Dec 11, 2009

Төгссөн явцтай үйлдлийн үйлъүгийн одоо цагийн хэлбэр

“-Ямар юм муухай вэ? гэхэд,

-What things are bad?

-Үл мэдэгч муухай гэв.

-It is bad not to be thoughtful.

“-Юу сайхан бэ? гэхэд,

-What things are beautiful?

-Саруул ухаан сайхан гэв

-Wisdom is beautiful.

Ноён хутагт

Аливаа үйлъүгийн үндсэн зургаан хэлбэрийг шууд бичиж чаддаг байх хэрэгтэй. V1 =vodka = арихида- (толибичгийн хэлбэр); V2 = vodkED = арихидсан (үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэр); V3 = vodkED = арихидуулсан, арихидаГДсан (өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал); V4 = vodkING = арихидаЖ (байгаа) (одоо цаг бүхий үйлт хавсрал); V5 = I ( we, you, they) vodka = Би (бид, та нар, Та, чи, тэд) арихидДАГ; he (, she, it) vodks = тэр эрэгтэй (тэр эм, тэр юм) арихидДАГ (үйлъүгийн төгсөөгүй явцтай үйлдлийн одоо цагийн хэлбэр); V6 = to vodka = арихидахын тулд, арихидахаар, арихидах ... (үйлъүгийн TO-тэй хэлбэр буюу үйлдлийн нэр ч гэдэг).

V3 –ийг юу юу гэнэ ээ гэж эргэлзэн тээнэгээлзэх явдал гарч магадгүй. Инг хэлээр бол үүнийг PAST PARTICIPLE гэдэг бололтой юм билээ. Монгол жишээ авч үзэе: “Гийчин ИРСЭН.“ гэвэл ИРСЭН гэдэг нь одооныхоор бол үйлъүгийн өнгөрсөн цагийн хэлбэр буюу V2 юм байна. “ИРСЭН гийчин буцдаг” гэвэл энд буй ИРСЭН гэдэг нь энэ past participle юм байна. Тэгэхдээ, -САН/-СЭНдагаавар нь болохоор өнгөрсөн цаг гэдгий нь үзүүлж байгаа юм. Инг хэлэнд болохоор тэр өнгөрсөн цагий нь –D/eD дагавараар гарган харуулж байна. За яахав цагийн хувьд тийм байдаг байж гэж бодоё. Үйлт гэж юугаа донгодно вэ гэвэл, ИР- гэдэгт үйлъүгийн байдал шинж шингээстэй байна. ХАВСРАЛ гэж юугаа гонгиноод байна вэ гэвэл, нэръүгийн өмнө хойно хавсран орж тэр нэръүгийнхээ утгы нь тодруулж өгдөг юм байна. “Stolen money = алдагдсан мөнгө”, “хулгайлагдсан мөнгө” буюу монголоор бол “алдсан мөнгө” гэдэгт нэръүг money гэдгийн өмнө нь хавсран орж утгы нь тодруулж байна. ЦАГ нь өнгөрсөн байна, хулгай хийх үйл нь байгаа учраас ҮЙЛТ гэсэн нь тэр юм байна, ХАВСРАЛ гэдэг нь нэг юманд хавсран ордог юм байна гэдгий үзүүлж байгаа хэрэг ажээ. Нийлээд өнгөрсөн цаг бүхий үйлт хавсрал хэмээсэн нь тэр юмсанжээ. Бүү уурламуу.

V4 буюу одоо цаг бүхий үйлт хавсрал = present participle гэдгийн цаг нь л одоо болохоос бусад нь саяынхтай утгын агаар нэгэн буй. The dancing girls are our students. = Тэр бүиглэЖ БАЙГАА охид бол манай ангийнх.

