Oct 17, 2009

БОГД ЭЗНИЙ МИНЬ УНАГАН ХЭЛ, БОСОО УХААНЫ МИНЬ ЁРООЛГҮЙ ДАЛАЙ ЭХ ХЭЛ МИНЬ!!!

“Монголы – это стадо безрогих животных,
и надо только следить за их погонщиками.
Монгол олныг нэгэн сүрэг эвэргүй үхэр,
түүний хойноос санаа зовох хэрэггүй.
Гагцхүү үхэрчний хойноос харж байвал зохино.”

“Үүрийн туяа” романаас

Ямар сайн даа л биднийг үхэр монгол гэх вэ дээ. Энэ бол урд хөршийн минь бидэнд хайрласан цол. Энэ үнэн үг. Үнэн юм их гашуун нясуун байдаг. Ямар сайн даа л, биднийг малласан хүн хүний газар зовдог байх билээ дээ. “Номгүй хаан титэм зүүсэн илжиг.” гэж бас нэг сайхан үг ч бий. Одооныхоор бол “Джиип унасан илжиг” юм аа даа, харла гэж. Орчлонгийн явдал нь дээр дороо орон эргэлдэж, тэргэний дугуй хүрд шиг өнхөрч байдаг хог байна. Энэ дугуй 20 жил өнхөрлөө, одоо уруудах мөөрөндөө шуударсан байх. Аливаа юм хэмжээтэй нь энэ орчлонгийн нэг шудрага ёс бололтой. Ийм шудрага юм байдаг бол ч болж байна шүү. Хэдэн ч үхэрчний нүүр үзэв дээ. Хөөрхийс дөө, энэ муу ядарсан АРД түмэн минь. Мөн ч зовно доо. Социализм байгуулж баахан зүтгэсэн, одоо капитализм байгуулах гээд хамаг юмаа дуусгаад, нураачихаад явж байсан чинь нөгөө сайхан капитализм нь эдийн засгийн хямралд ороод эргэлт буцалтгүй дашийшоог. Одоо хаашаа харж үхэх вэ? Алт баялагий нь урагши нь траншея-ныхантай нь хамт зөөгөөд дууссан, хэдэн малы нь япон орос руу ачаад туугаад дуусах биз, хэдэн хүүхнүүдээрээ хөгшин солонгосын хошного арчаад дууслаа, ядуу монгол, ДОХтой монгол, ханиадтай монгол л хоцров шив дээ. Аав ээж минь ингэ гэж биднийг төрүүлж өсгөөгүй байх. Монгол хүн залхуу л гэнэ, монгол хүн хулгай хийхээс өөр юм хийж мэддэггүй л гэнэ, монгол мал шимгүй л гэнэ, монголын харин нутаг нь өргөн уудам, ашигт малтмал ихтэй, монгол хүүхнүүд нь харийнхны шүлсий нь савируулж, хорхойг нь дэвэргэдэг учраас харийн баячуулын секс-жуулчлал хөгжүүлэхэд ашигтай л гэнэ. Монгол хүн юм хийж чаддаггүй байж гэж бодоё. Юм хийж чаддагаар нь тэгээд хужаа, солонгос, японуудаар улс орноо дүүргээд хамаг сайхан газраа хувийнхаа юм шиг өгөөд байгаа нь тэр юм байна л даа. Ажил хийж чаддаггүй залхуу юм бол гадаадад яагаад тэднүүдээр ажил хийлгээд байна. Төрийн толгойд гарсан хулгайчууд тэгэхлээр ямар юм хийж чаддаг хужаанууд байх вэ??? Тэд лав монгол хүн биш. Монгол хүн юм бол бас л хийж чадах юмгүй арчаагүй амьтад байж таарна. Тэд монголыг зарж борлуулж байхыг бодоход ёстой монгол хүн биш гэдэг нь батлагдаж байгаа юм байна. Энэ бол дамжиггүй юм (аксиома гэдэг байх). Монгол мал үр шимгүй ашиггүй юм бол орос, япон ,кувейт, арабууд хэдэн мянгаар нь малы нь ачиж, тууж, лаазалж байдгийг та нар юу гэх вэ??? Энэ бол монгол хүнийг сүүлчийн хоолноос нь салгах гэсэн харийн нарийн далд эчнээ бодлогыг хэрэгжүүлэх эцсийн төлөвлөгөө. Монгол малын шим шиг сайхан юм лав л энэ орчлонд байхгүй. Гадаадынхан үүнийг мэдэж байна. Монгол хүнийг гадаадынхан “үнсэнд булж манасан гал” гэж тодорхойлсон нь байдаг. Үнс нь хийсээд л барайгаад байгаад байдаг. Үнс нь хисч гал нь гарангуут юу ч тэсгээдэггүй цогтой ард түмэн. Нэг саядахгүй. “Меньше да лучше” гэж их багш Ленин айлдсан хийгээд түүнээс өмнө манай эзэн богд “цөөнөөс цөөн гарз” гэж хэлсэн нь байдаг гэсэн. Хорин литр усан сүү гардаг харийн эрлийз хэврэг үнээний оронд хагас аяга цөцгий шиг эв эрүүл сүү гардаг монгол шимтэй сүү бүхий үнээ дээр үү??? Ингэж улайм цагаандаа гарсан луйварчидыг дээрээ гаргачиаад үхлээ хүлээгээд, сөнөхөө үзэх гээд сууж байж таарах уу??? Цэргийн эргэлт хийчих ганц өөдтэй монгол хүүхэд алга уу!!! Энэ засаг төр гээд байгаа юм чинь харь орныхны гар хөл болж гүйцсэн, нэгэнт хамраараа дөрлүүлсэн нөхдөөөр дүүрсэн байна. Үхсэн хатсан энэ хойт хоёрын чинь ардЧИ-Л-АЛ. Тийм юм дэлхийд байдаггүй. Яг нөгөө коммунизм шиг чинь юм шүү дээ. Социализм нь арай дээр байсан юм. Яагаад??? Хятад, Вьетнам, Ардчилсан Солонгос гурвыг хар даа. Яаж хөгжиж байна. Бид болохоор социализм ч байхгүй, капитализм ч байхгүй. Нөгөө “унасан бух ч байхгүй, уулын буга ч байхгүй” ухсан нүх, хордсон газар, ДОХтой хэдэн хүүхэн, траншеягийн хэдэн согтуу хар юмтай л үлдэх шив дээ. Траншеягийн залуус ямар их болж байна аа. Гудамжаар дүүрэн байна. Монгол хүн ингэж явах ёстой юм уу??? Хулгайчууд аа, хэлээд аль!!! Дэлхийн улсуудаас нэг улс ингээд дутдаг байжээ. Муусайн үр хүүхэд хөөрхий. Эзэн богдын их төр хөөрхий. Энэ хэдэн эрлийз хурлийз эсэргүү цагаачдын гараар ороод дуусах ёстой гэж үү!!! Үгүй!!! Сэрэх цаг болсон. Оройтоогүй дээрээ нэгдэцгээ!!! Сэрцгээгтүн!!! Босцгоогтун!!! Намайг бослогод уриалав гэж байгаа бол та нар өөрсдөө ХУ намыг газартай нь тэгшлээд өг гэж байгаад шатаагаа биз дээ. Нэг нь ерөнхий сайд, нөгөө ерөнхийлөгч болчихсон л хэдэн тийшээ өдөр шөнөгүй шан харамжаа авчрах гээд л нисээд байна шүү дээ. Шатаасан гар хөл бологчид оо өршөөл нэртэй суллаа биз дээ. Монголын ард түмнийг өөрсөд шигээ эргүү юм гэж басаа юу!!! Ингэж бүхэл бүтэн улс гүрнээр тоглож болдог юм гэж андуураагүй биз дээ!!!

