Apr 11, 2009

Энэ насны минь зорилго EngЛИШЬ хэл үзэх юм уу? - 1

Ер нэг жил үзээд сурахгүй бол, тухайн хэлийг үзэх асуудал насан туршийн хэрэг болоод зогсохгүй, энэ насны дараагийн насанд бас үргэлжлэх бололтой юм билээ. Дунд сургуульд арваад жил, дээд сургуульд тав зургаан жил үзээд бардаггүй ээ. Нэг талаас нь энэ нь танаас өөрөөс чинь хамаарах боловч, нөгөө талаас зааж байгаа багш, сурах шаардлага, боловсролын тогтолцоо, эх хэлний мэдлэг зэрэг олон зүйлээс шалтгаална. Таныг гадаадад хэлэнд сургах боломж байхгүй. Яагаад гэвэл та өөрөө хичээдэггүй. Күүрст суугаад л дараа нь хаячихна. Сургууль төгсөөд бас орхичихно. Нийтээр нь хоморголон сургах гэдэг нэг гажиг бий. “Нисэхгүй, нисэхгүй” гээд байхад нь суулгаж хөөргөөд алчихлаа гэдэг шиг, үзэхгүй үзэхгүй гээд байхад нь ерөнхийлөгч нь, ерөнхий сайд нь, боловсролын сайд нь заавал үз гэсээр байгаад, насаараа “шинэ үсэгт" тайлагдах гэж тамаа цайсан, одоо латин үсэгт тайлагдах ажил гарах бололтой. Үсэгтээ байгаа юм биш, тухайн үсгээр эцэг өвгөдийн ухаан хир их байна гэдэгт л учир байна. Хятад Япон хоёр хэцүү бичигтэй мөртөө манайхаас хамаагүй илүү хөгжиж байгаа биз дээ. Тэд яагаад бидэн шиг бичгээ солино энэ тэр гэж салбаганахгүй байна. Бичгээ их олон соливол бидний өрөөсөн дугуй болно шүү дээ. Та орой гэртээ хариад Христусын зурагт үзэх, хэрүүлийн хэдэн халтар сонин унших, нам нэртэй НАМ хуйвалдсан хэдэн хулгайчийн хэрүүлээс өөр юу үзэж юу сонсож эрдэм мэдлэгээ дээшлүүдэг бол. Яаж ийм мангар хүмүүстэй нийгэм хөгжих вэ. Энэ бол зориуд цаанаас нь дэлхийн нууц засгийн газраас гардан хийж байгаа хэрэг. Түүний нь манай хэд нөгөө ногоонд нь нугасгүй учир ард түмэн хэмээн донгосч хэрэгжүүлж байгаа. Сонгууль гээд нэг заваан юм дөхөөд ирэхээр тэдэнд АРД түмнээс өөр хэрэгтэй юм байхгүй. Сонгууль дуусаад маргааш нь алтаа хувааж идэх хуулиа гаргаад хэрэлдээд суучихна. Монгол улсад төр байхгүй. Дандаа гадны гар хөл бологсод буюу холуй нар дуусгаж байна. Бид EngЛИШЬ хэл үзэх гээд суугаад байдаг, улс орон дуусч байдаг. Хөөрхийс дөө. Англи хэлээр үхсэнээ хийх нь вэ. Монголын англи хэлээр орчлон дутахгүй. Англиар ярьдаг өөрснийгөө яая гэж байна. Хэзээ ч сурах юм, хэдийд ч хэрэглэх юм бүү мэд. Тамд очиж байцаагдахдаа хэрэглэх юм бол ч бас яахав. Үйл чинь татаад үхэл чинь хүлээгээд байгаа бол үзэхээс дээ. Юу сайхан бэ, дур сайхааан.

Сүүлийн үед Илья Франкийн арга гэж гараад байгаа. Тэр бол ямар арга вэ гэхлээр, томхон ном барьж аваад унших арга. Жижиг ном хэрэггүй. Яагаад гэвэл, жижиг номд үгийн давтагдац бага байдаг. Үгийн давтагдац хичнээн их байнам, тогтооц төдий чинээ сайн байдаг байна. Ер насанд хүрсэн хүн нэг үгтэй 12-оос дээш тааралдаж байж сая нэг юм тогтоодог байна. Энэ арга бол их амар. Гэхдээ, авианзүй, үйлъүг, өгүүлбэрзүйг жаахан халтарладаг байхгүй бол үр дүн багатай болов уу. Их муйхар мангар эр юу ч мэдэхгүй байж шууд уншиж эхэлдэг байх. Эзэн Богд хаан минь EngЛИШЬ хэл мэддэггүй мөртлөө л, дэлхийн талыг атгаж байв шүү. EngЛИШЬ хэлэндээ биш, эрдэм ухааныг агуулсан ЭХ хэл, ээжийн минь хэл, тэр их хэрсүү ухааныг хойт үе бидэнд өвлүүлэн хүргэсэн МОНГОЛ БИЧИГт минь байгаа болохоос биш, латин үсэг EngЛИШЬ хэлэндээ байгаа юм биш. Их бичгээсээ алслагдан холдож, эх хэлнээсээ ангижиран салсаны гай нь өнөөдөр бид эх орноо алдаж, эрх чөлөөгүй болж, турж үхэх дээрээ тулж ирлээ.

3 comments:

  1. yu gesen ug vee. Teneg yum yarihiin chingisiin ved chin medeelel hariltsaa holboo gj bhgui. Onoodor bol ondoo shv de buh yum medeelel hariltsaa holboogoor yavagdaj bna ter tusmaa interneteer. Bugd l angli hel dr bna. Tgd bid nar surahgui yum bol yaj gegeerehiin!!

    ReplyDelete
  2. юу гэсэн үг вэ? Anonymous аа?
    Чи англи хэл сурсан бол англи америк за америк соёл ч гэж юу байхав, европ үзэл суртал ном зохиолд умбана биздэ?
    Чи Монгол хэлтэй бол Монгол ном зохиол юманд умбана биздэ?
    4-р ангийн хүүхдэд өнөөдөр интернэт ойр байна уу? Ном зохиол ойр байна уу?
    Хэрвээ 4-р ангийн хүүхэд англи хэлтэй бол интернэтээрээ Европ соёлд нэвтрэхнээ дээ?
    Ингээд дунд сургуулиа төгсөхдөө тэр хүү лав Монгол биш болж өссөн байх биз.

    ReplyDelete
  3. Монгол бичигээ л сайхан сурах юмсан. Одоо ч бүр мартаж байх шиг байна аа. Лагс удаан уншдаг болсон байналээ.

    ReplyDelete