Төгссөн явцтай үйлдэл гэхээр уг үйлдлийг хийгээд дуусаад төгссөн байх бололтой юм уу даа. Нэгэнт төгсөөд дуусчихсан юм бол энэ хойт хоёрын чинь одоо цагийн хэлбэр байдаг билээ гэж заримууд эргэлзэж мэлзэж болох юм. Тэр ч яахав, байдаг л эргэлзээ, тааралддаг л мэтгэлцээн. Үүсдэг хэлбэр нь HAVE + V3. I have already vodkED. = Би аль хэдийнээ гударЧИХаад байж байна. = Өвгөн чинь аль эрт ууЧИХлаа.” = Би салам арихидЧИХлаа. Уух нь аль эрт дуусаад одоо улаан галзуу юм л байж байна л даа. Хорь гучин минүтийн өмнө уугаад дуссан гэж бодоё. Уух үйлдэл төгссөн байна. Одоо цагт тэгээд юу байна аа гэвэл, тэр уусны үр дүнд өдгөө шал согтуу умаахан юм хэвтэж байна аа даа. Тэгэхээр төгссөн явцтай үйлдэлд одоо нэг үр дүн шүү юм байх нь л дээ. Өнгөрсөн одоо хоёрыг холбож өгдөг болохоор энэ хэлбэрийг ҮР ДҮНГИЙН цаг ч гэдэг. Үйлдэл хэдийнээ төгссөн ч үр дүн нь одоо барайгаад байж байна. “Өвгөн чинь уржигдар нэг джиип авЧИХлаа.” гэвэл тэр джиипийг худалдан авах үйлдэл уржигдар төгссөн байна, харин тэр худалдаж авсаны ҮР ДҮНД нь манай гадаа яг одоо нэг ув улаан джиип зогсож байна. Инг хэлний тэр HAVE нь манай муу хэлний –ЧИХ- дагаварын утгатай төстэй байна. Инг хэлний өгүүлбэрт HAVE-тэй үйлъүг л ороод ирвэл, аа тийм, энэ чинь төгссөн явцтай үйлдэл ороод ирлээ гэж ойлгонгуутаа л манай хэлний –ЧИХ- орно шүү гэж бодож болох юм. Үйлъүг гараас гараагүй байхад юм уншиж юугаа хийхэв дээ.

Дээрэнгүй улс орнууд хүч түрэн аливаа улс орныг газар нутгийн нь хувьд хоёр гурав салган элдэв хоч нэр өгч өөр хооронд нь муудалцуулдаг байлаа. Өмнөд Солонгос Хойт Солонгос хоёр; Өвөр Монгол Ар монгол хоёр гэх мэтчилэн. Одоо арга нь улам нарийсч, “нам” гэдэг хогийн юмаар улс орныг хэдэн хэсэг тасчин хаяж хэрэлдүүлж сүйтгүүлдэг болсон. Одоо “ногоон хувьсгалын” 20 жилийн ой болж байна. Америк тэжээсэн гөлгөнүүдээ магтаад л жигтэйхэн. Хиллари авгай нөхрөө Польш бүсгүйд алдан аядаад нүдний улай болж байсан. Одоо гайгүй болсон юм байх даа, Монгол руу өнгөлзөөд жигтэйхэн. Үлгэр жишээ каааапииитааалииизмыг манайх азид босгож байгаа юм байх аа. Өмнө нь бас үлгэр жишээ соооциииааализм байгуулж байгаад сүйрээ биз дээ. Оросыг урдаас нь хиншүү ханхлуулах гэж байгаа нь тэр. Японд хаясан атомын бөмбөгийг манай нутагт хаяж, Сталины хамар доор хиншүү ханхлуулна гэж байсан гэж байгаа. Тэнгэр харж тэр үед Японтой байлдаж байсан болохоор манайд арай унаагүй юм байх. Бидэнд сайн даа хайртайдаа орон сууц барьж өгч байна гэж бодож байна уу, “хошгируулж” байгаа юм. Татварын хэдэн мөнгийг хуваан идэж буй нэг хэлбэр. Одоо ёстой “change хийх цаг нь ирсэн. Доллар авгайгаас ДОХ авсан хэдэн эргүү юмнууд Монголын төрөөр нэг тоглож байна аа. “Ногоон” гэдэг нь доллар гэдэг янхан авгайг хэлж байна. Түүнд урьхдуулсан монголын их хувьсгалчид харин ч нэг цадсан. Баахан ордон барих бололтой. Дараа нь тэр орднуудаа шатаана. Хайран мөнгө, түмэн олны минь хөрөнгө шүү дээ. Энэ муусайн ордны оронд эмнэлгэ, сургууль, орон сууц барих хэрэгтэй байна. Батъүүл улсын баатар болоод л. Мөн хачин байна аа, энэ муу хэдэн цагаачид. Эх орноо хамгаалж, дайснаа алсан хүн л баатар болдог биз дээ. Монголчуудыг цааш нь харуулсан гэж баатар болж дээ. Бид дайсан нь юм байх. Америкийн баатар болох байлгүй дээ. Ээкшэвили удахгүй НҮБ-ийн ерөнхийлөгч болох байх аа даа.