1921 онд байна уу, гамингууд бээжингээс хөлөөрөө жагсаж орж ирээгүй. Да хүрээгээр дүүрэн хужаа халуун ус, гуанз мухлагууд, янхны газрууд байсан. Түүнд нь “үхэр” монголчууд ороод л архидаад байдаг байж дээ. Одооныхоор бол баар хэсч буй оюутнууд шиг юм биз дээ. Тэнд дандаа залуу хужаанууд үйлчилж байлаа. Бээжингээс нааш нь тэмээн жингээр нэг тэмээнд хоёр урт авдартай юм, дөрвөн жижиг авдартай юм ачуулаад авчирдаг байсан ажээ. Замдаа хоноглох газарт ирэнгүүт, “Хай, ачаагаа буулгаад гүвээн цаана очиж хоноод ирваа” гээд нөгөө хэдэн жинчин “үхрүүд”-ийг явуулдаг байсан гэж байгаа. “Үхрүүд” өглөө ирээд л нөгөөдхөө ачиж явсаар, Да хүрээнд авчирч буулгаад баахан хөлс авдаг юм байгаа биз дээ. Энэ мэтээр хэдэн жил зөөснийг гагцхүү хөх тэнгэр минь мэдэх ажээ. Ганцхан өглөө л Да хүрээ хужаа цэргээр дүүрсэн байжээ. Тэр залуу үйлчлэгчид маань дандаа цэрэг байсан бөгөөд, тэмээн жингээр ачиж явсан барааны урт хайрцагтай нь буунууд, богино хайрцагтай нь суманууд байсан гэдэг. Өөрийг нь алах зэвсгийг өөрөөр нь зөөлгөөд авчирч байсан байна. “Үхэр” монголын ажил мөн байгаа биз. Тэнгэр хардаггүй бол ч бид аль хэдийнээ данс дугуйлсан. Одоо УБ-аар дүүрэн хужаагийн 2000 гаруй үулдвэр нэртэй цэргийн ангиуд байгаа. Эдийн засаг, аж үйлдвэр, банк санхүүг бүгдий нь гартаа тэд атгасан бөгөөд одоо боловсролын салбарт хятадшуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр сургууль болгон дэээр хятад хэлний анги нээж, урагш нь аваачиж үнэгүй сургаж байхад боловсролын сайд эвшээгээд сурах бичиг хэвлэхийг би мэдэхгүй ээ гээд сууж байдаг. Монголын сургуулийн сурах бичгийг олонъулсын банк ч гэл үү нэг юм мэддэг болсон гэнэ. Сайд гуай тэгвэл тэнд хоол хороож суух хэрэг юун. Тэр бид хоёрын нам, яажгий англи хэл, муруй орос хэл хэнд хэрэгтэй юм бэ??? Хамгийн аюултай нь боловсролтой хулгайчид гэж байгаа. Сургуулийн хүүхдүүд нь эр эмгүй тамхичин, архичин, хар тамхичин янхан болчихсон байхад энэ нөхөр юу хийж суудаг байна аа? Өөрийгөө магтаж, зурагтаар гайхуулсан олиггүй амьтан билээ. Монголын хүүхдүүд үхэж байна уу, өдрийн гашилсан тараг, сүүндээ хордож байна уу, энүүнд ер хамаа байхгүй. Ах дүүгийнх нь, намынх нь хэдэн компани л хужаа хуурай сүүгээр хийсэн тараг, сүүгээр төсвийн мөнгө идэж байвал барваа. Энэ бол хэдэн жилийн дараа гор нь гарах хороор монголын ирээдүй болох хүүхдүүдийн ходоодыг гэмтээж байгаа ялт далд хуйвалдаан. Тэр үед оройтсон байх биз ээ.

Олонъулсын ч байна уу, азийн хөгжлийн банк ч байна уу тэд монголын бүх хэргийг мэдэж эрхилж байгаад хамаг учир байна. ХАА-н буюу зориуд ХААН гэж өргөмжилсөн луйварчин банк, энэ бүгд бол энэ хулгайчдын оруулж ирсэн луйвар. Хувьсгалын өмнө яг ийм байсан. Тэр үед яр тэмбүүндээ баригдсан хэдэн бөөс хуурстай юм байж, харийн мөнгө хүүлэгчдийн саварт шаналж байсан бол одоо ДОХтой, хордлоготой хэдэн эргүү юмнууд бас л харийн мөнгө хүүлэгч мангасын аманд малтай хүүтэйгээ, нутаг дэвсгэртэйгээ, уурхай баялагтайгаа орчихсон амьсгаадаад хэвтэж байна. Даашинхүүгийн пүүсний өрийн дансыг шатааж байснаа манай ард олон мартжээ. Хүн төрөлхтний ой санамж 40 жилээс хэтэрдэггүй юм байна. Монгол хүнийх 20 жил юм болов уу даа. Ийм жил болоход л юу байснаа санадаггүй, дайсантайгаа тэврэлдээд л, андуудтайгаа муудалцаад л явж байдаг хогийн амьтад. Хужаа солонгос хоёр томрох болоогүй, Саяхан шүү дээ, 60-хан жилийн өмнө шүү дээ, самуурайн туурайнд гишгүүлсэн үхэж байсан амьтай голтой юмнууд байж, зөвлөлт монголын цэргийн буянд самуурайгаасаа нэг хоёр яс салаа биз дээ. Тэгээгүй бол самуурайн хошного долоогоод л өнөөдөр хэвтэж байхгүй юу. Бас л амархан мартаж байна. Хятад хүний ой санамж 10 жил юм шиг байна. Тэр муу солонгосуудынх бол 3 жил юм шиг байна. Хамгийн муу санаатай олиггүй новшнууд шүү дээ. Солонгос та нарын юу юм бэ!!! Эзэн богд татаруудаас эцгийн өшөө дөнгөж авчихаад байж байхад нь бусад улсуудтай нийлж “барын бамбарыг бага дээр нь дарах” гэдгийн үлгэрийг үзүүлэх анхны өмхий санааг энэ муусайнуууд гаргаж байсан. Тэгээд ч богд эзэн маань анхны аян дайнаа өмхий санаат эдгээр балайнуудыг дарахад зориулсан билээ. Чээж арал дээр энэ муу санаатнуудыг сахиулахаар орхисон цэргийн хэдэн жанжины үр цувирал үлдсэн байх ёстой. Тэд хөх толботой гарна. Түүнээс биш эдэнтэй хэзээ ч ах дүү байгаагүй. Манай энүүгээр үзэгдэж ч байсан түүхгүй.

