May 31, 2012

,


Using the Mother Tongue = Эх хэлээ хэрэглэцгээе
Making the most of the leaner`s language = Сурагчийн унаган хэлийг дээд зэргээр ашиглацгаая
Сүүлийн үед харь хэлийг үзэхэд эх хэлий нь ашиглаж хэрэглэх нь маш их өгөөжтэй байна гэж ярих болсон. Харь хэл үзнэ гэдэг бол хүний санаа бодол, хүсэл эрмэлзлэлийг нөгөө буруу хэлтэн яаж илэрхийлдэгийг л сурч авахыг хэлээд байх шиг ээ. Ри багштаны нэг хэлсэн үг бий: “Эх хэлээ сурч байж харь хэл үздэг” гэсэн утгатай. Эх хэлээрээ, ээжийнхээ хэлээр ганц сайхан өгүүлбэр зохиож чадахгүй байгаа амьтан чинь, яаж харь өөр хэлээр сайхан өгүүлбэр зохиов гэж дээ. Бодмоор юм. Газар газрын хүмүүсийн сэдхихүй нь өөр өөр, ангид ангид байдаг болохоор хэл нь тэгээд өөр өөр байдаг буюу ертөнцийг таньж ойлгосон ойлголт нь өөр өөр байдаг юм аа даа. Орос хүмүүс “Бороо орж байна” гэдгийг “Дождь идёт буюу Бороо явж байна” гэдэг нь байгалийн үзэгдлийг нэг өнцгөөс, ахуй ёсондоо тааруулж сэтгэж байгаа бол Монгол хүн ч гэсэн хүн л юм болсон хойно бас нэг муу сэдхинэ биз дээ. Орос хүн байшингийнхаа цонхоор харжээ байхад нээрээ л бороо явж байгаа юм шиг цайран цайран айсуй харагддаг бол Монгол хүн нүхэн гэрт сууж, дээшээ доошоо гарч ороход хэрэглэдэг нүх буюу өрхөөр нь  борооны дусал “ОРЖ ирдэг” болохоор нь бороо орж байна гэдэг бололтой. Түүнээс биш бороо нь аль ч улсад орж л байдаг байна. Хойт туйлд яадаг юм бол бүү мэд. Ийм болохоор нь эх хэлнээс хөөж, мэддэгээс нь мэддэггүй рүү явуулах бололтой юм аа даа. Гадаад багштай мундаг күүрс энэ тэр гээд л хөөрхий муу монголчууды минь нэг гөхдөх юм аа, эргүү загас шиг л хамаг мөнгө, хамаг цагаа барж дуусах юм. Америкийн хар яриагаар яах вэ дээ. Зуун жил үзээд ч тэр гудамны хар яриаг нь сурахгүй шүү дээ. Энэ бол цөм өөрийн ухаанаа алджээ. Харь хэлийг бол нэг хэлээр байхгүй юмыг байгаа хэлээр нь олж үзэх гэж сурдаг болохоос биш Нью-Йоркийн цагаачдын гудамжны хэлээр юу хийнэм зээ. Бодох хэрэгтэй байна. Тэр гадаад багш гээд траншея-гийн америк англи хүн чинь монгол хэлний нь мэдлэг “zero knowledge of student`s Mother Tongue  сурагчийн эх хэлний нь мэдлэг тэг“ ийм амьтан юугаа заах вэ дээ. Хайран мөнгө хайран, хайран амьдрал. Яасан их мбнгбтэй, яасан их завтай амьтад байдаг байна аа. Энэ монгол хэлний багш нарыг боловсролын сайдтай нь жагсааж байгаад буудахсан. Уурхайг харийнхан идэж дуусч байхад, уураг тархий нь энэ муусайнууд идэж дууслаа. Энэ хойт хоёрын чинь Кэмбридж билээ. Больж үз. Одоо Азийн хавар монголд эхэлсэн. Африкийн хавар одоо зундаа шилжээд тэднийг сүйрүүлж байна. Обама гэдэг халтар юм хойноос нь “матрын нулимсаа” савируулж байна. Манайд ч энэ байдал энэ зун жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Энхийг сахиулах гэж цэрэг явуулж байгаа биш, харьд аваачиж террорист гээчийг бэлдэж өгч байгаа. Түрүүч нь сая үр дүнгээ обама-д харуулав. Та нар Инг хэлэндээ муундаг гэж өөрсдийгөө бодож байгаа байх. Мундаг л гэж бодогдож байгаа бол юм сурах үйл явдал чинь зогссон гэсэн үг. Та нар харь хэлний мэдлэгээ, эх хэлний мэдлэгээ нэг шалга даа. Ганц бадаг шүлэг үзүүлэе:


The cloud-messenger = Үүлэн зардас (Гаалидааса-гийн зохиолоос)

