Apr 7, 2009

Та EngЛИШЬ хэл сурмаар байна уу?

“Орос бичгийн хэл (одооныхоор бол English буюу Инг хэл, бидний хэлж дадсанаар бол Англи хэл) юу юуны урьд мэрийн сурууштай байна. Тэгвэл их учир бий. Орос хэл (Инг хэл) сурахдаа, заавал ярианы хэл гэхгүй. Манай эрдэмтэн лам нар, Түвэд хар хэл мэдэхгүй мөртлөө, Түвэдийн ямар ч их номтой хүний биширмээр ном зохиол Түвэд номын хэлээр хийдэг байсантай адил, Орос бичгийн хэл (одооныхоор бол English буюу Инг хэл) мэдээд, Орос хэлээр (English хэлээр) байдаг ном үзэж, мэдцээ өндөр өргөн болговол, тулга тойрсон хэдэн ярианы үг мэдэж авахад нохой хялбар. Дутуу хагас мэнд здоровын хэдэн үгтэй хүнийг Орос хэл (English хэл) мэддэг, түүгээрээ эрдэм мэдлэгээ зузаатгадаг гэж үзэж болохгүй. Орос ном (English ном) үзээд, утга санаагий нь ухаарах нь Орос хэл (English хэл) сурсаны нэгдүгээр шат болно. Тэгээд номыг нь ҮЗСЭЭР байтлаа ӨӨРӨӨ БИЧИЖ чаддаг болно. Тэгэхэд ЯРИАны хэл гэдэг өөрөө аманд орж ирнэ.” гэж Ринчен доктор айлджээ.

Та Инг хэл сурах гэж хамаг мөнгөө, хайран цагаа зөндөө л бараа биз. Зурагт-сонсол радиогоор өч төчнөөн сайхан амласан хууранбаануудад (реклам ч гэдэг) итгэж очоод, өмднийхөө өгзгийг цоортол суугаад, өвөрдэхи хэдэн бор юмаа бартал хичээллээд, өнөөдөр бахи байдаг янзаараа байгааг тань бид ойлгож байна. Ринчен докторын хэлсэнийг маш сайн уншаад үзэхэд, учир нажир нь олдох байх гэж бодном. Хэл сурах зовлон жаргалыг тэр хүн шиг амссан нь энэ дэлхийд хуруу дарам биз ээ. Үнэн сургамжаа бидэнд бичиж, захиж үлдээсэн байна. Эхлээд уншиж сурдаг байна. Энэ л их чухал. Уншиж сурахын тулд АВИАНЗҮЙ ҮЙЛЪҮГ ӨГҮҮЛБЭРЗҮЙ энэ гурвыг мэддэг байх ёстой. Энэ гурвын үндсийг мэддэг байх ёстой. Инг хэл нь хэлнийзүйн дүрэмсээд байх юм байхгүй. Уртаашаа АРАВХАН тохиолдолд үгэнд гар хүрч дагавар залгана. Бусад тохиолдолд шууд толибичгээс үгээ аваад л тавиад байдаг юм байна. Хэлнийзүйн АРАВХАН дүрэмтэй л гэсэн хэрэг. SUGAR /сугар/ уул нь /сүгар/ юм шүү, алиалсан болохоор /сугар/ нь зүгээр, гэж бичээд /шугар/ гэж дуудаад, саахар гэдэг хэлийг хэцүү хэл гэхээс амар хэл гэхгүй нь мэдээж. Энэ бол зүгээр нэг алиалал юм шүү. Гэхдээ үнэний хувь бий. Тэмээ гэж бичээд /ямаа/ гэж дууддаг гэсэн хэрэг.

3 comments:

  1. өөр олон юм хийгээрэй

    ReplyDelete
  2. Таны хичээлийг эхнээс нь дагахаар шийдлээ. Эхний оршил хичээлдээ суулаа :)
    Гол нь таниас Монгол хэлээ илүүтэй сурах юм шиг санагдсан.

    ReplyDelete
  3. Áàÿðëàëàà. Òàíû õè÷ýýëèéã ¿çýõýýð øèéäëýý.

    ReplyDelete