Инг(ли) хэлтэй хүн ухаантай байдаг асан сан бол өнөөдөр АНУ, Британид эдийн засгийн хямрал гарахгүй байх асан даа. Тэд яагаад хямрав? Хөгжсөн оронд тэгдэг ингэдэг гээд нөгөө нэг хэдэн машин унасан толгойгүйчууд чинь наагаад байгаа. “ХӨГЖИЛ” гэж юуг хэлж байна вэ, юу юм бэ гэсэн нэг тодорхойлолт шүү юм гаргаж өгөх хэрэгтэй болох байх л даа. Эцсийн эцэст “ХӨГЖИЛ” гэдэг бол товчдоо “ХООЛ” гэсэн утгатай. “ХООЛ” олж идэхийн тулд л энэ муухай утаа баагисан машин нэртэй хар төмөр, ухдаг төнхдөг машин, харь гараг руу нисдэг юм хүм хийгээд байна шүү дээ. Сар нарны алтыг зөөж идэх нь л дээ. Тэнд очиж баячууд нь суурьших юм гэсэн.Заримууд “ХӨГЖИЛ” гэдгийг хувьсал өөрчлөлт гэх нь бий. Гэхдээ тэр “ХӨГЖИЛ” гээд байгаа юмны чиглэл нь хаашаа байна гэдэгт учир бий. Өнөөдөр манайх буцах ухрах чиглэл рүүгээ илүү их хурдтай хөгжин өөрчлөгдөж, уруудан доройтож байгаа юм уу даа. Тэгэхээр –ХӨГЖИЛ” = “ХООЛ” гэдэг үзүүлэлтээр хэмжвэл хаашаа явж байгаа нь мэдэгдэнэ. Энэ хэмжүүр үзүүлэлтээр бол манайх уруудах тал руугаа шуугиулж байна аа. Өөрөөр хэлбэл, дээшээ биш, доошоо “хөгжиж” байна. Улс маань шүү дээ. Хулгайчид бол дээшээ хөгжөөд, таргалаад заримынх нь хүзүү толгой хоёр нь нийлчихсэн байгаа. Өвлийн цасан өвгөн шиг юмнууд явж ядаад л, янцаглаж амьсгаадаад л, ордны хаалгаар багтаж ядаад л, оцгор джиипээ хотолзуулаад л нэг янзтай шүү. Хагарчих вий.

Японд бол гурван баялаг байдаг гэж байгаа: “Газар хөдлөлт”, “Далайн хар шуурга”, “Далайн шорвог ус”. Энэ гурван баялагий нь хэн ч авахгүй. Бүх хэрэгцээтэй юмаа гаднаас авна. Оронд нь юм өгөх хэрэгтэй биз дээ. Одоо яахав, хоосон хонохгүйн тулд “ТОЛГОЙ” –гоо ухнаа даа. Өөр ухах баялаг байхгүй юм чинь, ямар далайн шорвог ус самраад сууж байлтай нь биш. Тэгээд энэ хэрэгтэй хэрэггүй хар төмөр, пийвар юмнууд хийгээд зарж тэрүүгээрээ нэг юм гол зогоож байгаа ажээ. Монгол хүн “ХООЛ” нь бэлэн учраас “ТОЛГОЙ” ажиллуулах хэрэггүй. “Мундашгүй хэшигт, Мохошгүй зоригт” ХӨХ МОНГОЛ гэж үүнийг хэлж байгаа юм. Амны хэшигтэй золигууд байгаа юм. “МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИНД, ЭЗЭН БОГДЫН ИВЭЭЛД “ явдаг бузгай буянтай амьтад. Африкт төрсөн бол яана аа. Харин одоо л африк шиг болох замдаа ороод орхилоо. Гадаадын гар хөл болсон энэ хэдэн хулгайч нараас нэг ганц болж байна даа.

