Feb 21, 2010

DECLARATIVE SENTENCES ИЛТГЭН МЭДҮҮЛЭХ ӨГҮҮЛБЭР үргэлжлэл

3. Үйлъүгийн толибичгийн хэлбэрээр буюу үйлъүгийн 1-р хэлбэр болох TO-гүй хэлбэрээр үйлъүгийг шууд л толиос авч, амаа томхон ангайлгаад, эрүүгээ заачихалгүйхэн шиг өгүүлэх аваас тушаамар юм уу, эсвээс гуйх аястай юм болох ажээ:

BRING it! = Наадхыгаа АВААД ИР!

TAKE OFF your pants! = АЛИВ наад өмд хамдаа ШУВТАЛААДХА!

4. DON'T гэх мэтийн үгүйсгэлтэй 24 баатраар өгүүлбэрийг эхлэн өгүүлэх аваас нэг тийм хорьж болиулах ухааны санааг гаргах бололтой:

DON'T bring it! = Наадхыгаа АВЧРААД ХЭРЭГГҮЙ!

5. Нэръүгийн тодотголоор өгүүлбэрийг эхлүүлэн өгүүлж болдог байна:

BEAUTIFUL women slowly walked down the street. = САЙХАН бүсгүйчүүд гудамжаар алгуурхан гунхаж явцгаасан.

6. Үйлъүгийн хавсралаар өгүүлбэрийг эхлүүлээд өгүүлж болох нь байна:

TODAY we start a new business. = ӨНӨӨДӨР бид шинэ ажил төрлөө эхэлнэм.

ONE DAY I'll be very rich! = НЭГ Л ӨДӨР (НЭГ Л МЭДЭХЭД, НЭГЭН ЦАГТ, ХЭТДЭЭ) би маш баян чинээлэг болох болно!

SUDDENLY the train stopped. = ГЭВ ГЭНЭТ Л галттэрэг зог туссан.

FIRST (of all) I want to thank you! = ЮУН ТҮРҮҮНД би танд гялайж талархснаа илэрхийлж байна!

7. Үйлъүгийн 6-р хэлбэр буюу TO-тэй хэлбэрээр өгүүлбэрийг эхэлж болдог байна.

TO be or not to be? = ОршиХ уу, эс оршиХ уу?

TO do that you have to be there! = Наадхыгаа хийхийн ТУЛД чи тэнд байж байх ёстой!

8. Дуу алдмар аядсан эс бөгөөс уулгалмар болсон аялга үгсээр өгүүлбэрийг эхэлж бас болдог байна:

Why did you do that? – WELL, my friend adviced me to do that! = Чи чинь яахаараа наадхыгаа хийдэг байна аа? ЯАХ ЮУ БАЙХАВ, миний найз л үүнийг хийхийг надад зөвлөсөн бөлгөө.

WELL, I'll buy it! = ЗА ЯАХАВ, би наадхы чинь худалдаж авая!

OH, no! = ӨӨ, үгүй шүү!, ӨӨ, та тэгэхгүй шүү!

SO, do it tomorrow! – ЗА ТЭГЭХЭЭР БАЙНА АА, наадхыгаа маргааш хийж үз!

Их ухаанаасаа (эх хэл бичгээсээ) хагацсан ард түмэн

Их уснаасаа (далай тэнгис голоосоо) салсан алтан загас

хоёр, үзтэл ангид ангид оршивч, үрэгдэж дуусах, үхэж хатахын ёсон нь адил буюу.

Энэ муусайн харийнханд монголын үр удам үхэж байна уу, хатаж байна уу, Монгол улс сөнөж байна уу, үгүй юу тэдэнд ер падлий байхгүй. Төрөхүүдий нь устгаад Орднууд барьж байна. Энэ хирээс хэтэрч байгаа юм биш үү. Та нар юугий нь харж суудаг байна аа??? Африкт цэргийн эргэлт хийж иймэрхүү юмнуудаа устгаж байхад, эзэн Чингэсийн үр удам ингээд ангайгаад эргүүтээд байж байж болохгүй байх л даа.

“Дээлээ даамар” аядахаар нь эрчүүдий нь Ирак, Африк, Афгинастан руу аччих юм.

Дэлэнгээ чирмэр аядахаар нь эмсүүдий нь Солонгос, Хятад, Япон руу зөөчих юм.

Гандийгаас өмнө траншея-гийн хүмүүсийг хужаа нар аль эрт “суйлчихсан” шүү дээ. Ёстой болж байгаа юм алга. “...ЧИ-Л-АЛ” нэрийн доор цусан өшөө авалт явж байгаа. Эд өшөөгөө авч байгаа бол бид ч өшөөгөө авах цаг ирсэн.

Та Монгол хэл үзээд хэдэн жил болж байна аа? Одоо энэ хэлэндээ хир болсон байна даа. Инг хэл үзээд хэдэн жил болж байна даа? Энэ харь хэлэнд хир сайжирч байна даа? Ри багшийн нэг бичсэн зүйл дотор: “Зөвлөлтөд 10-аад жил сургууль хийчихээд, арван өгүүлбэр Оросоор бичихдээ та нар хорин алдаа хийдэг.” гэсэн санаа бүхий юм байдаг. Олон жил тухайн оронд байснаараа ч нэг их сүрхий болдоггүй байх. Хүнээс л болно доо. Муу хүн олон дээд сургууль төгсдөг шиг, муухан амьтан харь хэлний олон күүүүүүрс дүүргэдэг байх. Жанжин Сүх Инг хэл мэддэггүй л байсан. Та нар Инг хэлтэй болоод юу бүтээв дээ. Америк нь Монгол улсын улстөрийн хэрэгтэний хоргодох газар болж, ...чи-л-алсан холбоо нь Монголын гэмт хэрэгтэний үүр уурхай идээ бээр болсон. Эднүүд хэд хоног дээр бөнжийнэ гэж өндөр ордон барьцгаана вэ???!!!

1 comment: