Dec 28, 2009

TRANSITIVE VERB = ШУУД ӨРТӨГДӨХҮҮНТ ҮЙЛЪҮГ, INTRANSITIVE VERB = ШУУД ӨРТӨГДӨХҮҮНГҮЙ ҮЙЛЪҮГ

Энэхүү өртөгдөхүүнтэй, өртөгдөхүүнгүй үйлъүг гэдэг бол их чухал. Толибичигт бол Transitive verb гэдгийг нь [T] гэж эхний үсгээр нь тэмдэглэсэн байх вий. Нөгөө Intransitive verb гэдгий нь эхний нь үсгээр [I] гэж тэмдэглэсэн харагддаг. In- угтавар бол үгүйсгэсэн утгатай юм билээ. ӨРТӨГДӨХҮҮН гэж юуг хэлж байгаа юм бол доо гэж заримууд гайхалзаж магадгүй. Өөрөө ямар нэгэн үйлдэл үйлдлээ гэж бодоход тэр үйлдэлд нь нэг юм, амьтан өртөж байгаа. I EAT MEAT. = БИ МАХ ИДДЭГ. гэхэд тэр идэх үйлдэлд МАХ өртөж байгаа учраас тэр махыг ӨРТӨГДӨХҮҮН буюу идэх үйлдэлд өртөж байгаа юм гэх ажээ. Хэнийг/, Юуг? гэсэн асуултанд хариуцал болж байх аваас түүнийг Шууд өртөгдөхүүн гэдэг байх нь. Би Юуг идддэг вэ гэдэгт хариу болох нь МАХыг болж улмаар мах гэдэг нь идэх үйлд шууд л өртөж алга болох жишээтэй. Толь сайн ашиглаж сурах хэрэгтэй. Гэхдээ бүх юмаа толибичигт найдаад, юуг ч тэндээс хараад хэлж болно гэвэл бас болохгүй. Толь бичгийн чадал мөхөстөх юм зөндөө таараалдана шүү. Доод талын толь 50 000-аас дээш үгтэй байх хэрэгтэй. MOTHER FATHERS CHILDREN. гэдгийг бага гарын толиор байтугай дунд гарын толиор ч орчуулж барахгүй байх. Үг олон утгатай байдаг болохоор, бага гарын тольд цөөн утга нь орсон байх ажээ. Уг үгийн бүрэн дэлгэр утга нь гарахгүй гэсэн хэрэг. Юм заавал сайн муу талтай. Хэмжээ нь бага, авч явахад авсаархан боловч, үгийн утга дутуу учир юм орчуулах энэ тэрд таталдаад жольдоод байдаг муу хэлтгий тал нь тэр. Том толибичиг болохоор үгийн утгыг овоо бүрэндүү дэлгэр өгөх авч, чирч явах гэж махаа иднэ. Сүүлийн үед электрон цахили толи гарч байгаа боловч, эвдрэх, тэжээл нь суух, хаяж гээх, суйлуулж алдах энэ тэр гээд муу сул тал нь хаа эс мундах вэ.

SPEAK = ЯРЬ- гэдгийг зах зухаас нь авч үзэе:

Speak [spi:k] (дуудлага нь) (үүнийг толибичгийн хэлбэр буюу үйлъүгийн үндсэн зургаан хэлбэрийн I хэлбэр гэдэг); v (үйлъүг гэсэн томьёо); spoke [spəʊk] = ярьсан (өнгөрсөн цагийн хэлбэр буюу үйлъүгийн хоёрдугаар хэлбэр гэдэг); spoken [ˈspəʊkən] = яриГДсан, яриулсан (өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал буюу үйлъүгийн III хэлбэр); speaking [ˈspi:kiŋ] = ярьЖ (байгаа) (одоо цаг бүхий үйлт хавсрал буюу үйлъүгийн үндсэн зургаан хэлбэрийн IV хэлбэр); Энэ үйлъүг бол стандартын бус үйлъүг байна. Толибичгийн болон сурах бичгийн ар талд бэв бэлхэнээр жагсаачихсан байгаа, тэндээс шууд авна. Одоо хэрэглэх байдлаас нь ганц нэг жишээ авна.

1. [I] (энэ нь юуг зааж байна вэ гэвэл, Intransitive буюу шууд өртөгдөхүүнгүй үйлъүг гэснийг нь заан өгч байна.) to say things by using your voice = дуу хоолойнхоо тусламжтайгаар юм хэлэх: Most children begin to speak between the ages of one and two. = Ихэнх хүүхдүүд нэг юм уу хоёр насны хооронд ярьж эхэлдэг.

2. [T] (энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Transitive гэсэн нь энэхүү шууд өртөгдөхүүн шаардах үйлъүгийн араас нь Хэнийг?, Юуг? гэсэн асуултанд хариу болох үг буюу шууд толибичгээс тэр нэръүгий нь аваад гар хүрэхгүйгээр тавина гэсэн хэрэг): to be able to talk in a particular language = тухайн хэлээр хөөрөлдөж чадах: I speak English. = Би Инг хэлээр ярьдаг. Яг махчилбал, Би Инг хэлИЙГ ярьдаг гэж цаад британчууд чинь хэлдэг байх нь л дээ. Монголоор бол бид Би Инг хэлээр ярьдаг гээд нэг “ээр, -аар” дагавар орж ирээд байна. Монгол хүний сэдхихүй нэг өөр, Британи хүний сэдхихүй нь бас өөр. Орчлон хэдий ганц ч гэсэн сэдхихүй нь өөр өөр учраас ийм олон хэл байна л даа. Энэ тэр санааг харь хэлтэн яаж илэрхийлж байга вэ гэдгийг нь сурахыг л гадаад хэл төсөөлөх гээд байх шиг байна аа даа. Хэлэх ярихтай холбоотой speak = ярь-; tell = хэлж өг-; talk = хөөрөлдө-; say = хэл- гэх мэтийн үгэс байдаг бололтой юм аа даа. Энэ бүгдийг хооронд нь хутгаж хөгөө хөлдөө чирэв дээ.