Нөгөө “ХООЛ” нь бэлэн байдаг болохоор монгол хүн толгойгоо ажиллуулах хэрэггүй учраас “ЗАЛХУУ” цолтой болсон байна. “БЭЛЭНЧИЛЭХ СЭДХИЛГЭЭ”-тэй ч гэдэг. “БЭЛЭН” юман дээр сууж байгаа юм чинь “БЭЛЭН”чилэхгүй яах юм бэ? Дээр үед, ардчилсан Германы нэг мэргэжилтэн: “Та нар ажил хийж яадаг байна аа. Бидний ард ажлыг минь авах гээд ХОРИН хүн зогсож байхад, та нарын ард ХОРИН хонь идүүлэх гээд зогсож байна. Тэдгээрийгээ алж идээд л сууж байвал барваа юм биш үү?гэсэн гэдэг. Германчууд ч сүрхий ажилсаг, гярхай золигууд байгаа юм. Гитлер гуай тэднүүдийг ийм арчаатай болгож өгсөн гэж байгаа. Бас л бидний өрөөсөн шаахай байсан юм гэсэн. Гитлер гуай бол Германдаа л Чинггис хаан юм аа даа. Сайн нэртэй явсан бол Гитлер гуайтай бид чинь садан сүлбээтэй ухааны юм шүү дээ. Даан ч муу нэртэй болохоор нь зай бариад байгаа бололтой. Фин-уйгар гаралтай эстон хүн юм шиг байна лээ. Саяхан нэг герман хүн: “Танай монголд хямрал болоогүй байна шүү дээ. Хэвээрээ л байна.” гэж билээ. Нээрээ л монголд юу хямрах вэ дээ. Ганц хамтарсан үйлдвэр “Эрдэнэт” нь сүйрчихгүй бол, өөр хямрах юм байх биш. Бусад үйлдвэрүүдий нь ...ЧИ-Л-АЛын улаан хэрээнүүд тоншичихсон шүү дээ. Үйлдвэрий нь эхэлж устгадаг юм байна. Ард олныг ядууруулж хамаг юмы нь авч идэх, худлаа ярих хоёрыг АРДчилал гээд байна аа даа. Баянхонгор аймгийн нэг малчнаас: “-Та энэ бизнесме гэдгийг юу гэж боддог вэ? гэхэд “- Аа, энэ луйварчидыг хэлээд байгаа юм уу даа?” гэсэн гэдэг. Тэгэхээр бизнесмен гэдэг нь луйварчин гэсэн үг байх нь л дээ. Нээрээ л, эднүүд л ард түмнийг луйвардаж ядууруулж байгаа юм байна. Дэмбэрэл гэж нэгэн сайхан хуваажид эр, жил болгон шилдэг зуун “луйварчин” шалгаруулж байдаг. Их мөнгө өгсөн нь шилдгийн шилдэг ”луйварчин” болдог байна. Тэр нэг баян эр нэг бий. Засгийн газар ч юм уу, тусдаа улс ч юм уу бүү мэд дээ. Ард түмний турсан, ардЧИЛАЛынханы, ИРГЭНийхэний таргалсан хоёр тэнцэх биз ээ. Улс төр нь хямраад, хямрал нэртэй улаан лоозун татчихаад гадаадаас ирэх хэдэн төгрөгий нь “шаах” гээд энэ хэдэн хулгайч эрүү шүдээ билүүдэж, шүлс нусаа савируулан булаалдаж, энэ нутаг орноо гадаадын хулгайчуудтай нийлж хувааж идээд дуусгалаа шүү дээ. Эх орноо хамгаалах арми маань хаа явна аа? Ийм үед эх орноо аврахгүй юм бол, энэ хогийн арми нэртэй юмыг байлгаж байх хэрэг юу байна аа. Төө тэр африкт, энүүхэн Иракт, тэрүүхэн Афганистанд л америкийн нэрийн өмнөөс энхийг тогтоож явна уу? Орос Хятад ийм хоёр том гүрэн хөдлөхгүй байхад, манайх ингэж салбаганаж, “муу эр дайнд хөөрнө” гэдэг шиг дүвчигнэж амьтаны доог болж юу хийнэ ээ, ёстой инээд хүрч үхмээр юм. Ардчилсан худалч төрийн тэргүүн нь америк өвөөгийндөө оччихсон, НҮБ-ийн индэр дээрээс ааааанглиар нохой баас идэж байгаа юм шиг пал пал гэж байгаа юм. Төртэй, хэлтэй улсын ийм тэргүүн байх ч гэж дээ. Сонгосон та нар ч яалаа, сонгуулсан тэр ч яалаа. Цөмөөрөө таарсан таар шууудайнууд. Бодвол “Хүний газар мал хариулаад зовж байна” гэсэн юм байгаа биз. Эсвэл манайх цэргээ Иранд оруулая гэсэн юм болов уу. Ёстой чөтгөр бүү мэд. Сонгууль, согтуурал, солиорол гурав нь монгол хүний цусанд наалдахгүй зүйл. Олон зуун жил Чинггис Хааны монголыг устгах гэж үзсэн. Шашинаар (христ тэргүүтэн), хувьсгалаар (...ЧИЛАЛсан), архиар (хужаа спирт), хар тамхиар, эрлийзжүүлэх аргаар, ДОХтуулах аргаар, хэл бичгий нь устгах залиар, өөрий нь өөрөөр нь тонилгох буюу монголыг монголоор нь цааш нь харуулах бульхайгаар, намчирхуулан хуваах, бэлэнчлэх байдалд улам лавшруулан дасгаж хүлцэнгүй үхээнцийн туйлд хүргэх гэх мэтсийн мэх гох бааш заль зэргийн шилдэг шалгарсан арга сэлт, стратеги буюу хэтийн бодлого, тактика буюу ойрын уран аргуудыг хэрэглэж байна. Өөрсдийнхнийгөө гадаадад боол болгож зарахдаа ЯАМ (хүн зардаг яамтай өөр орон дэлхийд байхгүй) нь Төв цэнгэлдэхэд мах комбинатад оруулж буй нядалгааны мал шиг хэдэн арван мянгаар нь хашиж байгаад эрүүл мэндий нь шалгуулж, хамаг мөнгө төгрөгий нь мулзалж аваад явуулдаг мөртлөө, энэ муусайн өмхий солонгос, хужааг оруулахдаа ах дүү шигээ галттэрэг тэргээр, онгоц онгоцоор нь хэдэн арван мянгаар нь оруулж ирж нөгөө төрийн үндэс, улсын язгуур болсон хүүхнүүдээ нэг “гишгүүлж” дуусгаж байна. Энэ бол монголыг монголоор нь устгуулах нэг бодлогыг хэрэгужүүлж буй наад захын жишээ. Улаанбаатар чинь утаан баатраасаа гадна умдагны баатар болсон. Та гараад хар даа. Дүүрэн баар, солонгос HOTELүүд. Солонгос бол угтаа хужаа шүү дээ. Япон ч гэсэн хужаагийн цөллөгийн арал байсан гэж байгаа. Нөгөө Авсрали нь Британий цөллөгийн шорон газар байсантай ав адил. Улаанбаатараар дүүрэн солонгос хужаа янхны газар буюу HOTELүүд дүүрсэн байгаа. Хаашаа л харна солонгосын хуучин хогийн дэлгүүрүүд. Ингэж улс орныг авч явдаг юм уу. Эднүүдийг одоо солих цаг болсон. Өлсгөлөн зарлаж биеэ барах хэрэггүй. Шууд босч тэмцэх хэрэгтэй. Хувьсгалын тохироо одоо бүрдсэн. Энэ хоёр улиг болсон нам нэртэй НАМ ХУЙВАЛДСАН хулгайчууд, хүн харахад хоёр нам юм шиг мөртлөө үнэн хэрэгтээ хамаг юмаа хувааж идээд голийж байдаг нэг цул юм байна. Нанайн банди (нанайские мальчики) нар гээд нэг бүжиг шиг юм бий. Хүн харахад хоёр толгойтой хоёр банди л ноцолдоод барилдаад байдаг, харин бүжиг дуусахад нэг л хүүхэд байдаг. НАМ гэхээр та нар ЛАМ гэж андуураагүй биз дээ. ХУЙВАЛДАЖ, ҮГСЭЖ НАМ баг болдог луйварчидыг НАМ хуйвалдсан НАМынхан гээд байгаа юм байна. Тэгээд намынхныг сонгохоор хулгайчдыг сонгодог юм байгаа биз дээ. Хулгайчдыг сонгохоор хамаг юмыг чинь иддэг юм байгаа биз дээ. Хамаг юмы чинь идчихээр та нар өлсдөг юм байгаа биз дээ. Өлсөхөөрөө та нар аргаа бардаг юм байгаа биз дээ. Аргаа барахаараа турж үхэхгүйн тулд нандин бүхнээ хаядаг юм байгаа биз дээ. Эх орон чинь дуусч, бусдын боол болж, улы нь долоодог юм байгаа биз дээ. Эх оронтой хүн шиг амьдрахын тулд, энэ муу хулгайчуудаас салахын тулд, илжиг солонгосуудыг хөөн зайлуулахын тулд босох цаг болсон. Залуучууд гэж ихэнх нь баар хэсч архи уусан хэдэн эргүү, оюутан нэртэй “дайсны цэргүүд” байна. Ийм залуустай, оюутантай улс орон сөнөхөөс өөр арга байхгүй. Ихэнх нь тийм байна. 100-ны 78 нь ийм байна. Залуусыг нь ингэж архинд оруулж, тамхинд гахуулж байгаа нь нөгөө лут бодлогы нь хэрэгжүүлж байгаа барих жишээ. Цоо шинэ нам, шив шинэхэн залуус, эв эрүүл үзэл суртал хэрэгтэй болсон.

