Feb 10, 2010

DECLARATIVE SENTENCES ИЛТГЭН МЭДҮҮЛЭХ ӨГҮҮЛБЭР

Илтгэн мэдүүлэх өгүүлбэр буюу илэрхийлэн хүүрнэх өгүүлбэр гэдэг нь хүүрнэн өгүүлэх санааг гаргадаг байна. Хүүрнэн өгүүлэхдээ чухам юуг гаргадаг ухаантай юм бэ гэвэл, нэг юмыг илтгэн мэдүүлдэг (ил болгон) эсвээс нэг юмыг тийм ийм хэмээн батлан нутлан өгүүлэх ухааны юм уу даа. Бүр болохгүй бол бурах өгүүлбэр ч гэсэн нэг их буруудах юм байхгүй. Хамгийн чухал нь энэ өгүүлбэрийг л зохиож сурах хэрэгтэй. Үүнээсээ бусад өгүүлбэр нь үүсдэг тул тэр шүү.

Энэхүү өгүүлбэр нь юугаар эхэлдгийг бэлэн зэлэнхэн, халуухан бүлээхнээр нь Драгункины сурахаас авлаа. Инг(ли) хэлээр нэг юм хэлэх гэж аядах гэвэл, “амаа томхон шиг ангайж байгаад”:

1. Биеийн төлөөний үгээр (өгүүлбэрийн эзэн болдог):

I want to ........ Би ......-маар байна.

He reads .... Тэр эрэгтэй ...... уншдаг.

2. Хүний нэр, нэръүгээр:

Bold (Уул нь Bolud юм шүү дээ. Кириллээр бол БОЛУД гэж бичих ёстой. БОЛД гэдгийн Д-г ар өвөртөө эгшиггүй учраас хир баргийн хүн дуугаргаж дуудаж чадахгүй. Аман дотор чинь [`болад] гээд байж байгаа. Дуудаад үзээрэй. Инг хэлэнд У эгшиг байхгүй учраас Ү буюу U-гээр нэг юм аргацааж байгаа юм.)

Bolud sings .... Болуд ..... дуулдаг.

Water flows. = Ус урсдаг.

Нэръүгийн өмнө нь элдэв тодотгол үгэс нь байж болно.

Any man can work. = Аливаа хүн ажиллаж чаддаг.

My daddy writes ..... Миний аав .... бичдэг.

These trees are green. = Эдгээр мод нь ногоон байна.

Some guys try to see me. = Хэсэг пацаан намайг үзэх гэж чармайж байна.

Ухааны хурц наран болсон Монгол бичиг минь босоо,

Уянгын гүн далай болсон Морин хуур минь босоо,

Тэнгэрийн сүр эгшиг болсон Уртын дуу минь босоо,

Тэмдгийн сүнс тамга болсон Хөх толбо минь босоо,

Миний Монгол

Босоо Монгол оо!!!

I don`t know when we`re going to wake up, but I hope it`s soon.

“Бид хэзээ нэг энэ дуг нойроос сэрж сэхээрэх гэж байгааг би мэдэхгүй ч, тун удахгүй байх аа гэж горилном.” Лии Якокка = Lee Iacocca

... You`re putting the fox into the henhouse. You`ve lost your mind! = “Та нар хоттой хонинд чоно оруулж байна. Та нар лав солиорсон байх аа!!!

-ЧИ-Л-АЛынхан Монгол гэдэг хоттой хонинд харийн цөөврүүдийг оруулсан байна. Тэд магад галзуурсан байх аа!!!

ТА БҮГД, САР ШИНЭДЭЭ САЙХАН ЗОЛГООРОЙ!!!

No comments:

Post a Comment