Oct 16, 2012

,



Using the mother tongue  = Эх хэлээн хэрхин яаж хэрэглэх нь, Эх хэлийг хэрэглэхүй нь, Эх хэлээн хэрэглэцгээе (Гадаад харь хэл сурахад шүү дээ.) гэх мэтээр янз янз, ёоз ёозоор орчуулах ажээ.
Энд нэгэн сонин юм байгаа юм. –ING гэсэн дагаварт их учир байна. Энэ их ороолгон юм шиг байна лээ.
CreatING a team = Багаа хэрхин яаж байгуулах нь, Багаа хэрхин яаж бүрдүүлэх нь, Багаа бүрдүлэх нь
Эх хэл нь харь хэл үзэхэд ямар ач тустай байдаг тухай Виталий Левенталь гэдэг хүн ингэж бичсэн байна: “... взрослому человеку выучить язык <<заново>>, не опираясь НА РОДНОМ ЯЗЫКе, просто не дано. ... русскоязычный ученик должен усвоить базовые принципы изучаемого языка, оттталкиваясь от знания языка , которым он владеет полноценно. Усилия же, прилагаемые без этого, напоминают попытки кормить журавля с тарелки. Видимо этим и объясняется тот поразительный факт, что множество людей долгие годы учат английский в школе, в институте, не приобретая при этом реальных умений.” = “...насанд хүрсэн хүн эх хэлэндээ түшиглэлгүйгээр  <<шинээр дахиад>> хэл үзэж сурна гэдэг бол ерөөсөө огт бүтэхгүй  зүйл. ... Орос хэлтэй сурагч хүн үзэж буй хэлнийхээ суурь зарчмыг бүрэн эзэмдсэн эх хэлнийхээ мэдлэгт дулдуйдан сурч авах ёстой. Үүнгүйгээр чармайн оролдсон оролдлого зүтгэл бол тогорууг тавгаас хооллох гэсэнтэй агаар нэгэн буй. Үүний нэг гайхалтай баримт жишээ бол өдий төдий олон хүмүүс ерөнхий боловсролын сургууль хийгээд  дээд сургуульд он удаан жил Инг хэл үзээд ямар ч бодатай үр дүнгүй хоцордог нь  үүгээр тайлбарлагдах бололтой.”   
Манайхан бол эх хэл ч байхгүй таг, харь хэл ч байхгүй яг байдаг нь бүр ч хөөрхий байна аа. Орос ардын тогоруу үнэг хоёр гэдэг үлгэрт гардаг, “тогорууг тавгаас” хооллох гэдэг нь зальт үнэгийн хийж байгаа ажил. Тогоруу нь Та юм байна, тавагтай хоол нь Инг хэлний күүрс сургуулиуд юм байна. Үнэг бол күүрс гээчийг зохион байгуулагч, зар сурталчилгаагаар худлаа молиго үмхүүлдэг газрууд юм байна. Манай күүрс сайхан шүү, гурав хоногт хэл сураад л гарна гэж, манайд ирж хэл үзээрэй гэх мэтээр чулуу хөөлгөөд л хэдэн муу бор төгрөгий нь мулт цохиод л, тавагтай сайхан хоол харуулаад л цаг хугацааг чинь барна даа хөөрхий. Мөн сүрхийеэ. Энэ бол луйвар буюу бизнес гээд харь үгээр нэрлэсэн, харийнхны гар хөл болсон юмнуудын хийж буй ажил. Гадаад багштай гээд байгаа. Үхсэн хатсан энэ хойт хоёртоо бол доо чи. Тэднүүд нь эх орондоо хийж чадах юм байхгүй, траншея-гийн хэдэн гуйлгачин шүү дээ.

Лиа и журавль = Үнэг тогоруу хоёр
The fox and the crane
Подружилась однажды лиса с журавлём и пригласила его к себе в гости: = A fox wants to be friends with a crane. = Нэгэн цагт үнэг тогоруу хоёр итгэмжит нөхөр болцгоожээ.



 
-       Приходи, дорогой, ко мне в гости! Я вкусный обед приготовлю! Угощу тебя! = The fox invites the crane to come and see her. Come over, my friend! I`d like to see you! = Эрхим минь, манайд зочилж хайрла! Амттай сайхан хоол бэлдэж,  чамайгаа дайлнам!


 
Журавль согласился  и пошёл к лисе в гости. Пришёл он к лисе, а лиса наварила манной каши, положила на мелкую тарелку, поставила тарелку на стол и угощает журавля: = The crane comes to the fox. The fox makes porridge and puts it on a plate. She serves the food and says: = Нөгөө муу тогоруу ч заллагыг хүлээн аваад  үнэг гуайнд очсон юм байх. Харин үнэг гуай талхалсан будааны гурилаар зутан хийгээд шалчигар тавагт хийгээд ширээнээ тавьж:

-       Ешь, дорогой гость! Сама готовила. = Please, help yourself, my friend! = Эрхим зочин Та хүртэн зоогло оо! Гараа гаргаж хийсэн эд шүү.  гэж гэнэ.

Журавль хлод-хлоп своим длинным носом по тарелке, стучал стучал, а в рот ничего не попадает. А лиса в это время лижет и лижет языком кашу – так всю кашу и съела. Съела кашу и говорит: =  The crane tries and tries with his beak, but he can`t get to the porridge on the plate. The fox licks the porridge till the plate is empty. = Тогоруу урт хушуугаараа тавгийг хап – хап дэлдэж, тог тог тоншсон ч ам хамарт нь юу ч орсонгүй гэнэ. Харин тэр хооронд нь үнэг гуай аль хэдийнээ тавагтай будаан зутанг цэмбийтэл нь долоож орхижээ.

Съела кашу и говорит: = Then she says: = Долоочихоод өгүүлэх нь:
-       Не сердись, дорогой! Больше нечем тебя угостить! = My friend, I`m sorry, but there is nothing left for you. = Эрхим минь бүү ундууцагтун! Чамайг өөр дайлах юмаар маруухан л байна шүү! гэжээ.

Инг хэлний күүрсүүд гэж нэг иймэрхүү л юм байна даа, хөөрхий. Яасан ч хууртаж дуусдаггүй амьтад юм бэ дээ, энэ монголчууд. Та өөрөө л харь хэл сурна уу гэхээс сая төгрөг өгөөд ч күүрс таныг харь хэлд сургахгүй. Оюун ухаан төрөлхийн байдаг даа. Сүвтэй нь сүвлэнэ биз дээ.

2 comments:

  1. Sain baina uu... ta English helnii hicheeluudee bichne uu... bicheegui ikh udaj baina shuu.

    Thanks.

    ReplyDelete
  2. Huue... hicheelee zaaj ogooch dee... plzz.....ta haana baina aa....

    ReplyDelete