Apr 11, 2009

Энэ насны минь зорилго EngЛИШЬ хэл үзэх юм уу? - 2

Яагаад Орбинсон Крүүсөү буюу хуучин Робинзон Крүзо гэдэг байсныг авав гэвэл, өнөөгийн энэ дэлхийн хямрал нь мань эрийн эзгүй аралд ганцаар хаягдсан тэр амьдралтай их төстэй бөгөөд тэр байдалд яаж амь дүйж эсэн мэнд гарсан нь их сургамжтай учир авсан хэрэг шүү. Одоо баруунд Робинсоны зарчим гээч юм газар авах бололтой. Энэ хүний арга нь эхлээд хадмал орчуулгатай өгөөд, араас нь залгаад эх бичгээр нь өгдөг. Нэгэнт хадмал орчуулгатай учир толь моль руу харж цаг сүүдрээ барахгүй, нэгэнт утгы нь мэдээд авсан болохоор эх бичгийг нь уншаад утгы нь ойлгоно. Тэгээд энэ хирдээ зузаавтар ном учир нэг үг их олон давтагдаж гарна. Ри багшийн хэлдэг, “эхлээд уншиж сурдаг юм шүү, дараа нь санаа бодлоо гаргаж бичиж сурдаг юм шүү, тэгээд тэр бичсэнээ дуугаргахаар ЯРИА гэдэг өөрөө ам руу гүйгээд ороод ирнэ" гэдэг энэ буюу. Хөдлөхгүй хэвтэж байгаа өгүүлбэр бичгийг уншаад ойлгохгүй бол, үхсэн хатсан хойноо чихний хажуугаар шумуул шиг шунгинаад өнгөрч байгаа яриаг яахин барьж авч ойлгох билээ. Сүүлийн үеийн хуурамбаагаар “реклаамаар” англи хэлийг англи дуу дуулаад сурдаг гэнэ үү. Тэгвэл монгол хэл сурах гээд гадаадын хүн өдөр шөнөгүй гэртээ “Уяхан замбутив”-ийг шууранхайлж суух болж байна уу. Өөрийн ухаан байхгүй юм хойно, эх ухаанаасаа хоёр яс салсан амьтад хойно, өнөөхи хэдэн төгрөгөө бариад дагаад л гүйнэ дээ хөөрхий. Ийш тийшээ алцаганаж гүйсээр EngЛИШЬ хэл ч байхгүй, энэ насаа барах ажил гарах бий. Жил үзээд л сурахгүй бол таны күүрс муу күүрс ажээ. Сайн күүрс олох хэрэгтэй. Сайн багш сураглах хэрэгтэй болно.

ROBINSON CRUSOE

РОБИНСОН КРҮҮСӨҮ

ОРБИНЗОН КРҮҮЗО

I WISH TO BE A SAILOR (Би ихэд хүсдэг болохыг/байхыг далайчин)

MY name is Robinson Crusoe (миний нэр бол Робинсон Крүүзөү = намайг Робинсон Крүүзөү гэдэг). I was born in the old city of York (би төрсөн: <<байсан төрөгдсөн>>-д тэр/яагаав/нөгөө хуучны хот Йорк), where there is a broad river (хаана байдаг нэгэн өргөн гол мөрөн; there is/are – байдаг, оршдог, оршин байдаг), with ships coming and going (-тай хөлөг онгоцууд ирж байдаг ба/бас явж байдаг).

I WISH TO BE A SAILOR

MY name is Robinson Crusoe. I was born in the old city of York, where there is a broad river, with ships coming and going.

Ингээд л энэ номыг уншиад авбал цаашаа их амар болдог юм гэсэн. Ортой ч золиг байх аа даа.

2 comments:

  1. It's very impressive and I've gladded to you for you’re a knowing.
    энэ өгүүлбэрийг бичих гэж би ВОРД программ дээр баахан оролдлоо ш дээ. Чиний нөгөө бичсэн англи хэл бол үгийг солиод бичиж болдог хэл гэдэг ч бас үнэн ч юм шиг. Би ЭФ7 дараад л үгийг нь солиод алдааг нь залруулаад нэг ийм юм бичлээ зөв эсэхийг нь мэдэхгүй юмбайна. Буруу бол яах вэ тэр л биз.

    ReplyDelete
  2. зиа ингээд эхлэж байна уу, ханцай шамлаад орчино доо...

    ReplyDelete