Mar 5, 2011

КАМА ШАСТРА – ХҮСЛИЙН ШАСТАР

KISSING = ОЗОН ТААЛАХУЙ

When (тэгэх ингэх цагт) a man and a woman (эр эм хоёр) who (хэн алин) were (байцгаасан) formerly (урьд өмнө нь) acquainted (танил) meet (уулзах) again (дахин), at first (анхандаа) with (-аар) happy (аз жаргалтай) face (царай) they both (тэр хоёр) touch (хүрэх, шүргэх) cheeks (хацар) and (тэгээд) kiss (үнсэлдэх, озолцох). This (энэ нь) is called (хэмээгдэхүй, гэнэ) mutual (харилцан) acknowledgment (ээнэгшихүй), pratibodha (брадивадха)

1. When = тэгэх ингэх цагт, тэгэх ингэх үед, ЦАГТ

2. A man and a woman = эр эм хоёр, эрэгтэй эмэгтэй хоёр

3. Who = яах, яасан, яадаг, яацгаадаг гэх мэтийн санаа оруулах тодотголыг хамжуулах холбоос үг

4. Were acquainted = танилцагдсан байцгаасан хэмээн махчилж болно. Танилцсан байцгаасан, танил байсан, бие биенээ мэддэг байсан

5. Formerly = урьд нь, өмнө нь, эрт

6. Meet = учрах уулзах

7. Again = дахин, ахиад

8. At first = анхандаа, эхлээд

9. With = -аар, -ээр дагаварын санаа оруулах угтвар үг

10. Happy = аз жаргалтай, баяр хөөртэй, баяр баясгалантай

11. Face = царай

12. They both = тэр хоёр, тэд нар

13. Touch = хүрэх шүргэх

14. Cheeks = хацар нүүр

15. And = тэгээд

16. Kiss = озолцдог, озон таалах

17. This = энэ нь, үүнийг

18. Is called = хэмээгдэхүй, гэнэ

19. Mutual = харилцан, бие биенээ

20. Acknowledgement = ээнэгшилт, ээнэгшихүй

Энэ бол бид мэтийнхний толиор хөөсөн орчуулга. Монголоор яаж орчуулсны нь сийрүүлбэл:


ҮНСЭН ТААЛЖ БАЯСГАХЫН БӨЛӨГ, ОЗОН ТААЛАХУЙ

Урьд нөхцсөн бүсгүйчүүдтэй (who were formerly acquainted)

Улмаар жич учрахын цагт (when … meet again)

Урьд өмнийн явдлыг санагдуулсан тэр газар

Учралын баясгалант царайгаар хоёр сэтгэлийг мялааж (at first with happy face)

Хос чээжийг нэгэн агаарт найралдуулан

Хэн хэнээ таалан үнсэх бөгөөд (they both touch cheeks and kiss)

Энэ нь (this) янагши чинагши (mutual) ээнэгших (acknowledgement) брадивадха хэмээгдэхүй.


Эндээс харахад толибичиг бариад орчуулах гэдэг нь цантчихсан шилээр юм харахтай адил ажээ. Орчуулга сайн хийх гэдэг бол их юм үзэж, их юм сурах, нэн ялангуяа, эх хэлээ маш сайн эзэмшсэн байх хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа байх аа.

No comments:

Post a Comment