Солонгосын хөрөнгө оруулалттай гэх “Холбоо-мэдээлэлийн Хүрээ их сургууль” ч бил үү нэг юм бий. Түүнд хүүхдээ өгч хууртав аа. Түүний нэрийг “Холбоо-мэдээлэлийн Христийн их сургууль” гэвэл таарна. Христийн энэ муусайн телевиз, сүмүүд чинь зүгээр л харийнхныг тэжээдэг нэг компаниуд гэж байгаа. Хамгийн харгис, чөтгөр шуламтай нөхцсөн бузар юмнууд байдаг. Хамгийн ядуу орныхон бол шашинсаг, архисаг, тамхисаг байдаг гэж байгаа. Энэ сургуульд мэргэжлийн юм бараг ордоггүй гэж байгаа. Хана туурга, жорлон морлон бүгд христийн бичиг. Бас болоогүй Цайз захын тэр лүү сүм нэртэй янхны газартай гэж байгаа. Тэнд нь хоноглон солонгос багшаас адис авсанууд нь нэг хоёр сар солонгос руу явж сургалт нэртэй дамжуулан өнгөрүүлэхрхүү юм дамждаг гэж байгаа. Солонгос хэл, солонгос чавганц нар ааааангль хэл заамар аядаад хэдэн жилийг бардаг байна. Төгсөхөөр нь христийн сургаал нэг ном, худлаа дүнтэй нэг муу хүрэн хавтас өгнө. Тэгээд чамайг ажилд авах газар олдохгүй. Солонгос баар, HOTEL, карго энэ тэрд солонгос эрийн салтаан доор хэд хононо.Тэтгэвэртээ гарсан хэдэн үхэж хатсан хөгшин төгзөг солонгосууд энд жаргаж, монголчуудыг холгож байгаа. Хөдөө гадаагүй хаусууд барьчихсан, мал сүрэгтэй, газар тариалантай, эрүүл хүнс зооглож байдаг байна. Бид хужаагийн хортой ногоо идэж байдаг. Үүнийг засаг төр гэх үү. Ерөнхий сайд нь долоо хоноод л солонгос “хадмынх” руугаа бөөр гэдэс өвдөөд, бөгс нуруугаар хатгаад, энэ тэрүүгээр шархираад, элэг хавьцаа цанхайгаад байна гээд л явж байдаг. Ардчилсан ёмбогор нь солонгос хятад томчуудыг хүлээж аваад ард түмнийг харах завгүй. Хошгоруулж, хошгоруулж алга болсон.Сая ОЮУТОЛГОЙ гэдэг нэг том амьтаныг хошгоруулж байгаад нам буудаж унагаагаад хужаад өгч харийн даалгавар биелүүллээ. Нөгөө ам өчгий нь авсан солонгос компаниуд нь ороод ирсэн байх. ОЮУ гэж зэсийн баасыг буюу ислийг хэлдэг. Хэдэн зуун мянган жилийн тэртээд бидний эцэг өвгөд та нарын геолог уул уурхай гэдэг юм сураггүй, үсгүй байхад нээчихсэн, оюуг нь аваад гоёондоо, эмчилгээндээ хэрэглэж байсан байна. Монголоор дүүрэн ОЮУТТОЛГОЙ байгаа. Та нар нээгээгүй шүү дээ. Хайгуул хийгээд байх юм байхгүй, хэдэн зуун мянган жилийн тэртээ бидний өвгөд дээдэс монголын ашигт малтмалыг нээгээд тэнэг мангар, эргүү дүндүк дүндгэр үр бидэндээ нэрээр нь заагаад заагаад өгчихсөн байна. “Эрдэнэт” гээд л байж байна. Бүгд нэртэйгээ байгаа. Хуц!!! Та нар идэхээс өөр юу хийсэн юм бэ????

Одоо бид ОЮУТОЛГОЙгоо бэлэг барьц болгон өгөх биш, ОЮУНТТОЛГОЙгоо ажиллуулах цаг нэгэнт тулжээ. Үр хойч үеэ энэ хэцүү цагт яаж амьдар гэж ангайж суугаа амьтад вэ та нар. Сэтгүүлчид гэж нэг сайхан хаваажид нөхдүүд байна аа!!! Хэддүгээр засаглал гэнэ ээ. Бас нэг засаглал байх нь ээ. Дөрвөн толгойтой хар мангас гэж нэг юм байдаг байсан гэдэг. Худалдаа-үйлдвэрийн танхим гээчийг нэмвэл тааван засагтай болох нь байна. Нээрээ л мангасууд юм даа. Сэтгүүлчидийг нэг нэгээр нь цувуулаад, шудрага үнэн юм ярилаа гээд аваачаад хар гэрт нөгөө “шудрага байцгаая л даа” гээд хялайж татаж унаад байсан ерөнхийлөгч нь хийгээд байхад нийлж босох ч юм байхгүй. Намайг л битгий аваачаасай, аль чадалтай талд нь орж амьтан хүн муулж байгаад нэг хэдэн төгрөг хусах юмсан л гэхээс биш, үнэний төлөө явах зүрх цөс алга. 39 оных биш 2009 оны хэлмэгдүүлэлт эхэлсэн. Муу явахаар сайн үх гэж байдаг.

Солонгосын хориод телевиз байна. Бид чинь солонгос юм уу. Дөрвөн хужаатай нэг солонгосын муу санаа тэнцдэг гээд бод доо. Сүүдрээсээ өөр нөхөргүй гэдэг шиг Америкаас өөр нөхөргүй, олиггүй хогууд. Монгол түшмэдүүдийн идэмхий уумхай,мунаг шунахайг нь ашиглаад атгандаа оруулан, дөрлөөд авчихсан. Эрхимүүд минь та нар амь голтой байгаа дээрээ сайн дураараа зайлж үз. Нямдорж гэж нэг худалч юм, 2000 хоригдол суллаад зөндөө зай гарчихсан байхад ахиад гурван шорон барина гэж байсан. Бодвол үлдсэн монголчуудыг цөмий нь аваачиж хийх далд бодлоготой байх. Ярзайчихаад янзын муу хар шаар байгаа юм. Тэр нэг уулын аманд бариулж байгаа байшинг нь хараа биз дээ. Дээрээ бассейнтай, доороо буудалтай ... .

Эзэн Богдын үед монголчууд нэг их нүүдэл суудал болсон юм гэсэн, энэ 21-р зуунд бас нэг их нүүдэл хийж байх шиг байна. Бүгд гадагшаа гараад тэнээд алга болсон. Солоност хог ухаж, америкт пийцаа зөөж, африкт усан онгоц буулгаж ... амь голоо зогоох гэж яваа бололтой. Монгол хужаа хоёр байхгүй орон дэлхийд үгүй болжээ. Нэг польши хүн “танай монгол улс сая хүнтэй юм бол Улаанбаатарт чинь хүн үлдээгүй байх” гэсэн гэдэг. Энэ мөн нохой үг шүү. Польшиор дүүрэн монгол байдаг гэсэн үг. Чех-д бүр ад болоо биз дээ. Сүүлдээ “нохой монгол хүн хоёр” адил болж хувирсан. Бид нэг таван сая байгаад өөдтэйхэн төрийн тэргүүнтэй байсан сан бол энэ орчлонд нэг юм дуулгах байна. Хятадын хамгийн бөглүү тосгон гацаанд гэхэд л тэнд монгол хүн харх шиг явж байна гэж байгаа.