“Алтан мөнгөн, эрдэнэ сувд, гэр хүрээ, тариа газар бүрнээр цөм хүний болох цаг буй. Гагц энэ бичиг судар, оюун билигийг хүн булаан авч үл чидамуй. Бас ч энг үтэл ардын ундрал амьдралд ашиг болох зүйл үгүй-ийн тул олон хүн идэж ууж, бааж шээж үл барагдуулмуй.” хэмээн Инжаннаши өвөө айлджээ.

Аль Инг хэлий нь үзэх нь зөв юм бол гээд л зарим нь шалгаадаг юм билээ. Нөгөө, ямар мод тарих вэ гэж Ри багштанаас асуухад нь: ”Ямаанд идүүлэхэд ямар нь ч яахав дээ!!! гэсэн шиг, пийцаа зөөж, хүүхэд асрах, нохой хөтлөхөд аль нь ч яахав дээ. Дэлхийд 50-60 Инг хэл байдаг юм гэсэн. Британийн Инг хэлийг эхэлж үзчихвэл, бусад нь түүнээсээ салбарласан юм шиг юм уу даа. Австралийн Инг хэл бол хоригдлуудын их өвөрмөц хэл байдаг юм гэсэн. Хоригдлын арал байсан болоод тэр биз дээ. Одоо дээрээс нь нэмээд МОНГЛИШЬ гэж нэг хэл нэмэгдэж байгаа бололтой. Гөөте гуай: “Харь хэл үзээгүй хүн эх хэлэндээ муу байдаг.” гэж айлдсан байдаг гэж байгаа. Харь хэл үзэж л бай. Сурна ч гэж байхгүй. Хэл бол оюун ухааны далай юм шүү дээ. Тэр далайн хөвөөгөөр жаахан явж байгаад л мажийндаа хөөрхийс. Хэл үзсээр байтал нас дуусна даа. Францын нэг их мэргэн хүн 500-гаад жилийн тэртээ, 2012 онд АНУ нь 44-дэхи ерөнхийлөгчийнхөө үед орчлонгоос данс дугуйлна гэжайлдсан юм гэсэн. Худлаа л байх болтугай.

Хөөрхий муу үйлтэй Обама маань АНУ-д төрөөгүй цагаач юм гэсэн. Америкууд их дургүй байгаа гэнэ ээ. Нөгөө, “Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй.” гэдэг шиг юм л болж байгаа юм байх аа.

Хэдхэн өгүүлбэрийн загвар үлгэр мэдэж аваад, 300-аад үгтэй бол дужигануулаад байдаг юм биш үү.

If I had vodka, I would drink it. = Хэрвээ би архихтайсан бол уухгүй юу. = Хэрвээ би арихитайсан бол уух асанж.

If I had more time, I would learn another language. = Хэрвээ би завтайсан бол өөр нэг хэл үзэх асан.

If I had enough money, I would retire tomorrow. = Хэрвээ би хүрэлцээтэй мөнгө сангатайсан бол маргааш тэтгэвэртээ суухсан.

He doesn`t drink beer, much less vodka. = Цаадахи чинь хар ус уух нь байтугай, шар ус ч уудаггүй.

No explanation was offered, still less an apology. = Юуны чинь уучлалт муучлалт гуйхтай манатай, ямар ч тайлбар майлбар өгөөгүй.

Тэгээд л энэ загвартаа хэрэгтэй үгээ оруулаад л наагаад байж болдог юм шиг ээ.

1 comment:

  1. Buuvei guai, goyo bolj bn shuu, oilgood l bn oilgood l bn.

    ReplyDelete