Apr 9, 2009

Эхлээд ЭХ ХЭЛээ үзэх үү, EngЛИШЬ хэл үзэх үү?

Хоёр зуугаад жилийн тэртээд монголын бичгийн их хүн Инжаннаши гуай айлдахдаа:

“УХААН буй бөгөөс аливаа хэрэгт АРГА-ыг олж чадах тул ЭРДЭМ сур!!! гэжээ.

Үүнийг саяхан өнгөрсөн зуунд Принстоны Их сургуулийн ерөнхийлөгч бөлгөө Джон Дж. Хиббон гэдэг хүн:

EDUCATION is the ABILITY TO MEET life's situations.хэмээн хэлжээ.

Үүнийг нь Орос хэлээр:

ОБРАЗОВАНИЕ – это УМЕНИЕ правильно ДЕЙСТВОВАТЬ в любых житейских ситуациях.”

Үүнийг БОЛОВСРОЛ гээд байгаа юм шүү дээ. Одоо Монгол улс БОЛОВСРОЛТОЙ улс биш, НАМтай улс болсон болохоор яамны сайд нь тухайн ялсан гээд байгаа намын гишүүн хүн болж, БОЛОВСРОЛын яаманд хувиарласан хэдэн төгрөгийг хувааж идэх авилгач болдог байна. Бас болоогүй ХАРЬ хэлийг ЭХ хэлнийхээ дээр залж, англи америк ээжийн хэлээр ярь, сур хэмээн харь гүрний түрэмгий харгис бодлогы нь хэдэн “ногоон” юм халааслан лантуудан тулгаж байгааг харахад нүдэн балай, сонсоход чихин дүлий хүн л биш юм бол ив ил, улайн цайм ерөнхийлөгчөөсөө эхлээд сайдаасаа авхуулаад биднийг боомилон дарамталж байгаа бөгөөд, нэгэнт бид КИРИЛЛ бичигт орж өөрийн өвгөд дээдсийн хэрсүү их ухаанаас салаад 70-80 жил болж УХААНаа нэг мөсөн гээсэн болохоор, өнөөдөр нэгэнт УХААНгүй болсон юм хойно, энэ хойт хоёрын чинь АРГАтай байх билээ, АРГА-аа олохгүй юм чинь ингэж эргүйтэж, ЭХ нутгаа хятадаар ухуулж, улс орноо сүйтгэж, сүүлдээ эрх чөлөөгөө алдах нь өнөө маргаашгүй болсноо мэдэхгүй, 2015 онд латин үсэгт орно, англи хэлээр төрийн хэрэг хөтлөнө гэж дүнхүүрч байцгаах билээ. Сүүлийн 20 жилд “НОГООН ХУВЬСГАЛЧИД” (долларын гэсэн үг ажээ, улбар шар энэ тэр элдэв өнгийн хувьсгал байхгүй бөгөөд цөм л хэдэн тэр бумаар нь хэвлэсэн ногоон өнгийн цаасан өөши үмхсэн эрлийз хурлийз эсэргүү цагаач дөрөв) улс эх орны минь ямар болгосныг та өнөөдөр хар даа.

ЭХ ХЭЛ буюу ЭЭЖИЙНХЭЭ ХЭЛийг сураагүй байж, харь ээжийн хэлээр ч яах юм билээ. ЭХ ХЭЛэндээ сайн хүн харь хэл хурдан сурдаг ажээ. Бид ХЭЛгүй улс болсон. Харь хэл сурах ч үгүй. Одоо удахгүй би монгол хүн биш, хужаа хүн гэж мэдэх болжээ. Америк орон одоо удахгүй ЗХУ шиг задрах үед бидний энэ хийж байгаа зүйл хэв хэрэггүй болно. Харин Орос хэл үзсэн нь аминд өлзийтэй болов уу.

Таныг EngЛИШЬ хэлээр хир цэвэрхэн ярихаас тань ажил төрөл, амжилт ололт тань шалтгаалах тул юун түрүүнд АВИАНЗҮЙг маш сайн үзэх хэрэгтэй. Ринчен доктор “Манайхантай гаднын хүн уулзаад удалгүй хаяад явчихдаг юм билээ.” гэж нэг удаа ярьсан гэдэг. Тэр нь одоо бодоход, монгол авиагаар англи хэлээр ярихаар нөгөө хүн, үгээ зөв хэлж дуугаргаж чадахгүй амьтантай юугаа ярих вэ гээд, алтан цаг хугацаагаа бодоод шалавхан арилаад өгдөг нь тэр биз ээ. Англи хэлээр ярьдаг хүмүүс УХААНтай байдаг бол америк англи юунд өнөөдөр эдийн засаг, мөнгө санхүүгийн хямралд оров гэж дээ. Англи хэлтэй хүн УХААНтай байдаг юм бол, манай төрийн толгойд байгаа энэ хэдэн эр эм нь мэдэгдэхгүй юмнуудын оронд баахан англи америк эмгэн өвгөнүүд авчраад тавьчихгүй юү. Яагаад эр эм нь, эрлийз хурлийз нь мэдэгдэхгүй гээд байгаа юм бэ гэвэл, хэрүүл хийж байгааг нь харвал ЭМС юм шиг, эх орноо зарж байгааг нь харвал эрлийз хурлийз юм шиг ээ. Тэр нэг хурал шиг юмы нь нэг хар даа. Сонин уншаад л, бохи зажлаад (ардчилсан америкийг дууриаж байгаа юм гэнэ ээ) л, түүнийгээ нөгөө ширээндээ нааж байгаа даа, гар утсаар яриад л хийх юмаа олж ядсан хэдэн луйварчин сууж байна. Одоо ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засгийн Газрын Ордноо шатааж сая нэг амар сайхандаа жаргах болноо.

4 comments:

  1. Пөөх чи ямар лаг логик сэтгэлгээтэй юм бэ? Айхавтар байна шүү. Саруул ухаантай хүн байх шиг байна.

    ReplyDelete
  2. Өмнө сэтгэгдэл бичсэн хүн блогийн эзэнтэй чи гэж харьцжээ.
    Блогийн эзэн өөрийгөө танилцуулна байгаа?

    ReplyDelete
  3. "Эх хэл" гэж ярьж бичиж байж яагаад та "Джон Дж. Хиббон" гэж Дж гэж оросууд шиг яриад байгаа юм бэ? Виллиам биш Үиллиам, Джон биш Жон, Дж биш Ж, Гавана биш Хавана, Гайдн биш Хайдн биш үү?

    ReplyDelete
  4. Сурахын учир хэмээгч 2-р хичээлдээ суув

    ReplyDelete