Нет языка – нет нации.

Үг хэл нь үгүй бол үндэстэн ястан эс оршином.

Улс үндэстнийг устгах хамгийн шилдэг харгис арга бол эх хэлнээс салгах бөгөөд, үүний тулд олон зуун жилийн их ухааны нь тээж хойт үед нь улаалан хүргэдэг бичиг үсгий нь солих буюу устгадаг байна. Дараа нь тэр нутаг дэвсгэр, шашин шүтдлэг, нам замаар нь хувааж эхлэнэ. Үүнийг харин монгол улсын “сахалтай хүүхдүүд” нэг хийж байна. Өөрий нь өөрөөр нь устгана аа гэж нэг ажил байна аа даа. Зурагтаар нэг хар даа, бас нэг сонос доо. Ёстой “АЙМААР” ярьж байна. АЙМААР сайхан гэнэ ээ, АЙМААР хөөрхөн гэнэ, АЙМААР гоё гэнэ дээ. Монгол улс шувтрагын шатандаа орсон бөгөөд хөрөнгөтний бодлогыг харин ч нэг үлгэр жишээ биелүүлж байгааг Хиллари хатан сая айлдаа биз дээ. “Монголоос үлгэр ав!” гэж би хаа явсан газраа ярьж явдаг ухааны юм хэлж байна лээ. Улс орноо устгахын үлгэрийн далай энэ буюу. Хошного арчих хэдэн тэрбум бонд гэсэн цулгуй цаастай үлдэх вий. Төрийн дээр суусан юмнууд дотор ганц өөдтэй хүүхэд алга. Эхлээд ҮГ энэ орчлонд бий болжээ. Дараа нь тэр үгээр илэрхийлсэн юмс бий болсон гэдэг. Энэ АЙМААР, ӨШӨӨ нэдэг үгийг их ярих болсон нь заавал биелэлээ олж удахгүй ёстой нэг АЙМААР ӨШӨӨ авалт болно доо, хөөриийс дөө. Халтар зурагтынхаа нүүрээр нэг харь үг эрээчээд, сүрхий улс болж байгаа юм уу, телевизийн нууц ноёд нь хүмүүс болоод ч тэр үү. Тэр Барак Обама-гийн номыг орчуулсаныг нэг хар даа. the AUDACITY of HOPE гэдгийг юу гэнэ ээ, “Мөхөшгүй найдварын гал” гэнэ үү. Инг хэл дэндүү сайн мэддэг ч эх монгол хэлнээсээ хоёр яс хагацсан хүмүүс орчуулагчаан болжээ. Монгол хэл тал нь хаалттай битүү байна. HOPE гэдэг нь уул шугамандаа ГОРЬ, ЭГЭЭРЭЛ ГОРЬДЛОГО, ГОРЬДОЛТ гэсэн ЭГЭЭРЧ ГОРЬДОЖ харах хүлээх талдаа үг юм шиг байна лээ. НАЙДВАР гэдэг үг энд суудлаа олсонгүй. Утгачилж зохион орчуулсан ухаантай юм болов уу даа. Орчуулгын онол үзсэн улс юм болов уу даа. Эсвэл, арын хаалгаар шаасан уу бүү мэд. “Нялх тугал бараас айдаггүй” гэдгийн үлгэр болсон байх аа даа. AUDACITY гэдэг нь зүрх орох, зориг гаргах, шазруун зан талдаа байдаг байх. Ингээд одоо монголжуу болгоод үзвэл арай нэг өөр юм гарах байх. “Сайн сайн гэхлээр сахлаа будав” гэдэг шиг, Инг хэлэнд сайн сайн гэхээр ингэж хамаагүй орчуулж болхгүй байх аа даа. Нөгөө Ри багштан “Марк Твений минь махыг идэж дээ” гэдэгтэй адил юм болж “Барак обама-г баллаж орхисон байна.” Мөн ч түүхий байна даа. Пушкины хэлсэн: “Тэнэг толгой хөлөө зовооно буюу Дурная голова ногам мученье” гэдэг шиг л юм болж байна аа. Орчуулга хийж сурах санаатай юм бол эхлээд ЭХ ХЭЛээ сур. Дараа нь харь хэлээ үз. Ээжийнхээ хэлийг сураагүй хүн харь эхийн хэлийг сурдаг л байх даа. Сайн орчуулагчидын орчуулсан номыг тулган уншиж, үгий нь уйгагүй түүж байж мундаг орчуулагч болно уу гэхэс биш, баавар бооворын орчуулмар аядсан толиор юугаа хийх вэ дээ. Ламгүй газар бумбынхан галзуурна гэдэг шиг л юм болж байна. АААНгли хэлээ үзээд амар сайхандаа жаргах болтугай. HAPPY NEW YEAR!

5 comments:

  1. urtugduhuun bish.tusagdahuun boloi.

    ReplyDelete
  2. hoorhii gants 10 jild sursan yum chin uu? tusagdahuun gej...
    iimerhuu sonin yum bichij bha bolimoor yumaa.
    LIGHT!!!

    ReplyDelete
  3. Hicheelee zaahgu suuldee yu yriad haduuraad shaagaad bga pisda ve?

    ReplyDelete