд олзондоо бялуурахдаа яадгаа алддаг. “Хүний ёс”, “хүний үнэр”, “хүний мөс”, “хүний жудаг” гэж байдаг болохоос биш, “хүний эрх” гэж байдаггүй. Та гуай бол ганцхан “ЭРХ”-тэй: дуртай өдрөө христтэйгээ уулзахаар үхэж болно. Бусад эрх буюу дураараа аашлах тань хажууд чинь буй нийгэм олны эрх ашгаар хязгаарлагдан хасагдаж байдаг. Бид чинь “буруу яриад зөв ойлгодог” эвдэрсэн машинтай адилхан болчихсон хөгийн юмнууд шүү дээ. Биднээс өөр буруу худлаа яриад зөв хийдэг улс дэлхийд байхгүй. Өнөөдөр бид орчлонгийн хог шаар болж байна. Худлаа яриад л, хэрэлдээд л суугаад байна. Та нар их хурлын зартай хэдэн хэрүүлчдийг үнэнээсээ хэрэлддэг гэж бодож байна уу??? А бөлгийн ч бил үү, ААШ (эмнэлгийн хэлэнд латин хэлээр H-ийг ААШ гэдэг байх) хэд ч билээ нэг ханиад гарсан биш, аарц адууны мах хоёр л нэг мандаж үнэ нь тэнгэрт тулж байх шиг. “Томчуул” гаднаас хэдэн төгрөг хусна. Тийм учраас зөөлөн менежмент гэдгээр алгуур тараагаад, болж өгвөл хэдийг цааш харуулах санаатай байх шиг байна. Хабар буюу маска нь ч бүр үнийн хярд гарсан. Ингэж нэг нэгээ иддэгийг зах зээл гээд байна. Хувьсгалын өмнө “шанага нь тав, шавхруу нь гурав” гэсэн захын хар шулмал авгайнууд дүүрэн байсан. Өнөөдөр бүр тэрнээс дордсон. Үхсэн хатсан энэ хойт хоёрын чинь зах зээл, шуугиур зах буюу базаар гээд нэг ийм юм хааяагүй л байсан. Барууны тэнэгүүдийг дууриаж зах зээлд орлоо гээд хашгичаад байсан чинь харин баавгайн савраас мулт үсрээд луугийн аманд орчихдог гэж байна. 100 сая доллар ам руу ороод ирлээ, 50 000, 50 000 төгрөг та нартаа өгч цөмөөрөө хамтарч эх орноо зарсан хэрэгт холбогдоод дашийшоог болно гээд л өвчигнөөд байна. Юм үзээгүй гуйлгачин хужаа. Наадах чинь мөнгө юм уу. Больж солиорцгоо. Канадууд наадхаар чинь хошногоо арчдаг юм шүү дээ. Хүний бөгс арчдаг улаан зоосны үнэгүй хов хоосон ногоон өнгөтэй цаас авч эх орноо зарчихаад мөн их сагсаганаж байна. Наадахы чинь америкт хэдэн тэрбумаар нь шар сонин шиг хэвлэдэг. Ары нь даах ямар ч хамгаалалт байхгүй. Нэг өдөр доллар унавал, наадхаар чинь байшин доторлож ханын цаас хийхээс өөр арга байхгүй. Хоосон ногоон өнгөтэй цаасанд юун ингэтлээ эргүүтэн шунана вэ???!!! Дэлхийн улсууд наадхы чинь мэдчихээд үндэстнийхээ мөнгөөр гүйлгээ хийцгээж байна.

Улстөрийн гавьяат жүжигчин цол бий болгомоор байна. Их хурлын өмхий зааланд 20 жил унгас алдсан юмнууд сууж л байна. Амаар унгас алддаг байхгүй юу. Битгий хошногоороо гэж бодоорой. Өдөржингөө хэрэлдэж байгаа юм чинь хааяа бас тэрүүгээрээ хий мий гаргадаг л байх л даа. Улстөрийн хөдөлмөрийн баатар цол бий болговол 10-аад хүн аман дээр авна. Еранхийлөгч нэг юм бодож байгаа байх аа. АРД үгнээс айгаад улсынхаа нэрээс хасаад, монгол хэлний үгийн сангаас орхисон мөртөө яахаараа ...ЧИ-Л-АЛ-сан ерөнхийлөгч мөртлөө АРДчилсан ерөнхийлөгч болчихдог билээ. Монголын АРД ИРГЭД ээ гээд байгаа шүү. Хоёр янзын юм байна. Байхаас ч аргагүй. АРД нь монголчууд, ИРГЭН нь хөршүүүд байх нь дээ. Хүн амын тоо мөн хурдан өсч байна. Монгол хүн төрөөд өсөөд байгаа юм байхгүй. Гаднын ах дүү нар нь ирж дүүргээд өсгөөд байна. Монгол хүний тоо сая ч хүрэхгүй. Гадаадад гаргаж зарсан боолтойгоо бол дөхөж магадгүй.

