Oct 17, 2009

ИНГли хэл сурах Илья Франкийн аргаас

Энэ аргын тухай ярихаас өмнө өнгөрсөн зууны 50-60-аад оны үед Ринчен багш ийм арга хэрэглэж орос хэл зааснаас хэсэглэн авбал:
ПОЙМАННЫЙ ВОР
БАРИГДСАН ХУЛГАЙЧ
Знаменитый - француский - баснописец - Лафонтен - каждое - утро
---- Нэртэй ----------- франц -- ёгт үлгэр зохиогч - Лафонтен --- тутам -- өглөө
-- кушал ------ печёное - яблоко. - Однажды - утром
иддэг ажээ -- болгосон --- алим. --------- нэг ------- өглөө
--- он --- положил - яблоко -- на - камин ---- и -- пошел
тэр хүн - тавьжээ ---- алим --- дээр - зуух - тэгээд - очиж
в библиотеку - искать -- одну - книгу. - Пришел - один
номынхоо санд -- эрэх ----- нэг ----- ном ----- иржээ -- нэг нь
из его -- друзей ----- и ---- увидел -- на - камине - яблоко
түүний - нөхдөөс - тэгээд - харжээ - дээр - зуухан --- алим
взял ------ и ------- съел! ---- Лафонтен - пришел --- и
авчээ - тэгээд - идчихжээ. - Лафонтен --- иржээ - тэгээд
спросил:
асуужээ:
-Кто --- съел ------ мое - яблоко?
Хэн - идчихжээ - миний -- алим
-Не - знаю --- ответил ----- его ---- друг. - Я - не --- ел
Үл -- мэднэ - хариулжээ - түүний - найз -- би - эс - идсэн
-Очень - хорошо – сказал - Лафонтен
маш -------- сайн ------ гэжээ --- Лафонтен
-Почему - хорошо? - спросил ----- его ---- друг
Яагаад ------ сайн? ---- асуужээ ---- түүний - найз
-Я - положил - яд -- в яблоко -- травить - мышей
Би -- хийсэн --- хор --- алимд --- хордуулах - хулгана
-Яд? -- О, -- я --- отравлен! --- Закричал --- его --- друг
Хор? - ээ, - би - хор идчихлээ - хашгирчээ - түүний - найз
-Успокойтесь, сказал - Лафонтен - я -------- шучу
Санаагаа амар -- хэлжээ -- Лафонтен -- би - тоглож байна.
-Я -- только - хотел узнать ----- кто --- съел ---- мое - яблоко
Би --- ганц - мэдэх гэсэн билээ - хэн - идчихэж - миний - алим

ЭНДЭЭС ХАРАХАД, ҮГ ХАРАХ ГЭЖ ТОЛЬ ЭРГҮҮЛЖ МАХАА ИДЭХГҮЙ, УНШААД УТГА НЬ ТОДОРХОЙ БАЙДАГ БАЙНА. Сүүлийн үед ийм арга дэлгэрч байгаа. Манайд аль эрт ийм аргыг хэрэглэж олон олон залуус энэ номоор орос хэл үзэж, эрдэм мэдлэгээ зузаатгаж байжээ. Гаднын нохойн баас сайхан байдаг юм бол би та нарт Илья Франк гуайн ийм аргаас нэг юм үзүүлж уншуулж болж байна. Ри багштан хэлний хоёрхон сурах бичиг бичсэн байдаг. Нэг нь энэ ”ОРОС ХЭЛ”, нөгөө нь “ЭСПЕРАНТО ХЭЛ ӨӨРӨӨ СУРАХ”. Сүүлчийн сурахыг үзсэн хүн бол барууны хэл үзэхэд их дөхөм байдаг.

Джиип бол машин биш
Зажигалка бол гал биш
Джиинс бол хувцас биш
Джии-мөүбайл бол холбоо биш.

No comments:

Post a Comment