Түркийн ёс заншлы нь кириллээр буулгаад монголын сургуулийн бүх багш нарт ном болгоод тарааж өглөө, тэр багш нарт номынхоо голд мөнгө хавчуулаад өгсөн биз. Нөгөөдүүл нь сурагч нартаа өгч уншуулж байгаа, түрэг заншилд дад дадуулсаар алгуур яваандаа унаган нутагтаа ирэх санаатай юм болов уу даа. Тэр бид хоёрын унаган нутаг гэж юу байлаа. Очирбат гэдэг нэг балиам царайлсан юм л Түрэг түрэг гээд л гүйгээд байсан. Тэрний хийж байгаа ажил. Яасан цаддаггүй хулгайч вэ!!! Боловсролын яамны сайд юу хийж суудаг байна аа. Боловсролын яамны ажлы нь түрэгүүд хийж байна. Сурах бичгийн хахуульдаа цатгалдаад хөдөлж чадахгүй байна уу??? Тэртэй тэргүй голийсон хогууд. Голио бол дэргэд нь нохойн баас. НАМ нь сайн байж болно. НАМын нэр барьсан хулгайчууд тэр НАМыг нэг бузарлаж буртаглаж дуусгаж байгаа хэрэг. Үхсэн хатсаны чинь НАМ МАМ. Энэ чинь юу юм бэ??? Хулгайчдын үүрийг НАМ гэнэ. НАМыг устгах ёстой. НАМгүй болох хэрэгтэй. Эзэн богдын үед НАМ, ААААНГЛИ хэл хоёр байгаагүй. НАМын гишүүд гэж нэг таарсан шиитүүд байна аа, НАМын дарга нь гэж нэг сайхан КААНТ байна аа. Энэ шаарыг аль эрт зайлуулах ёстой байсан юм. ХУ намд олон жил тагнуул хийсэн “...ЧИ-Л-АЛ”-ын хүн гэж байгаа. Тэгэхээр ХУ намынхан гээд байгаа чинь та нарын толгойг эргүүлэх гэж жүжиглэж байгаа бааштанууд, бульхай зальхай мэхтэй, бултрах аргаа олцгоосон босоорлонгууд чинь юутай хүүтэйгээ ...ЧИ-Л-АЛ намын гишүүд шүү дээ. Тэдний ар талд байгаа харийнхан ямар хамаатай юм бэ??? Хүрэлсүх арай дутуудуулсан байна. Хэрэглээд хаячихсан шодойвч шиг болчихсон ХУ намын энэ нэг хэдэн юмны байж байгаа царайг та нар нэг хар даа. Унжийгаад, хийморь лүндаа байхгүй. Мөнгөнд нугасгүй, өнгөнд ужид, мэдлэг чадвар байхгүй, дэлхийн хөгжлөөс хэдэн зуунаар хаягдсан юмнууд. Ярьдаг нь “хөгжилтэй оронд” тийм ийм байдаг гээд л бурцгаана. Бүгдий нь солих хэрэгтэй. Цус сэлбэхгүй бол болохоо байсан НАМ шүү юм байна. Сонгуулиас наана. Сонгууль хүлээх үхлээ хүлээх хоёр адилхан болсон. Сонгуулиас өөр өөдтэй юм олоогүй бол бид олох хэрэгтэй.

Чингэлтэй дүүрэгт нэг хулгайчийг ХУ намын дарга гэж нэг шиит эр, намынхаа байрыг арчдчилсан эртэй нийлж шатаачихаад гэмгүй царайлаад явж байгаа этгээд “их зоригтой залуу хүн” дэвшүүлсэн ухааны юм улиглаж байсан. Тэр бид хоёрын зоригоор юу хий вэ, ямар эх орноо авран хамгаалах дайнд орох гэж байгаа биш, эх орноо зарах дайнд тэднүүдийн гар болж зориг гаргасны нь шагнал энэ нэг сонгуульд нэрий нь дэвшүүлээд байгааг тэр муу мангар жаал мэдээгүй хөөрцөглөж байгаа байхнээ. Харваас хужаа царайлсан шуналтай новш харагдана билээ. Аюул нөмрөхөд сүйдэнэ дээ. Аюул тун ойрхон ирсэн байна аа. Уранхай джиинс шиг болчихсон энэ нэг хэдэн хаанахынх нь мэдэгдэхгүй улс төрч нэртэй новшнуудаас залхаж гүйцлээ. Ард олныг ядуу зүдүү амьдралтай байлгаад байхаар сонгуульд ялахад амар байдаг гэж нэг юм сурчээ. Ядууруурлах алхамыг алиалагч шиг улаан хамартай гадны хүн, анх 20-р тогтоолоор их багш нарынхаа заавраар хийсэн.

ардЧИЛСАН, хүмүнлэг ИРГЭНий нийгэм байгуулна” ч бил үү нэг ийм хаяг уриатай юм анх гарч ирсэн шүү. Үндсэн хуульдаа заасан ч гэл үү. Энэ гарчгаас хараад та гайхаж магадгүй. Яахаараа “АРД” гэдэг үг тийм жижигрсэн байдалтай, “ИРГЭН” гэдэг үг тийм их биеэ тоосон дээрэлхүү байдалтай байгааг ажиглсан байх. Энэ үгийг эдэнд хэн зааж өгөв. Үүний цаана их юм бий. Энэ хоёр үгийн учрыг тайлах нь:

