Jan 24, 2010

CASES = ТИЙН ЯЛГАЛ

Инг хэл, Монгол хэлэнд тийн ялгал байдаггүй юм гэсэн. Зарим хүн их гайхаж байгаа бололтой дог оо. Аргагүй байх л даа. Эгшигт долоо, заримдаг есөөс өөр юм заалгаж үзээгүй улсын буруу гэж юу байхав. Гэвч, “буруу дөрлүүлсэн бух шиг” түүнийгээ үнэмшилтэй нь аргагүй үхэн хатан хамгаалаад байна аа. Нэрээ кириллээр эхлээд зөв биччих, тэгээд дараа нь элдэв маргаанд орж болно биз ээ. Монгол хэлэнд нэръүгийн олонтоо гээч юм байдаггүй гэвэл тэр хүн лав “цус харвах” байх аа. Хэлий нь устгаж өгөхөөр хүмүүс нь ингэж мунхардагийн ёстой үлгэр жишээг монголчууд дэлхийд нэг үзүүлж байгаа. Гэр шиг муухай юм алга гээд л төвөгшөөгөөд байна. Хөөрхийс дөө. Гаити-д сая газар хөдлөөд тэр сайхан шавар дагзнууд нь яйрч сүйрч юүйрсэн байна аа!!! Монголд газар хөдлөхөд гэрт байгаа хэдэн хүн л үлдэнэ. Бид Гаити-ийнхнаас нэг их илүү харагдах юм байхгүй. Энэ нэг их хурал нэртэй юмыг өнөө маргаашгүй тараах хэрэгтэй. Улс орныг ийм байдалд хүргэсэн хулгайчуудтай одоо тооцоо хийх цаг болсон.

Инг хэл нь Орос хэл шиг тийн ялгалгүй болохоор залхуу монгол хүнд сурахад нь их дөхөмтэй байдаг гэсэн. Нэръүг өгүүлбэрт орохдоо бусад үгэстэй найрах тэр үзэгдлийг л тийн ялгал гээд байгаа бололтой. Орос хэл зургаан тийн ялгалтай байдаг гэсэн. Инг хэл, Монгол хэлэнд тийн ялгал байдаггүй юм бол, тэр тийн ялгалын санааг яаж гаргадаг байна аа гэж асуух мэргэд байгаа байлгүй. Байж л таараа. Сократ гуайн хэлсэн “ Би уртаашаа нэг л юм мэднэ. Тэр нь юу вэ гэвэл, би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ!!!” гэсэн шиг, одооны тэнэгүүд юу ч мэдэхгүй байж, бүх юм мэддэг гэж сагсууран санхаалзагч нар Сократ гуайгаас санаа авч омгоо жаахан дарвал, даруухан харагдах болно. Инг хэлэнд тийн ялгалын санааг угтвар үг гэгчээр аргалдаг бол, Монгол хэлэнд дагавар үг гэдгээр санааг нь үзүүлдэг байна. Нэг ч тийн ялгалгүй юмыг есөн тийн ялгалтай болгосон боловсролын яам хөөрхий, түүний нь дагалдан баясч зааж байгаа монгол хэлний өрөвдөм багш нар бүр хөөрхий, тэдгээрээр тийн ялгал заалгаж байгаа бид болон бидний үр хүүхэд маш хөөрхий. Нэрлэхийн тийн ялгал бий шүү дээ гэж зарим нь цэцэрхэж магадгүй. Тэр чинь нэръүг л байхгүй юу даа. Юм нэрлэсэн юм байгаа биз дээ.

1. The nominative case = Нэрлэхийн тийн ялгал:

The father is drinking. = Эцэг архи хүртэж байна.

2. The accusative case = Заахын тийн ялгал:

He drinks vodka. = Тэр архи уудаг. (Юуг гэж зааж байгаа болохоор заахын тийн ялгал болж байх шиг ээ.)

3. The genitive case = Харьяалахын тийн ялгал:

My son'S house. = Миний хүүгИЙН байр. = The house of my son. (Хэний юуны харьяатай болох нь зааж байна.) Тэр санааг нь харьяалахын утга бүхий “-'S” дагавар буюу эсвээс “OF гэсэн угтвар үгээр үзүүлсэн байна.

4. The dative case = Өгөхийн тийн ялгал:

He gave the book to the boy. = Тэр хүн нөгөө жаал хүүД ном өгсөн. (Монгол хүн бол ХҮҮ ДҮР эсвээс ХҮҮ ДҮ гэж бичих ёстой. Эхийнхээ хэлнээсээ хоёр яс салчихсан амьтад болохоор мэдэхгүй байх л даа. Энд бол ӨГӨХ санааг гаргасан байна.)

