Apr 17, 2011

,

4. A woman (эм, эм хүн, эмэгтэй, бүсгүй) through (тэр ч бүү хэл) a change (урвуулах, өөрчлөх) of aspect (ааль аяг, байдал төрх) rubs (долоо-, үрэ-) the man`s (эр хүний) body (бие) with (-аар/-ээр) lips (уруулууд) and (хийгээд) tongue (хэл). As (яагаад гэвэл, учир юун хэмээвээс) this (энэ нь) is (юм) a sign (шинж, тэмдэг, цонднон) of having (тийм ийм юмтай байгаагийн) engendered (төрсөн, сэрсэн, үүссэн) pleasure (баясал, таалал), it is called (хэмээгдэхүй) a sign (тэмдэг, тэмдэгт), nimitaka (намидагаан).

Аль цагт эмс

Ааль аягийг урвуулан хувиргасаар

Уруул хийгээд хэлээр долоох

Энэ нь баясал төрөхийн шинж тул

Намидагаан тэмдэгт хэмээгдэнэ.

СЛЭНГ – ГАЖ САВСАГ ҮГ

Энэ тухай Михаил Голденков гэдэг беларусь хүн сонин юм бисэн байх юм. Ярианы Инг хэлний гуравны нэгий нь ийм шалиг зайдан үг эзэлдэг гэжээ. Мөн их байна гэсэн үг ээ. Сургууль күүрс бууюу түр сургууль энэ тэрд үздэггүй. Тэр ч бүү хэл сурах бичиг энэ тэрд оруулдаггүй гэнэ. American English-ийг том хот хэмээн зүйрлэж үзэх юм бол тэнд байдаг хүмүүсий нь хүн юм гэж адилтгавал, СЛЭНГ гэдэг нь манайхаар бол ядуусын гэр хороолол, тэднийхээр бол skid row гэдэг ядуусын хороололоос гэж үздэг юм байна. Манайхаар бол траншеягийнхний хэллэг юм биз дээ. Доод давхрагынхны ярьдаг үг мэтээр үздэг юм байна. Манай халаасны хулгайчдын хэлэрхүү юм уу даа. СЭНГ гэдэг бол сурах бичигт оруулдаггүй хажиглагдаж байдаг тэр бүгдийг л хэлээд байгаа мю байна. Саяхандаа, АНУ-д of course, to take care, OK, to get up, lunch мэтийн үгэс СЛЭНГ гэдэгт орж байсан гэж байна. OK гэдэг үг гучаад оны үед гүйлгээнд орж, улмаар одоо бол орчлонгийн үй олон хэлэнд ороод хээв нэг хэрэглүүлж байна гэнэ ээ. Манайд хүртэл тархсан байгаа. Хойт америк-т дадлага хийхээр очоод сар болсныхоо сүүлчээр би тэдний ярианы хэлний үгийг түүж үзлээ. Эхний ихэд хэрэг болдог үг нь OK удаагаар нь нааштай мэдрэмжээ илэрхийлдэг cool, oh boy дараагаар нь муухай мэдрэмж үзүүлдэг shit8 fuck байх жишээтэй. За тэгээд энэ гурван том халим дээр хэдэн жижигхэн загас болох to go, to get-ийг нэмээд, хэд гурван нэръүг, биеийн төлөөний үг мэдэж байх юм бол барагтайхан бол харилцаад ойлголцоод байх юм шигээ. За тэгээд, сүүлийн энэ хэдтэй байхад бол америкийн дискотек гэдэг юм руу очиход хүний царай харахгүйгээр орон нутгийн уугуулчуудтай нэвтрэлцээд байж болно оо. Харин цагаантолгойн үсгийг сайн мэдэж байх хэрэгтэй. Яагаад гэвэл, American English гэдэг ньүгийг гаргуундаа гарсан холион бантан болсон олон утгаар хэрэглэдэг учир, ямар үг гэдгээ нөгөө хүндээ ойлгуулахын тулд үсэг үсгээр нь хэлж өгдөг байна. Иймд цагаантолгойн үсгийг мэдэж байх шаардлага эндээс ургаж гардаг байна.

2 comments:

  1. Шалиг зайдан үгтэй гэдэг нь үнэн байх шүү. Дээхэн үед нэг кино орчуулах, гарамгай орчуулагчдын хажууд бол оршуулах гэж оролдож байх үес элдэв янзын шалиг зайдан үг их тааралддаг байлаа. Тэгээд аль болох л дүйцүүлж орчуулах гээд хоолны газар, гудамж талбай, автобус, такси гээд л энд тэнд явж байхдаа монголчуудын яриаг нэлээд ажиглалаа. Тэгтэл элдэв янзын хараал, шалиг зайдан үг монголчуудын амнаас дэндүү ховор гардаг юм байна лээ. Тэгсээр олигтой таарах "слэнг" үг олдохгүй болохоор киногоо олигтой ч орчуулж чадаагүй юм даг.

    ReplyDelete
  2. Hotels near Casino at Harrah's Hotel & Casino - Mapyro
    Hotels 1 - 12 of 62 — Compare 13 hotels near Casino at 제주 출장마사지 Harrah's Hotel & 사천 출장안마 Casino in Las Vegas, NV. Find the best 부산광역 출장샵 rate 거제 출장샵 on 동해 출장마사지 ride

    ReplyDelete