A certain Yaksha neglectful of his duties and shorn of his glory by the curse of his lord, which was to last for a year and was unbearable by reason of his separation from his wife, took up his abode among the hermitages on Mount Ramagiri which abounded in shady trees and where the waters were rendered sacred by Sita`s ablutions.
Үүнийг уншаад өөрийнхөө орчуулгын “бүдэг” шилээр нэг хараад, дараа мэргэд яаж буулгасныг нэг үзвэл, Та эх хэл болон харь хэлээ хир мэдэж байна вэ гэдгээ нэг харьцуулж, омог чинь жаахан ч болов, хэд хоног ч болов намжих болов уу. Энэ бол Таны хувийн хэрэг. Ямар надад Ингли хэл сурч өгөх гэж байгаа биш. Инжаннаши өвөөгийн үгийг дахиж иш татмаар байна: “Ухаан буй бөгөөс аливаа хэрэгт аргыг олж чадах тул ЭРДЭМ сур!!!” Эх хэлгүй юм энэ хойт хоёрын ухаан байх вэ дээ, ухаангүй юм чинь “эргүү цагаан” мөндөл шиг эргүүтсээр байгаад хорвоог барна даа хөөрхий. Та уураа дар. Өөртөө л уурла.Ийм болгосон багш нартаа баярла, тийм болгосон боловсролын гээд байгаа яамандаа баярла. Эцэст үүнийгээ мэдэхгүй өөртөө гол уураа гарга.

Ри багшийн орчуулга:
ҮҮЛЭН ЗАРДАС
Сэрэмж алдсан нэгэн ягшас, хилинт эзний бошог зарлигаар
Сүр жавхлангаа бууруулан, үзэсгэлэнт амрагаасаа жилээр хагацаад
Сэдхилд тааламжит гүнжийн угаалд ариудсан мөрний ойр
Сүүдэр төгөлдөр галбарварас модот Рамын уулнаа суун авай.

Сагаражавын орчуулга:
ҮҮЛЭН ЭЛЧ
Доройтосон хөөрхий ягшыг сахисан албаа цалгардсан учир
Догшин эзний хилинт сэдхилд өртөж хайрт гэргийгээсээ хагацан холдох эмгэнэлт зовлонг эдлэн тэвчих нэгэн жилийн цээрлэлд унаад, тэр, Рам хайрхны бөөм сүүдэр, өтгөөн шугуйн дунд хүрч суухаар болжээ. Тэндэхи усанд урьд Сита гүнж ариун угаал үйлдээд буян эрдэм хослон бүрдсэн ажгуу.

Эрдэнипил ламтаны орчуулга:
ҮҮЛЭН ЭЛЧ
Хилигнэсэн эзний маш хүнд зарлигуудаар сүр жавхланг бууруулан үйлдээд, зарим нэгэн ягчис өөрийн сэрэмж үгүйн эрхээс болсоны уршигаар гоо эмийг тэвчээд жилийн завсар боллоо. Сэдхилд тааламж төрүүлэгч охины угаал үйлдсэн амгалант энэ мөрнүүд асар гоёмсог сайхан сүүдэр төгс найлзуур модот Рамагийн уулнаа одоод суурьшиж эдэлснээр

Монгол Данжуурын 205-р ботид байгаа орчуулга:
ҮҮЛЭН ЗАРДАС ОРОШИБАЙ
Хилинт эзний маш хүнд бошог зарлигуудаар сүр жавхланг бууруулан үйлдээд, зарим нэгэн ягшас өөрөө сэрэмж үгүйн эрхээр болсон үзэсгэлэнт эхийг тэвчээд он болтол, сэдхилд тааламж төрүүлэгч охины угаал үйлдэхүй буяны мөрнүүд ба асар маш үзэсгэлэнт эрхин сайн сүүдэр лүгээ төгөлдөр галбарварас модот Рамагийн ууланд одоод, эдлэлээр оршин абай.

Сайн тулгаад, үг үгээр нь хөөж өөрийнхөө ойлгосонтой харшуулж үзнэ биз ээ. Эх хэл гэж ийм сайхан юм байдаг байна гэдгийг ойлгуулах гэсэн юм сан. Юу уншиж, яаж ойлгодгоо сүвтэй нь сүвлэх биз ээ, сүвгүй нь тагларах буй заа. Буянаараа болцгоо доо. Ганцхан олдох амьдрал!!!

4 comments:

  1. Таны блогийг танд загнуулан зандруулан "үргэлж" уншмой.

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. уншдаг хэрнээ сэтгэгдэл үлдээдгүй юм байна шүү, дөнгөж сая фэйсбүүк дээр нэг нөхөрт таны блогийг уншихыг санал болгочоод орж ирлээ, "Жинлүүрийн ордныхон дурламтгай хүмүүс. Байнга чамаар эрхлүүлж, зөөлөн шивнүүлж, гартаа атгуулж суух дуртай" гэж бичсэн байхымдаа бас ккк.

    ReplyDelete