Хятадад ойр байснаар нь Инжаннаши гуайг эши татлаа: ...Тийнхүү улс улсын зан суртлын аяыг дагаж, улс улсын бичиг судар ч их аяс (төлөв байдал) зан санаа нь өөр өөр. Үлгэрлэвээс, ертөнцийн уур амьсгалын туйлын сайхан өнгөт нь цэцэг атал цэцэг бүр адилгүй, өөр өөртөөн нэгэн зүйлийн сайхан өнгө буй. Бас ертөнцийн уур амьсгалын туйлын амттайхан амт нь жимс бөгөөтөл жимс бүр адилгүй, тус тусдаан нэгэн зүйлийн амттайхан амт буй бус уу? Үзтэл ИРГЭН үгэс сүүл даран хэлж, МОНГОЛ үг толгой холбон өгүүлэх ба ТҮВЭД үсэг түргэн дөтийг эрхилж, МАНЖ үсэг тус тааруулан зохиожээ. Тиймийн тул, энэ бичиг чухам МОНГОЛын ба бас МОНГОЛ үсгийн судар тулд, байн байн холбон бэлгэлэх ба үг даршуулан хэлэлцэх хийгээд бас бүдүүн хар үг, дөхөм номын үгэс, дөт хураангуй үсэг, хуучин монгол үсэг олонтаа буй амуй....бас хүний нэрс ба газар орон, улс аймгийн нэрийг, санааг нь үзэж ИРГЭН үсгээр халж нэрлээд гаргаваас, харин ч маш нэгэн зүйлийн амттай судар болмуй....Чухам ИРГЭНээс МОНГОЛд хөрвүүлэхээс хялбар, учир юун хэмээвээс, ИРГЭНий үсэг нь олны дээр үг бас товчтой, утга санаа гүн, үг аяс амьдлаг, нэгэн зүйлийн үсгийг арван зүйлээр гаргаж болмуй, хэрвээ ИРГЭНээс МОНГОЛд орчуулах бөгөөс, хэрвээ туйлын нэвтэрхий мэргэдээс бус болбоос тэр үгэст МОНГОЛ үгсийн чухам гүн хол чанар тусалттай үгсийг олж эс хэрэглэвээс ИРГЭН үсгийн утга санааг арван хувиас нэгэн хувь ч гарган чадахгүй болоод, цалгай бүдүүлэг болгомуй.” хэмээжээ. Эндээс ИРГЭН гэж хэн бэ гэдэг нь харагдаж байгаа. 1921 онд АРДын биш ИРГЭНий хувьсгал хийсэн болж таарлаа л даа. Хог гэж. АРДын нам байгаагүй ИРГЭНий нам байсан байна. Очирбат гэж нэг юмны “Ерөнхийлөгчийн Илгээлт” ч бил үү нэг юм гарч, түүний эхэнд “Монгол улсын ИРГЭД ээ!” гэж эхэлсэн байдаг байх. Их л бодож сайн хийсэн байгаа биз дээ. Хужаатай суусан монгол гичий, хужаагийн тогооны шавхруу долоосон монгол банхар цөм хүнийх болсон байдаг нь эндээс харагдаж байгаа. ОЮУТОЛГОЙГ охиндоо авч өгнө, яадгийм та нар гээд нэг хуцаж байсан шүү. АРД гэсэн үгнээс үхтлээ айсан хэрэг. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэж нэг сайхан үг байдаг даа. АРД гэдэг үгээс айгаад монгол үгийн сан, үндсэн хуулиасаа хассан юм бол энэ хойт хоёрын чинь АРДчилал, үхсэн хатсаны чинь АРДчилсан ерөнхийлөгч байх билээ. Цөм хууль бус. Гээсэн үгнээсээ ...ЧИ-Л-АЛын ерөнхийлөгч өмдөндөө шингэн юм дусаатлаа айжээ. Тэгсэн мөртлөө АРДчилсан ерөнхийлөгч гээд хошгоруулаад байгаа. ИРГЭНчилсэн ерөнхийлөгч гэвэл арай илүү ойртох байх. Монгол дээл өмгөнгүүт л өмнө зүгийн гаралтай хүмүүс гэрэл зураг шиг тодроод гараад ирдэг. Зохино гэж нэг байхгүй шүү дээ. Монгол хүн өмсөнгүүт л зураг цэцэг шиг дурайгаад л явчихна даа хөөрхий. Дээл өмсөхгүй энэ тэр гээд ордон дотор зуларч зугатаж гүйгээд байгаа бол тэр хольцтой байна аа, ноотой байна аа л гэсэн үг. Байгуулсан “...чилсан ядуу иргэний нийгэм” гэдгийг бид өнөөдөр харж байна.

Бас нэг жишээ татая: “Эрт өдгөөгийн гайхамшигт явдал” гэдгээс үзвэл; “... нэгэн аймаг цэрэгт тохиолдсонд тэр цэргийн АРД, олон ИРГЭНий үүрч явах эд ашгийг үзээд, булаан авах хомхой сэдхил (сэтгэл биш шүү) үүсгэж Монгол дайн болж айсуй хэмээн зэргээр цөм хашгиралдахуйд олон ИРГЭН цөм үүрсэн эд ашгаан газар орхиод тус тус зугатаавай.”

Өөр нэг жишээ: “ Манжийн үеийн хуулинд Монгол газар ирсэн худалдааны хятад ИРГЭН хүн, гэр бүлтэйгээ ирж болохгүй болсон учир ...”

Дахиад нэг жишээ: “ тэд Бээжинд заргалдана. ИРГЭН хүний эрхийг хамгаалахаар тавигдсан амбан атал эрхийг нь эвдэв гэж би өөрөө зэмд унана... Тэгэхээр би тэр хэдэн пүүс түр хохировч ядуу ИРГЭН өдий төдий хятад хүний амьжирлагыг залгуулж өгөв гэж гавьяа заана. Иймд ноёд та нар ядуу ИРГЭН цөөн хүнийг Хараа, Ерөөгөөр суулгахыг зөвшөөрч өг” гэж Сандо тулгасанд...

Удаахи нэг жишээ: “Китайцу жить рядом с монголом запрещено. – ИРГЭН МОНГОЛ нэгэн-дүр хамт сууж үл болно!!!

Дэд жишээ: “Нангиад гэж монгол бичгийн хэлнээ, аман хэлнээ дотор улс, хятад улс, ИРГЭН улс гэх зэргээр нэрлэдэг улс үндэстний чухамхүү нэр.”

Өөр нэг жишээ татая: 1911 оны үед Өвөр Монголоос Богд Гэгээнээ өргөсөн нэгэн бичигт: “ИРГЭН улсын үгийн үүссэн учир ба түүний засгийн санааг ба түүний бидний улсад хэрэглэх арга ба бидний улсыг яахин хамгаалах аргыг нэг нэгээр нь зүйл дараалан тодорхойлон гаргаж Богд эзний гэгээнээр айлдахыг гуйсугай. ... Өдгөө ИРГЭН улсын санаа ба олны шүүмжлэлийг хянаваас Монгол, Түвэдийн чухал оронд их цэрэг суулгаж газар орныг эзэлж түүнээ хятад ИРГЭНээ нүүлгэн суулгахыг зорилго болгожээ. ... Монгол оронд хятад ИРГЭН дүүрвээс монголчууд тэдгээрийн ан занг дагаж удсанаас хамаг монголчууд дотуураар (иргэнээр) хувилж хятад болоход хүрнэ. ...Монгол оронд хятад ИРГЭН дүүрвээс хамаг сайн газар эзэлж тариа тариад, уул тал, ус мөрний ашгийг тэдгээр хамж авна.” гэжээ.

ӨӨр нэг жишээг авая: Богд гэгээнтнээс дундад улсын их ерөнхийлөгчид илгээсэн нэгэн захидалд:”...ИРГЭН Монгол угаасаа нэг төрөл хүн бусын дээр үг хэл нэвтрэхгүй, үсэг бичиг адилгүй...” гэжээ.

Эндээс харахад ИРГЭН гэж хэн, АРД гэж юу вэ гэдэг нь эрүүл монгол хүнд харагдана байх гэж найднам.

