Sep 17, 2010

.

“Цагт нэрийн дотор мөн БОЛДОГ ЦАГИЙН НЭР болгож, тухайн үйл байдал нь нэгэн удаагийн тохиол бус ахин дахин болдог заншилтай, сурамгай дадамгай байдалтай, ахидаг дахидаг юм гэдгийг үзүүлж,

шахдаг – шаарддаг

хаадаг – хашдаг

гоёдог – гооддог

гэх зэргээр дахин давтан болдог байдлыг үзүүлсэн хоршооъүг болгодог байнам.” хэмээн Ри багштан айлджээ. Би юү хэлэх вээ дээ. Буруу ярьж зөв ойлгодог монгол болсон хойно, болдог цагт үйлтнэрээр яриад төгсөөгүй явцтай үйлдлийн одоо цагийн хэлбэрээр ойлгодог болоод 70-аад жил болж байна. Сурганы нэг арга нь, мэддэгээс нь мэдэхгүй рүү нь гулгуулан заах гэж нэг юм байдаг гэсэн. Тэр л болж байх шиг ээ. Иймд мэддэг –ДАГ, –ДЭГ-ээр нь эхлэвэй. “Би наймаа хийДЭГ.“ гэвэл, өчигдөр наймаа хийж байсан юм байна, өнөөдөр бас наймаагаа дахиад л хийж байгаа юм байна, маргааш мөнгө нь байгаад Эрээний хог олдвол бас наймаа хийх нь л дээ, ингэж гурван цагаа гулгуулан залгидаг үйлдлийг үзүүлж буй бөгөөд Монгол хэлний –МУЙ дагаварын утгатай агаар нэгэн буй гэж үзсэн билээ. Энэхүү The Simple Present Tense буюу Төгсөөгүй Явцтай Үйлдлийн одоо цагийн хэлбэрийг та бүгдийн мэддэг –ДАГ, –ДЭГ дагварт үйлтнэрийн одоо цагийн хэлбэрээр орлуулбай. Болгоон соёрхно уу. Инг хэлэнд сонин сайхан мэдээ энэ тэрийг бусдад уламжлахдаа 70-75%-ийг нь цагийн энэ хэлбэрээр өгдөг хэмээн бичсэн байх юм билээ. Их чухал зүйл байгаа юм. Хүүрнэх өгүүлбэрийн загвараа санаж байгаа бол их сайн байна. Мартсан бол эргэж нэг үзвэл зохистой байнам.

Үзүүлэх санаа нь – ахин дахин үйлддэг,

Үүсэх хэлбэр нь:

I, you, we, they байвал үйлъүгийн

толибичгийн хэлбэр хэвээр V,

He, she, it байх аваас V + (-S/-eS)

Асуух, үгүйсгэх хэрэг гарвал <<Нөхөрлөсөн 24 баатар, Нөхцсөн нэг гүнж “NOT>>-ийг эргэн нэг харахад илүүдэхгүй шүү.

I EAT meat. = Би мах идДЭГ. гэвэл өчигдөр уржигдар ч мах идэж байсан, өнөөдр ч мөн махаа дахиад ахиад идэж байна, маргааш мөнгө нь олдоод мах нь хямдхан шиг байвал ахиад идэхээс буцахгүй болсон амьтан гэдэг нь харагдаж байна.

Асуух хэрэг гарвал “24 баатар”-ыг харвал,

Do I EAT meat? = Би мах идДЭГ үү? хэмээх асуулт гарч ирнэ.

Хэрэв зээ, үгүйсгэх хэрэг гарвал, нөгөө “24 баатрынхаа аль тохирохы нь NOT гүнжтэй нь чирч авраад үгүйсгээд өгнө.

I don`t EAT meat. = Би мах идДЭГгүй.