Хар захын дамын наймачид буюу төрийн харьяат халаасны хулгайчид хийгээд чейндж нэртэй дээрэмчидийг үгүй хийгээгүй байхад миний ард түмний амьдрал дээшлэнэ ээ гэж нэг байхгүй. Хужаанууд манай төрийн хулгайчдаас “Та нар яаж сая хүрэхгүй тоо толгойтой ард түмнийхээ амьдралыг ийм дорой байлгаад бариад байж чадаж байна аа???” гэж асуусан гэсэн. Чойбалсан гуай ийм муухай захыг буюу “шанага нь тав, шавхруу нь гурвыг” устгахаар одооны найман шаргын мөнгөний дамчдын хажууд орших “Шар дэлгүүр”-ийг байгуулж улсын хоршоог үүсгэсэн гэж байгаа. Валютын чейндж гээд байгаа хулгайчид чинь банкны мөнгөөр гүйлгээ хийдэг нь нууц биш шүү дээ. Эднүүдийг хусах хэрэгтэй. ...ЧИ-Л-АЛ-ынхны байгуулсан гавьяа энэ. Эрээний хог зөөх гэж бид ийм нийгэм хүсээгүй. Ичээч хулгайчууд аа, кидад улс яаж хөгжиж байна, та нар энэ сая хүрэхгүй юмнуудыг яаж тураалд нь хүргэж байна. Азийн африк болгоод хаялаа. Одоо хариуцлага тооцох цаг болсон. Хил чинь онгорхой шүү дээ. Гашуун сухайтын баруун талд байхаа, Дашийн загийн шугуй байдаг. Түүгээр Даш машинуудаа урагши нь гаргадаг байсан. Ху нам энэ нэг хэдэн үхээрээ зайлуулж, залуу сайхан боловсон, эх оронч, эрдэм чадалтай залуусыг тавьж эх орноо аврах хэрэгтэй. Баяр гуай эх орноо сүүлийн хэдэн сард мөн ч шуурхай зарж байна шүү. Зул мөхөхийнхөө өмнө нэг их гэрэл гаргадаг юм гэсэн. Тэр нь л биш байгаасай. Ядарсан ард түмэн хөрөнгөө алдсан учир амьд явахын тулд хулгай хийж байгаа болохоос биш, эднүүд шиг хагартлаа баяжихын тулд эх орноо зараагүй учир тэдэнд буруу байхгүй. Баячуудын юмыг Тоорой бандь шиг хулгайлах, дээрэмдэх ёстой. Түүнээс биш, ядарсан нэгнээ хусдаг нь л буруу. Согтуу жолооч нэмэгдээд байна гээд л Сайнжаргал ч бил үү нэг бэлэн ярьдаг гуниггүй эр зурагтаар байнга л гарч байх юм. Замын цагдаад нөгөө согтуу нь таван цаас үмхүүлээд л таг болдог болохоор яаж согтуу жолоочийн тоо буурах вэ дээ. Улам л нэмэгддэг нь зөв шүү дээ. Илрүүлэлт сайн байна гэж авна аа, цагдаа нарын илрүүлэлт сайн биш, идэлт онц байна. Өглөө 4 цагт л хүний өмхий ам үнэрлээд л зогсож байдаг шүү дээ. Согтуу жолооч байвал мөнгө саах гэж байгаа юм. Ямар ч хяналт, зөвтгөл холбоо байхгүй. Зөвтгөл холбоог юу гэнэ ээ, гэдрэг өеөшсөн холбоо гэнэ үү. Өеөсч харал гэж. Гэмт хэрэг ихсээд байна гээд л нааж байна. Гэмт хэрэг гаргадаг газар болох баар рестораны тоог хэдэн мянгад хүрэгчихээд, гэмт хэрэг ургах үндсий нь тарьчихаад худлаа яриад сууж байх хэрэг юун. Санаатай ингэж худлаа ярьдаг байх. Чөлөөт цагаа өнгөрөөх газар залууст алга гэнэ ээ. Хуцав аа. Хийх ажилгүй, уншиж сурах юмаа барчихсан амьтад уу??? Ингэж залуусыг хордуулж, хойт үеий нь дуусгадаг байхгүй юу. Харийн гар хөл болж эх орны минь дуусгагчидаас хоёр яс салах болсон. Өдий үед:

Хар захын дамчдын хууранбаа даанч олон

Худлаа сонгуулийн хоосон амлалт даанч их

Харийнхны гар хөл болсон луйварчид дэндүү харгис

Хайран сайхан эх орон ингээд дуусдаг нь даанч харуусмаар.

3 comments:

  1. Та энэ бичлэгээр яг юу хэлэх гэсэн юм бэ? Эхлээд хэлний талаар л ярьж байгаа юм бодлоо, сүүлдээ улс төр, ханиад томуу болоод явчих шиг боллоо. Бүрэн уншсангүй, миний бодлоор жаахан цэгцтэй бөгөөд нуршилгүй бичиж байвал зүгээр болов уу.

    ReplyDelete
  2. Дээрх уншигчтай санал нэг байна. Би энд уг нь хэл шинжлэлийн зарим нэг зүйл мэдэж авах гэж орж ирсэн юмсан.

    ReplyDelete
  3. товч бөгөөд тодорхой байсан бол арай илүү хүнд хүрэх байх.

    ReplyDelete