Эцсийн эцэст Шекспир гуайн “Орших эс орших” гэдэг асуудал гарч ирсэнд аюул нь байна. Дундад ИРГЭН улс маань Дундад АРД улс болжээ. Өнөөдөр монгол эх орны минь байдал, хотонд нь чоно орсон мэт болж сүйрсэн байна. “...впускать лису в курятник” гэдэг нь хотонд нь хятад, солонгос, япон болон бусад олон газрын цөөвөр чононууд ороод 20-иод жил болжээ. Та нар унтсаар байна. Та нар эзэн нь юм уу тэр чононууд эзэн нь юм уу??? Эзэн нь юм бол босцгоо, сэрцгээ, сэхээрцгээ, сэнхэрцгээ, тэмцэцгээ!!!

Инжаанаши гуайн номоос: <<Олныг хураамжлахуйд ИТГЭЛ ЭДЭМд буй заа. ИД ХҮЧИНд үгүй болай. Чи тэр үхэр эвдэх хутгаан нааш авчир. Би чамд нарийвчлан хэлж өгсүгэй хэмээсэнд, тэр хөвүүн Тайцзу-д хутгаан авч өгөв. Тайцзу тэр хутгыг авч үзвээс ир маш нимгэн, мэс баахан ч мярсангүй (мохсонгүй) асар хурц тул, даруй тэр хутгыг барьж доёлхийлон өгүүлэрүн: “Дэлхий дахиныг засах нь даруй чиний энэ үхэр эвдэхүйд адил болай. Үхэр эвдэж үл чадах ард үхрийн завсар заалихайг үл мэдэх тул нүдэнд үзэгдэх нь гагц нэгэн бүхэл үхэр болай. Хэрвээ үхэр эвдэж чадах ард болбоос үхрийн гишүүний завсар заалихай нь түүний чээжинд тодорхой буйн учир нүднээ үзэгдэх нь цөм толгой сээр, өвчүү ууц тус тусдаан цуцархай үзэгдэх буй заа. Бүтэн үхэр үзэгдэхгүй болмуй. Тийнхүү гар хөдөлмөгц хутга нэвтэрч, үхрийн яс махны завсраар яван дэмий хүчин хэрэглэхгүйгээр эвдээд, хутга мөн мярахгүй, юун хэмээвээс, үхрийн үес гишүүнд цөм завсар буй тул хутгын ир бас маш нимгэн, хутганы ир үхрийн завсар бүхий яс шөрвөсний хооронд орвоос хөндий хооронд мэс явах тул маш хялбар бус уу? Тийнхүү үхэр эвдэж чадагчид бөгөөс арван үхэр эвдэхүйд нэгэн хутга хэрэглэмүй (нэгэн удаа билүүдэх буюу). Хэрвээ үхэр эвдэн эс төсөөлөгчид болбоос нэгэн үхэр эвдэхүйд хэдүй арван хутга хэрэглэвч мөн чадах үгүй болоод одоо эрхбиш их сүхээр бүдүүн ясыг нь чавчихуйд хүрэх тул хүчин сүйтгээд бас ёс бус болох бус уу? Үлгэрлэвээс, дэлхий дахин хэмээгч үхэрт адил. Дэлхий дахины ёс зүй нь үхрийн ясны зай завсарт адил.Тиймийн тул дэлхий дахиныг засах арга ухаан нь хутгын ир мэс адил. Тиймийн тул дэлхий дахины олныг хураамжлахуйд ИТГЭМЖ ЭРДЭМд буй заа. ИД ХҮЧИНд байх бус. Тийнхүү энгийн үгэнд хэлсэн нь: “Сүүжиндээ идтэн нэгээхэн биеэ зармуй. Сэдхилдээн идтэн түмэн хүнийг зарцалмуй” хэмээсэн биш үү? Юунд үнэн ЭРДЭМ-ийг хүсэхгүй, үхэр ХҮЧ-ийг эрхилмүй хэмээгээд хутгыг таягдсанд... >> хэмээжээ. Олныг хураамжлах ухаан гэж ийм юм байдаг. Удирдан дагуулж, хөтлөн авч явах ухааныг энүүн шиг хэлсэн нь байдаггүй байх. Мэниджмант гэдэг үгийг орчуулж чадаагүй хүн яаж тэр талаар ном орчуулж бичигчээн болдог байна аа. Энэ л их сонин. Нөгөө Ану-гийн менежмент (уул нь ядахдаа оросыг дууриагаад, зөв бичих гэвэл менеджмент гээд авбал болж байна) юу болсон бэ. Нурсан шүү дээ. Үхэр эвдэж эс төсөөлөгчид шиг, менежмент гээд нэг бүхэл битүү бүдэг бараг бөөрөнхий юм зааж байгаа нь нууц биш. Дүн авахын тулд л оюунтанууд наадахы чинь мөшгөж асууж шүүмжилж чадахгүй байна шүү дээ. Наадахыгаа заахаа боль. Наадах чинь хоосон болоод, өнөөдөр барууныхан шогтож, хогтож хямарч байна шүү дээ. Та нар өөрсдөө ойлгохгүй шүү дээ. Элдэв мениджмантын ном бичдэг улсууд ичээч. Тэгэхээр та нарын заадаг мэниджмант бас нурсан шүү дээ. Битгий ингэж худлаа юм хуулан дууриан зааж бай. Инжаннаши гуайн өмнөхи хэлснийг уншвал арай ойлгомжтой байх. Энд тэнд түрүүлсэн тамирчидад хэдэн зуун саяар нь хөрөнгө цацдаг байж, эрдэмтэдийнхээ ганц номыг ч хэвлээд гаргачих мөнгө өгөхгүй харанхуй засаг гэж байх уу даа. Тэр Ч. Эрдэнэ-ийн супернэгдлийн (цулнэгдмэлийн, өвчнэгдмэлийн) онолын номыг нь нэг хэвлүүлээд тараачихад яадаг байна аа. Өөрсдийнхөө навтсуудыг л хэдэн арван ботиор нь хэвлүүлээд байх юм. Мэргэдгүй төр засаг бол саргүй шөнөтэй адил бөлгөө. Эзэн Богдын төрийн наран харанхуйлжээ. Тэр үүлийг хөөн туух цаг болсон. Халхын хүүхдүүд цөм үхээр болоо юу??? Ганц олигтой хүүхэд алга уу???

Агуу их ард түмний хэл нь агуу байдаг. Хэл сэдхихүй хоёр нэг учраас хэл нь агуу байж гэмээнэ ухаан нь агуу байна. “Хөнөөлт дайн дажин хөшөө дурсгалыг устгавч үе улиран дамжиж ирсэн үсэг бичиг үгүй болдоггүй.” гэж Шекспир гуай дуулжээ. Тэрүүн шиг “хөнөөлт эсэргүүнүүд улс орныг зарж дуусгавч үе улирсан ЭЗЭН БОГДын үр удам тасрах ёсгүй.”


No comments:

Post a Comment