5. The instrumental case = Үйлдэхийн тийн ялгал:

I write with chalk. = Би цэрдЭЭР бичдэг. (Юугаар үйлдэж байгааг нь with гэдэг угтвар үгээр үзүүлжээ)

6. The prepositional/Locative = Угтвар үгт/Оршихын тийн ялгал:

I live IN town. = Би нэг бага шиг хотоД суудаг. (Хаана оршдогий нь заасан байна. Одооныхон шиг тэнд энд АМЬДАРДАГ гээгүй байна.)

За нэг иймэрхүү анзааны л юм байх болов уу даа. Эх хэлээ сураагүй хүн харь хэл сурахгүй биз ээ. Сурна ч гэж юу байхав, халтарлахгүй, эмтлэхгүй биз ээ. Хэл гэдэг бол далай ажээ. Далайн хөвөөнд хөлөө угаачихаад, “далай“ гэдэг чинь гүехэн юм байна шүү дээ гэдгийн үлгэртэй адил биз ээ. Хэлийг үзэх тусам улам хүндэрдэг. Мэдэхгүй явах үед түүн шиг амархан юм байдаггүй л дээ. What's your name? Бол хэл биш шүү дээ. Монгол хэл тал чинь таг битүү байгаа шүү.

7 comments:

  1. Unen unen, Bichgee solisonoos bolj , dagavar ugeer bdag tiim yalgal maani tusdaa bichigdexee boliood xuuxeduuded tegj zaadag bx l daa, mongol bichgeeree bsan bol, zug l bx bsan bx

    ReplyDelete
  2. mo helend tiin ylgal bgag 6 bodit jisheeger uuruu uzuultsim bus u.tsasan deer mur gargachihad minii mur bish gedeg shig l ym hiihin.angli hel bol nugalmal hel,mo hel bol zalgamal hel.ter yosniiho daguu l tiin ylgaliig dagawaraar,angli hel ugtwaraar nuhtsulduulj bga sh de hu.tiin ylgal gedeg ner ugiin busad ugtei holboh gol ai shu de.toon aigui hel gej bdg ym u.chihnii chimeg bolson mo heliig bitgii gutaagad bgarai.medej gutaaj bn u,medehgui gutaaj bn u.sh.luwsanbandan guushin UG NUHTHUL HOYR N gedeg zohioliig harna u.tehde yu bichih chn tanii dur,hewlen niitleh erh chuluu l du.tumnii huuhded iim ym yriwal tolgoi n ergeh bh da.

    ReplyDelete
  3. ер нь монгол бичиг нь хэрэгтэй юм уу кирилл нь хэрэгтэй юм уу мэдээ үзэж байсан чинь монгол бичгийг төрийн бичиг болгох талаар ерөнхийлөгчтэй эрдэмтэд уулзсан байна. Нэг бол эртхэн шилжмээр юмаа энгээл 2 хооронд яваж байх гэж

    ReplyDelete
  4. Нугалмай ч байна уу, хугалмай ч байна уу, залгамал ч байна уу, салгамал ч байна уу, тэр хоосон номчирхолын асуудал бол хэнд ч хэрэггүй. Тэр бол хийх ажилгүй амьтадын хөндий цэцэрхэл. Хамгийн гол нь Монгол хэл нь байгаад, тийн ялгал байхгүй нь чухал байна. Тийн ялгал гэдэг үг угтаа Түвэд хэлнээс хуулсан үг бөлгөө. Монгол бичиг хэрэгтэй юм уу даа, орос хэл нь хэрэгтэй юм уу энэ тэр гэдэг бол та өөрөө монгол хүн юм уу, хужаа хүн юм уу гэдэгтэй утга нэг, агаар адил буй заа. Монгол хэл байж байгаа болохоор Монгол үндэстэн байгаа болохоос муруй англи хэлтэй монгол гэж хаашаа харсан юм байх вэ. Энэ бол ухаанаа гээсэн хоосон цэцэрхэлийн үг. Сөнөж яваагийн анхны шинж илрэл ажгуу.Латин үсгээр бичсэн юмаа өөрөө нэг уншаад үз дээ. Латин үсгээр монгол үг бичиж болохгүй байгаа биз дээ. Обама-д долигонож латин үсэг аваад ч яахав, Путин-д бэлбүүрдэж кирилл бичиг аваад ч яахав, эх сайхан хэлэндээ таарсан монгол бичигтэйгэжэ байх нь аминд өлзийтэй биш үү. Интернетийн эрлийз Инг хэлээр юу хийнэм. Америкийн street English-ээр ямар золигоо хийхэв.

    ReplyDelete
  5. Их зохиолч И. Инжинааш:
    "Хянамгайгvй ард єєрийн монгол vсгээ туйлд хvртэл хичээн хянахгvй бєгєєд хоёр нэг харь vсэг танивал даруй монгол бичгээ басамжлан монгол vгээр… санааг бvртгэн гаргаж яахин чадна".

