Feb 23, 2011

Р. Чойном, “ГАЛ МОРИН ЦАГ” романаас...

1

Олон түмнээн гэж босох

Зориг дутсандаан ч биш,

Орон улсаан гэж бодох

Сэтгэл дундууртаан ч бус!

Гагцхүү, зөв тэмцэх ухаантан

Түүхэнд дутаад байсан юм.

Гарцаагүй ялуулж өгөх чадалтан

Түмэнд хэрэгтэй байсан юм.

Өнө удаан хүлээсэн түүхэнд

Өндийж, дарагдаж чилсэн түмэнд

Өөрийгөөн, мөнх зул шиг зориулж;

Өсөх, өтлөх, нийгмийн хүрдийг

Өөрчилж чадсан, суут Лениний

Өндөр гавьяаг нь хэмжих хэмжүүргүй!

2

Өндөр гавьяаг нь хэмжих хэмжүүргүй

Өвтэгш төрсөн суут ухаантан,

Өөрөө харин, түмний адил

Өлсөж, зүдэрч, тэмцэж явсан.

Жирийн нэг орос хүн,

Жинхэнэ хүн, коммунист хүн.

Урьдын түүхт Ижил мөрний

Унаган хүүг дэлхий андахгүй.

Өөрөө тэр, хүчит солир шиг

Өмнөхи нийгмийг хага зураад

Өнгөрч одсоныг үгүйсгэх аргагүй.

Өөрөөс нь өөрцгүй чин шудрагаар

Өнө мөнхийн үйлсийг нь залгаж

Өсөх шавь нарыг нь тоолох тоогүй.\

СосорБАРАМын хоолоо олж идэхийн тулд уншиж цадсан хөөрхий муу Чойномын минь хэдэн шүлгийн нуруу нь цоорч унахын аргагүй болсон бололтой. Одоо Фашистуудыг дууриаж, Гашистуудыг залгамжилж соёл боловсролын бүтээлүүдийг галдан шатаах, нураан сүйтгэх их аян дайнд орж хэдэн бор юм олох санаатай бололтой. Түрийний бөөснүүд толгойд гарч загатнуулж байгаа нь энэ. Өөлд хүн өсгийндөө хутгатай гэдэг энэ дээ. Үхсэн хүний шавар хөшөөтэй үзэж дарна гэдэг нь мөн ч хөөрхий байна аа. Үхээнц аймхай адгийн шаарын сүржин дүр юм байна. Батъүүл энэ хоёр Ленин байгаагүй бол нэг нь Оросын хог дээр, нөгөө нь Хятадын хог дээр нохой шиг тэнэж явах байсан. Энэ хоёр Маркс, Лениний дэргэд юу юм бэ? Нохойн баас л байхгүй юу. Ичээч малууд минь. Лениний тухай шүлэглэсэн роман бичсэн гэж нөгөө муу Чойномынхоо хөшөөг Дархан суманд очиж нураана даа, та нар харж л байгаарай. Чойбалсангийн хөшөөг нураана, дараа нь Нацагдоржийн хөшөөг нураана, эд нар их юм хийнэ. Хүний гар хөл болж яваад өөрөө балрах бий. Сүхбаатарыг жаал оролдох бололтой. Үхсэн хатсан хүнтэй л үзэж дараад байх юм. Тийм л мундаг юм бол Элбэгдоржоороо оролд л доо. Тэр сүрхий түүхчид та нар түүний гарал үүслийг гаргаад ир л дээ. Гаргаж цухуйлгасан сэтгүүлчийг цусы нь холио биз дээ. Сэтгүүлчдийн холбоо гэж бас хөгийн байгууллага байна аа. Гашист Соосойн өрөөсөн шаахайнууд! Парисын эх дара-ийн сүмийг францын нэг Соосой, түүхэнд нэрээ үлдээх гэж шатаасан гэдэг шиг юм болж байна л даа. “АРД” кинотеатрынх нь хэдэн төгрөг хатгаж байна аа. Буян муутай амьтан, дуугүй түүнийгээ идээд л хэвтэж байвал барваа юм биш үү. Хувьсгалт намын байрыг шатаахад уриалаад л хашгираад л явж байсан. Ардчилсан холбооны архичидаар дүүрч, самхайн үнэр орсон өмхий ордноо шатаах хэрэгтэй шүү дээ. Гитлер гуай жүүдүүдийг устгасан гэдэг. Гэтэл өөрөө жүүд байсан гэлээ гэдэг шиг, Соосой гуай Лениний хөшөөг нураасан чинь харин Ленинтэй хамаатан болж таарлаа. Өмнөхи бадгаас унш даа. Гашист Соосой, Фашист Гитлер хоёр ах дүү болж таарлаа. Гайтай юм. Хөгийн юм. Ленинтэй хамаатан садан, цус нэгтэй юм бол өөрөө ч бас коммунист байж таарлаа. Цагтаа энэ тэнэг, пионерийн гишүүн, эвлэлийн гишүүн, намын гишүүн байсан шүү дээ. Чөтгөр гэж!!!

No comments:

Post a Comment