Oct 16, 2011

,

If my memory serves me correctly (Хэрэв зээ, ухаан санаа минь хуучин янзаараа бол, ой санамж минь хэвээрээ байгаа бол, санаа сэтгэл минь самуурчихаагүй бол, санаа бодол минь манарч эргүүтээгүй бол), my unit (манай анги) was in Legnica, Poland (Польшийн Легница хотод). My military duties (Миний цэргийн үүрэг хариуцлага бол) were somewhat unusual (нилээд ер бусын байсан бөлгөө). I was an athlete (Би бол тамирчин хүн байсан), a Greco-Roman wrestler (герег-ромын төрлийн барилдааны бөх) to be exact (чухам нарийсгаж хэлэх юм бол хуучнаар бол сонгомол барилдааных ч гэх үүд ээ). So (Тийм болохоор), you might have already guessed (та ч аль хэдийнээ тааварлаж байгаа байх л даа) what I was doing in the sports division (тэрхүү биеийн тамирын анги нэгтгэлд миний юу хийдэг байсныг). And aside from that (энэ бүгдээс гадна), I was also a sergeant (би бас болоогүй ээ, түрүүч гэж байгаа) in charge of about two dozen soldiers (хориод цэрэг хариуцсан).

Америха-гийн автомашины аж үйлдвэрийн тэргүүлэх зэргийн удирдагч байсан Ли Якокка гуай саяхан ингэж бичсэн байна аа.

A HELL of A MESS = ХӨЛ ТОЛГОЙ НЬ МЭДЭГДЭХЭЭ БАЙСАН АЙДАС ХҮҮДЭС

So here`s where we stand. Ингэхэд бид ер нь хаана байна аа. We`re immersed (бид татагдан оржээ) in a bloody war (цус урсгасан дайн дажинд, олон амьтаныг цааш нь харуулсан дайнд) with no plan for winning (ялах ялахгүй нь мэдэгдэхгүй) and no plan for leaving (болих эсэх нь төсөөлөгдөхгүй). = Бид эцэс төгсгөлгүй цуст дайнд татагдан оржээ. We`re running the biggest deficit (Бид хамгийн их өр ширэнд баригдаж байна) in the history of the country (улс орны бүхий л түүхэндээ). We`re loosing the manufacturing edge to Asia (Бид аж үйлдвэрлэлээ Ази руу алдаад дуусч байна аа), while our once-great companies (тэр хооронд манай нэгэн үе агуу том байсан компаниуд маань) are getting slaughtered by health care costs (:эрүүл мэндийн даатгалын өндөр зардлаас болоод үнсэн товрог болж байна). Gas prices are skyrocketing шатахууны үнэ өртөг тэнгэрт тулж), and nobody in power has a coherent energy policy (засаг төрд эрчим хүчний талаар авч явуулах дэс даралдаатай бодлоготой хүн хэн ч алга байна). Our schools are in trouble. = Сургуули гэгээрлийн газар нэгэнт мухардалд бүрмөсөн оржээ. Our borders are like sieves. = Манай хил хязгаар гэдэг чинь шүүр шанага шиг л онгорхой цоорхой болсон байна. The middle class is being squeezed every which way. = Дундач анги давхаргынхан маань арван зүгээс ирэх шахалт хавчилганд өртөн шаналж байна. These are times that cry out for leadership. = Улс орныг авч явах удирдан жолоодох хүн хэрэгтэй болсон цаг нэгэнт хаяанд иржээ.

Якокка гуай арай манайхыг андуураад хэлчихсэн юм биш биз дээ, эсвэл манай хоёр ингэтлээ адилхан болсон байна гэж үү, ингэж л энэ эдийн засгийн алчуурчид буюу өмхий джүүдүүд хорвоог дуусгадаг байхгүй юу. Манайхыг байтугай америха-г дуусгаж байна шүү дээ.

Энд нэг сонин юм байна. Бааст Баавар хоёр яагаад монгол бичгий минь үгүйсгээд байна вэ гэвэл хоёулаа нэр нэртэй амидаанууд юм байна. Бааст ч бол яахав баас л юм байгаа биз. Баавар гэдэг яахаараа бас баас болдог байна аа. Энэ их амархан. Үгийн язгуур нь БАА-, түүн дээр байнга үргэлж гэсэн утга бүхий –БУ- гэдэг дагаварыг залгаад араас нь –РИ гэдэг газар гэсэн утгатай дагавар залгахаар БААБУРИ буюу одооны хэллэгээр БААВАР болж байгаа юм. Тэгэхээр байнга баадаг газар гэхээр тэр маань ЖОРЛОН болж байна аа. Хөгтэй юм. Нэр нэгтэй ийм хоёр SHIT ганзага нийлжээ. ҮЙЛЭ- гэдэг язгуурт нэрээс үйлъүг бүтээдэг –Д дагавар залгахаар ҮЙЛЭД- гэсэн үндэс үүсдэг байна, энэхүү үндэсийн араас байнга, үргэлж гэсэн утгатай –БҮ- гэдэг дагавар залгаад араас нь газар гэсэн утгатай –РИ дагавар залгахаар ҮЙЛЭДБҮРИ буюу одооны гажмал хэллэгээр бол ҮЙЛДВЭР болж байдаг байна. Үргэлж юм үйлдэж хийдэг газар гэсэн утгатай юм байна л даа.

Нөгөө хулгайчууд чинь мөнгөөр зодож сунгуулийн луйвар хийдэг байснаа болиод, их ах солонгосууд нь эднүүдэд гоё арга зааж өгч электрон луйвар хийлгэхээр болж байна. Тэр электрон луйвары чинь Хархорин захын панзчин буюу халаасны хулгайч хар авгай нар нөгөө солонгосоос оруулж ирсэн 18-р зууны үеийн хаягдсан электрон кило-гоор луйвар хийгээд байхад ч энэ муу сонгуулийн луйвар ч мөн ч амархан байна аа. Доромжилж байна аа. Больж үз. Ойрадын олон эхнэрт орон гаран болжээ. Их хурал дээрээ нэг юм яриад л, Экшвили-ийг харахаараа азрага харсан байдсан гүү шиг шээс алдаж бас нэг юм яриад л. Хөгшин хүн доогуураа зөнөхөөр, дээдхи толгой нь бас солиотой болдог юм байх аа даа.

Ламбаа гуай гуншиж гунганасаар байгаад түмний хөрөнгөөр Солонгосын эмнэлгийн мундгийг, өөрийнхөө лут хоёрыг харуулсан нэг кино хийжээ. Түүнийг нь Монголын Үндэсний Ольгархуудын Нэгдсэн Радио Телевиз гэдэг юм харин ч нэг өдөр шөнөгүй дахин давтан нэвтрүүлж байна аа. Ламбаагуай кинонд тоглож байна аа гэдэг мөн ч сонин байна аа. Удахгүй гавьяат жүжигчин болох нь л дээ. Улсын баатар л болчихгүй бол ч дүүрчээ. Ум ма ни бад ме хум!!!

No comments:

Post a Comment