    Онходын Жамьян гvн:
    " Манай монгол улс эрдэм соёл юугаа бадруулахыг нэн ихэд хичээж насан залуу ухаан сэргэлэн багачуудыг гадаадын хэлбичгийн сургуульд явуулж бvхий нь нэн сайшаалтай бєгєєд гагцхvv єєрийн vндэсний монгол vсэг бичгийг урьдаар шамдан сурваас зохино. Учир юун хэмээвээс гадаад улсын хэл бичигт хэдий боловсорсон боловч монгол vсгийг тvшиглэн мэдэхгїй болбоос гадаад улсад элэглэгдэх тєдийгvй бас ч нэгэн зvйлийн их хэрэг дутагдах буй за".

    Буриадын эрдэмтэн Цэвээн:
    "Єєрийн тєрєлх хэл ба бичгээр олон ухааны сургууль эрхлэхгvй дан гадаадын хэл ба бичгээр сургах болохул єєрийн хэлбичиг гээгдэж, яс vндэс шашин юугаа алдахын аюул ирэх болов уу хэмээн болгоотжилмуй"

    Хичээнгїй сайд Б.Цэрэндорж::
    "Та нар юм бага сурч байна. Юуны ємнє vндэсний хэл бичигтээ мохоо хvн цаашаа эрдэмд ахиж чадахгvй юм шvv".

    Ардын зохиолч, их эрдэмтэн Ц.Дамдинсvрэн:
    "Зарим хvн хуучин vсэг удахгvй устах ба ер хэрэггvй, яршигтай бvдvvлэг тул сурах хэрэггvй гэх мэт санана. Энэ бол их хэмжээний мангуу бодол мєн" /Хожим дээдсийн даалгавраар кирилл шинэ vсгийн дvрмийг зохиосноо амьдралдаа хийсэн гурван том нvглийн нэг гэж хэлдэг байсан гэдэг/

    Доктор Д. Баттогтох:
    "Монгол бичиг бол монголчуудын оюуны хэрэгцээг 1000-аад жилийн турш тууштай хангасаар ирсэн, монгол хэлний гол ёс, зохицол, дvрэм зvйд болон монгол хvний бодож сэтгэх євєрмєц онцлогт нарийн тохирсон, цєєхєн зурлага ялгах тэмдгээр хэлнийхээ бvх авиаг тэмдэглэсэн vсэг зvйтэй, монголын олон аялгууны нийт дундын шинжийг хадгалсан, бичлэгийн олон тиг хэв маягтай, євєрмєц содон хэлбэр зохиомжтой, сонгодог бичиг болтлоо бичих горим, дvрэмзvй нь цэгцэрч боловсорсон vндэсний соёлын охь шим болсон бичиг болно".

    Академич А.Лувсандэндэв:
    "Ер нь уйгаржин монгол бичгийг маш єндєр хэлний шинжлэгчид боловсруулсан нь илэрхий байна. Тэд монгол хэлний авиан зvйн онцлог, євєрмєц хууль, эгшиг гийгvvлэгчийн зохицох ёсыг сайн мэддэг байж тvvнийг vсгийн дvрэмд маш чадамгай ашиглажээ".

    Доктор Ц.Шагдарсvрэн:
    "Эх хэлээ vндэстэй нарийн зєв сурч судлахад монгол бичиг маань vндсэн суурь нь ч, зєв бурууг ялган шийтгэх хэмжvvр нь ч мєнєєс мєн болдог тул монгол хvний соёл боловсролын бахархал болсон монгол бичгээ шимтэн сурч судлах сайхан улирал 50 жил завсарлаад сая нэг ирлээ".

    Монгол хэлний яруу сайхан сонсголонт чанар нь монгол бичгийн хэлэнд илvv тодорхой илэрнэ. Ялангуяа яруу найрагт бvр ч илvv мэдрэгддэг. Монгол шvлгийн айзам хэмнэл, ая дан, сонсголонт чанар монгол бичгээр бичихvй дор гайхалтай зохицдогийг манай орчин vеийн сод яруу найрагчид олонтаа хэлсэн байдаг.

    Тухайлбал Б.Явуухулан, Ц.Гайтав, Ч.Чимид, Ч.Лодойдамба нар шvлэг зохиолоо эхлээд санаа гvйцэж бичих сайхан монгол бичгээрээ тэрлээд, дараа нь хэвлvvлэхийн эрхэнд кирил vсэгт буулгахад шvлгийнх нь хєгжимлєг, уянгалаг, уран яруу хєг аялгуу алдарч, хєггvй хєгжим мэт болдогийг харамсан хэлсэн байдаг.

    ReplyDelete
  6. хэхэ энэ Anonymous зүгээр л интернетэд байгаа юм хуулаад л тавичихсан байна. Хөөрхий зайлуул...

    ReplyDelete
    Replies
    1. zuv ym bvl copydson ch ydgin!! hunig huurhigur ni duudj oorooso dord uzed chi yg yhin

      Delete