Хүүрнэх өгүүлбэрийн угсрац дотор үйлдлийг хир олон давтдаг давтамжий нь заасан үг нь гол үйлъүгийнхээ өмнө нь ордог гэж байгаа. Тэр үгэс нь дан үгэс байх бөгөөд, always = дандаа, үргэлж, хэзээд, байнга, хэзээ ямагт, алимад; never = хэзээ ч ...гүй; every day (year, week) = өдөр бүр (жил, долоохоног); twice a week = долоохоногт хоёр удаа; 5 times a month = сард 4 удаа; on Sandays = Ням гарагуудад; often = байн байн, ойрхон ойрхон, олонтаа, голдуу, дандаа л; seldom = хойргошиг, ховорхон, цөөхөн, хааяа нэг; sometimes = хааяа, заримдаа; usually = ер нь, энгийн цагт, урид нь, ямагт; энд давтамж заасан давхар үгсийг оруулсан байгаад бүү ундууцаарай. Монгол хэлний тэгДЭГ, ингэДЭГ гэсэн санааг ингэж гаргадаг байна. Үүнийг л эх хэлнээс эсрэг хэл рүү буулгаж сурах гээд байх шиг байна.

I WASH my hair twice a week. = Би үсээн долоохоногт хоёр удаа угааДАГ.

I often WASH my hair. = Би үсээ байн байн угааДАГ.

I always WASH my hair. = Би үсээн байнга угааДАГ.

I never WASH my hair. = Би үсээн хэзээ ч угааДАГгүй.

Одоо тэгээд энэ мэтээр бичээд, асуугаад үгүйсгээд явах хэрэгтэй. Үг үсгийн алдаа байж магад, тэр бол миний хайхрамжгүйнх шүү, уучлана биз.

“Боловсрол” нэртэй хөгийн суваг хужаа, Япон хэл зааж байснаа Инг хэл заамар болж байгаа бололтой. “Алсын зайны сургалт”, ийм зурагтын сургалт энэ тэр бол зүгээр л мөнгө идсэн хэнд ч хэрэггүй зүйл байдаг байх. Холоос заахад сурах нь байтугай хажууд байж чичлээд байхад сурдаггүй амьтад яаж сурах вэ. A blind date = сохор болзоо хэмээн орчуулж байх юм аа. Махчилна махчилна гэхэд хэтэрхий шулсан байна. Бас нүдтэй болзоо байх нь ээ. Сох үсэрсэн юм бол юуны болзоо байх вэ. Уулзаж учраагүй байж болзоод байхдаа ч яадаг байна аа. “Нүдэн БАЛАЙ, чихин дүлий” гэж миний ард түмэн ярьдаг даа. БАЛАЙ болзоо гэвэл арай дээр юм болов уу. Хөзөрчин хүмүүс “харанхуй шаана” гэж ярьдаг бололтой юм билээ. Тийм л ХАРАНХУЙ юм бололтой. Тэгтэл уулзаагүй байж болзож тохирсон байхдаа ч яадаг юм бэ дээ. Энэ нэг л биш ээ. A blind pig гэдгийг сохор гахай гэж орчуулах нь л дээ. Манай шагчинуудыг ингэж америх хүн хэлдэг бололтой юм уу даа. Инг хэлний тайлбар тольд: “A meeting (уулзалт) between two people who have not met each other before. The meeting is usually organized by their friends because they want them to develop a romantic relatioship. Найз нөхөд нь зориуд зохион байгуулж хоёр нөхрийг уулзуулж, хайр сэтхил зарлуулах ухаантай юмыг л ингэж хэлдэг бололтой. Нөгөө зохиомол хээлтүүлэг гэдэг шиг юм уу даа. Аргаа барсан амьтаны ажил шиг байна. A dinner date гэдгийг хоолон болзоо гэх юм байна л даа. “Чихтэй толгой ганзагалаж явбал чивтэй чавганц үзнэ.” гэдэг шиг юм болж байна. Нээрээ л зурагтаар марзан гомо-нууд чавганц болж гараад байх юм аа. Хошин шогоо ч хат даа.

No comments:

Post a Comment